
Хэрэглэх заавар
АМОКСИЦИЛЛИН 250 мг, 500 мг капсултай
эмийн хэрэглэх заавар
Худалдааны нэр: Амоксициллин 250мг,500мг
Олон улсын нэр: Амоксициллин тригидрат
Эмийн хэлбэр: Капсултай эм
Эмийн найрлага: Нэг капсулд Амоксициллин тригидрат 574мг агуулагдана.
Фармакологийн үйлдэл:
- Пенициллины бүлгийн өргөн хүрээний үйлдэлтэй хагас нийлэг антибиотик. Грамм эерэг,сөрөг нянгийн аль алинд нөлөөлнө.
- Харин пенициллиназа фермент ялгаруулдаг нянд нөлөөлөхгүй. Хүчиллэг орчинд тэсвэртэй тул ууж хэрэглэж болно.
- Хоол боловсруулах замаар сайн шимэгдэнэ.
Хэрэглэх заалт:
Амьсгалын дээд доод замын өвчнүүд ба шээсний замын халдварууд, дунд чихний үрэвсэл, эх барих эмэгтэйчүүд, арьс зөөлөн эдийн халдар болон бусад пенициллинд мэдрэг нянгуудаар үүсгэгдсэн эмгэгүүдэд хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
Амоксициллины тунг өвчний байдал, нас харгалзан хэрэглэнэ.
Насанд хүрэгсэдэд: 0.5-1.0г-аар хоногт 3 удаа,
Хүүхдэд : 4-10 настайд 0,25г-аар 3удаа, 2-5настайд 0,125г-аар 3 удаа, 2-оос доош насанд 20мг/кг-аар тооцож уулгана.
Хориглох заалт:
- Амоксициллинд хэт мэдрэг хүмүүс халдварт мононуклеозын үед хэрэглэхгүй.
- Харшилтай хүмүүс маш болгоомжтой хэрэглэвэл зохино
Гаж нөлөө:
- Дотор муухайрах, бөөлжих, туулгах, хэвлийгээр өвдөх зэрэг хоол боловсруулах замын хямрал
- Арьс улайх, туурах зэрэг харшлийн урвал лэрч болно.
Бусад эмтэй харилцан үйлчлэл:
- Зарим бактерийн өсөлт үржлийг саатуулдаг бэлдмэлтэй хамт хэрэглэхэд үйлдэл нь суларч болзошгүй тул дангаар хэрэглэх. /хлорамфеникол, тетрациклин, сульфаниламид, макролид/
- Пробенецидтэй хамт хэрэглэх үед амоксициллины бөөрөөр ялгарах явц өөрчлөгдсөний улмаас түүний концентраци цус ба цөсөнд удаан хугацаагаар өндөр байна.
- Аллопуринолтой хавсран хэрэглэвэл арьсны харшлын урвал ихсэж болно.
- Шээс хөөх эм нь бэлдмэлийн гадагшлалтыг түргэсгэж, уг антибиотикийн үйлчлэгч бодисын цусан дахь концентрацийг багасгана.
Хүчинтэй хугацаа:
Үйлдвэрлэгдсэнээс хойш 3 жил хүртэл хадгална.
Хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Хадгалах нөхцөл ба анхааруулга:
25ОС-аас доош хэмийн хуурай газар гэрлээс хамгаалж, сайтар битүүмжлэн, Б дансанд бүртгэж хадгална.
Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Олгох нөхцөл:
Жороор олгоно
Эмийн хэлбэр савлалт:
Амоксициллин 500мг,250мг капсултай эмийг 10 ширхэгээр зориулалтын блистерт савлаж,10-100 ширхэг блистерээр хаяг бүхий хатуу цаасан хайрцагт хийж, хэрэглэх зааврын хамт битүүмжилсэн байна.
Үйлдвэрлэгчийн хаяг:
“ Ариун монгол” ХХК-ны “АРМОН “эмийн үйлдвэр, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг. 3-р хороо, Үйлдвэрийн гудамж-1 , ХД-8
e-mail; ariunmongol_92@yahoo.com





































































































































































































































































































