
Хэрэглэх заавар
Тусгай лиценз бүхий эмч болон эмнэлэг, лабораториудад зориулав.
ЛЕВАНИКЕ 0.5% w/v
Левофлоксацин тарилга (500мг/100мл)
100 мл тарилгын агууламж:
Левофлоксацин гемигидрат нь Левофлоксацин . . . . . . . 500 мг дүйцнэ.
Натрийн хлорид . . . . . . . 0.9 гр
Тарилгын уусмал . . . . . . хүрэлцэхүйц хэмжээгээр агуулна.
Фармакологийн үйлдэл:
Левофлоксацин нь бактерийн гаралтай халдварын эсрэг үйлдэлтэй антибиотик. Энэхүү эмийг тарилгын уусмалд нэмж хэрэглэж болох ба өдөрт 1 удаа 60 минутаас багагүй хугацаанд, судсанд дуслаар тарьж хэрэглэнэ. Левофлоксацинийг бактерийн халдварын шалтгаант олон өвчнүүдийн үед хэрэглэнэ. Үүнд: арьсны, амьсгалын замын болон шээс бэлгийн замын бактерийн халдварыг үүсгэгч бактерийн эсрэг үйлдэлтэй эм юм. Дээр дурдсан тохиолдлуудаас гадна бэлгийн замын халдварт өвчний үед мөн хэрэглэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг эмчлэгч эмч эсвэл эм зүйчээс авна уу!
Таныг эмчлэгч эмч энэхүү эмийн эмчилгээний үр дүн болон гаж нөлөө үүсэж буй эсэхийг хянахын тулд танд үзлэг болон лабораторийн шинжилгээ хийж болно. Иймээс товлосон эмнэлгийн үзлэг ба шинжилгээнд цаг хугацаанд нь үзүүлж байх шаардлагатай. Таны халдварт өвчний байдал ба эмийн эмчилгээнд үзүүлж буй үр дүнгээс хамаарч эмчилгээний хугацааг эмч тохируулна.
Фармакокинетик:
Левофлоксацин нь амаар ууж хэрэглэхэд маш хурдан шимэгдэж, 1-2 цагийн дараа цусны сийвэнд дээд концентрацдаа хүрнэ. Энэхүү эм нь биеийн бүхий л эдүүдэд сайн тархах (жишээ нь: гуурсан хоолойн салст, уушги) боловч тархи нугасны шингэнд нэвтрэх чадвар нь муу. Левофлоксациний 30-40% нь сийвэнгийн уурагтай холбогддог. Маш бага хэсэг нь бодисын солилцоонд орж, идэвхгүй задралын бүтээгдэхүүн үүсгэдэг. Хагас задралын хугацаа нь 6-8 цаг бөгөөд бөөрний эмгэгтэй хүмүүст үүнээс удаан байж болно. Левофлоксацин нь дийлэнхдээ бие махбодод хувиралд оролгүй шээсээр гадагшлах бөгөөд 5%-аас бага хувь нь задралын бүтээгдэхүүн хэлбэрээр биеэс гадагшилна. Энэхүү эмийн бодисыг гемодиализ болон хэвийн диализаар шүүх болон гадагшлуулах боломжгүй.
Левофлоксацинийг хэрэглэхээс өмнө анхаарах зүйлс:
Хэрвээ та циноксацин, ципрофлоксацин, эноксацин, эритромицин, левофлоксацин, ломефлоксацин, налидиксийн хүчил, норфлоксацин, офлоксацин, спартофлоксацин гэх эмүүд болон өөр ямарваа нэг эмэнд харшилтай бол хэрэглэхийн өмнө эмчдээ эсвэл эм зүйчд заавал харшилтай гэдгээ хэлээрэй!
Мөн энэхүү эмийг хэрэглэхээсээ өмнө одоо хэрэглэж байгаа бусад талаар эмүүдийнхээ (жишээ нь: бусад төрлийн антибиотик, цус бүлэгнэлтийн эсрэг эм болох варфарин, аспирин болон бусад үрэвслийн эсрэг дааврын бус эм болох ибупрофен; эсвэл нафроксен, хавдрын хими эмчилгээ, циметидин, циклопорин, зүрхний хэм алдагдлын үед уудаг амиодарон, дизопирамид, дофетилид, прокайнамид, хинидин, солатол, стеройдууд болох дексаметазон, метилпреднизолон, фенитойн, пимозол, пробенецид, теофиллин, тиоридазин болон витаминууд г.м) эмчдээ заавал хэлээрэй!
