
Хэрэглэх заавар
Хэрэглэх заавар
МАГНИ В6 Хальсан бүрхүүлт шахмал
ЭМИЙН НЭР: МАГНИ В6
САВЛАГАА: Хайрцгандаа 10 блистер х 10 хальсан бүрхүүлт шахмалаар савлагдсан.
НАЙРЛАГА: Хальсан бүрхүүлт шахмал тус бүрт:
Магнийн лактат дигидрат 470мг
Пиридоксин гидрохлорид 5мг
Туслах бодис 1 шахмалд хүрэлцэхүйц хэмжээгээр агуулагдана.
ФАРМАКОДИНАМИК:
- Магни бол биед ихээхэн хэмжээгээр байдаг эрдэс юм. Магни нь бие махбодийн ерөнхий үйл ажиллагаанд, катализад оролцох, эрдсийн тэнцвэржүүлэх зэрэг ферментийн зарим үйл ажиллагаанд голлох үүрэгтэй оролцоно. Энэ нь кальци, Витамин С, Фосфор, Натри, Кали болон В (В1, В2, В6) бүлгийн аминдэмүүдийн хувирал ба эсийн ионы бүрэлдэхүүнд чухал үүрэгтэй. Биед орсон Магнийн 60%-аас илүү хэсэг нь Кальцийг яс болон шүдийг хэлбэржин эрүүл байхад оролцоно.
- Бидэнд Магни нь өдөр тутам бие өөх тос шатаж цусан дахь глюкоз нь энерги болж хувирах, биеийн идэвхитэй хөдөлгөөнийг хангах энергид хувирах зэрэгт шаардлагатай. Магни нь зүрхний эсэд чухал ач холбогдолтой бодис ба зүрхний хэвийн үйл ажиллагаанд хангаж зүрхний цахилгаан идэвхижилд оролцон, хэм алдалтаас сэргийлнэ. Магни нь хоол боловсруулалтыг сайжруулж, өтгөн хаталтаас сэргийлнэ. Магни нь мэдрэлийн тогтолцооны тэнцвэрт байгалийн гаралтай тайвшруулах нөлөөтэй элемент юм. Мөн булчингийн мэдрэлийн эйфориг дэмжих, хүч тэнхээ сулрахаас сэргийлж, ядарч сульдахыг багасгана.
- В6 аминдэм нь пиридоксал, пиридоксин ба пиридоксамин гэсэн 3 хэлбэрээр оршино. Биед магнийн ихэнхи нь пиридоксал фосфат хэлбэрт, багахан хэсэг нь пиридоксамин фосфатад хувирдаг. Энэ хоёр химийн нэгдэл нь уураг, глюцид, липидын хувиралтанд коэнзимийн үүргийг адил гүйцэтгэнэ. Пиридоксин нь төв мэдрэлийн тогтолцоо болон гемоглобины гамма-аминобутирын хүчлийн (GABA) нэг хэсэг болно.
- Магнийг хоногт хүүхдэд 0.3-2мг, насанд хүрэгчдэд 1.6-2мг, жирэмсэн ба хөхүүл үед 2.1-2.2мг –ийн хэрэгцээтэй байдаг. В6 аминдэм биед богино хугацаагаар орших боловч эмийн шалтгаант шимэгдэлтийн эмгэг, эмийн хувирлын төрөлхийн эмгэг зэрэг нь ховор тохиолдоно. Изониазид болон жирэмслэлтээс сэргийлэх ууж хэрэглэдэг эмүүд хэрэглэж байгаа эмчлүүлэгчдэд В6 аминдэмийг ердийн үеийнхээс илүү хэрэглэх шаардлагатай.
- Пиридоксины эсрэг үйлдэлтэй зарим химийн нэгдлүүд байдаг, тухайлбал: Изониазид, Циклосерин, Пенициламин, гидралазин болон карбонил радикал агуулсан химийн бусад нэгдлүүд нь В6 аминдэмийн эсрэг үйлдэл үзүүлж, уг аминдэмийн үйлдлийг саатуулна. Пиридоксиныг изониазидын хордлогын ком буюу таталтын үед эмчилгээнд хэрэглэнэ. Тархины пиридоксал – 5 – фосфатын идэвхийг дарангуйлснаар төв мэдрэлийн тогтолцооны GABA-гийн концентрацийг бууруулснаар дээрх шинж тэмдэг илэрнэ. Пиридоксиныг Giromitra төрлийн мөөгний цочмог хордлогын үед таталт намдаах зорилгоор, Метилгидразины ком, дээрх мөөгний гирометринээс гидролизд орсон үед бусад эмийн бэлдмэлтэй хамт дэмжих эмчилгээнд хэрэглэнэ.
