
Хэрэглэх заавар
** Мэдээллийг дахин хянасан огноо: 2015 оны 12 сар (5 дахь хувилбар) * Мэдээллийг хянасан огноо: 2007 оны 7 сар |
|
Япон Улсын Барааны стандарт ангилал: |
87314 |
Хадгалах нөхцөл: 100мг: Тасалгааны хэмд хадгална. 500мг: Хүйтэн газар хадгална. 2гр: Хүйтэн газар хадгална.
Хүчинтэй хугацаа : Савлагаа, шошго дээр тэмдэглэсэн. Хүчинтэй хугацаа дууссанаас хойш хэрэглэхийг хориглоно
Жороор олгох эм: (Анхааруулга - Зөвхөн эмчийн бичсэн жор, зааврын дагууу хэрэглэнэ.) |
|
|
||||||||||||||||||||
|
Япон Фармакопей Аскорбины хүчлийн тарилга Витамин С Тарилга 100 мг “ФУСО” Витамин С Тарилга 2 г “ФУСО”
Japanese Pharmacopoeia Ascorbic Acid Injection Vitamin C Injection 100mg “Fuso”
|
|
ЕРӨНХИЙ ШИНЖ
*1. Найрлага
Витамин С тарилга “ФУСО” 100мг нь, 1мл туншил тутамд 100мг аскорбины хүчил агуулсан өнгөгүй, тунгалаг шингэн тарилга юм.
Туслах бодисоор 0.5мг натрийн пиросульфит, 1мг натрийн тиогликолат, 10мг бензилийн спирт мөн pH тохируулагч агуулна.
Витамин С тарилга “ФУСО” 500мг нь, 2мл туншил тутамд 500мг аскорбины хүчил агуулсан өнгөгүй, тунгалаг шингэн тарилга юм.
Туслах бодисоор 2мг натрийн пиросульфит, 2мг натрийн тиогликолат мөн pH тохируулагч агуулна.
Витамин С тарилга “ФУСО” 2г нь, 10мл туншил тутамд 2000мг аскорбины хүчил агуулсан өнгөгүй, тунгалаг шингэн тарилга юм.
Туслах бодисоор 10мг натрийн пиросульфит, 10мг натрийн тиогликолат мөн pH тохируулагч агуулна.
2. Эмийн ерөнхий шинж
Витамин С тарилга “ФУСО” 100мг нь өнгөгүй ба тунгалаг туншилтай тарилгын шингэн юм.
Витамин С тарилга “ФУСО” 500мг нь өнгөгүй ба тунгалаг туншилтай тарилгын шингэн юм.
Витамин С тарилга “ФУСО” 2г нь өнгөгүй ба тунгалаг туншилтай тарилгын шингэн юм.
|
pH |
Осмос даралтын харьцаа |
Витамин С тарилга 100 мг “ФУСО” |
5.6~7.4 |
4.0~5.0 |
Витамин С тарилга 500 мг “ФУСО” |
9.1~10.5 |
|
Витамин С тарилга 2 г “ФУСО” |
7.3~8.5 |
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
o Витамин С дутагдлыг эмчлэх ба урьдчилан сэргийлэх (чийг бам, Möller-Barlow-ын өвчин)
o Витамин С-ын хэрэгцээ, шаардлага ихэссэн болон хоол хүнснээс авах хэмжээ хангалтгүй үед нэмэлтээр хэрэглэнэ (тураал, жирэмслэлт болон төрөх үе, хөхүүл эхчүүд, биеийн хүчний ажил хийх гэх мэт).
o Дараах өвчнүүдийг үүсгэж байгаа шалтгаан нь витамин С дутагдал эсвэл бодисын солилцооны эмгэгүүд гэж үздэг:
· Хялгасан судасны цус алдалт (хамраас цус гоожих, буйлнаас цус гарах, цустай шээс гэх мэт)
· Эмийн хордлого
· Бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны алдагдал
· Ясны хугаралын үед, ясны холбоос/ясны матрикс бүрэлдэх, яс бороожилтыг дэмжих
· Хлоазм, сэвхжилт эсвэл үрэвслийн улмаас үүссэн нөсөөжилт
· Нарны шалтгаант дерматит
Дээр дурдсан шинж тэмдгүүдийн хувьд Витамин С тарилга “ФУСО”-г “Витамин С дутагдлыг эмчлэх ба урьдчилан сэргийлэх.” мөн “Витамин С-ийн хэрэгцээ, шаардлага ихэссэн болон хоол хүнснээс авах хэмжээ хангалтгүй үед нэмэлтээр хэрэглэнэ.” заалтуудаас бусад тохиолдолд зорилгогүйгээр хэрэглэхгүй.
