
Хэрэглэх заавар
Жороор олгоно.
Aminocomplex L inj
Аминокомплекс Л тарилгын шингэн
Бэлдмэл хэрэглэхийн өмнө заавартай анхааралтай танилцана уу. Зааврыг бэлдмэлийн хамт хадгална. |
[Найрлага ба дүрслэл]
1. Түүхий эд ба хэмжээ: 100 мл тутамд агуулагдах идэвхтэй эмийн бодисууд:
Глицин 675 мг, Ацетилцистейн (USP) 33.7 мг, Л-Леицин (KP) 827.5 мг, Л-Лизин гидрохлорид (KP) 693.4, Л-Метионин (KP) 45 мг, Л-Валин (KP) 630 мг, Л-Серин (KP) 345 мг, Л-Аргинин 450 мг, Л-Аланин (USP) 547.5 мг, Л-Изолеицин (KP) 677.5 мг, Л-Треонин (KP) 337.5 мг, Л-Триптофан (KP) 37.5 мг, Л-Фенилаланин (KP) 60 мг, Л-Пролин (USP) 600 мг, Л-Гистидин (USP) 187.5 мг, Туслах бодис (Тогтворжуулагч бодис): Л-цистеин (DAB) 70 мг, натрийн пиросульфат (KP) 5 мг, Бусад туслах бодис: Натрийн гидроксид, цууны хүчлийн ангидрид, натрийн ацетатын ангидрид, Л-натрийн ацетат гидрат, Магнийн ацетатын тетрагидрат, Л-алимны хүчил, Калийн хүчил, Тарилгын ус, [Электролит ммол/Л] ] Na+: 35, Mg2+: 2.5, Cl-: 63, K+: 25, Ацетат: 27.5, Малат-: 23 2. Дүрслэл: Тунгалаг өнгөгүй шилэн саванд савлагдсан үл ялиг цайвар шар өнгийн тарилгын шингэн.
[Хэрэглэх заалт ба үр дүн]
Цочмог болон архаг элэгний эмгэгийн гаралтай энцефалопатийг эмчлэх, элэгний эмгэгтэй өвчтөнд амин хүчил нөхөх зорилгоор хэрэглэнэ.
[Хэрэглэх тун, арга]
Насанд хүрэгчид: Хоногт нэг удаа судсанд дуслаар 1,-1,5 гр/кг биеийн жинд тунгаар тарьж хэрэглэнэ. Дуслын хурд: Нийт 10 гр. аминхүчил концентрацаар 60 минутын турш тарина. Ерөнхийдөө 30-40 дуслаар минутанд тарина. Уураг өндөр тунгаар шаардлагатай нярай, өндөр настны тохиолдол болон түлэгдэлтэй өвчтөнд тун болон тарилгын дуслын хурдыг зохих хэмжээгээр нэмнэ.
[Болгоомжлол]
1. Анхааруулга Бэлдмэлийн зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.
2. Дараах өвчтөнүүдэд уг эмийн бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно:
1) Бөөрний хүнд эмгэг, цусан дахь азотын хэмжээ ихэссэн өвчтөнд
2) Элэгний үйл ажиллагааны алдагдалгүй, амин хүчлийн солилцоо алдагдсан өвчтөнд
3) Азотын биохүрэхүй дарангуйлагдсан бодисын солилцооны алдагдал бүхий өвчтөнд
4) Зүрхний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд
5) Уушгины хавантай өвчтөнд
6) Шээсний гарц багассан эсвэл шээс хоригдсон өвчтөнд
7) Гипернатриеми, хлореми эсвэл алкалозтай өвчтөнүүд (хэрэв натри болон хлорын ион агуулсан бол)
8) Зүрхний ховдол-тосгуурын хориг, булчингийн сулралтай өвчтөнд (хэрэв магнийн ион агуулсан бол)
9) Шингэн хэт алдсан өвчтөн
10) Зүрхний шигдээс эсвэл шигдээсийн өгүүлэмжтэй өвчтөнд
3. Болгоомжтой хэрэглэх
1) Ноцтой ацидозтой өвчтөнд
2) Зүрхний үйл ажиллагааны хөнгөн, хүнд хэлбэрийн эмгэгтэй өвчтөнд
3) Биед натри хуримтлагдсанаас үүссэн хавантай өвчтөнд (хэрэв натрийн ион агуулсан бол)
4) Биед кали хуримтлагдаж гиперкалиемитэй өвчтөнд (хэрэв калийн ион агуулсан бол)
5) Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд
4. Гаж нөлөө
1) Хэт мэдрэгших урвал: Ховор тохиолдолд арьсанд тууралт гарна. Энэ тохиолдолд бэлдмэл хэрэглэхийг зогсооно.
