Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Цефотаксим-Нахиа
Худалдааны нэр
Англи
Цефотаксим
Үйлдвэрлэгч
Нахиа импекс ХХК
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
1 г
Эмийн хэлбэр
тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Үйлдвэрлэгчийн нэр : Нахиа Эмийн үйлдвэр

Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21-р хороо 20090 байр

Утас: 70285510

Е-mail: Nakhia@live.com

ЦЕФОТАКСИМЫН НАТРИЙН ДАВС

CEFOTAXIMЕ SODIUM

Эмийн худалдааны нэр, тун хэмжээ: Цефотаксим - Нахиа 1 г

Эмийн олон улсын нэр: Цефотаксимын натри

Эмийн хэлбэр: Флаконтой тарилгын нунтаг

Эмийн найрлага:

Нэг флаконд 1 г цефотаксимтай шүтэлцэх хэмжээний цефотаксимын натрийн давс агуулагдана.

Гадаад байдал: Цагаан өнгийн нунтаг

Эмийн эмчилгээний бүлэг: Антибиотик

Эм судлалын үйлдэл:

  • Цефалоспорины 3 дүгээр үеийн антибиотик, өргөн хүрээт үйлдэлтэй.
  • Бетта-лактамаза-д тэсвэртэй. Бактерийн эсийн ханын нийлэгжилтийг саатуулан бактерийг шууд үхүүлдэг.
  • Түүнд мэдрэг бактериуд: Зарим грамм эерэг бактериуд болон грамм сөрөг бактериуд тухайлбал стрептококкууд (Streptococcus pneumonia болон pyogenes, Staphylococcus aureus, Staphylococcus epidermides, proteus coli, Klebsiella species, Haemophilus influenzae, Enterobacter species, Proteus species, Peptostreptococcus species ) болон зарим (Pseudomonas aeruginosa) зэрэг болно.

Хэрэглэх заалт:

Цефотаксимд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн ТМС (менингит), чих хамар хоолой ба амьсгалын зам, шээсний зам, яс, үе, арьс зөөлөн эдийн халдвар, аарцагны хөндийн эрхтний халдвар, заг хүйтэн, халдварлагдсан шарх ба түлэгдэлт, перитонит, үжил, хэвлийн хөндийн халдвар, эндокардит зэргийн үед тус тус хэрэглэнэ. Түүнчлэн мэс заслын дараах халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор мөн хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун:

  •  Бэлдмэлийг булчинд болон судсанд (урсгалаар аажим ба дуслаар) тарина.
  •  Булчинд тарих бэлдмэлийг тарианы ус болон 1% Лидокаины уусмалаар найруулна.
  •  Дуслаар тарихдаа 1-2 г бэлдмэлийг 0,9%-ийн 100 мл натрийн хлоридын уусмалд найруулж 50-60 минутын турш тарина.
  • Лидокаинаар найруулсан бэлдмэлийг судсанд тарьж хэрхэвч болохгүй ба 1% Лидокаинаар найруулсан бэлдмэлийг 2,5 нас хүртлэх хүүхдэд булчинд тарьж болохгүй.
  • Насанд хүрэгсэд: 1 г  тунгаар 6-12 цагаар булчинд буюу судсанд тарина.
  • Онц ноцтой амь насанд аюултай халдваруудын үед: хоногт 12 г хүртэл тунгаар хэрэглэж болно.
  •  50 кг-аас дээш жинтэй хүүхдэд: Насанд хүрэгсэдтэй адил тунгаар хэрэглэх боловч хоногийн тунг   12 г-аас хэтрүүлж болохгүй.
  • 50 кг-аас доош жинтэй хүүхдэд: Хүүхдийн биеийн нэг кг жинд хоногт 50-180 мг тунгаар тооцон хоногийн тунг 4-6 хувааж булчинд тарина.
  • 12-оос дээш насны хүүхдэд 1-2 г-аар хоногт 2 удаа булчинд буюу судсанд тарина.
  • Нярай болон 1-4 долоо хоногтой хүүхдэд: Хүүхдийн биеийн нэг кг жинд 50 мг тунгаар тооцон 6-8 цагаар судсанд тарина.
  • Өвчний хүнд үед хоногийн тунг 12 г хүртэл ихэсгэж болох ба дээрх тунг 3-4 хувааж тарина.
  • Маш хүнд тохиолдолд хоногийн тунг 150-200 мг/кг хүртэл ихэсгэж болно. (3-4 хувааж тарина)