ТУН БА ХЭРЭГЛЭХ АРГА
Витамин С тарилга 100мг “ФУСО”: Насанд хүрэгчдэд ихэвчлэн аскорбины хүчлийг хоногт 50-2000мг тунгаар өдөрт нэг болон хэд хэдэн тунгаар хуваарилж, арьсан дор, булчинд эсвэл венийн судсанд тарьж хэрэглэнэ.
Нас ба шинж тэмдэг, онцлогийг харгалзан тунг ихэсгэж эсвэл багасгаж болно.
Витамин С тарилга 500мг, 2г “ФУСО”: Насанд хүрэгчдэд аскорбины хүчлийг хоногт 50-2000мг тунгаар өдөрт нэг болон хэд хэдэн тунгаар хуваарилж, венийн судсанд тарьж хэрэглэнэ.
Нас ба шинж тэмдэг, онцлогийг харгалзан тунг ихэсгэж эсвэл багасгаж болно.
БОЛГООМЖЛОЛ
**1. Хүүхдэд хэрэглэх үед анхаарах зүйл
Витамин С тарилга “ФУСО” 100 мг: Энэ бэлдмэлийг бага жинтэй төрсөн болон шинээр төрсөн нярайд анхаарал болгоомжтой хэрэглэнэ. [Бусад улс оронд бензилийн спиртийг бага жинтэй төрсөн нярайд өндөр тунгаар (99-234 мг/кг) хэрэглэсний дараа хордлогын шинж тэмдэг (амьсгал багтрах, бодисын солилцооны хүчилшил (ацедоз), таталт гэх мэт) мэдээлэгдсэн. Витамин С тарилга “ФУСО” 100 мг бэлдмэл нь бензилийн спиртийг туслах бодисоор агуулдаг.]
2. Лабораторийн шинжилгээнд үзүүлэх нөлөө
1) Витамин С тарилга “ФУСО” нь шээсэн дэх глюкоз тодорхойлох шинжилгээний үед шээсэн дэх глюкоз мэдрэх чанарт нөлөөлж болзошгүй (аскорбины хүчлийн улмаас).
2) Төрөл бүрийн шээсний шинжилгээ (шээсэн дэх цус, билирубин, нитрит шинжлэх) ба өтгөний шинжилгээний хариу хуурамч сөрөг гарч болзошгүй (аскорбины хүчлийн улмаас).
3. Хэрэглээтэй холбоотой анхааруулага
1) Туншилыг онгойлгох үед анхаарах зүйл: Витамин С тарилга "Фусо"-гийн туншилыг огтлохдоо, шилний бичил ширхэгээр уусмалыг бохирдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор цэвэр зүсэгдсэн туншил(CC ampoule)-ыг ашигладаг. Бусад эмийн адилаар, аюулгүй байдлыг хангаж, хэрэглэхийн өмнө туншилийг этанолоор арчиж хэрэглэхийг зөвлөнө.
2) Арьсан дор/булчинд тарьж хэрэглэх үед анхаарах зүйл:
Мэдрэл болон зөөлөн эдэд ямар нэгэн нөлөө үзүүлэхээс сэргийлж, арьсан дор/булчинд тарихаас өмнө дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах шаардлагатай.
(1) Бэлдмэлийг мэдрэлийн ширхэгтэй хүрэлцэхээс сэргийлж тарина.
(2) Хэрэв давтан хэрэглэх шаардлага гарвал тарилгын талбайг өөрчлөх хэрэгтэй (жишээлбэл: Баруун ба зүүн гарт ээлжлэх).
Нярай болон хүүхдэд давтан тарилга хийхийг зөвлөхгүй.
(3) Хэрэв тарих үед хатгасан хэсэгт, эмчлүүлэгчдэд хүчтэй өвдөлт мэдрэгдэх эсвэл цус нь буцаж урсаж байвал зүүг нэн даруй сугалж аваад тарилгын талбайг өөрчилнө.
3) Арьсан дор/булчинд тарьж хэрэглэх үед анхаарах зүйл:
Арьсан дор/булчинд тарилга хийх үед тарилгын талбайд өвдөлт үүсч болзошгүй.
4) Венийн судсанд тарьж хэрэглэх үед анхаарах зүйл:
Венийн судсанд тарилга хийх үед судас дагасан өвдөлт үүсч болзошгүй тул аль болох аажим тарина.