Хэрвээ та бөөрний эсвэл элэгний эмгэгтэй, унаж татдаг, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэлтэй, ходоодны эмгэгтэй, харааны эмгэгтэй, зүрхний эмгэгтэй эсвэл өмнө нь цус харваж байсан бол энэхүү эмийг хэрэглэхээсээ өмнө эмчдээ заавал хэлээрэй.
Хэрвээ та жирэмсэн, жирэмслэхээр төлөвлөж байгаа эсвэл хөхүүл хүүхэдтэй бол энэ эмийг хэрлэхээсээ өмнө эмчдээ хэлээрэй. Энэхүү эмийг хэрэглэж байх явцад жирэмсэн болсон бол эмчид яаралтай хандана уу! Энэхүү эмийг хэрэглэж байх үед толгой эргэх, муужрах, бие сульдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй.
Энэ эмийг хэрэглэх үед танд ямар нэг шинж тэмдэг илэрч болох талаар мэдэхгүй бол эм хэрэглэж байх үедээ жолоо барих, ямарваа 1 үйлдвэрийн тоног төхөөрөмж дээр ажиллахаас таталгалзах хэрэгтэй. Шаардлагагүй тохиолдолд нарны гэрэлд хэт удаан байхаас зайлсхийж, хамгаалах хувцас хэрэглэл өмсөх, нарны шил зүүх эсвэл нарны тос түрхэх хэрэгтэй. Учир нь левофлоксацин хэрэглэх явцад таны арьс наранд мэдрэг болж болно.
Чихрийн шижин өвчний улмаас цусны сахар бууруулах эм болон инсулин хэрэглэдэг хүмүүст левофлоксацинийг хэрэглэхэд цусан дах глюкозийн хэмжээ ихсэх эсвэл багасах нөлөө үзүүлж болзошгүй тул цусны глюкозыг тогтмол шалгаж байх шаардлагатай. Хэрвээ левофлоксацинтай холбоотойгоор таны цусан дах глюкозийн түвшин хэт багассан бол левофлоксациний эмчилгээг яаралтай зогсоож, нэн даруй эмчид хандана уу!
Левофлоксацинийг хэрэглэхээс өмнө гаднах савлагааг сайтар шалгана уу. Эмийн бэлдмэл нь тунгалаг, дотор нь ямарваа нэг тунадасгүй байх ёстой. Гаднах хадгалах савыг зөөлөн шахаж ямар нэг цоорол буй эсэхийг шалга. Уусмалын өнгө өөрчлөгдсөн, тунадас үүссэн, савлагаа нь гэмтсэн бол хэрэглэж болохгүй, шинэ бэлдмэлийг хэрэглэнэ үү!
Эмчилгээг эмчийн бичсэн зааврын дагуу хийх шаардлагатай. Дур мэдэн эмчилгээг зогсоох нь таны халдвар улам даамжран, хүндэрч эмнэлэгт хэвтэх шаардлагатай болж ч магадгүй. Эмчдээ мэдэгдэлгүйгээр өөрийн дураар эмийн тунг өөрчилж болохгүй. Хэрвээ таны дуслын систем, зүү, катетер зэрэгт механик гэмтэл, саатал (бөглөрөх) гарвал дуслыг зогсоож, эмчид яаралтай хандах хэрэгтэй.
Хэрэглэх заалт:
Энэхүү эмийг олон төрлийн бактерийн халдварын эсрэг эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд: Боом, цөсний замын халдвар, халдвартай мал амьтанд хазуулах эсвэл хатгуулсан үед, яс-үений үрэвсэл, бруцеллёз, “муурны” халдварт өвчин, уушгины хатуурлын сэдрэлийн үед, ходоод гэдэсний халдварт өвчнүүд (суулгалт, кампило бактерийн гаралтай гэдэсний үрэвсэл, холер, салмонеллийн гаралтай гэдэсний үрэвсэл, шигеллёз), заг хүйтэн, дархлаа дарангуйлагдсан өвчтөнд үүссэн халдварууд, легионарын өвчин, гадна чихний үрэвсэл, дунд чихний үрэвсэл, хэвлийн гялтангийн үрэвсэл, амьсгалын доод замын халдварууд (уушгины хатуурлын псевдомоназийн халдвар, гэхдээ S.pneumoniae-оор үүсгэгдсэн уушгины хатгаанд хэрэглэхгүй) үжил, арьсны халдвар, тууралтат халдвар, хижиг, биж хижиг, шээсний замын халдвар зэрэг өвчний үед хэрэглэнэ.
