Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Азилеб-500
Худалдааны нэр
Англи
Азитромицин
Үйлдвэрлэгч
Leben laboratories Pvt.Ltd
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
500мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ЭМИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗААВАР

АЗИЛЕБ® (Azileb)

Азитромицин ууж хэрэглэх шахмал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТОДОРХОЙЛОЛТ

“Leben” эм үйлдвэрлэгчээс олгосон энэ эмийн худалдааны нэр нь “Азилеб”. Түүний найрлагад Haemophilus influenza бактерийн эсрэг идэвхтэй үйлчилдэг макролидын антибиотикийн нэг болох азалид (азитромицин)-ыг агуулагддаг. Шахмал ба хөвмөл хэлбэрээр үйлдвэрлэгдсэн Азилебийг хөнгөн ба дунд зэргийн явцтай олон төрлийн бактерийн халдварын эмчилгээнд өргөнөөр хэрэглэдэг.

НАЙРЛАГА:

Азилеб - 250 Шахмалд                                   Азилеб -500 Шахмалд       

Хальсан бүрхүүлтэй                          Хальсан бүрхүүлтэй

шахмал бүрд:                                                  шахмал бүрд:

250 мг (хуурайшуулсан)                                  500 мг (хуурайшуулсан)

азитромицинтэй тэнцэх                                  азитромицинтэй тэнцэх

Азитромицин (дигидрат) агуулагдана.           Азитромицин (дигидрат)

Өнгө: Титаны давхар исэл.                             Өнгө: Титаны давхар исэл.

 

 

 

ЭМНЭЛ ЗҮЙН ЭМ СУДЛАЛ: Азитромицин нь, бактерийн уургийн нийлэгжилтийг саатуулснаар бактерийн өсөлтийг зогсоодог.Тухайн бие махбодийн онцлог болон эмийн концентрациас хамаараад бактерийн өсөлтийг зогсоох (бактериостатик) эсвэл бактерийг үхүүлэх (бактерицид) үйлдэл үзүүлж болно.

ФАРМАКОКИНЕТИК: Цусанд шимэгдэн орсон азитромицины ихэнх хэсэг нь цусны сийвэнгээс эд эс рүү шилжин ордог. Эд эс дэх хагас задралын хугацаа нь урт байх учраас хоногт 1 тун бэлдмэл хэрэглэхийг зөвлөдөг. Азитромициныг ууж хэрэглэх үеийн биохүрэхүй ойролцоогоор 37%. Эмийн шимэгдэлт хооллолтоос хамаардаггүй. Сийвэнгийн уурагтай холбогдох хэмжээ нь хүний биед жигд бус тархсан эмийн концентрациас хамаараад харилцан адилгүй байдаг. Азитромицин голчлон цөсөөр дамжин хоол боловсруулах замаар өөрчлөгдөөгүй эм хэлбэрээр гадагшилдаг. Энэ нь түүний гадагшлах үндсэн зам юм.

ЭМЧИЛГЭЭНИЙ ЗААЛТ:

Азилеб (Азитромицин) бэлдмэлийг пенициллиний харшилтай хүмүүст,

стрептококк А бүлгийн бактерийн халдвараас хамгаалах (хоёрдогч урьдчилан

сэргийлэлт) зорилгоор; амьсгалын замын халдвар, дунд чихний урэвсэл, арьс, зөөлөн эдийн халдвар, бэлэг эрхтний халамидийн хүндрэлгүй халдвар, гонококкийн бус шалтгаант уретрит (шээлгүүрийн үрэвсэл), Лаймын өвчин, олон төрлийн бактерт тэсвэржсэн бичил биетнээр үүсгэгдсэн хөнгөн ба дунд зэргийн явцтай гэдэсний хижиг, эмнэлгийн бус гаралтай уушгины үрэвслийн хөнгөн, дунд, хүнд хэлбэрүүд, умайд ерөндөг (спираль) суулгасны дараа бактерийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.

ХОРИГЛОХ ЗААЛТ: Азилеб (азитромицин) бэлдмэлд болон эритромицин гэх зэрэг макролидын эсвэл кетолидын бүлгийн аль нэг эмэнд хэт мэдрэгшсэн нь тогтоогдсон бол хэрэглэхийг хориглоно. Мөн энэ бүлгийн эмийг хэрэглээд цөс зогсонгишлийн шарлалт/элэгний үйл ажиллагааны хямрал үүсч байсан түүхтэй хүмүүст хэрэглэж болохгүй.

АНХААРУУЛГА БА СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Макролидын бүлгийн эмүүдийг ус эрдсийн солилцооны алдагдалтай үед (зүрхний цахилгаан бичлэгт QТ уртасдаг учраас), ЗЦБ-т QТ зай уртсах өндөр эрсдэлтэй хүмүүст болгоомжтой хэрэглэх ёстой. Мөн булчин сулрах эмгэгийн намжмал байдлыг сэдрээж болзошгүйг анхаар.

