
Хэрэглэх заавар
АМИНОКОМПЛЕКС
250мл:5%
Дуслын шингэн (I.V.)
Парентерал хооллолт
- Бүтээгдэхүүний нэр
Амин хүчлийн дуслын шингэн (18AA-II) 250мл:12.5г
- Идэвхитэй үйлчлэгч бодисын нэр болон хүчин чадал
Аспаагины хүчил (C4H7NO4) | 0.375г |
Глутамины хүчил (C5H9NO4 ) | 0.625г |
Серин (C3H7NO3) | 0.475г |
Гистидин (C6H9N3O2) | 0.75г |
Глицин (C2H5NO2) | 0.875г |
Треонин (C4H9NO3) | 0.625г |
Аланаин (C3H7NO2) | 1.8г |
Aргинин (C5H14N4O2) | 1.225г |
Tирозин (C9H11NO3) | 0.05г |
Цистин ((C6H12N2O4S2) | 0.05г |
Валин (C5H11NO2) | 0.8г |
Метионин (C5H11NO2S) | 0.625г |
Триптофан (C11H12N2O2) | 0.2125г |
Фенилаланин (C10H13NO2) | 0.875г |
Изолейцин(C6H13NO2) | 0.625г |
Лейцин (C6H13NO2) | 0.85г |
Лизин ацетат (C6H14N2O2 • C2H4O2) | 1.375г |
Пролин (C5H9NO2) | 0.725г |
Натрийн метабисульфит (Na2S2O5) | 0.075г |
Мөсөн цууны хүчил | 0.325мл хүртэл |
Тарианы ус | 250мл хүртэл |
3. Хэрэглэх заалт
Хоол боловсруулах замаар тэжээл авч чадахгүй байгаа эсвэл хүнс тэжээл хэрэгцээг нь хангаж чадахгүй байгаа өвчтөнд биеийн уургийн нийлэгжилтэнд шаардагдах хэрэгцээг хангах зорилгоор энэ бүтээгдэхүүнийг венийн судсанд дуслаар хэрэглэж болно.
4.Зөвлөмжит тун
Насанд хүрэгсэд: Өвчтөний хэрэгцээнээс хамаараад энэ бүтээгдэхүүнээс 500-2000мл-ийг 24 цаг тутамд хэрэглэж болно. Хоногийн хамгийн их тун: 29мл/кг нь биеийн жингийн 8,5%-д үндэслэн тооцсон дүн бөгөөд хоногт 0,4г азот/кг юм. Ерөнхий тун хоногт 0,15-0,2 азот/кг.
Нярай болон хүүхдэд: эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
Энэ бүтээгдэхүүнийг төвийн эсвэл захын венийн судсанд дусааж болно. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж байхад дуслын хурд удаан байх ёстой. Ерөнхийдөө энэ бүтээгдэхүүнээс 1000мл-ийг багадаа 8 цагийн турш, минутанд ойролцоогоор 30-40 дусал дусаана.
Энэ бүтээгдэхүүн болон өөх тосны эмульсийг (Интралипид шиг) Y гуурсаар хольж биед оруулж болно. Хэрэв хоёр дуслын уусмалыг венийн судсанд нэг дуслын системээр тарьж байгаа үед бүтээгдэхүүний осмос даралт буурч болозшгүй ба ингэснээрээ захын венийн судасны дуслын эрсдэлийг бууруулдаг. Тромбофлебит үүсч болзошгүй тул дуслын уусмал тус бүрийн дусаах хурдыг шаардлагатай хэмжээгээр тохируулна.
Аминхүчлүүд биемахбодод бүрэн шингээгдэх, уургийг нийлэгжүүлэхийн тулд хангалттай хэмжээний энерги (өөх тосны эмульс болон глюкоз тариагаар зэрэг), тохирох электролит, бичил элементүүд, витаминуудыг зэрэг өгөх ёстой. Ерөнхийд нь уургийн бус илчлэг азотын харьцаа 150:1 байх хэрэгтэй.
