Хэрэглэх заавар
Нейрорубин Форте Лактаб (Neurorubin-Forte Lactab)
шахмал
Хэрэглэгчдэд зориулсан эм хэрэглэх заавар
Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө уг эм хэрэглэх зааврыг анхааралтай уншина уу. Энэ зааврыг хадгалаарай. Учир нь таньд дахин хэрэглэгдэж болно.
Хэрэв таньд нэмэлт асуулт гарвал эмчлэгч эмч болон эм зүйчээс асууж зөвлөгөө аваарай.
Найрлага:
1 шахмалд: үйлчлэгч бодис тиамины мононитрат (витамин В1) 200мг; пиридоксины гидрохлорид (витамин В6) 50мг, цианокоболамин (витамин В12) 1мг, туслах бодис: калийн цианид, бензилын спирт, тарилгын ус тус тус агуулагдана.
Эмийн хэлбэр: шахмал.
Эмийн эмчилгээний бүлэг: Нейрорубин нь мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг 3 витаминыг өндөр тунгаар агуулна. Эдгээр витаминууд нь мэдрэлийн эсийн бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Уг витаминуудын дутагдлын үед захын мэдрэл үрэвсэж цаашдаа тэдгээрийн үйл ажиллагаа алдагдана.
Дээрх витаминуудыг өндөр тунгаар зэрэг хэрэглэхэд өвдөлт намдаах үйлдэл илэрнэ.
Хэрэглэх заалт:
Архины гаралтай захын мэдрэлийн эмгэг, Вернике-Корсакын хам шинж, шижингийн олон мэдрэлийн эмгэг, бери-бери (хуурай ба нойтон) өвчин зэргийн үед хэрэглэнэ.
Мөн цочимог болон архаг мэдрэлийн ба олон мэдрэлийн үрэвсэл, гурвалсан мэдрэлийн өвдөлт, хүзүү ба мөрний мэдрэлийн өвдөлт, суудлын мэдрэлийн өвдөлт зэрэг эмгэгийн хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ.
Цээрлэлт:
Нейрорубиныг хайрст үлд өвчтэй хүмүүст хэрэглэхгүй. Мөн бэлдмэл батгаших өвчний явцыг хүндрүүлж болзошгүй.
Нейрорубиныг бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, харшлын диатез, хүүхэд, жирэмсэн ба хөхүүл үед тус тус хэрэглэхгүй.
Эмийн харилцан үйлчлэл:
Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж байгаа бол Нейрорубиныг хэрэглэхээс өмнө эмчдээ мэдэгдээрэй.
Витамин В6-г өндөр тунгаар хэрэглэж байгаа үед паркинсоны өвчний эмчилгээнд хэрэглэдэг леводопа бэлдмэлийн үйлдэл багасаж болно. Изониазидын хортой нөлөө ихсэж болзошгүй. Тиосемикарбазоны уламжлалын бэлдмэл ба 5-флуроурацил нь витамин В1-ын эсрэг нөлөөлж үйлдлийг нь сулруулна.
Витамин В6 нь альтретамины (хавдрын эсрэг эм) үйлдлийг сулруулна.
Онцгой анхааруулга!
Эмчилгээний явцад харшлын урвал ажиглагдаж болно. Хэрэв та ямар нэгэн эм хэрэглэж байгаа, харшилд өртөмтгий, бусад өвчнөөр өвдөж байгаа бол энэ тухайгаа эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй.
Автомашин жолоодох болон механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө: Автомашин жолоодох болон механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөөг бүрэн судлаагүй боловч энэ үед болгоомжтой хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун:
Хүнд явцтай өвчний үед насанд хүрэгсдэд: эхлээд 1 шахмал өдөр бүр буюу өнжөөд өвдөлт намдтал хэрэглэнэ. Цаашдаа долоо хоногт 1-2 удаа хэрэглэнэ.
Хүндэвтэр явцтай өвчний үед насанд хүрэгсдэд: долоо хоногт 3мл-р (1 ампул)1-2 удаа хэрэглэнэ.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа:
Витамины дутагдал үүсгэж буй шалтгаанаас хамаарч лабораторийн үзүүлэлт болон эмнэлзүйн шинж тэмдэг хэвийн болтол эмчилгээг үргэлжлүүлнэ.
Удаан хугацааны эмчилгээний үед (ялангуяа витамин В12) эмнэлзүйн хяналтыг 6 сар тутамд явуулна.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:
Бэлдмэлийг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэхэд захын мэдрэх мэдрэлийн эмгэг үүсэх ба эмчилгээг зогсооход аяндаа арилна.
Гаж нөлөө:
Бэлдмэлийг хэрэглэх үед арьсны урвал (загатнах, чонон хөрвөс, батга), айж түгшүүрлэх, дотор муухайрах, “хоолойн дээр юм тээглэх”, чичигнэх, нүүр улайх, толгой эргэх зэрэг шинж ажиглагдана. Ийм шинж илрэх эрсдэл бүхий өвчтөнүүдэд тиамин агуулсан бэлдмэлийг булчинд давтан тарьсны дараа ховор тохиолдолд хэсэг газар анафилаксын урвал илэрнэ. Энэ үед глюкокортикоидууд ба гистамины эсрэг эм хэрэглэнэ.
Хадгалах хугацаа: 3 жил. Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш хэрэглэхгүй.
Хадгалалт: 2-8°С-ын (хөргөчинд) хэмийн хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Эмийн хэлбэр, савлалт: 3мл тарилгын уусмалыг ампулд савлаж 5 ширхгээр гаргана.
Эмийн сангаас олгох журам: Жороор олгоно.



















































































