Хэрэглэх заавар
TROGYL
Найрлага :Нэг хальсан бүрхүүлтэй шахмалд агуулагдах хэмжээ :
Метронидазол.............................................................500 мг
Фармакологийн үйлдэл :
Трихомоноацид, анаэробицид үйлдэлтэй.
Метронидазолыг ууж хэрэглэх эсвэл судсаар тарьж хэрэглэхэд эрүүл хүнд дундаж элиминацийн хугацаа нь 8 цаг байдаг. Метронидазол нь тархи нугасны шингэн, шүлс ба хөхний сүүнд цусны сийвэн дэх концентрацитай ижил хэмжээтэй илэрдэг. Метронидазол нь элэгний буглаанд идэвхитэй нөлөө үзүүлдэг.
Хэрэглэх заалт :
- Trichomonas vaginalis-аар үүссэн уретрит ба үтрээний үрэвсэл
 - Амёбын халдварууд (нарийн гэдэсний ба элэгний амёбиасис)
 - Хагалгааны дараа анаэроб халдвараас сэргийлэх зорилгоор
 - Giardia lambliasis-аар үүссэн лямблиоз
 
Цээрлэлт :
- Метронидазол эсвэл бусад нитроимидазолуудад мэдрэг өвчтөнд
 - Жирэмсэний эхний сард хэрэглэхийг хориглоно.
 - Анхааруулга ба урьдчилан сэргийлэлт
 - Метронидазол нь хөхний сүүгээр ялгардаг тул хөхүүл эхэд болгоомжтой хэрэглэнэ. Мөн жирэмсэний эхний ба хоёрдугаар сард метронидазол нь эхэсийн хоригыг нэвтэрдэг байна.
 - Төв мэдрэлийн системийн өвчтэй хүнд болгоомжтой хэрэглэнэ. Зарим өвчтөний төв мэдрэлийн систем хямардаг нь илэрсэн бөгөөд гэвч эмчилгээг зогсоох буюу тунг багасгахад энэ шинж арилдаг байна.
 - Метронидазолоор эмчилгээ хийж байгаа үед спирт хэрэглэхэд хэвлийн булчин татах, бөөлжих, дотор муухайрах, толгой өвдөх, нүүр улайх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Удаан хугаацаагаар хэрэглэх болвол цусны шинжилгээ хийхийг зөвлөдөг.
 - Элэгний өвчтэй хүнд болгоомжтой хэрэглэх буюу эсвэл тунг багасгахыг зөвлөдөг.
 - Хүүхдэд хэрэглэх заалт байхгүй бөгөөд эгэл биетний халдварын эмчилгээнд хэрэглэхгүй.
 
Гаж нөлөө :
- Бөөлжих, анорекси, ходоодны хэсгээр өвдөх шинж илэрдэг.
 - Захын мэдрэлийн эмгэг ба булчин татах ноцтой урвал илэрч болно.
 - Амт мэдрэх муудах, хэл өнгөртөх, бөөлжих, дотор муухайрах эсвэл ходоод гэдэсний замын хямрал илэрч болно.
 - Чонон хөрвөс, арьсны бижрүү, прурит, судас хавдах ба анафлаксийн шок (ховор тохиолдолд )
 - Ховор тохиолдолд унтамхай болох, толгой эргэх, толгой өвдөх, атакси ба шээсний өнгө харлах (метронидазолын метаболитоос шалтгаалан)
 - Зарим өвчтөнд лейкопени илэрч болно.
 
Эмийн харилцан нөлөөлөл :
- Метронидазолыг дангаар нь хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд бусад антибиотиктой хамт хэрэглэхэд хоёуланг нь бүтэн тунгаар өгч байж эмчилгээ хэвийн байна.
 - Варфарин ба Кумарин антикоагулянт эмтэй хэрэглэхэд протромбины хугацааг хянах хэрэгтэй баантикоагулянт эмийн тунг яаралтай багасгах хэрэгтэй.
 - Цимитидин нь метронидазолын цусны сийвэн дэх клиренсийг уртасгадаг бөгөөд ингэснээр метронидазолын концентраци нь хоруу байдлыг ихэсгэдэг.
 - Метронидазолыг Дисульфирам ба спирттэй нэгэн зэрэг хэрэглэхэд сэтгэцийн урвал илэрч болзошгүй.
 
Тун хэмжээ : Хоолтой хамт эсвэл хоолны дараа хэрэглэнэ.
Эгэл биетний халдварын үед : Насанд хүрэгсэд :
- Нарийн гэдэсний халдваруудад : 750 мг-аар өдөрт 3 удаа 5-10 хоног ууна.
 - Элэгний халдваруудад : 750 мг-аар өдөрт 3 удаа 5-10 хоног ууна.
 
Хүүхдэд : 35 – 50 мг/кг жинд тооцон тунг 3 хуваан 10 хоног ууна.
Трихомонадын үед : Трихомонадын үед өвчтөнг эхнэр юмуу нөхөрийн хамт ижил тунгаар өгч сэргийлэх арга хэмжээ авна.
- Насанд хүрэгсэд : 2гр-аар өдөрт нэг удаа эсвэл 500 мг-аар өдөрт 2 удаа, 250 мг-аар өдөрт 3-н удаа 7 хоног хэрэглэнэ.
 - Хүүхдэд: 15 мг/кг жинд тооцон өдрийн тунг 3 тэнцүү хувааж 7 – 10 хоног ууна.
 
Лямблиозын үед :
- Насанд хүрэгсэд : 250 мг – 500 мг-аар өдөрт 3 удаа 5-7 хоног эсвэл 2 гр-аар өдөрт нэг удаа 3 хоног ууж хэрэглэнэ.
 - Хүүхдэд 5 мг/кг жинд тооцон өдөрт 3 удаа 5- 7 хоног хэрэглэнэ.
 
Анаэроб бактерийн халдварын үед :
Ноцтой халдварын үед Метронидазолыг судсаар тарьж хэрэглэнэ.
Насанд хүрэгсэд : 7,5 мг/кг жинд тооцон өдөрт 6 цагийн зайтай ( 70 кг жинтэй насанд хүрсэн хүнд тун нь ойролцоогоор 500 мг ) дээд хэмжээ нь 4гр-аар 7 – 10 хоног хэрэглэнэ.
Тун хэтрэлт :Метронидазолын тун 15 гр-аас дээш болвол тун хэтэрч дотор муурайрах, бөөлжих, атаксийн шинж илэрч болзошгүй.
Метронидазолын тун хэтэрсэн үед шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.
Хадгалалт :
30°С хэмээс ихгүй гэрлээс хамгаалан, хүүхэд хүрэхгүй газар хадгална.
Зөвхөн эмчийн жорын дагуу олгоно.
Савлалт :Трогил 500 бүрхүүлтэй шахмал нь хайрцагандаа 5 блистер х 10 шахмал
Үйлдвэрлэгч : PT. Otto Pharmaceutical Industries, Indonesia