
Хэрэглэх заавар
ЭТОРАК, Etorac
Кеторолак трометамин шахмал, Ketorolac Tromethamine tablet
Эмийн хэлбэр, найрлага:
Эторак шахмал: Хальсан бүрхүүлт шахмал бүрд 10мг Кеторолак Трометамин USP агуулагдана.
Үйлдэл:
Кеторолак трометамин нь пирроло-пиррол бүлгийн үрэвслийн эсрэг стероид бус бүтэцтэй эм болно. Химийн бүтэцийн хувьд 2-amino-2- (hydroxymethyl)-1,3-propanediol бүхий ±5 benzoyle-2, 3-dihydro-1 H-pyrroligine -1-carboxylic acid болно. Кеторолак трометамин нь простогландины нийлэгжилтийг саатуулдаг бөгөөд захын өвдөлт намдаах үйлдэлтэй хэмээн тооцогддог. Кеторолак трометамины биологийн идэвхи нь түүний S-формтой нь холбоотой. Кеторолак трометамин нь шугаман кинетиктэй. Уурагтай өндөр концентрациар холбогдох бөгөөд дийлэнх нь элгэнд хувирдаг. Хувирлын бүтээгдэхүүнүүд болон зарим хувираагүй үлдсэн хэсэг нь шээсээр гадагшилдаг.
Хэрэглэх заалт:
Кеторолак трометаминыг опиоидын түвшинд өвдөлт намдаалт шаардагдсан дунд зэргийн болон хүчтэй өвдөлтийн үед (дийлэнхдээ мэс заслын хамааралт) богино хугацаанд хэрэглэнэ.
Тун ба хэрэглэх арга:
10мг тунгаар 4-6 цагаар(өндөр настанд 6-8 цагаар) буюу өдөрт 40мг-аар, дээд тал нь 7 хоногийн хугацаанд хэрэглэнэ.
Гаж нөлөө:
Ерөнхийдөө зохимж сайтай. Гэхдээ ам хатах, ам цангах, сэтгэцийн өөрчлөлт, татах, булчин өвдөх, гипонатриеми, гиперкалиеми, цусанд мочевин болон креатинин өндөрсөх, бөөрний үйл ажиллагаа дутмагших, артерийн даралт ихсэх, брадикарди, цээжээр өвдөх, цус харвалт үүсэх, мэс заслын дараах цус алдалт үүсэх, цус хурах, элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөх зэрэг гаж нөлөө заримдаа илэрдэг байна.
Цээрлэлт:
Кеторолак трометаминыг стероид бус үрэвслийн эсрэг эмэнд болон кеторолак трометаминыг найрлаганд буй аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй. Түүнээс гадна бронхийн багтрааны өгүүлэмжтэй өвчтөн, хамрын ургацаг, судаслаг хаван, ходоодны шархлаа болон түүний цус алдалт хийгээд цус алдалт бүхий бусад эмгэгийн үед хэрэглэхгүй.
Болгоомжлол:
Дараах тохиолдлуудад болгоомжтой хэрэглэнэ. Үүнд:
- Өндөр настан,
- Харшилт эмгэгүүд,
- Бөөр, зүрх, элэгний үйл ажиллагааны дутмагшил,
- Порфири,
- Биеийн жин багатай өвчтөнд(<50кг) тунг багасгаж хэрэглэнэ.
Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэх:
Кеторолак трометаминыг жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхгүй.
Хүүхдэд хэрэглэх:
16-аас доош настай хүүхдэд хэрэглэхгүй.
Эмийн харилцан нөлөөлөл:
Варфарин, дигоксин, гепарин болон салицилатуудтай Кеторолак трометаминыг болгоомжтой хамт хэрэглэнэ.
Тун хэтрэлт:
Кеторолак трометамины тун хэтрэлтийн үед хэвлийгээр өвдөх, ходоод шархалж болох бөгөөд тэдгээр нь эмийг зогсооход арилдаг. Зориудаар тун хэтрүүлэн хэрэглэсэн үед метаболизмын ацидоз үүсч байсан нь бүртгэгдсэн.
Савлалт:
Эторак шахмал: Хавтгайдаа 10 шахмал, хайрцагтаа 3 блистертэй савлагдана.
Үйлдвэрлэгч:
Incepta Pharmaceuticals Ltd.
Dhaka, Bangladesh. ©Registered Trademark.






















































































