
Хэрэглэх заавар
Чамп, Champ |
Хамрын ханиалгыншингэн, Nose CoughLiquid |
Нөсөөгүй |
|
Нөөшлөгчгүй |
Жоргүй олгох эм
Бэлдмэлийн нэр: “Чамп” Ханиалгын шингэн
Найрлага:
Идэвхтэй бодисын агууламж 100мл-т:
- Типепидин цитрат (KP): 50мг,
- DL-Метилэфедрин гидрохлорид (KP): 62.5мг,
- Гуайфенезин (KP): 250мг.
- Туслах бодис: D-сорбитолын уусмал, өтгөрүүлсэн глицерин, сукроз, сукралоз, усгүй нимбэгний хүчил, аскорбины хүчил, динатри эдетат гидрат, аварга жүржийн амт оруулагч, цэвэршүүлсэн ус, амт оруулагчийн холимог (усан үзмийн амт оруулагч TF-38688), карбоксиметилцеллюлоз натри ба пропилен гликол.
Ерөнхий шинж:
- Усан үзмийн амттай, цайвар шаргал өнгөтэй, тунгалаг шингэн.
Хэрэглэх заалт:
- Ханиалга, цэр ба багтраа.
Тунгийн дэглэм:
- Дараах нэг удаагийн тунгаар өдөрт 5-6 удаа хэрэглэнэ.
- Энэхүү эмийг 4 цагийн зайтай хэрэглэнэ.
Нас |
Нэг удаагийн зөвлөмжит тун |
Нас |
Нэг удаагийн зөвлөмжит тун |
2-с дээш ~ 3-с доош нас |
4 мл |
8-с дээш ~ 11-с доош нас |
10 мл |
3-с дээш ~ 5-с доош нас |
5 мл |
11-с дээш ~ 15-с доош нас |
13 мл |
5-с дээш ~ 8-с доош нас |
6.5 мл |
15-с дээш нас |
20 мл |
Хэрэглээний болгоомжлол:
1. Дараах хүмүүст хэрэглэж болохгүй:
1) 3-с доош насны хүүхэд [нярай],
2) Энэхүү эмэнд болон найрлаганд нь буй аль нэгэн бодист хэт мэдрэгшилтийн урвалын эмнэлгийн өгүүлэмжтэй хүмүүс,
3) МАО ферментийг саатуулагчдыг (антидепрессантууд, солиорлын эсрэг эмүүд, сэтгэл хөдлөлийг зохицуулах эмүүд, паркинсоны эсрэг эмүүд г.м.) хэрэглэж байгаа хүмүүс буюу уг эмийн хэрэглээг зогсоосноос хойш 2 долоо хоногийн дотор тус тус хэрэглэж болохгүй.
2. Энэхүү эмийг хэрэглэж байгаа үедээ дараах эмүүдийг ууж (хэрэглэж) болохгүй:
Ханиалгын бусад эмүүд (ханиалга зогсоох) цэр ховхлох эмүүд (апофлегматик), ханиадны эмүүд, гистамин агуулсан ууж хэрэглэдэг эмүүд (ринитийн үед ууж хэрэглэдэг эмүүд, бөөлжилтийн эсрэг эмүүд, харшилын эсрэг эмүүд) ба тайвшруулах эмүүд.
3. Дараах хүмүүс энэхүү эмийг хэрэглэхийн өмнө эмч, шүдний эмч буюу эмзүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
1) 3-с доош бага насны [нярай] хүүхдэд энэхүү эмийг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
- 3 сараас дээш, 2-с доош насны хүүхдэд эмчийн зөвшөөрлөөр хэрэглэх бөгөөд туйлын шаардлагатай бус тохиолдолд энэхүү эмийг хэрэглэж болохгүй.
- Хэрэв энэхүү эмийг нярай буюу 2-с доош насны хүүхдэд хэрэглэх бол асран хамгаалагчид нь сайтар анхааралтай хянаж байхыг анхааруулах хэрэгтэй.