2) Ходоод гэдэсний системийн талаас: Хаяа бөөлжих, дотор муухайрах.
3) Цусны эргэлтийн системийн талаас: зүрх дэлсэх, зүрхний цохилтын тоо олшрох, цусны даралт буурах.
4) Их хэмжээгээр хэрэглэхэд: Хурдан болон их хэмжээгээр хэрэглэхэд ацидоз үүсч болно.
5) Бусад: Чичрүүдэс хүрэх, халуурах, амьсгаадах, амьсгал удаашрах, шок, бронхийн багтраа ба шээсний замын агчил.
6) Захын судас өргөсөх (магнийн ион агуулсан бол)
7) Дараах бодисын солилцооны алдагдлын шинж илэрч болзошгүй. Үүнд: бодисын солилцооны ацидоз, цусан дахь фосфатын хэмжээ буурах, алкалоз, цусан дахь сахарын хэмжээ буурах, чихрийн шижин, шээсний гарц нэмэгдэх, усгүйжих, реактив гипогликеми, элэгний ферментүүд өсөх, витамины дутагдал, авитаминоз, эрдсийн тэнцвэр алдагдах, хүүхдэд цусан дахь аммони хэмжээ нэмэгдэх.
8) Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд цусан дахь мочевины хэмжээ нэмэгдэх.
9) Элэгний дутагдалтай өвчтөнд сийвэн дэх амин хүчил тэнцвэр алдагдах, бодисийн солилцооны алкалоз, системийн азотеми, аммиак цусанд ихсэх зэрэг ажиглагдаж болно.
5. Ерөнхий болгоомжлол
1) Бэлдмэлийг их хэмжээгээр хэрэглэх үед эрдэсийн тэнцвэрийг хянана.
2) Бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэхэд бодисын солилцооны алкалоз үүсч болзошгүй, ацетатын ион агуулсан шингэн болгоомжтой хэрэглэнэ.
3) Бөөр, уушгины эмгэг, зүрхний хүнд өвчнөөр өвчилж байсан өгүүлэмжтэй хүмүүст бэлдмэлийг хэрэглэхэд бие махбодид шингэний илүүдэл үүсэхээс сэргийлнэ.
4) Чихрийн шижинтэй хүмүүст цусан дахь сахарын хэмжээг хэд хэдэн удаа хянах шаардлагатай.
5) Гипонатриеми, элэгний дутагдал, эсвэл бөөрний дутагдалтай өвчтөний сийвэн дэх электролитын төвшин, шингэний төвшин болон тунг хянана.
6. Харилцан үйлчлэл
1) Тетрациклинтэй хамт хэрэглэхэд амин хүчил агуулсан шингэний уургаас энерги үүсэлтийг дарангуйлах үйлдлийг бууруулах шалтгаан болно.
2) Хэрэв кальцийн давсыг венийн судсанд таривал магнийн ялгарна. (хэрэв магнийн ион агуулсан бол)
3) Тиаминтай холиход (Витамин В1) тиамины үр дүнтэй концентрац буурдаг.
7. Жирэмсэн эмэгтэй хэрэглэх
Бэлдмэлийг жирэмсэн эмэгтэй хэрэглэхэд аюулгүй байдал нь нотлогдоогүй. Иймд жирэмсэн, жирэмсэн байж болзошгүй эмэгтэйчүүдэд бэлдмэлийг хэрэглэх бол эмчилгээний үр нөлөө, үүсэх эрсдэлийг харьцуулан үнэлнэ үү.
8. Хүүхдэд хэрэглэх
1) Бэлдмэлийн нэг удаагийн тунгийн концентрац 2.5%-иас их бол элэгний дутагдал үүсч болзошгүй.
2) Бэлдмэлийг хэрэглэхэд шээс үүсэл буурснаас цусан дахь аммони хэмжээ нэмэгдэж болзошгүй тул цусны шинжилгээгээр тогтмол хянах шаардлагатай.
9. Өндөр настанд хэрэглэх
Өндөр настанд бие махбодийн үйл ажиллагаа ерөнхийдөө буурдаг тул бэлдмэлийн тунг тохируулах шаардлагатай.
10. Хэрэглэх үеийн анхааруулга
1) Эмийн бэлдмэл электролит агуулах тул бэлдмэлийг их хэмжээгээр хэрэглэх эсвэл электролитын уусмалын хамт хэрэглэх үед эрдэсийн тэнцвэрийг хянана. (хэрэв электролит агуулсан бол)
2) Венийн судсанд удаан тарина. (Түргэн тарихад чичрэх, бөөлжих, шээсээр амин хүчил алдах зэрэг шинж илэрдэг нь тэмдэглэгдсэн).
