
Хэрэглэх заавар
(Савлалтанд хавсаргах заавар)
Ханиалга ба ханиадны эм
Мукостен капсул 200мг, Mucosten Cap.200mg
(Ацетилцистеин 200мг, Acetylcysteine 200mg)
[Найрлага]:
Капсул бүрд 200мг Ацетилцистеин агуулагдана.
[Хэрэглэх заалт]:
- Ацетилцистеин бэлдмэлийг олонтоо тохиолддог өвчний үед салслаг цэрийг шингэлэн гадагшлалтыг хөнгөвчлөх зорилгоор хэрэглэнэ (эмфизем, бронхит, уйланхайт фиброз, уушгины үрэвсэл г.м.).
- Түүнийг амьсгалын замын эмгэгшилийн үед цэртэй бүгширмэл ханиалгалтын үед цэр шингэлэх үйлдлийг нь ашиглах зарилгоор хэрэглэдэг.
[Тун ба хэрэглэх арга]:
▶ Цочмог өвчний үед:
- Насанд хүрэгсдэд: 1 капсулаар өдөрт 3 удаа хоолны өмнө хэрэглэнэ.
- Хүүхдэд: 6~14 нсны хүүхдэд 1 капсулаар өдөрт 2 удаа хоолны өмнө хэрэглэнэ.
▶ Архаг өвчний үед:
- Насанд хүрэгсдэд: 1 капсулаар өдөрт 2 удаа хоолны өмнө хэрэглэнэ.
- Хүүхдэд: 6~14 насны хүүхдэд 100мг тунгаар өдөрт 3 удаа хоолны өмнө хэрэглэнэ.
▶Уйланхайт фиброз:
- Хүүхдэд: 6-с доошгүй насны хүүхдэд 1 капсулаар өдөрт 3 удаа хоолны өмнө хэрэглэнэ..
[Хориглох заалт]:
1)Уг эмийн найрлаганд орсон аль нэгэн бодист хэт мэдрэгшилтийн өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхгүй.
2) Ходоод-гэдэсний шархлаатай өвчтөнд хэрэглэхгүй.
3) 2-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй.
[Анхааруулга]:
Ацетилцистеин бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч буюу эмзүйчээс нарийвчилсан зөвлөгөө аваарай.
1) Жирэмсэн үед: Жирэмсэн үед энэхүү эмийг зөвхөн зайлшгүй шаардлагатай үед л хэрэглэж болох юм.
2) Хөхүүл эхэд: Энэхүү эм хөхний сүүнд нэвтэрдэг эсэх нь тодорхойгүй. Хөхүүл эхэд хэрэглэх шаардлага гарвал эмчээс зөвлөгөө аваарай.
[Хадгалах нөхцөл]:
30°С-с дээшгүй хэмд буюу тасалгааны хэмд хадгална.
ХҮҮХЭД ХҮРЭХГҮЙ ГАЗАРТ ХАДГАЛНА.
Үйлдвэрлэгч:
MEDICA KOREA CO., LTD.







































