ЭМ СУДЛАЛ
o Коллаген үүсэлтийг идэвхжүүлэх нөлөө
Яс, шүд болон бусад холбогч эдийн коллаген нийлэгжилтийг бууруулж буй шалтгаан нь чийг бам өвчин гэдгийг эмгэг жамын судалгаагаар харуулсан байна.1),2)
Арьсны холбогч эдэд үзүүлэх аскорбины хүчлийн нөлөөг судлахын тулд арьсны нөхөн төлжилтийг үзүүлэлт болгон ашиглаж, чийг бам үүсгэх хоолны дэглэмээр тэжээгдсэн усан гахайнд туршин судалсан. Аскорбины хүчил хэрэглэснээр эдэд гидроксипролины үүсэлтийг ихэсгэж, коллагены бус пролиныг бууруулж, үүний үр дүнд, гэмтэл үүссэн хэсэгт пролин агуулсан бодисыг коллаген болгон хувиргахыг дэмжиж байв.3)
Холбогч эд дэх коллаген төст нэгдлээс тогтох эпителийн суурин мембраны нийлэгжилт нь аскорбины хүчлээс хамааралтай байдаг бөгөөд чийг бам өвчний зарим шинж тэмдгүүд нь суурин мембраны нийлэгжилт хангалтгүй байснаас үүдэлтэй байдаг байна.4)
o Бөөрний дээд булчирхайн хамгаалах механизм5)
Харханд эпинефрин тарьж стресс үүсгэхэд эозинофилийн тоо буурсан бөгөөд гистологийн зургаас бөөрний дээд булчирхайд цочроох хариу урвал үзүүлсэн байна. Харин урьдчилан аскорбины хүчлээр эмчилгээ хийсэн амьтдын эозинофилийн тоо харьцангуй өндөр байсан хэдий ч бөөрний дээд булчирхайн гистологийн зураг хэвийн байв. Иймд, аскорбины хүчил нь бөөрний дээд булчирхайн хамгаалах механизмд нөлөө үзүүлдэг болохыг харуулав.
o Меланин нийлэгжилтийн нөлөө6)
Аскорбины хүчлийн допахиноноос допахромд хувирах исэлдэлтийг бууруулах үйлдэлд үндэслэн допахромын үүсэлтийг дарангуйлах нөлөө үзүүлж буйг In vitro орчинд хийгдсэн судалгааны үр дүн харуулсан. Усан гахай ба туулайнд аскорбины хүчлийг өндөр тунгаар хэрэглэхэд in vitro орчинд допахромын нийлэгжилтийг дарангуйлж болох хэмжээ, арьсанд нь тархсан.
ФИЗИК, ХИМИ
Худалдааны бус нэршил: Аскорбины хүчил
Химийн нэршил: L- трео-гекс-2-еноно-1,4-лактон
Бүтцийн томьёо:
Молекулын томьёо: C6H8O6
Молекул жин: 176.12
Хайлах хэм: Ойролцоогоор 190ºС (задрана)
Ерөнхий шинж: Энэ эмийн бэлдмэл нь хүчиллэг амттай, үнэргүй, цагаан талст буюу талст нунтаг хэлбэртэй юм. Усанд чөлөөтэй уусна, этанолд (95) бага зэрэг уусдаг ба диэтилийн эфирт бараг уусдаггүй эсвэл уусдаггүй.
САВЛАГАА
Витамин С тарилга “ФУСО” 100мг 1мл х 50 туншил
Витамин С тарилга “ФУСО” 500мг 2мл х 50 туншил
Витамин С тарилга “ФУСО” 2г 10мл х 50 туншил
ИШЛЭЛҮҮД
1) Fullmer, H. M. et al., Ann. New York Acad. Sci., 92, 286(1961)
2) Kajiwara A,The Medical Frontline,17,1429(1962)
3) Gould, B. S. et al., J. Biol. Chem., 226, 289(1957)
4) Priest, R. E., Nature, 225, 744(1970)
5) Bacchus, H. et al., Science, 113, 269(1951)
6) Takenouchi K et al.:, Vitamine,28, 501(1963)
Үйлдвэрлэгч ба Түгээгч:
Fuso Pharmaceutical Industries, Ltd.
2-3-11, Morinomiya, Joto-ku, Osaka 536-8523,
JAPAN


















































































