Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Аскорбины хүчил
Худалдааны нэр
Англи
Аскорбины хүчил
Үйлдвэрлэгч
Ариун Монгол ХХК
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
50мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

АСКОРБИНЫ ХҮЧИЛ 50мг шахмал эмийн хэрэглэх заавар

 

Худалдааны нэр:  Аскорбины хүчил 50мг

Олон улсын нэршил: Аскорбины хүчил

Эмийн хэлбэр: шахмал

Найрлага:

¹

Эмийн бодис

 

Хэмжих нэгж

   Нэг шахмалд байх

           хэмжээ

1

Аскорбины хүчил

г

0,05

2

Глюкоз /устай/

г

0,22

3

Эрдэнэ шишийн цардуул

г

0,015

4

Тальк

г

0,009

5

Магнийн стеарат

г

  0,003

6

PVPцавуу

         г

  0,003

 

Дүн

        г

0.3

 

Фармакологийн үйлдэл:

Аскорбины хүчил нь

  • Исэлдэн ангижрах процесс, түүний дотор нүүрсусны солилцоог зохицуулна, дутагдвал чийг бам өвчин үүсдэг.
  • Холбох эдийн коллаген ширхэгийн синтез ба стероид гормоны үүсэлтийг дэмжинэ,
  • Судасны ханын нэвчимтгий чанарыг багасгана,
  • Антиоксидант нөлөөтэй.
  • Бие мах бодыг гадны халдварт тэсвэртэй болгоно.

Хэрэглэх заалт:Гипо-, авитаминоз-С, цусархаг эмзэгшил хийгээд цус алдамхай болох   тохиолдлууд,

  • Төрөл бүрийн хордлого ба халдварт өвчин.

Хэрэглэх арга:

  • Чийг бамын үед:

           -Насанд хүрэгчдэд: Өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалан: Эхлээд хоногт 300 мг-аас 1

            гр-ыг уух ба цаашид хоногт 50 мг-ын барих тунд шилжүүлнэ.

           үүхдэд: Өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалан: Эхлээд хоногт 100-300 мг-ыг уух ба  

            цаашид хоногт 30 мг-ын барих тунд шилжүүлнэ.

  • Том хэмжээний шархлаа үлэгдэлт, мэс заслын шарх г.м./, архаг өвчний  үед:

           -Насанд хүрэгчдэд: Хоногт 300-500 мг-р 7-10 хоног ууж хэрэглэнэ. Ихээхэн

            хэмжээний түлэгдэлтийн үед хоногийн тунг 1-2 гр-д хүргэж болно.

           үүхдэд: Хоногт 100-200 мг-аар ууж хэрэглэнэ.

  • Хоол тэжээлийн дутагдлын улмаас витамин С дутагдаж болзошгүй үед ба түүний хэрэгцээ ихэссэн үед:

           -Насанд хүрэгчдэд: Хоногт    70-150 мг-аар ууж хэрэглэнэ.

           -Жирэмсэн ба хөхүүл үед: Хоногт 70-150 мг-аар ууж хэрэглэнэ.

           үүхдэд: Хоногт 40 мг-аар ууж хэрэглэнэ.

  • Хоногийн хэрэгцээ: Насанд хүрэгчид ба 15-аас дээш настай хүүхдэд 60 мг, жирэмсэн эхэд 70 мг, хөхүүл эхэд /эхний 6 сард/ 90 мг, 11-14 настай хүүхдэд 50 мг, 4-10 настай хүүхдэд 45 мг, 1-3 настайд 40 мг, 6 сараас 1 настайд 35 мг, 6 сар хүртэл 30 мг тус тус байна.

Хориглох заалт:

Уг эмэнд харшилтай өвчтөн болон тромбоз ба тромбофлебитийн үед хэрэглэхгүй.

Гаж нөлөө:

Нойр булчирхайн инсулин ялгаруулагч эсийг гэмтээх, глюкозури   үүсгэхарьсанд  харшлын тууралт гарах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.

Бусад эмтэй харилцан үйлчлэл:Ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах эм, шинэ жимсний ба хүнсний ногооны шүүс, шүлтлэг ундаатай хамт хэрэглэхэд витамин С-н шимэгдэлт багасна.

  • Пенициллин, төмрийн бэлдмэлтэй хамт хэрэглэхэд тэдгээрийн шимэгдэлт сайжрана.
  • Гепарин ба шууд бус үйлдэлтэй антикоагулянт эмүүдийн үйлдлийг бууруулдаг.
  •  Кальцийн хлорид, хинолины уламжлалын бэлдмэлүүд, салицилатууд, кортикостроидуудыг удаан хугацаагаар хэрэглэхэд  бие махбодид витамин С- ийн нөөц буурна.

Хүчинтэй хугацаа:

Үйлдвэрлэгдсэнээс хойш 3 жил хүртэл хадгална.

Хадгалах хугацаа дууссан бэлмэлийг хэрэглэж болохгүй.

Хадгалах нөхцөл ба анхааруулга:

Нарны шууд тусгалаас  хамгаалагдсан нөхцөлд тасалгааны хэмд хадгална.

Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

Олгох нөхцөл:

Жоргүй  олгоно.

Эмийн хэлбэр савлалт:

Аскорбины хүчил 50мг шахмал  эмийг 10 ширхэгээр зориулалтын блистерт савлаж, 200 ширхэгээр  хаяг бүхий хатуу  цаасан хайрцагт хийж, хэрэглэх зааврын хамт битүүмжилсэн байна.

 

Үйлдвэрлэгчийн албан ёсны хаяг:  “ Ариун монгол” ХХК-ны “АРМОН “эмийн үйлдвэр,Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг. 3-р хороо, Үйлдвэрийн гудамж-1 , ХД-8

e-mail; ariunmongol_92@yahoo.com