
Хэрэглэх заавар
ЦефаКейр
ЦЕФАЛЕКСИН ХӨВМӨЛ БЭЛТГЭХ НУНТАГ 125мг/5мл
Зөвхөн жороор олгоно.
Энэхүү зааврыг уг эмийг хэрэглэхээсээ өмнө анхааралтай уншиж танилцана уу.
|
Энэхүү танилцуулгад:
ЦефаКейр буюу Цефалексин хөвмөл бэлтгэх нунтаг гэж юу болох, түүнийг юунд хэрэглэдэг
ЦефаКейр буюу Цефалексин хөвмөл бэлтгэх нунтгийг хэрэглэхээс өмнө мэдсэн байх зүйл
ЦефаКейр буюу Цефалексины хөвмөл бэлтгэх нунтгийг хэрхэн хэрэглэх
Илэрч болзошгүй гаж нөлөө
ЦефаКейр буюу Цефалексин хөвмөл бэлтгэх нунтгийг хэрхэн хадгалах
Бусад мэдээлэл
ЦефаКейр буюу Цефалексин хөвмөл бэлтгэх нунтаг гэж юу болох, түүнийг юунд хэрэглэдэг
ЦефаКейр нь цефалексин хэмээх үйлчлэх бодис агуулах ба энэ нь цефалоспорины бүлгийн антибиотик юм.
ЦефаКейрийг доорх халдваруудын эмчилгээнд хэрэглэх заалттай:
Амьсгалын тогтолцооны (уушги болон амьсгалын зам) халдварууд жишээлбэл стрептококк, идээлүүлэгч стафилакоккоор үүсгэгдсэн гүйлсэн булчирхай, залгиур, гуурсан хоолойн үрэвсэл
Стрептококк, хемафилиус инфлуэнза, алтлаг стафилакокк, идээлүүлэгч стафилакокк болон мораксел катаралис нянгуудаар үүсгэгдсэн дунд чихний халдвар (дунд чихний үрэвсэл)
Алтлаг стафилакокк эсвэл идээлүүлэгч стрептококкоор үүсгэгдсэн арьс болон зөөлөн эдийн (булчин гэх мэт) халдварууд
Алтлаг стафилакокк эсвэл протеус мирабили нянгаар үүсгэгдсэн яс болон үений халдвар
Гэдэсний савханцар, протеус мирабили болон клибсиеллээр үүсгэгдсэн нөхөн үржихүйн эрхтэн болон шээсний замын халдвар (давсагны үрэвсэл гэх мэт), түрүү булчирхайн үрэвсэл
Стафилакокк ба стрептококкийн шалтгаант шүдний халдварууд
ЦефаКейр буюу Цефалексин хөвмөл бэлтгэх нунтгийг хэрэглэхээс өмнө мэдсэн байх зүйл
ЦефаКейр хөвмөл бэлтгэх нунтгийг дараах тохиолдлуудад хэрэглэхгүй:
Хэрэв та цефалексинд, бусад цефалоспоринд (ижил антибиотикууд) эсвэл бусад аль нэг найрлаганд харшилтай (хэт мэдрэг) бол. Харшлын урвалын шинжид тууралт, загатнаа, амьсгалахад бэрхшээлтэй болох, нүүр, уруул, хоолой болон хэл хавдах орж болно.
Доорх тохиолдолд ЦефаКейрийг уухын өмнө эмчтэйгээ эсвэл эмзүйчтэй ярилцана уу:
Өмнө нь цефалексин, цефалоспорин, пенициллин болон бусад эмэнд харшлын урвал өгч байсан бол
ЦефаКейрийг хэрэглэх явцад болон хэрэглэсний дараа хүнд болон ужиг суулгалт үүссэн
Бөөрний хүнд эмгэгтэй бол (тунг бууруулан хэрэглэх магадлалтай)
Цефалексин болон бусад антибиотикийг хэрэглэсний дараа арьсны хүнд тууралт, арьс гуужилт, цэврүү үүсч мөн/эсвэл аман дотор тууралт гарч байсан бол
Бусад эмтэй харилцан үйлчлэл
Та хэрэв өөр ямар нэг эм хэрэглэж байгаа бол эмчдээ болон эмзүйчид хэлнэ үү. Ялангуяа дараах тохиолдлуудад ЦефаКейр хөвмөлтэй харилцан үйлчлэх магадлалтай тул ихээхэн чухал:
Өөр бусад ямар нэг антибиотик (гентамицин, тобрамицин, цефуроксим гэх мэт)
Фуросемид гэх мэт шээс хөөх хүчтэй эмүүд (артерийн даралт ихсэх эсвэл хавагнахад хэрэглэдэг шахмалууд)
Пробенецид (тулай өвчний эмчилгээ)
Метформин (чихрийн шижин өвчний эмчилгээ)
Цусны цагаан эсийн хавдрыг эмчлэхэд хэрэглэгддэг эм бэлдмэлүүд
Жирэмсэн ба хөхүүл үе
Хэрэв та жирэмсэн эсвэл хүүхэд хөхүүлж буй бол, жирэмсэн байх магадлалтай эсвэл жирэмслэхээр төлөвлөж буй бол энэ эмийг уухаасаа өмнө эмч болон эмзүйчээс асууна уу. Цефалексин хөхний сүүгээр ялгардаг. ЦефаКейрийг хөхүүл ээжид уулгахад болгоомж хэрэгтэй.
