
Хэрэглэх заавар
Ципрофлоксацин Лактат, Натрийн хлорид тарилга
Нэр: Ципрофлоксацин Лактат, Натрийн хлорид тарилга (100мл: 200мг)
Бүтцийн томьёо: C17H18FN3O3.C3H3O3
Молекул жин: 421.43
Харагдах байдал: бүтээгдэхүүн нь бараг өнгөгүй пеллуцид шингэн юм.
Эм судлал
Өргөн хүрээнд аэробцит үйлдэлт хинолоны бүлгийн антибиотик. In vitro-д ципрофлоксацин лактат нь бүх G- бактерийн эсрэг үр дүнтэй үйлчилдэг. Энэ G+ бактерийн тэсвэржилтэнд нөлөөлдөг. Гэхдээ аэроб бактерид бага үйлчилдэг. Ципрофлоксацин нь нэг төрлийн бактер үхүүлэх үйлчилгээтэй тул ДНХ-ийн мушгиан ферментийг дарангуйлж, бодисын солилцооноос сэргийлж, бактерийг устгахад хүргэдэг.
Фармакокинетик
Судсанд 0.2г эсвэл 0.4г тунгаар тарьсны дараа плазма дах дээд концентраци(Cmax)2.1μг/мл, 4.6μг/мл тус тус байна. Энэ эм нь бүх төрлийн эд, биеийн шингэн (тархи нугасны шингэн) -д өргөн тархдаг бөгөөд эд эс дэх концентраци нь сийвэн дэх концентрацаас давсан байдаг. Уурагтай холбогдолт 20%~40%. Ципрофлоксацин 50%~70% биеэс ялгарах ба эмийн 15% хувиралд орох ба ихэнх хувь нь цөсөөр биеэс гадагшилна.
Хэрэглэх заалт
Эмчилгээнд хэрэглэнэ:
Халдварын эсрэг эмчилгээг лабораторид өсгөвөрийн судалгааны дүнд үндэслэн тохируулна. Флуконазол, Натрийн хлоридын тарилгыг судсанд дуслаар хийнэ. Флуконазол нь насанд хүрэгчид болон бага насны хүүхдэд дараах эмгэгүүдийн эмчилгээнд зориулагдсан:
- ДОХ-той өвчтөнд криптококкийн өвчний дахилтаас урьдчилан сэргийлэх криптококкийн менингитийн эмчилгээнд
- Системийн мөөгөнцөр
- Ам залгиур, улаан хоолойн мөөгөнцөр
- Эс хордуулах хими эмчилгээ, туяа эмчилгээний үр дүнд халдвар авах хандлагатай хорт хавдартай өвчтөнд мөөгөнцрийн халдвараас урьдчилан сэргийлэх.
Флуконазолыг системийн эмчилгээнд дараах тохиолдолд хэрэглэнэ:
- Үтрээний мөөгөнцөр, цочмог эсвэл дахилтат үтрээний мөөгөнцрийн дахилтыг бууруулах урьдчилан сэргийлэлт.
- Мөөгөнцөрт баланит
- суга, цавь, тавхайн, хумсны (onychomycosis) дерматомикоз, арьсны мөөгөнцрийн халдварт
Хүүхдэд флуконазолын аюулгүй байдал, үр нөлөөг дээрх заалтаар хэрэглэснээр нотлох хангалттай нотолгоо байхгүй байна. "Анхааруулга үзнэ үү"
Тун, хэрэглэх арга
Флебоклизийн дуслаар хийнэ.
Насанд хүрэгчдэд өдөрт 12 цагийн зайтай 0.2г тунгаар 30 минутаас багагүй хугацаанд хийнэ. Зарим бактерийн үүдэлтэй цочмог халдварын үед тунг 0.8г / өдөр хүртэл нэмэгдүүлж, өдөрт хоёр удаа хийж болно.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа:
Гаж нөлөө
- Тетр, арьсны загатнах зэрэг харшлын урвал; цөөн өвчтөнд гэрэл мэдрэмтгий байдлын хариу урвал
- нь бага зэрэг, түр зуурын шинжтэй байдаг.
Хориглох заалт
Энэ бүтээгдэхүүн болон хинолоны бүлгийн бусад бэлдмэлд харшилтай өвчтөнд хориглоно.
Анхааруулга
- Одоогоор колиформын эмийн тэсвэржилт хинолонд элбэг байдаг. Иймээс хэрэглэхийн өмнө шээсэнд эмэнд мэдрэмтгий байдлын шинжилгээний үр дүнгийн дагуу удирдлагыг тохируулна.
- Үүнээс зайлсхийхийн тулд өвчтөнүүдэд их хэмжээний ус ууж, 24 цагийн турш 1200мл шээс ялгаруулахыг зөвлөнө.
- Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнд тунг бөөрний үйл ажиллагааны дагуу тохируулна.