Хориглох заалт:

  • Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүст  хэрэглэхгүй
  • 2.5 нас хүртэлх хүүхдэд булчинд тарихгүй.
  • Эмчилгээний хугацаанд архи хэрэглэхийг хориглоно.
  • Хөхүүл эхчүүд хэрэглэх зайлшгүй шаардлагатай бол эмчилгээний хугацаанд хүүхдээ хөхүүлэхгүй байх хэрэгтэй.
  • Жирэмсэн үед хэрэглэхгүй.
  • Лидокаинд хэт мэдрэг хүн Лидокаины уусмалаар тарилгын нунтагийг найруулахыг хориглоно.

Гаж нөлөө:

Харшлын урвал илрэх, цус багасах, дотор муухайрах, бөөлжих, суулгах, арьсанд толбот болон гүвдрүүт тууралт гарах, кандидомикоз үүсэх, элэгний трансаминазын идэвх нэмэгдэх, судсанд тарихад флебит үүсэх, булчингийн тарьсан хэсэгт хөндүүрлэх, халуурах болон анафилакси хүртэлх хэт мэдрэгшлийн урвалууд үүсэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.

Онцгой анхааруулга

  • Эмчилгээний эхний долоо хоногт псевдомембраноз колит үүсэж удаан хугацааны суулгалт илэрч болзошгүй. Оношийг дурангийн ба эдийн шинжилгээгээр батална. Онош тогтоогдвол цефотаксимыг зогсоож тохирсон эмчилгээ хийнэ.
  • Бэлдмэлийг бөөрөнд хортой нөлөө үзүүлдэг эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэж байгаа тохиолдолд бөөрний үйл ажиллагааг хянана.
  • Лидокаинд хэт мэдрэг хүн Лидокаины уусмалаар тарилгын нунтагийг найруулахыг хориглоно.
  • Эмчилгээний үед Кумбсын сорил хуурамчаар эерэг гарч болно.
     

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө

 

Таталт, энцефалопати, салганах, мэдрэл булчингийн сэрэл дамжуулалт ихсэх шинж илэрнэ. Хордлогын үед шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

 

Бусад эмтэй харилцан үйлчлэл:

  • Антиагрегануудтай хамт хэрэглэхэд цус алдах эрсдлийг ихэсгэнэ.
  • Аминогликозидууд, полимиксин В, гогцооны шээс хөөх эмүүдтэй хамт хэрэглэхэд бөөр гэмтээх эрсдэлтэй.
  • Проценецидтэй хамт хэрэглэх үед цефотаксимын ялгаралт удааширч цусан дахь концентраци нь ихсэнэ.
  • Бөөр хордуулах эмтэй хамт хэрэглэвэл бөөр хордуулах үйлдэл нь хүчжинэ.
  • Бусад төрлийн антибиотикуудтай нэг шприцэнд, дусалд хамт хэрэглэхгүй.

 

Хүчинтэй хугацаа:

  • Үйлдвэрлэгдсэнээс хойш 2.5  жил хүртэл хадгалж болно.
  • Хүчинтэй хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

Хадгалах нөхцөл ба анхааруулга:

  • 250С-аас доош хэмд,  хүүхэд хүрэхгүй газар гэрлээс хамгаалж  хадгална.

Олгох нөхцөл:

  • Жороор олгоно.

       Савлалт:

  • 1 г-аар флаконд савлагдана.