
Хэрэглэх заавар
ЭМНЭЛГИЙН ЗААЛТААР ХЭРЭГЛЭХ ЭМИЙН ЗААВАР
ЦЕРАКСОН®
ХУДАЛДААНЫ НЭРШИЛ: Цераксон®
ОЛОН УЛСЫН НЭРШИЛ: Цитиколин
ЭМИЙН ХЭЛБЭР: ууж хэрэглэх зориулалттай 10г /100мл, 30 мл уусмал
НАЙРЛАГА:
100 мл уусмалд:
Идэвхитэй үйлчлэгч бодис: цитиколин натри 10,450г (10 г цитиколинтой тэнцэнэ)
Туслах бодис: сорбитол 70%, глицерин, метилпарагидроксибензоат, пропилпарагидроксибензоат, натрит цитратын дигидрат, натрит сахаринат, гүзээлзгэний эссенци, кали сорбат, лимоны хүчлийн 50%, уусмал, цэвэршүүлсэн ус.
ХАРАГДАХ БАЙДАЛ:
Өнгөгүй тунгалаг шингэн.
ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ БҮЛЭГ:
Сэтгэц нөлөөт, ноотроп эмийн бэлдмэл.
Код АТХ: N06BX06
ЭМИЙН ЭМНЭЛ ЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГ:
Фармакокинетик
Шимэгдэлт:
Цитиколин ууж хэрэглэхэд сайн, бараг бүрэн шимэгдэх ба биохүрэхүй нь судсаар тарьсантай ойролцоо байдаг.
Хувиралд орох:
Бэлдмэл элгэнд болон нарийн гэдсэнд хувирч холин ба цитидин болон задарна. Эмийг хэрэглэсний дараа цусан дахь холины хэмжээ мэдэгдэхүйц ихэсдэг. Тархалт:
Цитиколин тархины хэсгүүдэд, тодруулбал мэдрэлийн эсийн үндсэн бүтэц болох фосфолипидийн бүрэлдэхүүнд холин нь; цитидины нуклеотид ба нуклеины хүчилд цитидин нь ихээхэн хэмжээгээр нэвтрэн орж, тархины эсийн, цитоплазмын, митохондрын мембрануудаар нэвчин түүний бүтэц дэх фосфолипидийн нэгэн хэсэг болон ашиглагддаг.
Гадагшлалт:
Хэрэглэсэн цитиколины зөвхөн 15% л биеэс гадагшилна: үүнээс 3%- бөөрөөр болон хоол боловсруулах замаар, 12% амьсгалаар гадагшилж байгаа нүүрстөрөгчтэй хамт гадагшилдаг.
Шээсээр дамжин гадагшлахдаа 2 үе шатаар гадагшилна. Нэгдүгээр шат ойролцоогоор 36 цаг үргэлжлэх ба гадагшлалтын хурд аажмаар удааширсаар хоёрдугаар шатанд эм улам удаан явцтай гадагшилдаг.
Амьсгалаар дамжин гадагшлахдаа дээрхтэй төстэй байдлаар ялгардаг. Эхний шат 15 цаг орчим үргэлжилдэг бол удаах шат илүү удаан явагдана.
Фармакодинамик
Ноотроп бэлдмэл. Холинэрг нейрон дахь сэрэл дамжуулалтыг сайжруулж, мэдрэлийн эсийн мембраны нэвтрүүлэх чанар болон хүлээн авууруудын үйл ажиллагааг дэмжинэ. Тархины цусан хангамжийг сайжруулж, тархин дахь бодисын солилцоог эрчимжүүлэн, тархины торлог байгууламжийн (ретикулярный формац) бүтцийг идэвхижүүлж, тархи гэмтсэний дараа ухамсарт ухааныг сэргээх нөлөө үзүүлнэ.
Цераксон нь холины эх үүсвэр учраас ацетилхолины нийлэгжилтийг ихэсгэж, улмаар мэдрэлийн эсийн үндсэн тулгуур бүтэц болох фосфолипидийн нийлэгжлийг дэмжинэ. Ингэснээр тархины мембрануудын үйл ажиллагааг, түүний дотор мэдрэлийн эсүүдээр сэрэл дамжих үндсэн арга зам болох рецепторууд руу ион дамжуулах шахуургуудын үйл ажиллагааг сайжруулна.
