
Хэрэглэх заавар
MIXAFLU
Найрлага:
Нэг шахмалд агуулагдах хэмжээ :
Парацетамол.............................................120мг
Декстрометорфан гидробромид................2.5мг
Фенилпропаноламин гидрохлорид ..........10мг
Хлорфенирамин малает...............................1мг
Эмийн судлалын үйлдэл:
Миксафлу нь хүүхдийн ханиад ба халууралтыг эмчилэхэд зориулсан бэлдмэл. Миксафлу нь 4 төрлийн найрлагатай бөгөөд хамар улайх, ханиах, халуурах зэрэг ханиадны шинж тэмдгийг харилцан бие биений үйлдлийг дэмжиннамдаах үйлдэлтэй.Парацетамол нь өвдөлт намдаах ба халуун бууруулах, Декстрометорфан гидробромид нь ханиалга намдаах, фенилпропаноламин гидрохлорид нь хамраас нус гоожих болон амьсгал авахад хүндрэлтэй байх шинжийг багасгана.Хлорфенамин малает нь томуугаас шалтгаалсан хамар улайлт болон найтаалгахыг зогсоодог.
Хэрэглэх заалт:
Миксафлу нь хүүхдийн төрөл бүрийн томуугийн шинж тэмдгийгнамдаах болон урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ.Жишээлбэл толгой өвдөх ба харшил, хамар улайх, халуурах, ханиалгах, хамар битүүрэх
Хориглох заалт:
Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, элэгний үйл ажиллагааны өөрчлөлт, цусны даралт ихсэх, тахиартми, бамбай булчирхайн хордлого, нүдний даралт ихсэх, чихрийн шижин, гуурсан хоолойн багтраатай бол хэрэглэхгүй.
Анхааруулга ба болгоомжлол:
Хэрэв эмчийн зөвлөсөнөөр 7 хоног хэрэглэхэд ханиадны шинж тэмдэг арилахгүй байвал тунг хэтрүүлэн цаашид үргэлжлүүлэн хэрэглэвэл эмчийн зөвөлгөө авах нь зүйтэй.
Эмч жор бичээгүй бол 2 наснаас доош хүүхдүүд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хэрэглэхгүй. Архаг цэртэй ханиад, хөхүүл ханиад болон гуурсан хоолойн багтраанд хэрэглэхгүй. Хэрэв зүрх дэлсэх, толгой эргэх, нойргүйдэх шинж илэрвэл эмийг хэрэглэхийг зогсооно. Эмийг хэрэглэж байх үед машин жолоодох эсвэл машин техниктэй харьцахгүй байх нь зүйтэй.
Гаж нөлөө:
Хэт мэдрэг өвчтөннойрмоглох, салгалах, зүрх дэлсэх, шээс саатахшинж илэрч болзошгүй.
Хэрэглэх арга ба тун:
2-6 насны хүүхдүүдэд 1 шахмалаар өдөрт 3-4 удаа, 6-12 насны хүүхдүүдэд 1-2 шахмалаар өдөрт 3-4 удаа ууна.
Савлалт:
Хөнгөн цагаан блистрт 4 ширхэгээр шахмал хэлбэрээр савлагдсан.
Хадгалалт:Хуурай сэрүүн нөхцөлд хадгална.
Үйлдвэрлэгч : PT.DANKOS LABORATORIES Tbk.INDONESIA












































