Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Метронидазол
Худалдааны нэр
Англи
Метронидазол
Үйлдвэрлэгч
North China Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
250мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар


Бэлдмэлийн хэрэглэгчдэд зориулсан заавар.

 

METRONIDAZOLE TABLETS, 250mg

Метронидазол шахмал, 250мг

 

Улсын бүртгэлийн дугаар: F080813AP01914

 

Найрлага: Шахмал бүрд 250мг метронидазол агуулагдана.

 

Эм судлалын үйлдэл:

  • Метронидазол нь трихамонацид болон амёбацид үйлдэлтэй.
  • Метронидазол нь дараах нянгийн эсрэг идэвхтэй нөлөөлдөг.Үүнд:
  • Агааргүйтэн Грам-сөрөг болон Грам эерэг савханцаруудын эсрэг нөлөөлдөг.

 

Хэрэглэх заалт:

  • Эрэгтэй болон эмэгтэйн трихомонадын халдвар.
  • Амёбиазын бүх хэлбэр.
  • Лямблиазын болон Винцентийн халдвар.
  • Агааргүйтэн бактер болох нь тодорхойлогдсон түүнд мэдрэг эмгэгтөрүүлэгчээр үүсгэгдсэн халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ.
  • Агааргүйтэн бактериар үүсгэгдэх мэс заслын дараах халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Хориглох заалт:

  • Метронидазолд хэт мэдрэгшсэн,
  • Жирэмсэн үед ялангуяа жирэмсний эхний гурван сар болон хөхүүл эхчүүдэд метронидазолыг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

 

Тун ба хэрэглэх арга:

  • Шахмалыг хоолны дараа хэрэглэх ёстой.
  • Үтрээний трихомониазд: Хоногийн 600-800мг тунг хувааж хэрэглэх бөгөөд нийт 7 хоног хэрэглэдэг. Хэрэв ээлж эмчилгээг 4-6 долоо хоног давтах бол хооронд нь завсарлах бөгөөд ээлж эмчилгээ бүрийн өмнө, эмчилгээний үед болон дараа нь цагаан эсийг тоолж байх хэрэгтэй. 2.0гр тунгаар зөвхөн нэг удаа хэрэглэхэд үр дүнтэй байдаг хэмээн мэдээлдэг. Хэрэв эрэгтэй хосыг эмчлэх бол адил тунгаар мөн адил 7 хоногийн туршид хэрэглэнэ.
  • Амёбиазд: 800мг тунгаар өдөрт 3 удаа 5-10 хоног хэрэглэнэ. Хүүхдэд хоногт 35-50мг/кг тунгаар тооцон 3 хувааж нийт 10 хоног хэрэглэнэ. Энэхүү эмчилгээ нь шинж тэмдэггүй хэлбэрт ч үр дүнтэй. Метронидазолд тэсвэртэй E.histomica одоогоор илрээгүй.

 

Гаж нөлөө ба тусгай анхааруулга:

  • Метронидазолын гаж нөлөө ерөнхийдөө тунгийн хамааралтай. Зонхилох хэлбэр нь ходоод-гэдэсний хямрал, түүний дотор дотор муухайрах ба аманд металл амтагдах, гэдэс базлах, аюулхай цанхайх явдал бөгөөд дотор муухайрах нь толгойн өвдөлт, хоолны дуршил буурах болон бөөлжилттэй хавсардаг. Суулгах, ам хатах, хэл өнгөртөх, хэл үрэвсэх болон амны салстын үрэвсэл үүсч болзошгүй. Метронидазол хэрэглэсний улмаас бүдүүн гэдэсний хуурамч бүрхүүлт үрэвсэл үүсч байсан нь мэдээлэгдсэн.
  • Арьсанд тууралт гарах болон загатнах явдал хааяа тохиолддог.

 

Хадгалах нөхцөл:

  • Сэрүүн (25°C-с доош хэм), хуурай газарт, гэрэл ба чийгшилтээс хамгаалж, ХҮҮХЭД ХҮРЭХЭЭРГҮЙ ГАЗАРТ ХАДГАЛНА.

Хадгалах хугацаа: 3 жил.

Үйлдвэрлэгч:

  • North China Pharmaceutical Group Formulation Co., Ltd.
  • No. 6 East Heping Road, Huayao East Street, Shijiazhuang, Hebei, P. R. of China