
Хэрэглэх заавар
AклавКеир
Амоксициллин Тригидрат + Калийн Клавуланат
Хөвмөл бэлтгэхэд зориулагдсан нунтаг 250мг +62.5мг/5мл
Энэ эмийг хэрэглэхийн өмнө зааврыг сайтар уншина уу.
- Энэ зааврыг хадгал. Танд дахин унших шаардлага гарч болзошгүй.
- Хэрэв та илүү мэдээлэл авахыг хүсвэл эмч, эм зүйчээс лавлана уу.
- Энэ эмийг зөвхөн танд зориулж жор бичсэн. Бусдад дамжуулахыг хориглоно. Хэдийгээр ижил шинж тэмдэг илэрсэн ч бусдад хор учруулж болзошгүй.
- Хэрэв танд ноцтой гаж нөлөө эсвэл энэ зааварm тусгаагүй аливаа гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчид мэдэгдэнэ үү.
Зааврын агуулга
- Хөвмөл бэлтгэхэд зориулагдсан АклавКеир Амоксациллин + Клавуланат нунтаг гэж юу болох юунд хэрэглэх вэ?
- Хөвмөл бэлтгэхэд зориулагдсан АклавКеир Амоксациллин + Клавуланат нунтаг хэрэглэхийн өмнө мэдвэл зохих зүйлс
- Хөвмөл бэлтгэхэд зориулагдсан АклавКеир Амоксациллин + Клавуланат нунтагийг хэрхэн хэрэглэх вэ
- Илэрч болох гаж нөлөө
- Хөвмөл бэлтгэхэд зориулагдсан АклавКеир Амоксациллин + Клавуланат нунтагийг хэрхэн хадгалах
- Бусад мэдээлэл
1. Хөвмөл бэлтгэхэд зориулагдсан АклавКеир Амоксациллин + Клавуланат нунтаг гэж юу болох юунд хэрэглэх вэ?
АклавКеир нь синусит, уушгины хатгалгаа, чихний үрэвсэл, бронхит, шээсний замын эрхтэний халдвар, арьсны халдвар зэрэг нянгаар үүсгэгддэг олон төрлийн халдварыг эмчлэхэд хэрэглэдэг нийлмэл эм юм.
Амоксициллин бол өргөн хэрэглэгддэг антибиотик эм. Энэ нь пенициллин гэж нэрлэгддэг антибиотикийн ангилалд багтдаг бөгөөд янз бүрийн бактерийн халдварын эмчилгээнд хэрэглэгддэг.
Амоксициллин нь бактерийн өсөлтийг дарангуйлж, улмаар биеийн дархлалын системийг халдвартай тэмцэхэд тусалдаг.
Клавуланат нь калийн клавуланат гэгддэг бөгөөд үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд тодорхой антибиотикуудтай хослуулан хэрэглэдэг эм юм. Энэ нь өөрөө антибиотик биш боловч бета-лактамазын дарангуйлагч болдог.
2. Хөвмөл бэлтгэхэд зориулагдсан АклавКеир Амоксациллин + Клавуланат нунтаг хэрэглэхийн өмнө мэдвэл зохих зүйлс
Хөвмөл бэлтгэхэд зориулагдсан АклавКеир-г дараах өвчтөнд хориглоно:
- Бэлдмэлийн найрлага дах идэвхтэй бодис болон пенициллин эсвэл бусад бодисд хэт мэдрэг бол
- бета-лактамын бусад бодис (жишээлбэл, цефалоспорин, карбапенем, монобактам) -д хүнд хэлбэрийн хэт мэдрэгийн түргэн урвалын (жишээ нь, анафилакси) өгүүлэмжтэй;
- амоксициллин / калийн клавуланатын улмаас шарлалт/элэгний үйл ажиллагаа буурсан өгүүлэмжтэй
Бусад эмүүдийн хэрэглээтэй
Хэрэв та өөр ямар нэгэн эм, түүний дотор жоргүй олгох эм ууж байгаа эсвэл саяхан хэрэглэсэн бол эмч, эм зүйчдээ хэлээрэй.
- Пробенецид (Эрсдэл D): Пробенецид ба AклавКеир-г хамт хэрэглэх нь амоксициллиний цусан дахь концентрацийг удаан хугацаагаар нэмэгдүүлдэг. Тиймээс пробенецидийг хамт хэрэглэхийг зөвлөдөггүй.
- Ууж хэрэглэх антикоагулянтууд: AклавКеир ба ууж хэрэглэх антикоагулянтуудыг хамт хэрэглэх нь протромбины хугацааг хэвийн бус уртасгахад хүргэдэг. Антикоагулянтын хүссэн түвшинд хүрэхийн тулд уух антикоагулянтуудын зохих хяналт тавин, тунг тохируулахыг зөвлөнө.
- Аллопуринол: хосолсон хэрэглээ нь AклавКеиртэй холбоотой харшлын болон хэт мэдрэгийн урвалыг нэмэгдүүлж болзошгүй.
- Ууж хэрэглэх жирэмслэлтээс хамгаалах эмүүд: Эстрогений дахин шингээлтийг зохицуулах гэдэсний флорууд нь AклавКеир-ийн хэрэглээнд нөлөөлж болзошгүй. Энэ нь ууж хэрэглэх эстроген/прогестерон агуулсан жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийн үр нөлөөг бууруулж болзошгүй.
Хэрэв та дараах эм (эсвэл бусад эм) хэрэглэж байгаа бол AклавКеир хэрэглэхийн өмнө эмчтэйгээ ярилцаарай:
- Пробенецид
- Аллопуринол
- Тетрациклин
- Ууж хэрэглэх антикоагулянтууд
- Метотрексат
Хэрэв та элэг, бөөрний өвчин, түүний дотор циррозгүй архины шалтгаант элэгний эмгэгтэй бол эмчдээ хэлээрэй.
Жирэмсэн, хөхүүл үе
Амоксициллин нь хөхний сүүгээр ялгардаг бөгөөд хөхүүл эмэгтэйчvvд хэрэглэвэл нялхсын мэдрэгшил үүснэ (тайван бус байдал, суулгалт, тууралт хааяа тохиолддог). Хэрэв та жирэмсэн, хөхүүл бол жирэмсэн байх магадлалтай эсвэл хүүхэд төрүүлэхээр төлөвлөсөн бол энэ эмийг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчээсээ зөвлөгөө аваарай.
Тун хэтрүүлэлт
Тун хэтрүүлэлтийн шинж тэмдэг: зогсолтгүй суулгах, хүчтэй бөөлжих, шээсний хэмжээ өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгүүд байж болно.
Жолоо барих, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө
AклавКеир нь гаж нөлөө үзүүлдэг ба шинж тэмдгүүд (харшлын урвал, толгой эргэх, таталт гэх мэт) нь таныг жолоодох чадварт нөлөөлж болзошгүй. Хэрэв та сайн мэдэрч чадахгүй бол машин жолоодох, механизмтай ажиллахгүй байх ёстой.
3. Хөвмөл бэлтгэхэд зориулагдсан АклавКеир Амоксациллин + Клавуланат нунтагийг хэрхэн хэрэглэх вэ.
AклавКеир-ийг үргэлж эмчийн заавраар хэрэглэнэ. Хэрэв та итгэлгүй байгаа бол эмч, эм зүйчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Хувь хүний халдварыг эмчлэхийн тулд сонгосон AклавКеир -ийн тунг тохируулах шаардлагатай.
- Хүлээгдэж буй эмгэг төрүүлэгчид ба бактерийн эсрэг бодисуудад өртөмтгий байдал
- Халдварын голомт, хүндрэлийн зэрэг
- Өвчтөний нас, жин, бөөрний үйл ажиллагааг доор харуулав
Насанд хүрэгчид, ≥40кг жинтэй хүүхдэд
AклавКеир-ийн энэхүү найрлага нь доор зөвлөсний дагуу хэрэглэхэд хоногийн нийт тун нь 1500 мг амоксициллин/375 мг калийн клавуланат болно. ˂ 40 кг жинтэй хүүхдэд АклавКеирын энэхүү найрлага нь дор дурдсаны дагуу хэрэглэхэд хоногийн нийт тун 2400 мг амоксициллин/600 мг калийн клавуланат болно. Хэрэв амоксициллиний хоногийн тун өндөр байх шаардлагатай гэж үзвэл калийн клавуланатын хоногийн тунш хэтрүүлэхээс зайлсхийхийн тулд AклавКеир-ийн өөр бэлдмэлийг сонгохыг зөвлөж байна.
Эмчилгээний үргэлжлэх хугацааг өвчтөний хариу үзүүлэлтээр тодорхойлно. Зарим халдвар (жишээ нь, остеомиелит) илүү урт эмчилгээ шаарддаг. Эмчилгээг хяналтгүй 14 хоногоос дээш хугацаагаар сунгаж болохгүй.
40 кг-аас бага жинтэй хүүхдэд
12 цагаар 1мл/кг/өдөр тунгаар (10мл/тунгаас хэтрүүлэхгүй)
Насанд хүрэгчид, ≥40кг жинтэй хүүхдэд
10мл тунгаар өдөрт гурван удаа ууна.
Өндөр настанд
Тунг тохируулах шаардлагагүй.
БӨӨРНИЙ ДУТАГДАЛТАЙ ҮЕИЙН ТУН
Тунгийн тохируулга нь амоксициллиний зөвшөөрсөн дээд түвшингээс хамаарна.
Насанд хүрэгчид, ≥40кг жинтэй хүүхдэд
КрКл: 10-30мл/мин |
Өдөрт 10мл-р хоёр удаа |
КрКл < 10мл/мин |
Өдөрт 10мл-р нэг удаа |
Гемодиализ |
24 цаг тутамд 10 мл, мөн диализийн үед 10 мл-ийг диализийн төгсгөлд давтан хийнэ (сийвэн дэх амоксициллин ба клавуланатын калийн концентраци буурдаг тул) |
<40кг жинтэй хүүхдэд
КрКл: 10-30мл/мин |
0.3 мл/кг тунгаар өдөрт 2 удаа (хамгийн ихдээ өдөрт 10 мл тунгаар 2 удаа). |
КрКл < 10мл/мин |
Өдөрт 10мл-р нэг удаа |
Гемодиализ |
24 цаг тутамд 10 мл, мөн диализийн үед 10 мл-ийг диализийн төгсгөлд давтан хийнэ (сийвэн дэх амоксициллин ба клавуланатын калийн концентраци буурдаг тул) |
Хэрэглэх арга
- Нунтагыг тулд сэгсэрнэ.
- Шилний ½ хүртэл цэвэр ус хийнэ.
- Шилийг сайн таглаад сэгсэрнэ.
- Шил /шошго дээрх тэмдэг хүртэл ус нэмнэ.
- Сайтар таглан нунтагийг бүрэн уустал сэгсэрнэ.
4. Илэрч болох гаж нөлөө
Бүх эмийн адил AклавКеир нь гаж нөлөө үүсгэж болох ч хүн бүрт тохиолддоггүй.
Хэрэв доорх жагсаалтад байгаа гаж нөлөөний аль нэг нь ноцтой болж, эсвэл энэ зааварт тусгаагүй гаж нөлөөг анзаарвал эмч, эм зүйчдээ мэдэгдэнэ үү.
Дараах нөхцөлд та эмчтэйгээ яаралтай холбогдоно уу.
- Ходоод хүчтэй өвдөх, усархаг эсвэл цустай суулгах (Энэ нь таны сүүлчийн тунгаас хойш хэдэн сарын дараа ч тохиолдож болно)
- Арьс цайвар эсвэл шарлах, шээс хар өнгө гарах, халуурах, төөрөгдөл, бие сулрах
- Хоолны дуршил буурах, ходоодны дээд хэсгээр өвдөх
- Шээс багасах эсвэл хаагдах
- Амархан хөхрөх, цус алдах
Дараах гаж нөлөө түгээмэл илрэнэ
- Дотор муухайрах, бөөлжих, суулгах
- Тууралт гарах, загатнах
- Үтрээ загатнах, юм гарах
- Живхний тууралт гарах
5. Хөвмөл бэлтгэхэд зориулагдсан АклавКеир Амоксациллин +
Клавуланат нунтагийг хэрхэн хадгалах
- Хүүхдийн хараа, гар хүрэхгүй газарт хадгална.
- 25°C (77°F) -аас ихгүй хэмд хадгал. Гэрлээс хамгаалан өөрийн саванд хадгална.
- Бэлтгэсэн хөвмөлийг 2°C-8°C (35.6°F-46.4°F) хэмд 10 хоног хадгална. 10 хоногийн дараа ашиглаагүй хэсгийг устгана.
- Сав баглаа боодол дээрх хугацаа дууссаны дараа AклавКеир-г бүү хэрэглээрэй.
Хэрэглэхийн өмнө бүтээгдэхүүнийг харж шалгах хэрэгтэй. Хэрэв та ямар нэгэн тоосонцор болон өнгө өөрчлөгдсөнийг анзаарсан бол AклавКеир -г бүү хэрэглээрэй.
6. Бусад мэдээлэл AклавКеир найрлага
5 мл хөвмөлийн нунтаг бүр нь 250 мг Амоксициллин Тригидрат ба 62.5 мг Калийн Клавуланат агуулдаг.
Олгох нөхцөл: Зөвхөн эмчийн жороор олгоно.
AклавКеир-г зөвхөн дараах үйлдвэрт үйлдвэрлэсэн:
Адвакеир Фарма АНУ хамтарсан түнш:
Хуазонг фармацептикал компани
№118 Шианшань зам, Шяньян хот, Хубэй муж, БНХАУ www.AdvacarePharma.com





































































































































































































































































































