
Хэрэглэх заавар
Зөвхөн жороор олгодог бэлдмэл
Ципрофлоксацин болон тинидазол шахмал
- ЦИТИ ШАХМАЛ
Найрлага:
Нимгэн бүрхүүлтэй 1 шахмалд:
Ципрофлоксацинтой тэнцүү хэмжээтэй ципрофлоксацин гидрохлорид ВР-500мг
Тинидазол ВР – 600мг
Туслах бодис................ хэрэгцээний хэрээр
Өнгө оруулагч бодис: шар төмрийн исэл болон титанийн хоёрч исэл.
Фармакологийн үйлдэл:
ЦИТИ шахмал нь флуорохинолоны бүлгийн бактерийн эсрэг хүчтэй үйлдэлтэй ципрофлоксацин болон нитроимидазолын уламжлалын эгэл биетний эсрэг үйлдэлтэй тинидазолын хослол.
Энэ хослол нь зөвхөн грам эерэг болон грам сөрөг бактерийн эсрэг нөлөөлөөд зогсохгүй мөн агааргүйтэн бактери болон эгэл биетний эсрэг өргөн хүрээгээр үйлчилнэ.
Цити шахмалын бактерийн эсрэг үйлчлэх хүрээ:Enterococcus faecalis, Staphylococcus spp., Streptococcus spp., Campylobacter jejuni, Citrobacter spp., Enterobacter cloacae, Escherichia coli, Haemophilus spp., Klebsiella pneumoniae, Moraxella catarrhalis, Morgenella morganii, Neisseria gonorrhoeae, Proteus spp., Providenсia spp., Pseudomonas aeruginosa, Salmonella typhi, Serratia marcescens болон Shigella spp.,.
Түүнчлэн Цити шахмал нь Trichomonas vaginalis, Entаmoeba histolytica, Bacteroides spp., Fusobacterium spp., Clostridium spp., Peptococcus spp. болон Peptostreptococcus spp. зэргийн эсрэг идэвхитэй үйлчилнэ.
Цити шахмал дахь ципрофлоксацин нь бактерийн ДНХ-ын нийлэгжилтэнд оролцдог ДНХ-гираза ферментийг саатуулснаар бактерийгүхүүлэх үйлдэл үзүүлдэг бол Цити шахмал дахь тинидазол нь эсийг үхэлд хүргэдэг биохимийн урвалын үед завсрын бодис үүсгэх замаар бактерийн эсрэг үйлдэл үзүүлдэг. Цити шахмалыг ууж хэрэглэсний дараа биеийн янз бүрийн эдэд өндөр концентрацитай тархсанаар олон төрлийн бичил биетнийг устгах нөлөө үзүүлдэг.
Хэрэглэх заалт:
Бэлдмэлийг бэлдмэлд мэдрэг грам эерэг болон грам сөрөг бактери, мөн агааргүйтэн бактери болон эгэл биетнээр үүсгэгдсэн олон төрлийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
- Хагалгааны халдвараас урьдчилан сэргийлэх болон мэс заслын шархны халдвар
- Эмэгтэйчүүдийн халдвар - эмэгтэйчүүдийн мэс ажилбарын халдвараас урьдчилан сэргийлэх орно.
- Уушгины буглаа, уушигны бөглөрөлт үрэвсэл, эмпием, гуурсан хоолойн тэлэгдэх өвчин зэрэг амьсгалын замын халдвар
- Чих, хамар, хоолойн халдвар –дайвар хөндийн архаг үрэвсэл, дунд чихний архаг идээт үрэвсэл, холестеатома, мастойдит
- Ам нүүр болон шүдний халдвар
- Арьсны халдвар – целлюлит, хөх болон бусад арьсны буглаа, үхжил, чихрийн шижингийн болон хэвтрийн өвчтөний холгодсоос үүссэн шархлаа
- Хэвлийн доторх халдвар – бактер болон эгэл биетний холимог гаралтай суулгалт
Хэрэглэх тун:
Цити шахмалын ердийн хэрэглэх тун - 1 шахмалаар хоногт 2 удаа хэрэглэнэ.
Цээрлэлт:
Хинолины бүлэг болон нитроимидазолын бүлгийн бэлдмэлүүдэд хэт мэдрэг болон цусны дискразитай өвчний өгүүлэмжтэй өвчтөнүүдэд хэрэглэхийг цээрлэнэ.
Болгоомжлол!
Цити шахмалыг төв мэдрэлийн системийн эмгэгтэй өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэхийг зөвлөх хэрэгтэй.
Цити шахмалыг дунд зэргийн болон хүнд явцтай бөөр ба элэгний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
Тинидазолыг архитай хамт хэрэглэвэл дисульфирам төст урвал үүсч болох учир хамт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Бусад өргөн хүрээний антибиотикын нэгэн адилаарЦити шахмалыг удаан хугацаагаар хэрэглэхэд бэлдмэлд мэдрэг биш бичил биетнүүдийн хэт өсөлт илэрч болно. Хэрэв эмчилгээний үед давтан халдвар илэрсэн тохиолдолд тохиромжтой арга хэмжээ авна.
Жирэмсэн ба хөхүүл үе:
Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд Цити шахмалыг хэрэглэхийг цээрлэнэ.
Эмийн харилцан үйлчлэл:
Цити шахмалыг ууж хэрэглэдэг цусны бүлэгнэлтийг саатуулдаг бэлдмэл, теофиллин, фенитоин, фенобарбитон, литийн бэлдмэл, циметидин, циклоспорин, глибурид, пробенецид болон кофеин зэрэг эмийн бэлдмэлтэй хамт ууж хэрэглэхэд эмнэлзүйн ач холбогдол бүхий эмийн харилцан үйлчлэл илэрч болно.
Цити шахмалыг ходоодны хүчлийг саармагжуулах бэлдмэл болон төмөр, цайр зэрэг эрдэстэй хамт ууж хэрэглэхэд бэлдмэлийн үр нөлөө буурч болно.
Гаж нөлөө:
Цити шахмал нь ихэвчлэн зохимж сайтай. Олонтаа тохиолдох гаж нөлөө: дотор муухайрах, бөөлжих, аюулхай орчим өвдөх, толгой өвдөх, нойргүйдэх, толгой эргэх болон металл амтагдах. Хааяа: үе өвдөх, тууралт гарах, лейкопени илрэх зэрэг шинж тэмдэглэгдсэн байна.
Хадгалалт:
30°С-ээс доош хэмийн хуурай газар гэрлээс хамгаалж хадгална.
Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Савлалт:
Шахмал хэлбэрээр үйлвэрлэж, 10 ширхгээр хөнгөн цагаан блистерт савлан гаргана.
Үйлдвэрлэгч:
Coral laboratories Ltd.
№.57/1 (16), Венслор, Дунета,
Нани-Даман-396 210. Энэтхэг
e-mail: exports@corallab.com
website: www.corallab.com
Борлуулагч:
Саба трейд ХХК,
№105тоот, Монфа ХХК-ны байр, Жуулчны гудамж
3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар, Монгол





































































































































































































































































