Хэрэглэх арга ба тун:
Амаар уух эсвэл судсаар тарьж болно. Судсаар тарихдаа жишээ нь уушгины сүрьеэг сэжиглэж байвал 5 мг/мл уусмалыг 30-90 минутад дуслаар тарьж хэрэглэнэ. Насанд хүрэгчдэд ципрофлоксациний амаар уух тун нь өвчний хүнд, хөнгөний зэргээс хамаарч 250-750 мг-аар өдөрт 2 удаа ууж болно. Өдрийн дан тунгаар савласан хувилбарууд зарим улс оронд байдаг. Харин судсаар хэрэглэх тун нь насанд хүрэгчдэд 200-400 мг-аар 30-60 минутын хугацаанд 1-2 мг/мл хэмжээтэй байхаар уусмал бэлдэж, дуслаар тарьж хэрэглэнэ. Эмэгтэйчүүдийн цочмог, хүндрэлгүй цистит өвчний үед 100-250 мг-аар өдөрт 3 удаа амаар ууж хэрэглэх эсвэл судсаар 100 мг-аар өдөрт 2 удаа тарьж болно. Бактерийн гаралтай түрүү булчирхайн архаг үрэвслийн үед 500 мг-аар өдөрт 2 удаа ууж хэрэглэх буюу 400 мг-аар өдөрт 2 удаа, нийт 28 хоног судсаар тарьж хэрэглэнэ. Яс-үений үрэвслийн эмчилгээнд уух хэлбэрээр 500-750 мг-аар өдөрт 2 удаа эсвэл 400 мг-аар өдөрт 3 удаа, нийт 4-6 долоо хоногийн турш судсанд дуслаар тарьж хэрэглэнэ. Амьсгалын доод замын хүндрэл ихтэй үрэвсэл болон арьсны үрэвсэл, эмнэлгийн гаралтай уушгины хатгаа, зэрэг өвчний үед судсаар 400мг-аар өдөрт 3 удаа дуслаар тарьж хэрэглэхийг зөвлөдөг. Нейтропени буюу цагаан эсийн тоо цөөрсөн халууралт бүхий өвчтөнд пиперациллинтэй хамт хэрэглэж болно. Боом өвчний эмчилгээнд болон боом өвчний үүсгэгчтэй хавьталд орсон тохиолдолд 400 мг-аар өдөрт 2 удаа судсанд дуслаар тарьж, нэмээд уух хэлбэрээр 500 мг-аар өдөрт 2 удаа нийт 60 хоног эмчилгээнд хэрэглэнэ.
Анхааруулга:
Левофлоксацинийг хүүхдийн анагаах ухааны практикт болон өсвөр үеийнхэнд (18-аас доош насны хүүхдэд) жирэмсэн эхчүүдэд, хөхүүл эхчүүдэд хэрэглэхэд ямар нэг аюул болон гарах үр дүнг бүрэн судлаагүй. Левофлоксацинийг төв мэдрэлийн тогтолцооны ямарваа 1 эмгэгтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Учир нь левофлоксацин нь уналт таталтын босгыг бууруулж болно. Левофлоксацинийг хэрэглэх явцад арьсан дээр тууралт гарах эсвэл харшлын бусад шинж тэмдэг илэрвэл нэн даруй зогсооно.
Гаж нөлөө:
Энэхүү эмийг хэрэглэх явцад гаж нөлөө байнга илрэхгүй ч, зарим үед тохиож болно. Доорх шинжүүд танд илэрвэл эмчид хандана уу!
-Гэдэс базлах, гүйлгэх
-Бөөлжих
-Гэдэс өвдөх
-Толгой өвдөх
-Бие тавгүйрэх
Доорх шинжүүд илэрвэл эмчид ЯАРАЛТАЙ хандана уу!