Цераксон - тархинд цусан хангамж дутагдаж хүчилтөрөгчгүйдсэн нөхцөлд үүсэх ой санамж муудах, сэтгэл санааны тогтворгүй байдал, санаачлагагүй байдал, өөрийгөө “авч явахад” болон өдөр тутмын хэвийн үйл ажиллагаагаа хийхэд хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдгүүдийг зөөллөж өгдөг.
Цераксон – цусан хангамж ба тэжээлийн дутагдлаас үүссэн мэдрэлийн үйл ажиллагааны (хөдөлгөөний, мэдрэхүйн болон сэтгэхүйн үйл ажиллагаа) алдагдлыг эмчлэхэд үр дүнтэй.
Цераксон – мембран тогтворжуулах үйлдлийнхээ ачаар тархины хаванг бууруулдаг.
Цераксон – фосфолипаза ферментийн идэвхийг дарангуйлж, чөлөөт радикалууд үүсэхийг багасган, глутатион зэрэг хэт исэлдэлтийн эсрэг тогтолцоог хамгаалдаг. Цераксон –мэдрэлийн идэвхитэй эсүүдийн нөөцийг хамгаалж, мэдрэлийн эсүүдийн “програмчлагдсан үхэл”-д (апоптоз) өртөх үйл явцыг сааруулна.
Цераксон –мэдрэлийн эсийг бэхжүүлж, тархины цусан хангамжийн дутагдалтай үед мэдрэлийн эс сөнөхөөс урьдчилан сэргийлэх үйлдэл үзүүлдэг.
Цераксон – тархины үйл ажиллагааны цочмог хямралын үед өвчтөний биеийн ерөнхий байдлыг сайжруулах нөлөөтэй болох нь туршилт судалгаагаар батлагдсан байна.
Цераксон – гэмтлийн дараа тархины эд эсийн нөхөн сэргээлтийг түргэсгэж, гэмтлийн улмаас үүсэх эмгэг шинж тэмдгүүдийг зөөллөж, үргэлжлэх хугацааг богиносгодог
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Тархинд цус харвалт ба түүний үлдэц
Тархины гэмтэл ба түүний үлдэц
Тархины цусан хангамжийн дутагдал ба тэжээлгүйдлийн улмаас үүссэн мэдрэлийн үйл ажиллагааны (хөдөлгөөний, мэдрэхүйн болон сэтгэхүйн үйл ажиллагаа) алдагдлууд
ХЭРЭГЛЭХ АРГА БА ТУН
Өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалан хоногт 2-3 удаа, 500-2000 мг (100mg-1ml) тунгаар, 6-8 долоо хоногийн турш хэрэглэнэ. Бэлдмэлийг дангаар нь эсвэл хагас аяга (120 мл) усанд шингэлэн хооллох үедээ, эсвэл хооллолтын хооронд ууж хэрэглэнэ. Эмийг тунгийн “тариур” ашиглан хэмжиж авна. Тунгийн “тариур”-ыг хэрэглэх болгоныхоо дараа цэвэр усаар зайлах хэрэгтэй. Эмийн тун ба хэрэглэх хугацааг эмчлэгч эмчийн заалтаар өөрчилж болно.
ГАЖ НӨЛӨӨ
Маш ховор тохиолдолд: (<1/10000)
- харшлын урвалууд (чонон хөрвөс, намарс, арьсны улайлт, тууралт, загатнаа, арьс хавдах болон анафилаксийн шок)
- толгой өвдөх, толгой эргэх, хий юм харах, цочромтгой болох, нойргүйдэх, халуурах, хамаг бие халуу оргих ба салгалах
- амьсгалын хэм өөрчлөгдөх
- дотор муухайрах, бөөлжих, суулгах
- даралт ихсэх эсвэл түр зуур даралт буурах
ХОРИГЛОХ ЗААЛТ
- Бэлдмэлийн бүрэлдэхүүнд орсон аль нэг бодист хэт мэдрэг үед
- Парасимпатикургальмэдрэлийн үйл ажиллагаа хэт давамгайлсан үед (ваготони)
- Бэлдмэлийн найрлагадсорбитол ордог учраас фруктоз задлах ферментийн дутагдалтай (мальабсорбцийн хам шинжтэй) хүмүүст тус тус хэрэглэхгүй.
ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨЛӨЛ
Цитиколин L- дигидроксифенилаланины үйлдлийн хүчийг ихэсгэдэг.
Цитиколиныг меклофеноксат агуулдаг эмүүдтэй нэгэн зэрэг хэрэглэхгүй.
ТУСГАЙ ЗААЛТ
Эмийн уусмалыг хүйтэн нөхцөлд хадгалахад тогтворжуулагч бодисууд нь талстжиж, уусмалд бага зэрэг талстууд үүсч болно. Бэлдмэлийг тохирох хэмтэй орчинд үргэлжлүүлэн хадгалахад хэдэн сарын дараа талстууд уусаж арилна. Талст үүсэх нь бэлдмэлийн чанарт нөлөөлөхгүй.
Бэлдмэлийн найрлагад сорбитол ордог учраас ховор тохиолддог төрөлхийн эмгэг болох фруктоз тохирдоггүй (мальабсорбцийн хам шинжтэй), глюкоз-галактоз эсвэл сахароз-изомальтозыг шингээж чаддаггүй хүмүүст хэрэглэхгүй.
Мөн бэлдмэлийн найрлагад ордог метилпарагидроксибензоат ба пропилпара гидроксибензоат нь харшлын урвал үүсгэж болзошгүй. (ялангуяа удаан хэлбэрийн)
ХҮҮХДЭД ХЭРЭГЛЭХ
Энэ бэлдмэлийг хүүхдэд хэрэглэсэн туршлага бага учраас хэрэв хүүхдэд өгөх ач тус нь үзүүлж болох сөрөг нөлөөнөөс давж байвал хэрэглэж болно.
ЖИРЭМСЭН ЭХЭД ХЭРЭГЛЭХ
Жирэмсэн эхэд хэрэглэхэд үүсэх ямар нэгэн эрсдлийн талаар ажиглалт, судалгаа одоогоор хангалтгүй байгаа учраас жирэмсэн эхэд хэрэглэхээр бол түүнд өгөх ач тус нь урагт үзүүлж болох сөрөг нөлөөнөөс давж байвал хэрэглэж болно.
АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ БОЛОН ОНЦГОЙ АНХААРАЛ, ХУРД ШААРДАХ АЖЛЫН ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ БАЙДАЛ
Бэлдмэл нь авто тээврийн хэрэгсэл жолоодох болон онцгой анхаарал, хурд шаардах ажлын чадварт нөлөөлөхгүй.
ЭМИЙН ТУН ХЭТРЭЛТ
Тун хэтрэх үед илрэх шинж тэмдэг: дээр дурьдагдсан гаж нөлөөний шинжүүд тодрох ба цераксоныг удаан хугацаагаар хэрэглэх явцад хэрэглэх аргаас үл хамааран ямар нэгэн хордуулах нөлөө үзүүлдэггүй.
Эмчилгээ: шинж тэмдгийн
САВЛАЛТ
Өнгөгүй тунгалаг шилэн саванд 30 мл-р савлаж, хуванцар таглаагаар эргэдэж тагласан байна. Нэг савлагаатай бэлдмэлийг тун тохируулах “тариур” ба хэрэглэх зааврын хамт хатуу цаасан хайрцагт савлана.
ХАДГАЛАЛТ
15-300С хэмд хадгална. Хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.
ХАДГАЛАХ ХУГАЦАА
3 жил. Савалгаанд заасан хугацаа дууссан тохиолдолд хэрэглэхгүй.
ОЛГОХ ЖУРАМ
Жороор олгоно.
ҮЙЛДВЭРЛЭГЧ, ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА:
Феррер Интернасьональ, С.А.Барселона, Испания.












