2) Чонон хөрвөс, хавьталт дерматит, харшилт ринит, мигрень, хүнсний харшил үүсэх магадлалтай хүмүүс,
3) Харшилын шинж тэмдгүүдтэй хүмүүс (халуурах, тууралт гарах, үе мөч өвдөх, загатнах г.м.),
4) Элэгний, бөөрний, зүрхний, бамбай булчирхайн эмгэгтэй болон чихрийн шижинтэй ба цусны даралт ихэссэн хүмүүс,
5) Жирэмсэн эх буюу жирэмсэлсэн байж болзошгүй эмэгтэй болон хөхүүл эхчүүд,
6) Эцэг эхийг оролцуулаад түүний ах дүүс нь эмч буюу шүдний эмчээс эмчилгээ заалган хэрэглэж байгаа хүмүүс.
7) Дараах хэлбэрийн ханиалгатай хүмүүс:
Тамхи татах, багтраа, архаг бронхит, эмфизем, хэт их цэртэй ханиалга, 1 долоо хоногоос илүү хугацаанд ханиалгасан буюу дахисан ханиалга, архаг ханиалга, халууралт, тууралттай буюу байнгын толгой өвдөлттэй ханиалга.
4. Хүүхдэд хэрэглэх
- 2-с доош насны хүүхдэд хэрэглэж болохгүй.
- Гэхдээ, хэрэв туйлын шаардлагатай бол эмчээс зөвлөгөө аваарай.
5. Дараах тохиолдлуудад энэ эмийг хэрэглэхээ зогсоож, эмч, шүдний эмч буюу эмзүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Зөвлөгөө нөхцөлүүд:
1) Энэхүү эмийг хэрэглэсний улмаас дараах шинж тэмдгүүд илэрвэл:
Тууралт гарах/улайх [хаванших ба улайх], загатнах, дотор муухайрах/бөөлжих, хоолны дуршил алдагдах, толгой эргэх, түгшүүрлэх, салгалах ба нойргүйдэх.
2) Хэрэв 5-6 удаагийн хэрэглээний дараа шинж тэмдгүүд засрахгүй байвал.
6. Энэхүү эмийг хэрэглэх үедээ дараах зүйлст анхаараарай:
1) Заасан тун ба дэглэмийг баримтлах хэрэгтэй.
2) Энэ эмийг хүүхдэд хэрэглэх тохиолдолд удирдамжийн дагуу асран хамгаалагчийн хяналтанд гүйцэтгэх хэрэгтэй.
3) Энэхүү эмийг хэрэглэж байгаа үедээ алкохол хэрэглэж болохгүй.
7. Хадгалалтын анхааруулга:
1) Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
2) Нарны шууд тусгалаас хамгаалагдсан, аль болох чийгшил багатай ба сэрүүн газарт хадгална.
3) Эмийг андуурч хэрэглэх болон чанар алдагдахаас сэргийлэхийн тулд өөр саванд хийж болохгүй.
Савлалт:
- 5мл/савхан уут х 10
Хадгалах нөхцөл:
- Агаар орохгүй сайтар таглаатай саванд тасалгааны хэмд (1~30°C) хадгална.
Хамгийн сүүлчийн мэдээллийг хэрхэн шалгах нь:
Энэхүү хавсралтанд заагдсан мэдээллийг шинэчилсэн огноог дараах вебсайтаас магадлах боломжтой (www.dapharm.com).
- Энэхүү эмийг хэрэглэхийн өмнө хавсралтыг анхааралтай уншаад, хавсралтаа хадгалаарай.
- Худалдан авах үедээ хэрэв хүчинтэй хугацаа дууссан буюу бүтээгдэхүүн гэмтсэн байвал худалдан авч буй газартаа солиулж болно.
Лавлагаа:
- 080-920-2002 (Customer Satisfaction Team)
Гаж нөлөөг мэдээлэх ба гэмтлийг шийдэх тухай хүсэлт гаргах газар:
- 1644-6223 (Korea Institute of Drug Safety & Risk Management), 14-3330 (Exclusive phone number for damage relief application).
Бэлтгэсэн огноо: 2021 оны 6-р сарын 20. CPC50D-21G003
Үйлдвэрлэгч • Seller Dong-A Pharmaceuticals
Headquarters: 64, Cheonho-daero, Dongdaemun-gu, Seoul Factory: 200-23(1,2A4Afloor), Baekseokgongdan 1-ro, Seobuk-gu, Cheonan-si, Chungcheongnam-do







































