-Арьсан дээр тууралт гарах
-Загатнах
-Бэлцрүү үүсэх
-Амьсгалах болон залгихад төвөгтэй болох
-Арьс, нүд шарлах
-Шээс хар гарах
-Баас хар эсвэл цайвар гарах
-Цустай шээх
-Шөрмөс өвдөх, үрэвсэх
-Уналт таталт
-Зүрх дэлсэх, хэм алдагдах (зүрхний цохилт хэт түргэсэх)
Танд эмч левофлоксацинийг эмчилгээнд хэрэглэх хугацаанд шаардлагатай тооны эмийг авах жор бичиж өгөх бөгөөд та левофлоксацинийг тарилгын уусмалыг эмчийн зааврын дагуу хөргөгч эсвэл хөлдөөгчинд хадгална уу! Та хөргөгчид хадгалж буй левофлоксацинийг хэрэглэхээс 1 цагийн өмнө гаргаж цэвэр, хуурай гадаргуу дээр өрөөний температурт бүлээсгэж хэрэглэнэ үү.
Хэрвээ танд тухайн өдрийн эмчилгээнд хэрэглэхээс бусад өдөр хэрэглэх илүү левофлоксацинийг хөлдөөгчид хадгал гэж зөвөлсөн бол дараагийн 24 цагт хэрэглэх левофлоксацинийг хөлдөөгчнөөс хөргөгчинд хоногийн өмнө шилжүүлж хадгалахыг зөвлөе. Хөргөгчид шилжүүлсэн левофлоксацинийг дахин хөлдөөж болохгүй. Эмийг зааврын дагуу хадгалах хэрэгтэй. Хэрвээ хэрхэн хадгалахаа мэдэхгүй байвал эмчээс асуугаарай. Левофлоксацинийг хуурай цэвэр орчинд, хүүхдээс хол байлгах хэрэгтэй. Эмч танд хэрхэн хэрэглэсэн зүү, тариур, дуслын системийг болзошгүй эрсдэлээс сэргийлэн зохих ёсны дагуу хаяж устгахыг хэлж өгнө.
Чухал анхааруулга:
Нүдэнд анзаарагдахгүй гэмтэл эмийн савлагаанд үүссэний улмаас эмийн найрлага бохирдож болно. Савны битүүмжлэл алдагдаж, эмийн уусмал гоожих эсвэл эмийн найрлага тунгалаг бус бохирдсон байвал хэрэглэж болохгүй, өөрийг хэрэглэнэ үү!
Халдварын шинж тэмдэг:
Хэрвээ энэ эмийг хэрэглэж байх явцад таны халдвар улам хүндэрч эсвэл шинээр халдвар үүсэж байгаа эсэхийг мэдэхийн тулд та доорх шинж тэмдгүүдийг мэддэг байх хэрэгтэй бөгөөд эдгээрээс илэрвэл эмчид хандана уу!
Халуурах
Шалтгаангүй бие сулрах, ядрах
Хөлрөх
Чичрэх
Шөнөөр хөлрөх
Хоолны дуршил буурах
Хэрвээ та левофлоксацинийг судсаар хэрэглэж байгаа бол тарилгын зүү бохирдсоны улмаас үүсэх халдварыг мэдэх хэрэгтэй. Тарилга хийсэн хэсэгт эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчид хандана уу!
Хөндүүрлэх
Халах
Өвдөх
Улайх
Хавдах
Хөндүүрлэх
Идээ, шүүдэс гоожих
Савлагаа:
100 мл левофлоксациний уусмал нь бага нягтралтай полиэтилин шилэнд савлагдав. Туншил бүрийг полипропилен хайрцагт хийж, гадуур нь картон цаасаар баглав.
Хадгалах нөхцөл: Цельсийн +30 хэмээс бага температурт хадгална.
Анхааруулга:
Жоргүй олгохыг хориглоно!
Хадгалах хугацаа: 36 сар





































































































































































































































































































