Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Брезол
Худалдааны нэр
Англи
Уламжлалт эм
Үйлдвэрлэгч
Himalaya Wellness Company
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар
Брезол шахмал
Тодорхойлолт: Брезол нь харшлын гаралтай гуурсан хоолойн үрэвсэл болон хамрын салстын үрэвслийн шинж тэмдгүүдийг намдаах үйлдэлтэй бөгөөд харшлын гаралтай амьсгалын замын өвчлөлийн үед хэрэглэгддэг нийлмэл найрлагатай шахмал эм болно. 
Найрлага: Брезол шахмал нэг бүрт: Ханд. Curcuma longa 100.5мг, Ocimum sanctum 50 мг, Adhatoda vasica 50 мг, Trikatu 8 мг, Triphala 8мг, Embelia ribes 8 мг, Cyperus rotundus 8 мг, Cinnamomum zeylanicum 5 мг, Elettaria cardamomum 5 мг, Cinnamomum tamala 5 мг, Mesua ferrea 5 мг агуулагдана.
Эмийн хэлбэр: Шахмал 
Эмийн эмчилгээний бүлэг: Амьсгалын тогтолцоонд нөлөөлөх гистамины эсрэг бэлдмэл
Үйлдлийн механизм ба эм судлалын онцлог: Брезол шахмал нь гистамины эсрэг, хөөнгө эсийн мембраныг бэхжүүлэх, интерлейкиныг багасгах, цэр шингэлэх, нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг болон хэт исэлдэлтийн эсрэг үйлдэлтэй тул харшлын гаралтай амьсгалын замын өвчлөлийн үед илрэх шинж тэмдгүүдийг намдаах нийлмэл үйлдэл үзүүлнэ. Брезолын гистамины эсрэг үйлдэл нь амьсгалын замын эрхтэнүүдийн өвчлөлийн үед илрэх шинж тэмдгүүдийг намдаахад тустай. Цэр шингэлэх үйлдэл нь цэрийг шингэрүүлж, цэр ховхролтыг хөнгөвчилснөөр хамар битүүрэх зовиурыг намдаана. Брезолын  нянгийн эсрэг үйлдэл нь төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн  халдварыг намдаана. 
Хэрэглэх заалт:
o Харшлын гаралтай бронхит
o Харшлын гаралтай ринит
Хориглох заалт: Туйлын хориглох заалт үгүй
Хэрэглэх тун:
Хүүхэд (6 сараас дээш): 1 шахмалаар өдөрт 2 удаа 
Насанд хүрэгсэд: 2 шахмалаар өдөрт 2 удаа ууна.
Хэрэглэх арга: Ууж хэрэглэнэ.
Гаж нөлөө: Мэдээлэгдээгүй
Сөрөг урвал: Мэдээлэгдээгүй
Эмийн харилцан үйлчлэл: Бусад эмтэй сөргөөр харилцан нөлөөлсөн тухай мэдээлэгдээгүй
Зохимжгүй нөлөөлөл: Мэдээлэгдээгүй.
Онцгой анхааруулга: Үгүй.
Дуусах хугацаа: Үйлдвэрлэснээс хойш 2 жил.
Хадгалалт: Нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалагдсан, хуурай, тасалгааны хэмд хадгална. Хөргөгчинд хадгалж болохгүй. Хүүхэд хүрэхгүй газар хадгална.
Савлалт: Битүүмжилсэн флаконд 60 шахмалаар савлагдсан.
Олгох нөхцөл: Жоргүй олгогдоно.