
Хэрэглэх заавар
Эмийн бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэх заавар
Линкас Плющ
Ханиадны хүлхмэл
Сахаргүй
Худалдааны нэр: Линкас Плющ
Эмийн хэлбэр: Сахаргүй хүлхмэл
Найрлага:
Хүлхмэл бүрийн агууламж:
Идэвхтэй бодис:
- Эгэл плющ буюу Эгэл Ороонго өвсний (Hedera helix L.) }-навчны нунтаг экстракт 5мл
Туслах бодис:
- Изомальт, аскорбины хүчил, нимбэгний хүчил, ментол, улаан будагч, моноаммоний глицирризат, зөгийн балны амт оруулагч, батрашийн агит оруулагч, эвкалиптийн тос.
Еренхий шинж:
- Цайвар улаанаас ягаан өнгөтэй, зөгийн балны амттай, дугуй хэлбэртэй хүлхмэл.
Эмийн эмчилгээний бүлэг:
- Ургамлын гаралтай ханиалга намдаах бэлдмэл.
АТС код: R05CA
Эм судлалын үйлдэл:
- Линкас Плющ ханиалга намдаах хүлхмэл нь Эгэл плющ буюу Эгэл Ороонго өвсний (Hedera helix L.) навчны нунтаг экстракт агуулсан ургамлын гаралтай бэлдмэл бөгөөд тэрээр амьсгалын замын улайлтат үрэвсэл ба гуурсан хоолойн архаг үрэвслийн шинж тэмдэг хийгээд мөн түүнчлэн бронхит, багтраа, гуурсан хоолой тэлэгдэх болон уушгины үрэвслийн эмчилгээнд нотлогдсон үр дүнтэй бэлдмэл болно.
- Плющ өвсний навч нь цэр шингэлэх ба агчил тавиулах үйлдэлтэй бодис агуулдаг.
- Хоолой өвдөх,
- Гуурсан хоолойн архаг үрэвсэлт өвчний шинж тэмдгийн эмчилгээ,
- Амьсгалын замын цочмог улайлтат үрэвсэл,
- Бүгширмэл ханиалга бүхий амьсгалын замын цочмог улайлтат үрэвслийн эмчилгээнд тус тус хэрэглэнэ
Хэрэглэх арга ба тун:
- Насанд хүрэгсэД ба хүүхдэд (12 настай ба түүнээс дээш): нэг буюу хоёр ширхэг хүлхмэлээр өдөр 3-4 удаа,
- Хүүхдэд (6-12 нас хуртэл): нэг ширхэг хүлхмэлээр өдөрт 4 удаа,
- Бага насны хүүхдэд (2-6 нас хүртэл): нэг ширхэг хүлхмэлээр өдөрт З удаа буюу эмчийн заасан ёсоор хүлхэж хэрэглэнэ.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа:
- Эмчилгээний ургэлжлэх хугацаа нь нэг долоо хоног байх ба урэвсэлт эмгэгийн шинж тэмдэг хөнгөвчлөгдсөнөөс хойш дээрх тунгаар 2-3 хоног үргэлжлүүлэн хэрэглэж болно.
Гаж нөлөө:
- Бэлдмэл нь аюулгүй бөгөөд зохимж сайтай байдаг.
Хориглох заалт:
- Бэлдмэлийн аль нэгэн найрлаганд хэт мэдрэгшсэн евчтэнд хэрэглэхгүй. Мөн З-с доош насны хүүхдэд хэрэглэдэггүй.
Эмийн харилцан нөлөөлөл: Тогтоогдоогүй.
Тусгай анхааруулга:
- Жирэмсэн ба хөхүүл эмэгтэй энэхүү эмийг хэрэглэж эхлэхээс өмнө эмчээс зөвлөгөө авах шаардлагатай.
- Амьсгаадах, халуурах буюу идээт цэр гарсан тохиолдолд эмч буюу эмзүйчид яаралтай хандах хэрэгтэй.
- Уух тунгаа цагт нь уухаа мартсан тохиолдолд түүнийг нөхөх зорилгоор тунг 2 дахин ихэсгэн хэрэглэж болохгүй. Эгэл плющ буюу Эгэл Ороонго евсний (Hedera helix L.) навчны нунтаг экстракт агуулсан хүлхмэлээ цаашид еранхийдөө л үргэлжлүүлэн хэрэглэх хэрэгтэй.
Жолоо барих болон осолтой техниктэй ажиллах чадварт үзүүлэх нөлөө: Нөлөөлөхгүй
Тун хэтрэлт:
- Зөвлөсөн хоногийн тунгаас хэтрүүлэн хэрэглэвэл дотор муухайрах, бөөлжих ба суулгах шинж тэмдэг илэрч болзошгүй.
- Энэ тохиолдолд эмчид яаралтай хандах хэрэгтэй.
Савлалт:
8 ширхэг хүлхмэл нь хөнгөнцагаан/ПВХ блистерт блистерт хэрэглэх зааврын хамт битүүмжилсэн саванд савлагдана.
8 ширхэг хүлхмэл нь хөнгөнцагаан/ПВХ блистерт, 2 блистерээр хэрэглэх зааврын хамт битүүмжилсэн саванд савлагдана.
9 ширхэг хүлхмэл нь хөнгөнцагаан/ПВХ блистерт, 2 блистерээр хэрэглэх зааврын хамт битүүмжилсэн саванд савлагдана.
18 ширхэг хүлхмэл нь түгжээ бүхий хайрцагт савлагдана.
Хадгалах нөхцөл:
- 350 С-с дээшгүй хэмд, сэрүүн хуурай газарт хадгална.
- Хүүхэд хүрэхгүй газарт хадгална !
Хүчинтэй хугацаа:
- 3 жил
- Савлагаанд заагдсан хүчинтэй хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Эмийн сангаас олгох нөхцөл: Жоргүй олгож болно
Үйлдвэрлэгч:
Неrbion
Хербион Пакистан Пвт. Лтд,
30/28промышленная зонакоранги,г,Карачи, пакистан,







































































