Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Витаплекс
Худалдааны нэр
Англи
Аскорбины хүчил + Декстроз моногидрат + Никотинамид + Декспантенол + Пиридоксины гидрохлорид + Рибофлавин + Тиамин
Үйлдвэрлэгч
Siu Guan Chem ind Co.,Ltd
Гарал үүслийн улс
Тайвань
Тун хэмжээ
1мг/мл+50мг/мл+1.25мг/мл+0.5мг/мл+0.05мг/мл+0.05мг/мл+0.25мг/мл-500мл
Эмийн хэлбэр
тарилгын шингэн
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Rx Жороор олгох бэлдмэл

 

VITAPLEX Injection/ ВИТАПЛЕКС тарилгын уусмал

 

  1. НАЙРЛАГА: 500 мл савлагаанд:

Идэвхит бодис:

Декстроз........................................................................................25г

Д-пантенол....................................................................................250 мг

Аскорбины хүчил.........................................................................500 мг

Тиамин гидрохлорид....................................................................125 мг

Рибофлавин (Рибофлавин фосфатын давс)................................25 мг

Никотинамид.................................................................................625 мг

Пиридоксин гидрохлорид.............................................................25 мг

Туслах бодис: Монотиоглицерол, Эдетат динатри, Л-цистейн гидрохлорид, Натрийн гидрохлорид, Давсны хүчил, Тарианы ус.

  1. ЭМ СУДЛАЛ

Фармакодинамик:

  • Пантенол нь Пантотений хүчлийн спиртэн аналог бөгөөд уламжлал ёсоор В төрлийн витамин хэмээн тооцдог. Энэ нь конэзим А-ын бүрэлдэхүүнд ордог ба нүүрс-ус, өөх-тос, уургийн нийлэгжилтэнд чухал үүрэг гүйцэтгэнэ.
  • Аскорбины хүчил нь усанд уусдаг витамин бөгөөд коллаген ба эс завсрын эдийн нийлэгжилтэнд оролцдог. Аскорбины хүчлийн дутагдал нь чийг бам өвчний шалтгаан болно.
  • Никотинамид нь усанд уусдаг, В бүлгийн витамин бөгөөд Никотинамид Аденин Мононуклеотид ба Никотинамид Аденин Динкулеотид болж хувирдаг. Эдгээр конэнзимууд нь эсийн исэлдэн ангижрах урвалд оролцдог. Никотинамидын дутагдал нь Пеллаграгийн хам шинжид хүргэнэ.
  • Рибофлавины натрийн фосфат нь усанд уусдаг, В бүлгийн витамин бөгөөд биед орсныхоо дараа флавин мононуклеотид ба флаьин аденин динуклеотид болж хувирна. Эдгээр нь исэлдэн ангижрах процесст оролцоно. Рибофлавины дутагдал нь рибофлавинозист хүргэнэ.
  • Пиридоксин гидрохлорид нь усанд уусдаг витамин бөгөөд амин хүчлийн солилцоо, мөн нүүр-ус, өөх-тосны солилцоонд оролцоно. Мөн гемоглобины үүсэлтэнд оролцоно. Пиридоксины дутагдал нь замын мэдрэлийн үрэвсэл, хүүхдийн ТМС-д нөлөөлнө.
  • Тиамин нь усанд уусддаг витамин бөгөөд нүүрс-усны солилцоонд чухал үүрэгтэй. Тиамины дутагдал нь Бери-Бери хам шинжид хүргэнэ.

Фармакокинетик

  • Шимэгдэлт: Венийн судсанд тарьж хэрэглэх тул түргэн шимэгдэнэ.
  • Тархалт: Бие махбодийн бүх эдэд тархана.
  • Хувиралт:

Пантенол нь Пантотены хүчил болж хувирах бөгөөд Пантотены хүчил нь хүний биед хувирахгүйгээр биеэс ялгарна.

Тиамин гидрохлорид: Пиримидин ба Тиамин хэлбэрээр шээсээр ялгарна.

Рибофлавин натрийн фосфат нь хувираагүй хэлбэрээр шээсээр ялгарна.

Никотинамид нь N-метилникотиамид болж хувирах ба цаашид N-метил-2-пиридон-5-карбоксамид болж хувирна.

Пиридоксин гидрохлорид нь 4-пиридоксины хүчил бол задарна.

Аскорбины хүчил нь аскорбат-2-сульфат ба оксалийн хүчил болж хувирна.

  • Ялгаралт: Бэлдмэлийн найрлага дахь бодисууд шээсээр ялгарна.
  1. Эмийн хэлбэр: Тарилгын уусмал.
  2. Хэрэглэх арга: Венийн судсанд дуслаар тарьна.
  3. Хэрэглэх заалт: Витамин В ба витамин С-г нөхөх
  4. Хэрэглэх тун: Бэлдмэл нь венийн судсанд дуслаар тарих, 500-1000 мл-р савлагдсан шингэн бөгөөд нэг минутанд 8 мл хэмжээтэй судсанд орохоор тооцож тарьна. Шаардлагатай бол тунг нэмэгдүүлж болно.
  5. Анхааруулга: Венийн судсанд аажим тарьна. Уусмал тунгалаг биш бол хэрэглэж болохгүй. Уусмалыг задласан даруйд хэрэглэх ба дахин хэрэглэхгүй. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд болгоомжтой хэрэглэнэ үү.
  6. Хориглох заалт: Бэлдмэлийн найрлага дахь бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
  7. Гаж нөлөө: Тиаминыг судсаар хэрэглэсэнтэй холбоотой харшлын хэт мэдрэгших урвал илэрсэн нь бүртгэгдсэн байна. Бэлдмэл хэрэглэх үед гаж нөлөө илэрвэл эмчид мэдэгдэнэ үү.
  8. Эмийн харилцан үйлчлэл: Пиридоксин нь Паркинсоны өвчний эмчилгээнд хэрэглэх Леводопагийн үйлдлийг бууруулж болзошгүй. Энэхүү бэлдмэл нь БериБери, Пеллагра, Чийг бам, Рибофлавин, Пиридоксины дутагдалын эхний сонголт биш юм.
  9. Тун хэтрэлт: Усанд уусдаг витамин нь шээсээр ялгардаг. Тун хэтэрсэн тохиолдолд бэлдмэл хэрэглэхээ зогсооно.
  10. САВЛАГАА: 500 мл, шилэн флакон.
  11. Хадгалалт: 300 ихгүй хэмд хадгална.
  12. Хүчинтэй хугацаа: үйлдвэрлэгдсэнээс хойш 24 сар. Хугацаа хэтэрсэн бэлдмэлийг хэрэглэхгүй.

Эмчийн жороор олгоно.

Бэлдмэл хэрэглэхийн өмнө заавартай сайтар танилцана уу. Нэмэлт мэдээллийг эмчээс авна уу.

Хүүхдээс хол байлга.

Үйлдвэрлэгч:

SIU GUAN CHEM. IND. CO., LTD. No. 128 Shin Min Road, Chia Yi, TAIWAN. PIC/S Tel.: 886-5-2360636 Fax: 886-5-2865232

Албан ёсны дистрибьютор: ”Архон” ХХК

Хаяг:СБД,1 хороо,Нарны зам 62, Юнион бьюлдинг 204,Улаанбаатар хот,Монгол улс

Утас:77443535