ФАРМАКОКИНЕТИК:
- Магнийг мөн үүний давсыг уусан ч гэсэн хоол боловсруулах тогтолцоогоор удаан шимэгддэг. Магнийн зөвхөн 30-40% нь биед шимэгддэг. D3 аминдэм нь Магнийн шимэгдэлтийг ихэсгэнэ. Үүний зэрэгцээ хоол хүнсээр хангалттай хэмжээний Кальци хэрэглэхгүй бол Магнийн биед шимэгдэх нь буурна. Магнийн дунджаар 25-30% нь цусны сийвэнгийн уурагтай холбогддог. Магнийн давс нь шээсээр ялгарна: шимэгдээгүй хэсэг нь өтгөнтэй хамт ялгарна. Магни хөхний сүүгээр бага хэмжээгээр ялгарч, ихсээр бага хэмжээтэй нэвтэрнэ.
- Пиридоксин нь шимэгдэлт муу тохиолдлоос бусад тохиолдолд хоол боловсруулах замаар хурдан шимэгддэг. Тарих буюу ууж хэрэглэсэний дараа Пиридоксины ихэнхи нь элгэнд, багахан хэсэг нь булчин ба тархинд нөөцлөгдөнө. Пиридоксин бөөрөөр, өөрчлөгдсөн хэлбэрээр ялгарна. Илүүдэл хэсэг нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр ялгарна.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
· Цусан дахь магнийн хэмжээ дангаараа эсвэл хавсарсан байдлаар хүнд хэлбэрээр багассан үеийн эмчилгээнд
· Кальцийн дутагдалтай холбоотой, кальцийн бэлдмэл хэрэглэхийн өмнө магнийг хангаж өгөхийг зөвлөнө.
· Аяндаа үүсэх өвөрмөц идэвхижил бодитоор илрэхгүй байгаа таталтын (спазмофили) үйл ажиллагааны зовиурыг намдаах эмчилгээнд хэрэглэнэ.
ТУН БА ХЭРЭГЛЭХ АРГА:
Магни В6-г ууж хэрэглэнэ.
Насанд хүрэгчид:
· Цусан дахь магнийн хэмжээ хүнд хэлбэрээр багассан үед: 6шахмал/24цаг буюу 12ммоль эсвэл 300мг Мg2+/24цаг
· Спазмофили: 4шахмал/24цаг буюу 8ммоль эсвэл 200мг Mg2+/24цаг
Хүүхэд:
· 4.12-12.4ммоль буюу 100-300мг Мg2+/24цаг
Тунг 2-3 хувааж хэрэглэх хэрэгтэй: өглөө, өдөр болон орой хангалттай хэмжээний усаар даруулан ууна.
ХОРИГЛОХ ЗААЛТ:
· Эмийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг
· Креатинины клиренс 30мл/мин –аас доош байгаа бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай бол хэрэглэхийг цээрлэнэ.
ГАЖ НӨЛӨӨ:
· Суулгалт болон хэвлийгээр өвдөх зэрэг шинж илэрч болзошгүй.
ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА:
Үйлдвэрлэгдсэнээс хойш 36 сар.
ХАДГАЛАЛТ:
Хуурай, сэрүүн орчинд, гэрлээс хамгаалан хадгална.
СТАНДАРТ:
Үйлдвэрлэгч орныхоор.
Хүүхэд хүрэхээргүй газар хадгална, хэрэглэхийн өмнө зааврыг
сайтар уншина уу.
Нэмэлт мэдээллийг эмч буюу эм зүйчээс авна уу.
-------------------------------------------------------------------------------------------------
Үйлдвэрлэгч : TRUONG THO PHARMACEUTICAL JSC.,
No.93 Linh Lang, Ba Dinh, Ha Noi.
Factory plant: Lot M1, N3 Road, Hoa Xa Industrial Park, Nam Dinh
Tel: 04. 37666912 - 0305. 3670733
Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE