Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Корнизол Ай Ви
Худалдааны нэр
Англи
Метронидазол
Үйлдвэрлэгч
Coral Laboratories Ltd.
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
0.5г-100мл
Эмийн хэлбэр
тарилгын шингэн
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Зөвхөн жороор олгоно

Метронидазол

Метронидазол судсаар хийх тарилга

ВР 0.5 гр/100мл

КОРНИЗОЛ IV

Найрлага:

100 мл тунгийн савлалт:

Метронидазол ВР-0.5 гр

Тарианы ус ВР

 

ЭМ СУДЛАЛ:

 

ЭМИЙН ҮЙЛДЛИЙН МЕХАНИЗМ:

Метронидазол нь нитроимидазолын бүлгийн тинидазол, ниморазолтой нэг бүлэгт ордог бөгөөд нь протез (трихомоназ, амёб болон гардиа лямблиа) ба анаэробны бактери (бактериодис) эсрэг эмчилгээний үр нөлөөтэй.

Метронидазол нь нитро бүлэг агуулсан гэдэсний бактери, ялангуяа анаэробны бактериудаад нөлөөлдөг. Бактерийн эсийн чухал хэсэгт холбогдож урвалд орох замаар, ДНХ-ийн нийлэгжлийг дарангуйлж нөлөөлдөг.

Анаэробны бактеруудын метаболизмд голлох үүрэгтэй уургийн электрон редокс потенциалын зөөвөрлөлтөнд нөлөөлдөг байж болох юм. Метронидазолын идэвх нь трихомоназ, амёб болон гардиа түүнчлэн тэдгээр бактеруудын  ДНХ-ийн нийлэгжлийг дарангуйлдаг байна.

 

ФАРМАКОКИНЕТИК:

Шимэгдэлт:

500 мг тарьж хэрэглэсний 20 минутын дараа метронидазолын цусны сийвэн дэх түвшин дээд  хэмжээндээ хүрдэг (дунджаар 18 мкг/гр).

Тархалт:

Метронидазол нь бие махбодийн эд эсийн гадна ба дотор их хэмжээгээр тархдаг. Шүлс болон хөхний сүүнд сийвэнд агуулагдах хэмжээтэй ижил байдаг нь тогтоогдсон. Түүнчлэн ихэсээр дамжидаг ба тархи нугасны шингэнд агуулагддаг болохыг тогтоосон байна. Эмчилгээний тунгаар хэрэглэхэд буглаа, цөс, тархи нугасны шингэн, үрийн болон үений шингэнд эмийн түвшин тодорхойлогдож байсан.

Метронидазолын сийвэн дэх хэмжээ нь тийм ч чухал ач холбогдолтой биш юм (5% аас доош).

Бодисын солилцоо болон ялгаруулалт:

Метронидазолын зарим нэг хэсэг нь элгэнд явагдах бодисын солилцооны хүчил исэлдэлт болон глюкуроны нийлэгжилтэнд оролцдог. Метронидазолын бодисын солилцооны 5 бүтээгдэхүүн нь шээсэнд тодорхойлогдож байсан. Эдгээрт гидроксийн метаболит      (1-(2-гидрокси-этил)-2-гидрокси-метил-5-нитроимидазол) болон хүчлийн метаболит (1-ацетатын хүчил-2-метил-5-нитроnмидазол) ордог. Анаэробны бактеруудаад метронидазолын гидроксийн метаболитийн биоидэвхи нь ойролцоогоор 30% нөлөөлдөг бол хүчлийн метаболит нь зөвхөн 5% ийн идэвхитэй нөлөө үзүүлдэг. Метронидазолыг эмчилгээний тунгаар хэрэглэхэд түүний 15-20% нь шээсээр идэвхтэй хэлбэрээр  ялгардаг. Мөн 50-80% нь нитро нэгдэлтэй ялгардаг ба 1/3 нь гидроксийн метил аналог байдлаар байна. Метронидазолын эмчилгээний тунгийн цаашдын байдал бүрэн судлагдаагүй.

 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

Метронидазолыг судсаар тарьж хэрэглэх дараах эмнэл зүйн тохиолдол:

  1. Анаэроб бактераар үүсгэгдсэн халдвартай ууж хэрэглэх боломжгүй өвчтөнд
  2. Анаэроб бактерийн эсрэг эмчилгээг яаралтай хийх шаардлагатай
  3. Хэвлийн хөндийн доод хэсгийн мэс заслын үед анаэроб бактериас урьдчилан сэргийлэх зорилгоор эсвэл анаэроб бактераар халдварлагдсан гэж үзвэл. Энэ төрлийн мэс ажилбарт муухар олгой, бүдүүн шулуун гэдэсний мэс засал, үтрээний мэс ажилбар багтдаг бөгөөд хэвлийн хөндийн анаэроб бактераар халдварлагдах болон анаэроб бактерийн үжлийг үүсгэж болдог байна.

Тэмдэглэл: Аэроб бактерийн халдвар болон зарим нэг анаэроб бактерийн халдварын үед нөлөөлөхгүй.

 

ХЭРЭГЛЭХ АРГА БА ТУН ХЭМЖЭЭ:

Насанд хүрэгчдэд ба 12 наснаас дээш настай хүүхдэд:

8 цаг тутамд 100 мл-ээр судсанд тарьж хэрэглэх ба 100мл уусмал нь 500 мг метронидазол агуулсан байдаг.

12-оос доош насны хүүхдэд:

Нэг удаагийн тун нь 1.5 мл/кг-аар (7.5мг метронидазол) насанд хүрэгчдийн адил судсанд дуслаар тарьж хэрэглэнэ.

Насанд хүрэгчдэд

Насанд хүрэгчдэдийн тунг биеийн ерөнхий байдлаас хамаарна. Элэгний ба бөөрний эмгэгийн зэргээс хамаарна.

Эмчилгээний үргэлжлэх хугацаа

Ихэнх өвчтөнд эмчилгээг 7 хоног хийдэг боловч эмнэл зүй болон бактери мэдрэг чанараас хамаардаг байна. Халдварыг бүрэн устгаагүй эсвэл гэдэс, хамар залгиурын, эмэгтэйчүүдийн бэлгийн замын анаэроб эмгэг төрөгч, эндогенжүүлтэд шалтгаант халдварын хүндрэл эмнэл зүйн шинж тэмдэг, бактери мэдрэг чанараас хамаарч эмчилгээний хугацааг нэмэгдүүлэж болно.

 

ХОРИГЛОХ ЗААЛТ:

  1. Цусны дискраци өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхгүй учир нь лейкопени зарим үед ажиглагддаг байна.
  2. ТМС-ийн эмгэгийн үед
  3. Жирэмсэн үед (жирэмсний эхний 3 сар), жирэмсний үеийн хэрэглээг харах
  4. Метронидазолд хэт мэдрэг өвчтөнд

 

АНХААРУУЛГА БА БОЛГОМЖЛОЛ

Удаан хугацаагаар эмчилгээ хийх шаардлагатай бол:

Эмчилгээг 10 ба түүнээс илүү хоног үргэлжлэх бол цусны шинжилгээг хийж байх. Хэрвээ мэдрэлийн талаас өөрчлөлт болон лейкопени илэрвэл метронидазолыг даруй зогсоох.

 

Зүрх судасны дутагдалын үед

Уусмал дахь натрийн хэмжээг хянах шаардлагатай (0.135ммольл)

Элэгний үйл ажиллагааны дутагдал

Метронидазолын ихэнх хэсэг нь элгэнд бодисын солилцоонд оролцдог тул элэгний үйл ажиллагааны алдагдалтай хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.

Бөөрний үйл ажиллагааны алдагдал

Өвчтөнд метронидазол хэрэглэхэд долоо хоногт 2 удаа гемодиализид орох ба диализ хийх 8 цагийн турш бодисын солилцоо эрчимжиж тухайн эмийн сийвэнгийн концентраци хурдан буурдаг байна. Тиймээс диализийн дараа сийвэнгийн концентрацийг хангалттай нэмэхийн тулд метронидазолын цаашдын тунг авах шаардлагатай болдог. Бөөрний дутагдалтай өвчтөнд метронидазолын хагас задралын хугацаа өөрчлөгддөггүй боловч бодисын солилцоог 4 дахин уртасгадаг байна. Бодисын солилцооны гидроксийн байдал, гаж нөлөө болон сийвэнгийн концентрацийг өндөр даралтат шингэний хроматографаар үнэлнэ.

 

ЭМИЙН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ

Архи, спирт: метронидазол хийлгэж байх үед архи хэрэглэвэл хэвлийн чангарал, дотор муухайралт, бөөлжилт ба толгойн өвдөлт зэрэг илэрдэг.Үүний үйлдлийн механизм ба үр дагаварын талаар жирэмсэн үеийн хэрэглээний хэсэгт ярилцана.

Дисульфирам: Архаг архидалтын үед дисульфирамыг метронидазолтой хамт эмчилгээнд хэрэглэхэд 29 өвчтөний 6 өвчтөнд сэтгэлзүйн хурц шинж илэрдэг байна.

Варфарин: Метронидазол нь варфаринд агуулагдах S-изомерийн гэмтэлийг саатуулдаг. Энэ нь эмийн бодисын солилцооны  молекулын нарийн өөрчлөлт юм. Тиймээс варфарины идэвхи нь метронидазолын нөлөөгөөр өөрчлөгддөггүй байна.

Фенобарбитал: бодисын солилцоо идэвхжихийн хирээр метронидазолын нөлөө буурна.

Циклофосфамид ба Кармустин: Энэ эмүүдийг хэрэглэж байгаа өвчтөнүүдэд метронидазолыг хэрэглэвэл хулгана дээр илэрч байсан шиг хоруу чанарыг нь нэмэгдүүлдэг.

 

ЖИРЭМСЭН БА ХӨХҮҮЛ ҮЕД:

Категори В2

Жирэмсний эхний 3 сард метронидазолыг хэрэглэхгүй бөгөөд ихэсийн хоригийг нэвтэрч ургийн цусны эргэлтэнд хурдан ордог. Гэсэн ч энэ нь хүнд амьтан алинд ч тератоген байдлыг үзүүлээгүй.

Жирэмсний 2 ба 3 дах 3 сард трихоминазыг эмчлэх зорилгоор хэрэглэж болно. Хэрвээ эмчилгээ хийх үед эрсдэл байгаа бол болгоомжтой хэрэглэнэ. Метронидазол нь альдегид дигидрогеназаг саатуулдаг ацетилальдегидын хуримтлалыг бий болгодог. Метронидазол нь хөхний сүүгээр ялгардаг ба хамгийн өндөр тунгаар хэрэглэснээс хойш 2 ба 4 цагийн дараа байдаг бөгөөд 12-24 цагийн дараа бүрэн ялгарч дуусдаг. Метронидазол нь хавдар ба мутаци үүсгэх чадвартай гэж үздэг ба хэрэвээ нярайг хөхүүлэх тохиолдолд метронидазол эмчилгээ хийснээс 12-24 цагийн дараа хөхүүлэх.

 

 

 

ГАЖ НӨЛӨӨ

Илбэг тохиолдох гаж нөлөө

  1. Арьсны талаас: тууралт, загатнаа, үрэвсэл
  1. Ходоод хоол боловсруулах талаас: дотор муухайрах, толгой эргэх, хэл хуурайших, ам хатах, гэдэс эвгүйрэх, ходоод үрэвсэх /энэ нь магадгүй мөөгөнцөртэй холбоотой/
  2. Мэдрэлийн системийн талаас: аманд металл ба эвгүй амт амтагдах, толгой өвдөх, толгой эргэх

Ховор тохиолдох гаж нөлөө

  1. Сонсгол ба тэнцвэр: чих шуугих
  2. Биохимийн хэвийн бус үзүүлэлт: анаэроб бактерийн халдварын үед эмчлэгдэж байгаа нэг өвчтөнд шарлалт тохиолдсон байна. Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өндөр настай хүмүүст тухайн эмийн эмчилгээг хийх,  мөн  тобрамецин зэрэг 2 эмийн эмчилгээ хамт хийх нь хэвлийн үжлийг үүсгэнэ.
  3. Зүрх судасны талаас: Т шүд намсах, QT интервал уртсах, тромбофлебит
  4. Арьсны талаас: хөнгөн хэлбэрийн рематит
  5. Бөөр шээсний замын талаас: шээс хар гарах, шээс хаагдах, үтрээ хуурайших, давсагны үрэвсэл, аарцгийн эрхтэнд даралт үүсгэх, их шээх, пиоури, липид буурах,проктит зэрэг нь метронидазол эмчилгээнийй үед тохиолдож болно.
  6. Булчин ясны систем: Үений өвдөлт
  7. Амьсгал: Хамар битүүрэх

Тунгийн хэтрэлт

Шинж тэмдэг:

Метронидазолын тун хэтэрсэн үед цөөхөн хэдэн хэвийн бус шинжүүд илэрдэг. Орон зайн баримжаа алдагдах, ялангуяа юм залгисны дараа бөөлжис хүрэх.

Авах арга хэмжээ:

Метронидазолыг уусан тохиолдолд ходоодны дуранг санал болгоно.

Хадгалах нөхцөл

Хүйтэн сэрүүн, гэрэл тусахгүй газар хадгална. Хөлдөөж болохгүй

Савлалт

100 мл уусмал

Жороор олгоно

РЕГИСТРИЙН ДУГААР:

Үйлдвэрлэгч:  Coral laboratories Ltd.

Энэтхэг, Мумбай, 400 021, Нариман өртөө,

Jamnalal Bajaj-н зам, Даламал-н байр 5 давхар 503

E-mail: exports@corallab.com

Website: www.corallab.com

Борлуулагч:  Саба трейд ХХК. # 105, Monfa LLC Building, Жуулчны гудамж 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар, Монгол