ЭЛЭГ БА БӨӨРНИЙ ДУТАГДАЛТАЙ ХҮМҮҮСТ: Элэгний дутагдалтай хүмүүст- элгэнд хортой нөлөөлж болзошгүй тул элэгний хүнд өвчтэй хүнд болгоомжтой хэрэглэнэ. Бөөрний дутагдалтай хүмүүст -бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай (клиренс 10 мл/мин/1,73 м2-с доош) хүүхэд ба насанд хүрэгчдэд маш болгоомжтой хэрэглэх ёстой.

ЖИРЭМСЭН БА ХӨХҮҮЛ ЭХЭД: Жирэмсэн эхэд, зөвхөн төгс тохирох өөр эм байхгүй байгаа тохиолдолд хэрэглэж болно. Азитромицин хөхний сүүнд нэвтрэн ордог учраас хөхүүл эхэд мөн адил зөвхөн өөр тохирох эм байхгүй тохиолдолд хэрэглэж болно.

ЖОЛОО БАРИХ, МЕХАНИЗМТАЙ АЖИЛЛАХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ ЭСЭХ:

Энэ эмийг хэрэглэсэн хүний жолоо барих, машин механизмтай харьцаж ажиллах чадварыг бууруулсан тухай мэдээлэл одоогоор гараагүй.

ГАЖ НӨЛӨӨ:

Түгээмэл эсвэл маш түгээмэл тохиолддог:

Удаан хугацааны эмчилгээний дараа хоолны дуршилгүй болох, үе мөчөөр өвдөх, амтлах мэдрэмж өөрчлөгдөх, хараа муудах, толгой эргэх, биж хам шйнж - гэдэс дүүрэх, гүйлгэх; толгой өвдөх, бие тавгүйрхэх, гар хөл ирвэгнэж бадайрах, түр зуур

сонсгол алдагдах (заримдаа чих шуугих) шинжүүд ажиглагддаг.

Цөөвтөр тохиолддог: Цээжээр (зүрх) өвдөх, өтгөн хатах, ходоод үрэвсэх, хүрэлцэх мэдрэхүй буурах, цусны цагаан эсийн тоо цөөрөх, хавагнах, гэрэлд хэт мэдрэмтгий болох, нойр хямрах.

Ховор тохиолддог: Ажитаци буюу дошгирол.

Давтамж тодорхойгүй: Бөөрний цочмог дутагдал, уналт таталт, цус задралын цус багадалт, бөөрний завсрын эдийн үрэвсэл, үнэртэх чадвар муудах, түр зуур ухаан алдах (синкоп), ялтаст эсийн тоо цөөрөх, хэлний өнгө өөрчлөгдөх.

БУСАД ЭМҮҮДТЭЙ ХАРИЛЦАН НӨЛӨӨЛӨХ:

Антацидууд нь азитромицины шимэгдэлтийг бууруулна. Азитромицинтэй хамт хэрэглэвэл колхицины хордлого үүсгэх эрсдэл нэмэгддэг. Азитромицин нь кумарины бүлгийн цус шингэлэх эмүүдийн (антикоагулянт) нөлөөг ихэсгэнэ. Азитромицин нь сийвэн дэх дизопирамид ба изониазидын концентрацийг нэмэгдүүлдэг тул тэдгээрийг 12 цагийн зайтай хэрэглэхийг зөвлөдөг. Азитромициныг рифабутинтай хамт хэрэглэхэд нейтрофилийн тоог цөөрүүлэх гаж нөлөөний эрсдэл нэмэгдэнэ. Ритонавиртай хамт хэрэглэсэн азитромицин ба эритромициний сийвэн дэх концентраци нэмэгдэх магадлалтай.

ЭМИЙН ТУН БА ХЭРЭГЛЭХ АРГА:

Стрептококк А бүлгийн бактерийн халдвараас хамгаалах (хоёрдогч урьдчилан сэргийлэлт) зорилгоор пенициллиний харшилтай хүмүүст:

б сартайгаас 17 насны хүүхдэд: 12 мг/кг (хамгийн ихдээ 500 мг) тунгаар, өдөрт 1 удаа 5 хоногийн турш;

12-17 настай хүүхдэд: 500 мг тунгаар өдөрт 1 удаа 5 хоногийн турш;

Насанд хүрэгчдэд: 500 мг тунгаар өдөрт 1 удаа 5 хоногийн турш.