3) Хүйтний улиралд бэлдмэлийн хэм биеийн хэмтэй нь адил байх шаардлагатай.
4) Уг бэлдмэлийг хэрэглэх нь үжил үүсэх эрсдэл дагуулдаг тул уусмал бэлдмэлийг ариун нөхцөлд бэлдэж хэрэглэнэ. Ялангуяа тарилгын хэрэгслэлийг маш сайн ариутгах дээр онцгой анхаарна.
5) Бэлдмэл нь тунадастай, булингартсан бол хэрэглэж болохгүй. Уусмалыг хольсны дараа нэн даруй хэрэглэнэ. Хөргөгчид 24 цаг хүртэл хугацаанд хадгална.
6) Уусмалд талст үүссэн бол уустал нь 50-600С хүртэл аажим халаана. Бэлдмэлийн хэм биеийн хэмтэй адил болох үед хэрэглэнэ.
11. Хадгалах болон тээвэрлэлтийн үеийн анхааруулга
1) Бэлдмэл зөөлөн уутанд савлагдсан бол тарилгын зүүг хамт хадгалах шаардлагагүй.
2) Шилэн флакон гадагшлах хоолой агуулдаггүй. Бэлдмэл шилэн саванд савлагдсан бол уусмал урсахаас сэргийлж зүүг хэрэглэхийн өмнө хатгана.
3) Бэлдмэлийн өнгө өөрчлөгдөхөөс сэргийлэх зорилгоор хэрэглэх хүртэл савыг нээж болохгүй.
4) Бэлдмэл тунадастай, өнгө нь өөрчлөгдсөн эсвэл асгарсан эсвэл саванд усны дусал илэрсэн бол хэрэглэж болохгүй.
5) Бэлдмэлийн тагны гадуурх бүрээс гэмтсэн, байхгүй тохиолдолд хэрэглэхийг хориглоно.
6) Савлагаан дээрх стандарт хэмжээст хуваарийг ашиглана уу.
[Болгоомжлол]
1) Бэлдмэлийг өөр эмтэй хольж болохгүй.
2) Бэлдмэлийг тээвэрлэх, онгойлгохдоо савлалтын материалаар болж (контейнер, шошго) гэмтээхээс болгоомжилно уу.
3) Амин хүчлийн талст нь орчны хэм буурахад үүсдэг. Бэлдмэлийг сэгсэрч талстыг хайлуулахад үүссэн аминхүчлийн талстууд үр дүнгүй байж болзошгүй. Бүтээгдэхүүнийг боломжтой бол тасалгааны хэмд хадгална.
[Хадгалах нөхцөл]
Битүүмжилсэн савлагаатай нь тасалгааны хэмд (1-300) хадгална.
[Савлалтын хэмжээ]
250 мл
Шингэн бүтээгдэхүүн хэрэглэх анхааруулга
1) Хэрэглэхийн өмнө зүү эсвэл шингэнд хатгах багцийг спиртэн тампоноор ариутгана.
2) Ариутгасан зүү эсвэл шингэний багц ашиглан дуслаар хэрэглэнэ.
3) Томруулах шилгүй харагдах уусаагүй хольцтой байвал бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй.
Эмийг бэлдмэлтэй хамт хэрэглэх болгоомжлол
1) Эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэхэд дуслын резин таглаанд анхаарна. 21-ээс бага диаметр хэмжээтэй зүү хэрэглэнэ.
2) Резин түгжээг фармакопейд заагдсан шингэн бүтээгдэхүүний резин таглааны сорилоор баталгаажуулдаг.
3) Резин таглааны эмтэрхий нь аюултай хэсгүүд болохгүй. (Эдгээр хэсгүүд нь нүдэнд харагдах ба шингэний савны аюулгүй фильтрээр шүүгдэн хүний биед нэвтрэн ордоггүй)
[Шилэн саванд зүүг хатгах]
1) Шилэн савны резин таглааг 70% эсвэл үүнээс дээш изопропилийн спирт эсвэл этанол агуулсан алчуураар арчина.
2) Резин таглаанд зүү хатгах үед резин таглааны эмтэрхий саванд орох боломжтой тул зүүний үзүүр болон налуу хэсэг таглаанд нэгэн зэрэг оруулна. Зураг дээр харуулсан байдлаар зүүг баруун доошоо дарж зүүний налуу хэсгийн эсрэг тал нь зүүний хурц үзүүр таглааг нэвтэрсээс хойш таглаанд хүрэхээр шахаж дарна.
Headquarter: 8, Chungjeong-ro, Seodaemun-gu, Seoul (Chungjeong-ro 3-ga), Korea Factory: 797-48, Manghyang-ro, Seonggeo-eup, Seobuk-gu, Cheonan-si, Chungcheongnam-do, Korea |