
Хэрэглэх заавар
Эмийн хэрэглээний заавар
Бициллин@- 5
Худалдааны нэр: Бициллин -5 1 200 000 нэгж
Олон улсын нэршил: бензатин бензилпенициллин + бензилпенициллин прокаин
Эмийн хэлбэр: хөвмөл болгож найруулаад, булчинд тарихад зориулан бэлтгэсэн
нунтаг
Найрлага: Нэг бортогонд:
бензатины бензилпенициллин | 1 200 000 нэгж |
Бензилпенициллиний новокаины давс | 300 000 нэгж |
(бензилпенициллиний прокаины давс)
Эмийн хэлбэр, харагдах байдал: Цагаан буюу цайвар шаргал туяатай нунтаг, амархан бөөгнөрөх шинжтэй бөгөөд уусгагч дээрээс нь хийхэд өтгөн хөвмөл үүсгэдэг.
Эмийн эмчилгээний бүлэг: пенициллины бүлгийн био-нийлэг, антибиотик.
АТС код: [Ј01СЕ30]
Фармакологийн үйлдэл:
Фармакодинамик:
Бактерт үхүүлэх үйлдэл үзүүлдэг, бензилпенициллиний 2 төрлийн давс агуулсан удаан хугацааны үйлдэлтэй нийлмэл бэлдмэл. Бичил биетний эсийн ханын нийлэгжилтийг дарангуйлж үйлчилдэг. Бэлдмэл нь:
Грам эерэг нянгууд:
Staphylococcus spp. (пенициллина үүсгэдэггуй),
Streptococcus spp., тууний дотор Streptococcus pneumoniae, Corynebacterium diphtheriae;
Агааргуйтэн болон спор үүсгэгч савханцрууд:
Bacillus anthracis, Clostridium spp., Actinomyces israelii, Грам серег бичил биетнүүд:
Neisseria gonorrhoeae, Neisseria meningitidis, Treponema spp. бактериудад үйлчилдэг. Харин пенициллиназа уусгэдэг Staphylococcus spp. энэ эмийн үйлдэлд тэсвэртэй
Фармакокинетик:
Бициллин-5 нь удаашруулсан үйлчилгээтэй бэлдмэл учир цусанд өндөр тунгаар 4 долоо хоног хадгалагддаг.
Бензатины бензилпенициллин.
Бэлдмэлийг булчинд тарьсны дараа бензатины бензилпенициллин цусанд маш аажим гидролизын урвалд орж, бензилпенициллинийг үүсгээд цусанд шимэгдэж үйлдлээ үзүүлнэ. Нэг удаагийн тарилга хийснээс хойш 12-24 цагийн дараа сийвэн дэх хамгийн дээд түвшрүүлэгтээ (ТСмах) хүрнэ. Эмийн хагас задралын хугацаа урт учраас цусан дахь тунгийн хэмжээ удаан хугацаанд тогтвортой өндөр тувшинд хадгалагдана. Уг бэлдмэлийг 2.4 сая нэгжээр тарьснаас хойш 14 хоногийн дараа сийвэн дэх эмийн түвшрүүлэг 0.12 мкг/мл; 1.2 сая нэгжээр тарьснаас хойш 21 хоногийн дараа сийвэн дэх эмийн түвшрүүлэг 0.06 мкг/мл (1 ЕД = 0.6 мкг) тодорхойлогддог.
Бициллин@-5 биеийн шингэнд сайн тархдаг, харин эдэд сул нэвтэрдэг. Цусны уураггай холбогдолт 40-60 96. Эхэсийн хоригоор бага зэрэг нэвтэрнэ, хөхний сүүгээр ялгардаг. Хэрэглэсэн эмийн багахан хувь нь хувиралд орж ихэвчлэн бөөрөөр өөрчлөлтгүй байдлаар гадагшилна. Найм хоногийн хугацаанд биед орсон эмийн 33% нь гадагшилдаг.
Бензилпенициллин.
Булчинд тарьснаас хойш 20-30 минутын дараа цусан дахь хамгийн дээд түвшрүүлэгтээ хүрдэг. Хагас задралын хугацаа нь 30-60 мин, беерний уйл ажиллагааны дутагдлын үед 4-10 цаг, түүнээс ч урт болох магадлалтай. Цусны уурагтай 60% холбогдоно. Бие махбодид: тархи нугасны шингэн, нудний алим, түрүү булчирхайн эдээс бусад эд, эрхтэн ба биологийн шингэнүүдэд чөлөөтэй нэвтрэн орно. Тархины бүрхүүл үрэвссэн үед тархи нугасны хоригийг нэвтрэх боломжтой. Эхэсийн хоригийг нэвтэрч, хөхний сүүгээр ялгардаг. Шээсээр өөрчлөлтгүй байдлаар гадагшилна.
Хэрэглэх заалт:
Бициллин@-д мэдрэг үүсгэгчээр үүсгэгдсэн үрэвсэлт халдварт өвчнүүдийн (тухайлбал хэрлэг, тэмбуу, фрамбези болон В бүлгээс бусад стрептококкын халдвараар үүсгэгдсэн гүйлсэн булчирхайн цочмог үрэвсэл, скарлатин, халдварлагдсан шарх, ёлом (рожа) зэрэгт сэдрэлээс сэргийлэх зорилгоор бүтэн жилийн турш тасралтгүй тарьж хэрэглэнэ.
Хориглох заалт:
Бэлдмэлийн аль нэг бүрэлдэхүүнд болон бета-лапамын бусад антибиотик, түүний дотор пенициллиний бүлгийн антибиотикуудад хэт мэдрэг хүмүүс, хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно.
Жирэмсэн эх , бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөн, гуурсан хоолойн багтраа, зэрэг харшлын өгүүлэмжтэй хүмүүс, хуурамч мембрант колит өвчтэй хүнд маш болгоомжтой хэрэглэнэ.
Жирэмсэн ба хөхүүл эхийн хэрэглээ
Бициллин@-5 эхэсийн хориг ба хөхний сүүгээр бага зэрэг ялгардаг учраас энэ эмийг жирэмсэн эхэд хэрэглэх хэрэгцээ шаардлага нь урагт учирч болох эрсдэлээс илүү байгаа нөхцөлд л хэрэглэж болно. Хөхүүл эхэд заавал хэрэглэх шаардлага гарвал хүүхдийг хөхүүлэхгүй байх шаардлагатай.
Хэрэглэх арга, тун:
Булчинд тарина.
Насанд хүрэгсдэд -1200000 ЕД + 300000 ЕД тунгаар 4 долоо хоног тутамд 1 удаа
Сургуулийн өмнөх насны хүүхдэд — 480000 ЕД + 120000 ЕД тунгаар З долоо хоног тутамд 1 удаа, 8-с дээш насны хүүхдэд — 960000 ЕД + 240000 ЕД тунгаар 4 долоо хоног тутамд 1 удаа тус тус тарина.
Хөвмөл бэлтгэхэд тарианы ариун ус эсвэл натри хлоридийн изотоник уусмал эсвэл прокаины (новокаины) 0,25-0,5 % уусмал ашиглана.
Бициллин@-5 хөвмөлийг ариун нөхцөлд, тариаг хийхийн дөнгөж өмнөхөн (ех tempore) бэлтгэнэ. Уусгагч шингэнийг (5-6 мл) бортого руу тариураар маш аажим (20-25 секундэд 5 мл орохоор тооцож) шахаж оруулаад, бортоготой эмийг дагуу чиглэлээр зөөлөн хөдөлгөж нэг төрлийн хөвмөл болтол уусган найруулна. Хөвмөлийн гадаргуу дээр бага зэргийн хөөс үүсч болно. Бициллин@-5 тариаг найруулангуут өгзөгний булчингийн гадаргыг (баримжаагаар) 4 хуваасны гадна дээд талын хавтгайд булчингийн гүнд хатгаж тарина. Тариа хийсний дараа өгзөгний арьсыг спирттэй хөвөнгөөр дарж арчих хэрэггүй. Найруулж бэлтгэсэн хөвмөлийг тарилгүй удаасан тохиолдолд хөвмөлийн коллоид чанар алдагдаж, тунадас үүссэнээс тариурын зүүг бөглөж тарих боломжгүй болох тохиолдол ажиглагддаг.
Гаж нөлөө:
Харшлын урвал: анафилаксийн шок, анафилакси төст урвал, чонон хөрвөс, халуурах, үе мөчөөр өвдөх, ангионевротик хаван, олон хэлбэрт шүүдэст улайлт, арьсны эксфолиатив үрэвсэл.
Эмийн харилцан нөлөөлөл:
Цефалоспорины бүлгийн эмүүд, ванкомицин, рифампицин болон аминогликозидын бүлгийн бактерицид үйлдэл бүхий антибиотикуудтай хамт хэрэглэхэд үйлчилгээний энэ (синергист үйлдэл); харин бактер статик эмүүдтэй (макролидууд, хлорамфеникол, линкозамидууд, тетрациклин зэрэг) хамт хэрэглэхэд үйлдлийн хүч нь буурдаг антагонист үйлдэл).
Шууд бус антикоагулянтуудын үйлдлийн хүчийг ихэсгэнэ (гэдэсний ашигтай нянгийн тоог бууруулснаар протромбины индексийг багасгана); хувирлын дүндээ парааминобензойны хүчил болон хувирдаг эмүүд ба ууж хэрэглэдэг жирэмслэлтийн эсрэг эмүүдийн (этинилэстрадиол) үйлдлийн хүчийг бууруулж, сарын тэмдгийн үед цус алдалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.
Шээс хөөх эмүүд, аллопуринол, фенилбутазон болон наркозын бус өвчин намдаах стероидын бус үрэвслийн эсрэг эмүүд (диклофенак, ибупрофен гм) нь пенициллины бөөрний сувганцраар гадагшлах хурдыг сааруулснаар цусан дахь хэмжээг нь ихэсгэх нөлөө үзүүлдэг.
Аллопуринолыг дициллинтэй хамт хэрэглэвэл арьсны тууралт зэрэг харшлын урвал үзүүлэх эрсдлийг нэмэгдүүлнэ.
Онцгой анхааруулга!
Тариаг хэзээ ч арьсан дор, судсанд, нугасны хөндий зэрэг биеийн ямар нэгэн хөндийд хийж болохгүй.
Эмийн бодис судсанд санамсаргүй тохиолдлоор орсон үед хэсэг газар мэдээ алдах, айдас түгшүүр төрөх, түр зуур хараа муудах шинж (синдром Уанье) ажиглагдаж болно. Тариаг судсанд орохоос сэргийлж, зууг булчинд оруулсны дараа тариурын шахуургыг арагш татаж, соруулж шалгах шаардлагатай. Тариурт цус үзэгдвэл зүүг сугалж, дахин өөр газар хатгаж тарина.
Тэмбүү өвчний эмчилгээг эхлэхээс өмнө ба хийж байх үедээ 4 сарын турш бичил амь судлалын болон серологийн шинжилгээг хийж байх хэрэгтэй.
Эмчилгээний явцад мөөгөнцөрт өртөхөөс сэргийлж В, С бүлгийн витамин, шаардлагатай гэж үзвэл нистатин, леворин зэрэг мөөгөнцрийн эсрэг бэлдмэл хэрэглэж болю. Мөөгөнцрийн тархмал халдвар үүссэн бол флуконазол хэрэглэ.
Эмийн тун шаардлагатай хэмжээнээс бага байх эсвэл эмчилгээг эрт зогсоосны улмаас тухайн антибиотикт тэсвэртэй нянгийн омог үүсч болзошгуйг анхаарна уу
Хэдийгээр маш ховор тохиолдох ч амь насанд аюул учруулдаг анафилаксийн шок илэрч болно. Иймд анафилаксийн урвалын анхны шинж тэмдэг ажиглагдсан даруйд норэпинефрин ба глюкокортикостероид тарих, зохиомол амьсгал хийх зэрэг шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах хэрэгтэй.
Дициллин эмчилгээг зөвхөн эмчийн заалтаар, түүний хяналтан дор хэрэглэнэ. Эмийн хэлбэр, савлалт:
Хөвмөл болгож найруулаад, булчинд тарихад зориулан 1200000 ЕД + 300000 ЕД-р бэлтгэж 10мл- ийн баггаамжтай шилэн бортгонд савласан нунтаг.
Эмнэлгийн хэрэгцээнд зориулан 50 ширхэг бортоготой тариаг 5 ширхэг зааврын хамт хатуу цаасан хайрцагт хийсэн.
Хүчинтэй хугацаа: Үйлдвэрлэснээс хойш З жил. Хугацаа дууссан эмийг хэрэглэж болохгүй.
Хадгалалт: 25 ос хэмд, хүүхэд хүрэхээргүй газар хадгал
Эм олгох нөхцөл: Зөвхөн жороор олгоно.
Үйлдвэрлэгч:
Открытое акционерное общество «Акционерное Курганское общество медицинских препаратов и изделий «Синтез» (ОАО «Синтез»).
640008, Россия, г. Курган, пр. Конституции, 7
Тел/факс: (3522) 48-16-89
E-mail: real@kurgansintez.ru
Интернет-сайт: http://www.kurgansintez.ru





































































































































































































































































































