Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Цефазолин
Худалдааны нэр
Англи
Цефазолин
Үйлдвэрлэгч
North China Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
Эмийн хэлбэр
тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар


Бэлдмэлийн хэрэглэгчдэд зориулсан заавар.

 

CEFAZOLIN SODIUM FOR INJECTION, 1g

Цефазолин натрийн тариа, 1гр

 

Улсын бүртгэлийн дугаар: F051014JP01329

 

Найрлага: Флакон бүрд 1,0гр Цефазолин натри агуулагдана.

Эм судлалын үйлдэл:

  • Цефазолин нь эсийн ханын нийлэгжилтийг саатуулан нянг шууд үхүүлэх үйлдэл үзүүлдэг.

Хэрэглэх заалт:

  • Цефазолин нь түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах ноцтой халдваруудын эмчилгээнд хэрэглэгдэнэ. Үүнд:
  • Хоолойн ангина, уушгины хатгалгаа, хэрлэг өвчний халууралтын урьдчилан сэргийлэлтэнд сонгон хэрэглэдэг.
  • Бөөр, давсагны үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл,
  • Цөсний хүүдийн үрэвсэл,
  • Яс болон үе мөчний үрэвслүүд,
  • Цусан үжил,
  • Цефазолин нь мэс ажилбар хийгдэж буй хэсэгтээ халдвартай буюу халдварын ноцтой өртөмжтэй өвчтөний мэс заслын халдварын урьдчилан сэргийлэлтэнд мөн үр дүнтэй байх магадлалтай тул түүний урьдчилан сэргийлэлтийг ерөнхийдөө мэс ажилбараас хойш 24 цагийн дотор зогсоох нь зүйтэй.

 

Хориглох заалт:

  • Цефазолиныг цефалоспорины бүлгийн антибиотикуудад харшилтай болох нь тодорхойлогдсон өвчтөнд хэрэглэхгүй.

 

Тун ба хэрэглэх арга:

  • Булчинд тарих: Флаконтой тариаг тарилгын ариун усаар найруулна. Флаконтой 1.0гр тариаг 2.5-3мл тарилгын ариун усаар найруулдаг. Бүрэн уустал нь сайтар сэгсэрнэ. Цефазолиныг том булчинд тарьдаг.
  • Венийн судсанд тарих: Цефазолиныг венийн судсанд тасралтгүй үргэлжлүүлэн эсвэл завсарлагаат дуслын хэлбэрээр тарьж хэрэглэж болно. Хоногийн нийт тун нь булчинд тарьдагтайгаа адил байна.

 

Гаж нөлөө ба тусгай анхааруулга:

  • Хэт мэдрэгжилт: туурах, загатнах, чонон хөрвөс, судаслаг хаван, эозинофили, эмийн шалтгаант халууралт болон анафилаксын урвал зэрэг ноцтой харшлын урвалууд үүсгэж болох юм.

                                                                                                                                     

Хадгалах нөхцөл:

  • Сэрүүн (25°C-ээс доош хэмд), хуурай газарт гэрэл болон чийгшилтээс хамгаал, ХҮҮХЭД ХҮРЭХГҮЙ ГАЗАРТ ХАДГАЛНА.

Хадгалах хугацаа: 2 жил.

Үйлдвэрлэгч:

  • North China Pharmaceutical Co., Ltd
  • No. 388 East Heping Road, Shijiazhuang, Hebei, P. R. of China