Жолоо барих болон машин механизмтай ажиллах
ЦефаКейр эмчилгээний явцад жолоо барих болон машин механизмтай ажиллахад нөлөөлж болзошгүй хүсээгүй үр нөлөө (толгой эргэх) гарч болно. Өвчтөн жолоо барих болон машин механизмтай ажиллахдаа анхаарал болгоомжтой байх ёстой.
Анхааруулга ба болгоомжлол
Хэрвээ та энэ эмийг ууж байхдаа ямар нэг шинжилгээ (цус, шээсний зэрэг) өгөх шаардлага гарвал эмч ЦефаКейр хэрэглэж байгааг тань мэдэх ёстой.
ЦефаКейр буюу Цефалексин хөвмөл бэлтгэх нунтгийг хэрхэн хэрэглэх
ЦефаКейрийг зөвхөн эмчийнхээ зөвлөсний дагуу хэрэглээрэй.
Насанд хүрэгсэд
Хоногийн ердийн тун 1-4 граммыг хувааж ууна.
Ихэнх халдваруудыг 500 мг-аар 8 цагийн зайтай ууж эмчлэх боломжтой.
Арьс болон зөөлөн эдийн халдварууд, хоолойн өвчин (стрептококкийн шалтгаант залгиурын үрэвсэл) болон шээсний замын хөнгөн халдваруудын (дасвагны үрэвсэл гэх мэт) үед ердийн тун нь 250 мг-аар 6 цагийн зайтай эсвэл 500 мг-аар 12 цагийн зайтай.
Хүнд халдваруудын үед өндөр тун шаардагдаж болно.
Бөөрний хүнд эмгэгтэй өвчтөнд тунг бууруулах шаардлагатай.
Хүүхэд
Хоногийн ердийн тун 25-50 мг/кг (биеийн жин)-ийг хуваан хэрэглэнэ.
Арьс болон зөөлөн эдийн халдварууд, хоолойн өвчин (стрептококкийн шалтгаант залгиурын үрэвсэл) болон шээсний замын хөнгөн халдварын (давсагны үрэвсэл гэх мэт) үед хоногийн тунг 2 хуваан 12 цагийн зайтай хэрэглэнэ.
Ихэнх халдваруудад доорх тунгаар хэрэглэнэ:
10 кг орчим жинтэй: 2.5 мл – 5 мл-ээр өдөрт 4 удаа эсвэл 5 мл – 10 мл-ээр 2 удаа
20 кг орчим жинтэй: 5 мл – 10 мл-ээр өдөрт 4 удаа эсвэл 10 мл – 20 мл-ээр өдөрт 2 удаа
40 кг орчим жинтэй: 10 мл – 20 мл-ээр өдөрт 4 удаа эсвэл 20 мл – 40 мл-ээр 2 удаа
Энэ эмийг хэрэглэхтэй холбоотой өөр асуулт байвал та хүүхдийн эмч эсвэл эмзүйчээс асууна уу.
Найруулах заавар:
Нунтгийг сийрэг болгохын тулд савыг сэгсэрнэ.
Савны тал хүртэл цэвэршүүлсэн ус хийнэ.
Таглааг таглаж сайтар сэгсэрнэ.
Саван дээрх 100 мл-ийн зураас хүртэл цэвэршүүлсэн ус нэмж хийнэ.
Таглааг таглаж нунтаг бүрэн уустал дахин сайтар сэгсэрнэ.
Найруулсны дараа ЦефаКейр хөвмөлийг 25С хэмээс доош нөхцөлд эсвэл хөргөгчид хадгалж 14 хоногийн дотор хэрэглэнэ. 14 хоногийн дараа хэрэглээгүй үлдсэн хөвмөлийг асгана.
Тунг хэтрүүлэх
Хэрвээ та ЦефаКейрийг зөвлөснөөс өндөр тунгаар хэрэглэсэн бол яаралтай тусламж авна уу. Цефалексин зэрэг антибиотикийн тун хэтрэхэд дэмжих эмчилгээ хийх шаардлагатай хүнд гаж нөлөө илэрч болзошгүй. Тун хэтэрсэн шинжүүдэд дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх болон мэдрэлийн шинж тэмдгүүд орж болно.
