
Хэрэглэх заавар
Эмийн бэлдмэлийг эмчилгээнд
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Гербион® хаварсалын сироп
Herbion® cowslip syrup
Бүртгэлийн дугаар:
Худалдааны нэр: Гербион® хаварсалын сироп
Эмийн хэлбэр: сироп
Найрлага
5 мл сиропын найрлагад:
Идэвхтэй бодис:
3,08 г хаварсалын үндэсний шингэн ханд (Primula veris L. ба/буюу Primula elatior (L.) Hill, (Primulae radix)) ба ганга өвсний шингэн хандны (Thymus vulgaris L. ба/буюу Thymus zygis L.(Thymi herba)) холимог агуулдаг (0,22 - 0,51 г хаварсалын үндэс ба 0,62 г ганга өвстэй тэнцэхүйц).
Хандлагч: ус.
Туслах бодис:
Левоментол 0,06 мг
Метилпарагидроксибензоат (Е218) 8,75 мг
Сахароз 3,16 г тус тус агуулагддаг.
Ерөнхий шинж
Хүрэн өнгийн өвөрмөц үнэртэй бага зэргийн булингар бүхий сироп.
Эмийн эмчилгээний бүлэг: Ургамлын гаралтай цэр ховхлох бэлдмэл.
Код АТХ: R05CA10
Фармакологийн үйлдэл
Гербион нь цэр ховхлох, үрэвслийн эсрэг, микробын эсрэг үйлдэлтэй бэлдмэл. Цэрний зуурамтгай чанарыг багасган гадагшлалтыг сайжруулна.
Хэрэглэх заалт
Бэлдмэлийг ховхроход бэрхшээлтэй цэр бүхий ханиалгалт дагалдсан амьсгалын замын үрэвсэлт өвчний (түүнчлэн гуурсан хоолойн үрэвсэл, цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, гуурсан хоолой ба цагаан мөгөөрсөн хоолойн хавсарсан үрэвсэл) бүрдэл эмчилгээнд цэр ховхлох зорилгоор хэрэглэнэ.
Хориглох заалт
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд болон уруул цэцэгтний ба хавсарсалын овгийн идэвхтэй бодис агуулсан бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, хүүхдэд цочмог ларингитаар өвдсөний дараа, гуурсан хоолойн багтраа, чихрийн шижин, фруктоз-д төрөлхийн тэсвэргүй, глюкоз-галактозын шимэгдэлт дутагдлын хам шинж, сахараз-изомальтазын төрөлхийн дутагдал, 2 хүртэлх насны хүүхэд зэрэгт тус тус хэрэглэхийг хориглоно.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ
Тухайн бүлэг өвчтөнд бэлдмэлийг хэрэглэсэн талаар хангалттай мэдээлэл байхгүйн улмаас жирэмсэн ба хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөхгүй.
Хэрэглэх арга, тун
Хангалттай хэмжээний бүлээн усаар даруулан ууж хэрэглэнэ
Хэрэглэхийн өмнө флаконыг сэгсэрнэ!
Насанд хүрэгсдэд 3 тунгийн халбагаар (1 тунгийн халбага нь 5 мл) хоногт 3-4 удаа хоолны дараа ууж хэрэглэнэ.
2-5 настай хүүхдэд 1/2 тунгийн халбагаар хоногт 3 удаа хоолны дараа ууж хэрэглэнэ.
5-14 насны хүүхдэд 1 тунгийн халбагаар (5 мл) хоногт 3 удаа хоолны дараа ууж хэрэглэнэ.
14-с дээш настай хүүхдэд 2 тунгийн халбагаар (10 мл) хоногт 3-4 удаа хоолны дараа ууж хэрэглэнэ.
Ээлж эмчилгээ 2-3 долоо хоног үргэлжилнэ. Ээлж эмчилгээг уртасгах болон давтан ээлж эмчилгээг эмчтэй зөвлөлдсөний дараа хийж болно.
Гаж нөлөө
Бэлдмэлийг хэрэглэх үед харшлын урвал ажиглагдаж болох ба маш ховор тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, суулгах шинж илэрнэ. Гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмчилгээг зогсоож эмчид хандана.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө
Бэлдмэлийн тун хэтэрсэн талаар мэдээлэгдээгүй.
Сапонин агуулсан бэлдмэлийн тун хэтэрсэн тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг ходоод гэдэсний хямралын шинж илэрч болно.
Эмчилгээ: Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.
Эмийн харилцан нөлөөлөл
Гербион® хаварсалын сироп бэлдмэлийг ханиалга намдаах болон цэр үүсэлтийг багасгах бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй. Учир нь шингэрсэн цэрний гадагшлалтыг саатуулдаг.
Тусгай анхааруулга
1 тунгийн халбага (5мл) сироп-д 3.16 г сахароз агуулагддаг. Иймээс уг эм хэрэглэх зааварт заасан эм хэрэглэх аргыг баримталж байгаа үед өвчтөн 3.16 г (1 тунгийн халбага – 5 мл нь 0.316 талхны нэгжтэй тэнцэхүйц) - 9.48 г (3 тунгийн халбага –15 мл нь 0.948 талхны нэгжтэй тэнцэхүйц) сахароз авна.
Зарим туслах бодисын тухай тусгай мэдээлэл
Гербион® хаварсалын сиропын найрлагад сахароз агуулагддаг учир фруктоз-д төрөлхийн тэсвэргүй удамшлын ховор эмгэгтэй, глюкоз-галактозын мальабсорбци буюу сахароз-изомальтазын дутагдалтай хүмүүст бэлдмэлийг хэрэглэхгүй.
Метилпарагидроксибензоат (E218) харшил үүсгэж болзошгүй (хожуу илрэх).
Жолоо барих болон машин техниктэй ажиллах чадварт бэлдмэлтийн үзүүлэх нөлөө: Гербион® хаварсалын сироп бэлдмэл тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлөхгүй.
Эмийн хэлбэр
Сироп хэлбэрээр үйлдвэрлэж 150 мл-р хуванцар таглаатай бараан шилэн (III тип) флаконд савлана.
Флаконыг тунгийн халбага ба хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлаж гаргана.
Хадгалах нөхцөл
25°С-аас доош хэмд өөрийн савлагаанд нь хадгална.
Хөргөгчинд хадгалахгүй.
Хүүхэд хүрэхгүй газарт хадгална
Хүчинтэй хугацаа
3 жил.
Хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй.
Эмийн сангаас олгох журам
Эмчийн жоргүй олгоно.
Үйлдвэрлэгч
КРКА, д.д., Ново место, Шмарьешка цеста 6, 8501 Ново место, Словени







































