5. Хэрэглэх арга
Венийн судсанд дуслын системээр тарина.
6. Хориглох заалт
Элэгний ком, нөхцөлт бус диализд ордог уремитэй өвчтөнүүдыолон энэ бүтээгдэхүүнд харшилтай хүмүүст хэрэглэж болохгүй.
7. Анхааруулга ба сэрэмжлүүлэг
- Элэг болон бөөрний үйл ажиллагааны алдагдалтай хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
- Онгойлгосоны дараа хэрэглээгүй бэлдмэлийн шингэнийг устгах болон дахиж хэрэглэж болохгүй
- Осмолял чанар 400~490мOsmol/кг (5%); 700~860мOsmol/кг (8.5%).
- Антиоксидант натрийн метабисульцитийн концентраци 0,03% (5%), 0.003% (8.5%).
- Эмнэлзүйд эмийн бэлдмэлийг хэрэглэхдээ “Эмнэлзүйн эмчилгээний удирдамж”-ийн сүүлийн хувилбарыг давхар ашиглаарай.
- Анхаарах: Хэрэглэхийн өмнө сайтар анхааралтай шалгана уу. Дараах нөхцөлүүдээс аль нэг нь илэрсэн тохиолдолд хэрэглэж болохгүй: (1) Шингэнд тундас үүссэн, (2) шилний их бие болон амсар нь хагарсан, (3) Хөвөн ноос маягийн мицель кластер илэрсэн, (4) Гадны биет, (5) Шингэний өнгө өөрчлөгдсөн, (5) Савалгаа нь гэмтсэн. 10. Бусад эмийн бодистой харилцан үйлчлэл.
8. Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ
Жирэмсэн:
Үр хөврал гэмтээх нөлөө
С бүлгийн жирэмсэн.
Аминхүчлийн дуслын шингэний амьтны нөхөн үржихүйд хийсэн судалгаа байхгүй байна. Жирэмсэн эмэгтэйд хэрэглэхэд ураг хордуулах болон нөхөн үржихүйд нөлөөлөх эсэх нь мөн тодорхойгүй байна. 10% Travasol® (Аминхүчил) дуслын уусмал жирэмсэн эмэгтэйд зайлшгүй хэрэгтэй тохиолдолд л хэрэглэнэ.
Хөхүүл үеийн хэрэглээ:
Аминхүчлийн нийлмэл найрлагатай тарилгын уусмалыг хөхүүл эмэгтэйд болгоомжтой хэрэглэнэ.
9. Гаж нөлөө
Аминхүчлийн ниййлмэл найрлагатай уусмал нь бага зэрэг гипертоник чанартай. Захын том венд, уян зүү хэрэглэх, дуслын хурдыг бууруулах зэрэг нь венийн хэсэг газрын гэмтлийг бууруулдаг. Электролитүүдийг өдрийн турш жигд тараан хэрэглэж болно. Цочроох нэмэлт бүтээгдэхүүнүүдийг өөр венийн судсанд дусаах хэрэгтэй. Биеийн ерөнхий улайлт, халууралт, дотор муухайрах шинж тэмдэг аминхүчлийн уусмалыг захын судсанд дусаах явцад илэрч болно.
10. Тун хэтрэлт ба түүний эмчилгээ
Парентерал эмчилгээний явцад шингэний болон ууссан эмийн хэмжээг хэтрүүлсэн тохиолдолд өвчтөний биеийн байдлыг дахин үнэлж тохирох эмчилгээг хийнэ.
11. Хадгалах нөхцөл
5~25℃-д, харанхуй, агаар нэвтэрхгүй орчинд хадгална.
12. Тугнах хэлбэр ба савлалт
250мл шилэн лонхонд савласан байна
13. Үйлдвэрлэгч
Cisen Pharmaceutical Co., Ltd.