
Хэрэглэх заавар
Цисто нунтаг (Cysto powder)
[Найрлага]
1 уут (8г):
Фосфомицин трометамол 5,631мг
(3г Фосфомицинтэй тэнцүү (хүч)) агуулна.
[Дүрслэл]
Өвөрмөц улбар шар туяа бүхий цагаан өнгийн нунтаг.
[Хэрэглэх заалт ба хэрэглээ]
Бактерийн гаралтай давсагны цочмог үрэвсэл, бактерийн гаралтай давсагны дахилтат үрэвслийн цочмог тохиолдол, шээсний сүв-давсагны бактерийн гаралтай цочмог хам шинж, бактерийн гаралтай шээсний сүвийн өвөрмөц бус үрэвсэл. Шинж тэмдэггүй илэрхий бактериури. Шээсний замын хагалгааны дараах халдвар
[Тун ба хэрэглэх арга]
Насанд хүрэгсэд: Шээсний доод замын цочмог халдварын (давсагны үрэвсэл, гонококкын бус гаралтай шээсний сүвийн үрэвсэл) үед 3г-р 1 удаа хэрэглэнэ.
Шээсний доод замтай холбоотой оношлогооны ажилбар болон мэс заслын үед шээсний замын халдвараас сэргийлэх зорилгоор 3г тунгаар мэс заслаас 3 цагийн өмнө хэрэглэх ба мэс заслаас хойш 24 цагийн дараа 3г тунгаар хэрэглэнэ.
Цээрлэлт
- Бэлдмэлд хэт мэдрэгшилтэй нь тогтоогдсон өвчтөн
- Бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай (креатининий клиренс 10мл/мин-с бага) өвчтөн
- Гемодиализ-д байгаа өвчтөн
- Бэлдмэл сахароз агуулдаг учир фруктоз зохидоггүй, глюкоз-галактозын шимэгдэлтийн алдагдалтай эсвэл сахараз-изомальтозын дутагдал зэрэг удамшлын эмгэгтэй хүмүүс. Хэрэглээг нь хязгаарлах шаардлагатай өвчтөнд бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Болгоомжлол
Энэхүү бэлдмэлийг хэрэглэхдээ дараах өвчтөнд болгоомжлох хэрэгтэй:
- Шээсний замын дахилтат халдвартай өвчтөн
- Бөөрний дутагдалтай өвчтөн
- Жирэмсэн ба хөхүүл эмэгтэй
- Дараах тохиолдолд фосфомицины 1 удаагийн 3г тунг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
- Шинж тэмдэг нь 5 өдрөөс удаан хугацаагаар үргэлжилж буй шээсний замын дахилтат халдвартай өвчтөн
- Чихрийн шижинтэй эсвэл дархлаа нь суларсан эмэгтэй өвчтөний шээсний замын гэнэтийн халдвар
- Олон эмэнд тэсвэртэй эсвэл шээсний замын гажигтай өвчтөн
Гаж нөлөө
- Фосфомицины трометамолын 1 удаагийн тунг хэрэглэсний дараа хамгийн түгээмэл илэрдэг гаж нөлөө нь хоол боловсруулах замтай холбоотой байдаг бөгөөд ихэвчлэн суулгалт илэрдэг. Эдгээр тохиолдлууд нь богино хугацаагаар илрэх ба аяндаа арилдаг.
Фосфомицины эмнэл зүйн судалгаа эсвэл худалдаанд гарсны дараах судалгаагаар мэдээлэгдсэн эмийн гаж нөлөөг дараах хүснэгтэнд үзүүлэв.
Давтамжийн ангиллыг үзүүлэхдээ дараах тогтсон журмыг ашигласан.
- Байнга илрэх (≲1/10)
- Олонтаа илрэх (≲1/100-с < 1/10)
- Хааяа илрэх (≲1/1,000 -с < 1/100)
- Ховор илрэх (≲1/10,000 -с < 1/1,000)
- Маш ховор (< 1/10,000)
Эрхтэн системийн ангилал | Эмийн гаж нөлөө | ||
Олонтаа | Хааяа | Ховор | |
Халдвар ба шимэгчийн халдвар | Эмэгтэйчүүдийн гадна бэлэг эрхтэн ба үтрээний үрэвсэл |
|
|
Цус ба тунгалгийн системийн эмгэг |
| Лейкоцитын тоо цөөрөх, тромбоцитын тоо олшрох |
|
Дархлалын системийн эмгэг |
|
|
|
Мэдрэлийн системийн эмгэг | Толгой өвдөх, толгой эргэх | Гаж мэдрэхүй |
|
Зүрхний эмгэг |
|
| Зүрхний цохилт олшрох |
Судасны эмгэг |
|
|
|
Амьсгал, цээжний хөндийн эрхтэн ба голтын эмгэг |
|
|
|
Хоол боловсруулах замын эмгэг | Суулгах, дотор муухайрах, хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах |
Бөөлжих, хэвлийн өвдөлт |
|
Элэг цөсний эмгэг |
| Трансаминаз ихсэх |
|
Арьс ба арьсан доорх эдийн эмгэг |
| Тууралт, загатнаа, чонон хөрвөс |
|
Ерөнхий эмгэг ба хэрэглэсэн хэсэгт илрэх эмгэг |
Сульдал |
|
|
- Дараах гаж нөлөө худалдаанд гарсны дараах судалгаагаар мэдээлэгдсэн.
- Дархлалын систем: Анафилаксын урвал, анафилаксын шокыг оруулаад, хэт мэдрэгшлийн урвал
- Амьсгалын зам, цээжний хөндийн эрхтэн: багтраа
- Хоол боловсруулах замын эмгэг: антибиотик хамааралт бүдүүн гэдэсний үрэвсэл
- Арьс ба арьсан доорх эд: судасны хаван
- Судасны систем: цусны даралт багасах
Ерөнхий болгоомжлол
- Уг бэлдмэлийг хэрэглэх үед бактерийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх зорилгоор бактерийн мэдрэг чанарыг батлах ба зөвхөн эмчилгээнд шаардлагатай хамгийн богино хугацаагаар хэрэглэх нь тохиромжтой.
- Эмчилгээний дараа өвчтөн эдгэрсэн эсэхийг дахин шалгах нь зүйтэй. Шээсний замын олон тооны халдвар, үргэлжилсэн эсвэл дахилтат халдвар нь ихэвчлэн асуудал үүсгэдэг бөгөөд илүү нарийн шинжлэх шаардлагатай.
- Хөнгөн явцтай суулгалтаас амь насанд аюултай бүдүүн гэдэсний үрэвсэл хүртэл янз бүрийн явцтай антибиотик хамааралт суулгалт фосфомициныг оруулаад бараг бүх антибиотикыг хэрэглэх үед илэрдэг талаар мэдээлэгдсэн. Антибиотик хэрэглэх үед эсвэл хэрэглэсний дараа суулгалт (ялангуяа хүнд ужиг явцтай эсвэл цусархаг) илэрсэн тохиолдолд энэ нь Clostridum difficile-р үүсгэгдсэн өвчний (КДҮӨ) шинж тэмдэг байж болно. Иймээс уг бэлдмэлийн эмчилгээний үед болон дараа хүнд хэлбэрийн суулгалт илэрч байгаа өвчтөнд КДҮӨ гэсэн оношийг анхаарах нь чухал. Энэ тохиолдолд тохирсон эмчилгээний арга хэмжээг яаралтай эхлүүлэх хэрэгтэй бөгөөд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дарангуйлдаг эм хэрэглэж болохгүй.
- Анафилаксын урвал (анафилакс, анафилаксын шокыг оруулаад) уг бэлдмэлийн эмчилгээний үед илэрч болох бөгөөд энэ нь амь насанд аюултай байж болно. Хэрэв уг урвал илэрвэл бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох ба тохирсон эмчилгээ шаардагдана.
Эмийн харилцан үйлчлэл
- Хамт хэрэглэж байгаа үед циметипин уг бэлдмэлийн шимэгдэлтийн хурдыг ихэсгэж болно.
- Бэлдмэлийг хооллох үед хэрэглэвэл түүний шимэгдэлт удааширч фосфомицины цусны сийвэн болон шээсэн дэх түвшин бага зэрэг буурч болно.
- Метоклопрамид ба фосфомицины трометамолыг хамт хэрэглэх үед цусны ийлдэс болон шээсэн дэх фосфомицины концентраци багасаж болно.
- Фосфомициныг кальцийн давстай хамт хэрэглэвэл идэвхтэй бодисын цус болон шээсэн дэх концентраци багасах ба түүнчлэн шимэгдэлт нь удааширч болно.
- Антибиотик хэрэглэж байгаа өвчтөнд витамин К-ын антагонист бэлдмэлийн идэвх ихэссэн талаар олон тооны тохиолдол мэдээлэгдсэн. Нэмэлт эрсдэлт хүчин зүйлд хүнд хэлбэрийн халдвар ба үрэвсэл, нас, биеийн ерөнхий эрүүл мэндийн байдал муу байх зэрэг орно. Иймээс ОУТХ (олон улсын тэнцвэржүүлсэн харьцаа)-ны өөрчлөлт нь халдварт өвчин эсвэл түүний эмчилгээнээс үүдэлтэй эсэхийг тогтооход хүндрэлтэй байдаг. Зарим ангиллын антибиотикууд уг харилцан үйлчлэлд илүү өртдөг, ялангуяа: фторхинолинууд, макролидууд, тетрациклинууд, ко-тримоксазол ба зарим цефалоспоринууд.
Жирэмсэн ба Хөхүүл эмэгтэй
- Фосфомицин ихсийг нэвтэрдэг. Амьтанд хийсэн судалгаагаар нөхөн үржихүйд шууд болон шууд бус хортой нөлөө үзүүлээгүй байна. Фосфомициныг жирэмсэн үед зөвхөн зайлшгүй шаардлагатай үед хэрэглэж болно.
- Фосфомицин хөхний сүүнд бага хэмжээгээр ялгардаг. Хөхөөр хооллож буй нярай хүүхдэд суулгалт, салст бүрхүүлийн мөөгөнцрийн халдвар, түүнчлэн мэдрэгшил тохиолдож болно. Хүүхдийг хөхөөр хооллохын ашиг тус болон эмэгтэйчүүдийн эмчилгээний ашиг тусыг харгалзан фосфомицины эмчилгээг зогсоох/татгалзах эсвэл хөхөөр хооллохыг зогсоох эсэх шийдвэрийг гаргах естой.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө
Ууж хэрэглэдэг фосфомицины тун хэтрэлттэй холбоотой мэдээлэл бага байдаг. Тун хэтэрсний дараа өвчтөнд дараах шинж тэмдэг илэрч болно:
Тэнцвэрийн үйл ажиллагаа алдагдах, сонсгол муудах, металлын амт амтагдах, амтлах мэдрэхүй ерөнхийдөө буурах.
Даралт багасах, нойрмоглох, электролитийн солилцооны алдагдал, тромбоцитын тоо цөөрөх, цусан дахь протромбины хэмжээ багасах зэрэг шинж фосфомициныг тарьж хэрэглэх үед илэрсэн талаар мэдээлэгдсэн.
Тун хэтрэлтийн эмчилгээ
Фосфомицины тун хэтрэлтийн эмчилгээ нь шинж тэмдгийн болон дэмжих эмчилгээ байна. Бэлдмэлийн шээстэй ялгарах ялгаралтыг сайжруулахыг тулд шингэн хэрэглэхийг зөвлөнө. Өвөрмөц антидот байдаггүй.
Бусад
Бэлдмэлийг хэрэглэх үед толгой эргэх шинж илэрч болох ба энэ нь жолоо барих эсвэл машин механизмтай ажиллах чадварт нөлөөлж болно. Уг бэлдмэл эдгээр үйл ажиллагааг гүйцэтгэх чадварт нөлөөлдөг эсэх нь бүрэн тогтоогдтол жолоо барихгүй ба машин механизмтай ажиллахгүй байхыг өвчтөнд зөвлөнө.
Хадгалалт
15-30°С-ын хэмд сайтар битүүмжилсэн саванд хадгална.
Хүчинтэй хугацаа
Үйлдвэрлэснээс огнооноос хойш 36 сар.
Савлалт
1 эсвэл 3 уутыг (8г) хайрцагт савлана.





































































































































































































































































