Амьсгалын замын халдвар, дунд чихний урэвсэл, арьс, зөөлөн эдийн

халдварт:

6 сартайгаас 17 насны хүүхдэд: 10 мг/кг (хамгийн ихдээ 500 мг) тунгаар, өдөрт 1 удаа 3 хоногийн турш;

6 сартайгаас 17 насны (15-25 кг жинтэй) хүүхдэд: 200 мг тунгаар, өдөрт 1 удаа 3 хоногийн турш;

6 сартайгаас 17 насны (26-35 кг жинтэй) хүүхдэд: 300 мг тунгаар, өдөрт 1 удаа 3 хоногийн турш;

6 сартайгаас 17 насны (36-45 кг жинтэй) хүүхдэд: 400 мг тунгаар, өдөрт 1 удаа 3

хоногийн турш;

6 сартайгаас 17 насны (46 кг-аас дээш жинтэй) хүүхдэд: 500 мг тунгаар, өдөрт 1

удаа 3 хоногийн турш;

Насанд хүрэгчдэд: 500 мг тунгаар өдөрт 1 удаа 3 хоногийн турш эсвэл эхний өдөр 500 мг тунгаар өдөрт 1 удаа уугаад, маргаашаас нь 250 мг тунгаар өдөрт 1 удаа 4 хоногийн турш хэрэглэх.

Бэлэг эрхтний халамидийн хүндрэлгүй халдвар, гонококкийн бус шалтгаант уретрит (шээлгүүрийн үрэвсэл) өвчинд:

12-17 насны хүүхдэд: 1 г тунгаар, 1 удаа уух;

Насанд хүрэгчдэд: 1 г тунгаар, 1 удаа уух.

Хүндрээгүй хэлбэрийн заг хүйтэн өвчинд:

Насанд хүрэгчдэд: 1 г тунгаар, 1 удаа уух.

Лаймын өвчтэй хүнд:

Насанд хүрэгчдэд: хоногт 500 мг тунгаар, 7-10 хоногийн турш уух.

Олон төрлийн бактерт тэсвэржсэн бичил биетнээр үүсгэгдсэн хөнгөн ба дунд зэргийн явцтай гэдэсний хижиг өвчинд:

Насанд хүрэгчдэд: хоногт 500 мг тунгаар, 7 хоногийн турш уух.

Эмнэлгийн бус гаралтай уушгины халдварт үрэвслийн хөнгөн, дунд хэлбэрт:

Насанд хүрэгчдэд: хоногт 500 мг тунгаар 3 өдрийн турш уух эсвэл эхний өдөр 500 мг тунгаар 1 удаа уугаад, маргаашаас нь 250 мг тунгаар 4 өдрийн турш уух.

Эмнэлгийн бус гаралтай уушгины халдварт үрэвслийн хүнд хэлбэрийн үед:

ЭХЛЭЭД СУДСАНД ТАРИХ ЗАМААР ХЭРЭГЛЭХИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА.

Насанд хүрэгчдэд: эхлээд хоногт 500 мг тунгаар, хамгийн багадаа 2 өдрийн турш тарьж хэрэглээд дараагийн өдрөөс 500 мг тунгаар өдөрт 1 удаа, нийтдээ 7-10 хоногийн турш уулгах.

Умайд ерөндөг (спираль) суулгасны дараа бактерийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор

Насанд хүрэгчдэд: 1 г тунгаар, 1 удаа уух.

ХАДГАЛАЛТ:

Нарны гэрлийн шууд тусгал ба чийгнээс хамгаалж, 30°С -с ихгүй температурт хадгална. Хүүхдийн гар хүрэхээргүй газарт хадгал.

 

ХАДГАЛАЛТЫН ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА: 24 сар

 

САВЛАЛТ:

Азилеб - 250 шахмал: Нэг баглаа боодолд 3 шахмалыг блистерт хийж савласан.

Нэг баглаа боодолд 6 шахмалыг блистерт хийж савласан

 

Азилеб - 500 шахмал: Нэг баглаа боодолд 3 шахмалыг блистерт хийж савласан.

Нэг баглаа боодолд 6 шахмалыг блистерт хийж савласан

® Бүртгэгдсэн худалдааны тэмдэг                                  

PIL/L+T/AZI/08/KPA/06/21

Үйлдвэрлэгч

Энэтхэг улсын

Оффис: 11, Mahavir Mansion, 70 Trinity Street, MUMBAI-400002 INDIA

Ажлын газар: Works: Plot No. L-4 & L-15, Phase-III, M.I.D.C., AKOLA-444104 (M.S.) INDIA

E-mail : info@lebenlab.com                                      Website: www.lebenlab.com

Manufactured for:

RP International,

404, Laxmi Mall, Laxmi Ind. Estate, Bldg. No. 5, Andheri-W

Mumbai - 40053, India.

Монгол дахь албан ёсны ханган нийлүүлэгч

Moнгол Эм Импекс Концерн ХХК

Сүхбаатар дүүрэг, Монгол улс.