- Хинолоны бэлдмэлүүд хэрэглэх үед гэрэлд мэдрэмтгий байдлын дунд болон хүнд хэлбэрийн хариу урвал ажиглагдаж болно. Тиймээс нарны гэрэлд удаан хугацаагаар өртөхөөс зайлсхий. Хэрэв дээр дурдсан шинж тэмдэг илэрвэл эм хэрэглээг зогсоох нь зүйтэй.
- Элэгний үйл ажиллагаа буурсан өвчтөнд эмийн элиминаци буурч плазм дах эмийн концентраци ялангуяа элэг, бөөрний үйл ажиллагаа доройтсон өвчтөнд ихэсдэг. Тиймээс элэг, бөөрний өвчтэй өвчтөнд хэрэглэхдээ дээр дурдсан хүчин зүйлийг харгалзан үзэж тунг нь тохируулах хэрэгтэй.
- Эпилепси, эпилепсийн өгүүлэмжтэй төв мэдрэлийн системийн талаас өвчтэй хүмүүст эм хэрэглэхээс зайлсхий. Хэрэв зайлшгүй заалттай бол сайтар тооцсоны дүнд ашиглах эсэхээ шийдээрэй.
Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийн хэрэглээ
Туршилтын амьтаны шинжилгээгээр хинолоны эмүүд нь гаж хөгжил үүсгэж болзошгүйг нотолж чадаагүй ч жирэмсэн эмэгтэйчүүдэд хийсэн эмчилгээний талаар тодорхой дүгнэлт гараагүй байна. Энэ эм нь үе мөчний гэмтээж болзошгүй тул жирэмсэн эмэгтэйчүүдэд энэ эмийн хэрэглээг хориглож, хөхүүл эмэгтэйчүүдэд эмийг хэрэглэхдээ хөхөөр хооллолтыг зогсооно.
Хүүхдийн хэрэглээ
18 түүнээс доош насны хүүхдэд ципрофлоксацины аюулгүй хэрэглээ тодорхойгүй. Гэхдээ зарим нярай амьтанд хэрэглэхэд үений гэмтэл үүсгэж байсан. Тиймээс нярай болон 18-аас доош насны хүүхдүүдэд эм хэрэглэх боломжгүй юм.
Өндөр настны хэрэглээ
Энэ тарилга нь бөөрөөр дамжин ялгардаг тул бөөрний дутагдалтай ихэнх өвчтөнд тунг нь багасгана.
Эмийн харилцан нөлөө
- Шээс хөөх нь ципрофлоксацин лактатын шээсэн дэх уусах чадварыг бууруулж, кристалури, бөөрний эмгэг үүсэхэд хүргэдэг.
- Теофиллин эмтэй хамт хэрэглэвэл элгэнд теофиллины элиминаци эрс буурч, цусан дах T1/2 уртсаж, дотор муухайрах, бөөлжих, чичрэх, тайван бус байдал, татвалзах, зүрх дэлсэх зэрэг теофиллины хордлогын шинж тэмдгүүдийн хамт цусны сийвэн дэх эмийн бодисын концентраци нэмэгдэж болзошгүй юм. Тиймээс теофиллиныг хэрэглэхдээ сийвэн дэх эмийн концентрацийг хэмжиж, тунг нь тохируулна.
- нь зүйтэй.
- Бензойны хүчил нь бөөрний сувганцраар дамжих ципрофлоксацин лактатын ялгаруулалтыг 50% бууруулдаг тул дээр дурдсан хоёр төрлийн эмийг хэрэглэхэд сийвэн дэх ципрофлоксацины концентрацид нэмэгдэн хордлого үүсч болзошгүй
Тун хэтрүүлэлт
Өндөр тунгаар хэрэглэхэд өвчтөний нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг ажиглаж, хүлээгдэж буй үр дүн дэмжих эмчилгээ хийх хэрэгтэй. Шингэний зохих хэмжээгээр дуслаар хийнэ. Гемодиализ эсвэл хэвлийн диализаар эм бага (<10%) ялгардаг.
Үзүүлэлт: 100мл:0.2г
Хадгалах нөхцөл: Гэрлээс хамгаалан битүүмжлэлтэй саванд хадгална.
Савлалт: PP туншилд савлан гаргана.
Хүчинтэй хугацаа: Хоёр жил.
Үйлдвэрлэгч: Shijiazhuang No. 4 Pharmaceutical Co., Ltd.





































































































































































































































































