Тунг уухаа мартах
Тунг уухаа мартсан бол санасан даруйд хэрэглэнэ, гэхдээ дараагийн тунтай их ойрхон бол алгасана. Нэг дор 2 тун уухыг хориглоно.
Болзошгүй гаж нөлөө
Бүх эмийн адилаар ЦефаКейр гаж нөлөө үүсгэж болох ч хүн бүрт биш.
Доорх жагсаалтанд буй аль нэг гаж нөлөө илэрч хүндрэх эсвэл энэхүү зааварт байхгүй ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эмчдээ эсвэл эмзүйчид мэдэгдээрэй.
арьс ихээр хуулрах болон цэврүүтэх
цефаКейрыг хэрэглэх үед болон хэрэглэсний дараа хүнд эсвэл ужиг суулгалт үүсэх. Энэ нь бүдүүн гэдэсний псевдомембран үрэвсэл зэрэг ноцтой өвчин эмгэгийн шинж тэмдэг байж болно.
эмчилгээ эхлэх үед халууралт бүхий цэврүү болон арьсан дор хавдалт бүхий улаан, хайрст тууралт бүх биеэр гарах (цочмог, тархмал тууралтат пустулоз)
суулгах
дотор муухайрах
бөөлжих
хоолны шингэц муудах
ходоод, гэдсээр өвдөх
улаан бурхан төст тууралт (дангаар)
Загатнах
арьсан дээрх улаан бэлцрүү (чонон хөрвөс) (дангаар)
үений тархмал өвдөлт болон/эсвэл хөшингө бүхий тууралт, тунгалгийн булчирхай цочих, халуурах, булингартай шээх
цусны эсүүдийн тоо өөрчлөгдөх, хөхрөлт болон маш их ядаргаа сульдлаар илэрч болно. Батлахын тулд цусны шинжилгээ хийнэ.
цус болон шээсний шинжилгээгээр илрэх элэг болон бөөрний гэмтэл
шарлалт (арьс болон нүдний өнгө шарлах)
сульдах
цонхийх
хэвийн бус их сэтгэл хөдлөл
уурлаж уцаарлах
ядрах
толгой өвдөх
манарах
толгой эргэх
хий юм сонсох, харах (галлюцинац)
мөөгөнцрийн улмаас үтрээ эсвэл хошного загатнах (кандидиаз)
ЦефаКейр буюу Цефалексин хөвмөл бэлтгэх нунгийг хадгалах
Хүүхдийн гар хүрэхгүй, нүдэнд харагдахгүй далд газар хадгална.
Нунтгийг 25С хэмд (77F) нарны шууд тусгал, чийг болон халуунаас хол хадгална.
Бэлтгэсэн хөвмөлийг 25С хэмээс доош нөхцөлд (77F) эсвэл хөргөгчид 14 хүртэл хоног хадгална. Сайтар таглана.
ЦефаКейрын савалгаан дээрх хадгалах хугацаа хэтэрсэн бол хэрэглэхгүй.
Бусад мэдээлэл
ЦефаКейр хөвмөл бэлтгэх нунтаг юу агуулах вэ?
Найруулсан 5 мл хөвмөл тутамд 125 мг цефалексин агуулагдана. Бэлтгэсэн хөвмөл нь жүржийн амттай.
ЦефаКейр хөвмөл бэлтгэх нунтгийн харагдах байдал болон савлагаа
100 мл-ийн саванд цагаанаас цайвар шаргал өнгө бүхий нунтаг савлагдсан.
1 хайрцагтаа 1 сав, хэмжих аягын хамт байна.
ЦефаКейрийг зөвхөн
AdvaCare Pharma USA-д зориулж
AdvaCare-ийн хамтрагч түнш: Huazhong Pharmaceutical
Co., Ltd. үйлдвэрлэв.
No. 118 Xianshan гудамж, Xiangyang хот, Hubei муж, БНХАУ www.AdvacarePharma.com
Бүртгүүлэгч байгууллага:
Зинт ХХК
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж-9
Утас: +976 7763-0063
Вэб: www.zint.mn
Нийт хуудасны тоо: 4





































































































































































































































































































