
Хэрэглэх заавар
Бэлдмэлийн эмнэлгийн хэрэглээний заавар
КОРТЕКСИН®
Хүүхдэд зориулсан
Бүртгэлийн дугаар:
Бүртгэлийн гэрчилгээ нь:
Худалдааны нэр: КОРТЕКСИН®
Бэлдмэлийн бүлгийн нэр: Бод малын тархины гадарын полипептидууд
Эмийн хэлбэр: Булчинд тарьж хэрэглэх уусмал бэлтгэхэд зориулсан лиофилизат, 5 мг.
Найрлага
Нэг флаконд
Идэвхитэй бодис - Кортексин 5 мг /Усанд уусдаг полипептидийн фракцийн бүрдэл/
Туслах бодис - Глицин 6 мг / Тогтворжуулагч/
Ерөнхий шинж: Лиофилжуулсан нунтаг буюу цагаанаас цайвар шаравтар туяатай бэлдмэл
Эмийн эмчилгээний бүлэг: Ноотроп бэлдмэл
АТС код: N06ВХ
Үндсэн шинж
Кортексин нь 10000 дальтоноос илүүгүй молекул жинтэй усанд уусдаг полипептидийн фракцийн бүрдэл болно.
Эм судлалын үйлдэл
Фармакодинамик
КОРТЕКСИН® нь цус тархины хоригийг шууд нэвтрэн мэдрэлийн эсэд нэвтрэх чадвартай усанд сайн уусдаг бага молекултай полипептидуудийн фракцийн бүрдэлийг агуулна. Энэхүү бэлдмэл нь ноотроп, мэдрэл хамгаалах, хэт исэлдэлтийн эсрэг болон эдэд өвөрмөцөөр нөлөөлөх үйлдэлтэй болно.
Ноотроп үйлдэл - Тархины дээд мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулан сурах чадвар ба ой ухааныг дээшлүүлж, анхаарал төвлөрүүлэх чадвар болон төрөл бүрийн стрессийн нөлөөг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлнэ.
Мэдрэл хамгаалах үйлдэл - Нейронуудыг дотоодын гаралтай мэдрэл хордуулах төрөл бүрийн хүчин зүйлээс /глютамат, кальцийн иодууд, чөлөөт язгуурууд/ хамгаалж, сэтгэц нөлөөт бодисын хорт нөлөөг багасгана.
Хэт исэлдэлтийн эсрэг үйлдэл - Нейронд липидийн хэт исэлдэлтийг саатуулан, исэлдэлт бүхий стресс болон гипоксийн үед нейроны амьдрах чадварыг дээшлүүлнэ.
Эдэд өвөрмөц нөлөөлөх үйлдэл - Төвийн болон захын мэдрэлийн системийн нейронуудын бодисын солилцоо, нөхөн үйл ажиллагааг идэвхижүүлж, их тархины гадар болон мэдрэлийн системийн ерөнхий тонуст үйл ажиллагааг сайжруулдаг.
КОРТЕКСИНЫ® үйлдлийн механизм нь нейронуудын болон тархины мэдрэлд нөлөөлөгч хүчин зүйлүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлж, сэргээгч болон саатуулагч амин хүчлүүдийн допамин, сертониний солилцоог тэнцвэржүүлж, ГАМК идэвхит нөлөө үзүүлэн тархины таталдаа үүсэх босгыг намсган түүний био цахилгаан идэвхийг сайжруулж, чөлөөт язгуурууд /липидийн хэт исэлдэлтийн бүтээгдэхүүнүүд/ үүсэхээс сэргийлдэгтэй нь холбоотой болно.
Фармакокинетик
КОРТЕКСИНЫ® найрлаганд агуулагдах үйлчлэгч бодисууд нь полипептидийн фракцийн бүрдэл болох тул тэдгээрийн аль нэгэн тодорхой бодисын фармакокинетикийг тодорхойлох боломжгүй.
Хэрэглэх заалт
Тархины цусны эргэлтийн хямрал, гавал тархины гэмтэл болон түүний дараах үлдэц, төрөл бүрийн гаралтай энцефалопати, танин мэдэхүйн өөрчлөлт /ой ухааны болон сэтгэцийн хямрал/, цочмог болон архаг энцефалит болон энцефаломиелит, эпилепси, мэдрэл сульдал /надсегментар вегататив өөрчлөлт/, сурах чадвар доройтох, хүүхдийн сэтгэц-хөдөлгөөний болон хэл ярианы хоцрогдол, хүүхдийн төрөл бүрийн хэлбэрийн тархины саажил зэрэг өвчний бүрдэл эмчилгээнд хэрэглэнэ.
Цээрлэлт
Бэлдмэл хувь хүнд зохимжгүй тохиолдолд хэрэглэхгүй.
Хэрэглэх арга тун
Бэлдмэлийг булчинд тарина.
Тарихын өмнө флаконтой тариаг 0,5%-ийн 1-2 мл прокайны уусмал, тарианы ус эсвэл 0,9%-ийн натрийн хлоридын уусмалд хөөсрөхгүйн тулд зүүгээ флаконы хананы дагуу барьж уусгаж өдөрт 1 удаа: 20 кг-аас доош жинтэй хүүхдэд 0,5мг/кг-аар, 20 кг дээш жинтэй хүүхдэд 10мг-аар 10 хоногийн турш тарьж хэрэглэнэ.
Шаардлагатай үед 3-6 сарын дараа ээлжит эмчилгээг давтан явуулж болно.
Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэх
Бэлдмэлийг жирэмсэн үед хэрэглэхгүй/ эмнэл зүйн судалгаа хийгдээгүйн улмаас/. Хөхүүл үед зайлшгүй хэрэглэх шаардлага гарвал хүүхдээ хөхүүлэхгүй байх нь зүйтэй /эмнэл зуйн судалгаа хийгдээгүйн улмаас/.
Гаж нөлөө
Маш ховор тохиолдолд (0.01% эсвэл 1:10 000) хэт мэдрэгшлын урвал үүснэ. Уг урвал нь дараах эмнэлзүйн шинжээр илэрнэ: анафилаксийн урвал (анафилаксийн оврого), төвөнхийн ангионевротик хаван, арьсны тууралт, арьс загатналт, арьсны улайлт, тарьсан газар уйлах.
Маш ховор тохиолдолд (0,01% эсвэл 1:10 000) бэлдмэл нь мэдрэлийн тогтолцоонд сэдээгч үйлчилгээ үзүүлэх ба дараах шинж тэмдэгээр илэрнэ: сэтгэцийн хэт хөөрөл, хөдөлгөөний уялдаа алдагдах, нойргүйдэл, тайван бус байх, зүрх дэлсэх.
Тун хэтрэлт
Одоогоор тун хэтэрсэн тохиолдол мэдээлэгдээгүй байна.
Бусад эмийн бэлдмэлтэй харилцан нөлөөлөл
Одоогоор бусад эмийн бэлдмэлтэй сөргөөр харилцан нөлөөлсөн тухай мэдээлэгдээгүй байна.
Эмийн бэлдмэлийг хэрэглэснээр тээврийн хэрэгсэл, механизм удирдах чавдварт нөлөөлөх байдал
Мэдээлэл алга
Тусгай заавар
КОРТЕКСИН® -ыг зөвхөн эмчийн зааврын дагуу ашиглана уу!
КОРТЕКСИНЫ® найруулаганд 0,5% прокаины (новокаин) уусмал ашиглах үед прокаин (новокаины) зааварт заасан гаж нөлөөний тухай болон урьдчилан сэргийлэх заавар, насны хязгаарлалтын тухай мэдээллийг дагана уу.
КОРТЕКСИН® эмийн бэлдмэлийг тарихад бэлдэхэд хэсэг газрын мэдээ алдуулагч болох Лидокаиныг ашиглахыг зөвлөдөгггүй.
Найруулсан эмийн бэлдмэлтэй флаконыг хадгалах, хадгалсаны дараа ашиглахыг хориглоно. КОРТЕКСИНЫ® уусмалыг бусад уусмалуудтай холихыг хориглоно.
Эмийг эмчилгээнд хэрэглэж эхлэхэд болон зогсооход ямар нэгэн гаж нөлөө илрээгүй.
Тунг алхасан тохиолдолд давхар тун хэрэглэхийг хориглоно. Дараагийн тунг хуваарийн дагуу товолсон өдрөө хэрэглэнэ Хэрэглээгүй эмийн бэлдмэлүүдийг устгахад тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй.
Савлалт
Булчинд тарьж хэрэглэхэд зориулсан 5 мг лиофилизат. 3 мл багтаамжтай флаконд 11мгр, 5 флакон, тусгай поливинилхлорид эсвэл полиэтилентерефталат болон тугалган цаасан 2 тусгай савлагаатай хэрэглэх зааврын хамт картон хайрцагт савлагдана.
Хадгалах нөхцөл
Гэрлээс хамгаалагдсан нөхцөлд 25 °С ихгүй хэмд хадгална.
Хүүхэд хүрэхгүй газар хадгална.
Хадгалах хугацаа
3 жил хадгална. Савлагаанд заагдсан хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Эмийн сангаас олгох журам
Эмчийн жороор олгоно.
Үйлдвэрлэгч
ХХК «ГЕРОФАРМ»
ОХУ, 191119 Санкт-Петербург хот, Звенигородская гудамж 9
Утас (812)703-79-75 /Дотоод сулжээний/ Факс (812)703-79-76
Үйлдвэрлэлийн хаяг:
142279, Московская обл., Серпуховский район, пос. Оболенск, корпус 83,
лит. ААН.
Санал гомдол хүлээн авах
ХХК «ГЕРОФАРМ» Россия
191144, Санкт-Петербург, Дегтярный переулок, д. 11, лит. Б
Утас: (812) 703-79-75 /Дотоод сүлжээний/, факс: (812) 703-79-76
Шуурхай үйлчилгээний утас: 8-800-333-4376 (ОХУ-д үнэгүй)
www.cortexin.ru
www.geropharm.ru












































