Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Имексим 100
Худалдааны нэр
Англи
Цефиксим
Үйлдвэрлэгч
Branch of Imexpharm Corporation
Гарал үүслийн улс
Вьетнам
Тун хэмжээ
100мг
Эмийн хэлбэр
ууж хэрэглэх хөвмөл бэлтгэх нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Rx - Зөвхөн жороор олгоно!

 

Хэрэглэх заавар: Хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл

ИМЕКСИМ 100 мг

Цефиксим

 

Энэхүү зааварт танд шаардлагатай чухал мэдээлэл агуулсан тул эмийг хэрэглэхийн өмнө зааврыг анхааралтай уншиж танилцана уу. 

  • Зааврыг хадгал. Дахин унших шаардлага гарч болно. 
  • Хэрэв танд нэмэлт асуулт байвал эмч эсвэл эм зүйчээс тодруулаарай.
  • Хэрэв танд аль нэг гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйч, сувилагчид мэдэгд. Үүнд энэ зааварт тусгаагүй гаж нөлөө багтана. 4-р хэсгийг үзнэ үү.
     

ХЭРЭГЛЭХ ЗААВРЫН АГУУЛГА:

  1. Имексим 100 мг гэж юу болох, хэрэглэх заалт
  2. Имексим 100 мг хэрэглэхийн өмнө юу мэдэх шаардлагатай вэ?
  3. Имексим 100 мг хэрхэн хэрэглэх вэ?
  4. Илэрч болох гаж нөлөө
  5. Имексим 100 мг хэрхэн хадгалах вэ?
  6. Савлагааны мэдээлэл

1. ИМЕКСИМ 100 МГ ГЭЖ ЮУ БОЛОХ, ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Имексим 100 мг нь цефиксим тригидрат бүхий цефиксим агуулагдана. Энэ нь “цефалоспорин”-ийн антибиотикийн бүлэгт хамаарагдана. Нянгаар үүсгэгдсэн дараах халдварын эмчилгээнд хэрэглэгддэг. Үүнд:

  • Дунд чихний халдварт өвчин
  • Синусын халдварт өвчин
  • Хоолойны халдварт өвчин
  • Удаан хугацааны турш үргэлжилсэн, гэнэт муудаж хүндэрсэн бронхит
  • Уушгины хүндэрсэн халдварууд /уушгины хатгалгаа г. м./
  • Шээсний замын халдварт өвчин
  • Бөөрний халдварт өвчин

2. ИМЕКСИМ 100 МГ ХЭРЭГЛЭХИЙН ӨМНӨ ЮУ МЭДЭХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

Хэрэв эмч таныг элсэн чихрийг хэрэглэхийг хориглосон тохиолдолд энэ эмийг хэрэглэхийн өмнө заавал эмчид хандаарай.

Имексим эмийг хэрэглэж болохгүй:

  • Хэрэв та Имексим 100 мг найрлагад орсон ямар нэгэн бодис эсвэл цефалоспорины бүлгийн ямар нэгэн антибиотикт харшлын урвал (хэт мэдрэгшил) илэрсэн.
  • Хэрэв танд бета лактамын бүлгийн ямар нэгэн антибиотик эсвэл пенициллиний хэрэглээнд хүнд хэлбэрийн харшлын урвал илэрсэн.
  • Хэрэв та бөөрний асуудалтай
  • Төрсний нярай (0-27 өдөр) болон дутуу төрсөн

Имексим 100 мг хэрэглэхэд онцгойлон анхаарах нь

Та эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө заавал эмчид  мэдэгдэнэ үү:

  • Та пенициллиний эсвэл бета – лактамын бүлгийн антибиотикт харшилтай. Пенициллиний бүлэгт харшилтай хүмүүс цефалоспорины бүлэгт харшилтай байдаггүй. Гэсэн хэдий ч, хэрэв танд пенициллины харшлын урвал илэрч байсан бол онцгой анхаарал тавих хэрэгтэй. Учир нь та энэ эмэнд харшилтай байж магадгүй.
  • Цефиксимыг хэрэглсэний дараа хүнд харшлын урвал эсвэл анафилакс ( харшлын хүнд урвал болох амьсгалах боломжгүй болох, толгой эргэх) үүсвэл эмчид яаралтай мэдэгдэнэ үү. Эмийн хэрэглээг цуцалж, зохих эмчилгээ хийх шаардлагатай.
  • Бөөрний ямар нэгэн асуудалтай. Хэрэв бөөрний дутагдлын эсрэг ямар нэгэн эмчилгээ авч байгаа тохиолдолд бага тунгаар цефиксим хэрэглэх шаардлагатай. Бага болон өсвөр насныханд цефиксимийг зөвлөдөггүй.
  • Цефиксим хэрэглэсний дараа болон хэрэглэх явцад удаан хугацаагаар суулгавал эмчид яаралтай хандана уу.

Лабораторийн шинжилгээнд нөлөөлөх нь:

Хэрэв та цус болон шээсний шинжилгээ хийлгэх гэж байгаа бол цефиксим хэрэглэж байгаа тохиолдолд заавал эмчид мэдэгдээрэй. Цефиксим нь эдгээр шинжилгээний үр дүнг өөрчилж болзошгүй. 

Цефиксим чихрийн (Benedict эсвэл Fehling) зарим шээсний шинжилгээний  үр дүнг өөрчилж болно. Хэрэв та чихрийн шижинтэй, шээсний шинжилгээ тогтмол хийдэг бол эмчдээ мэдэгдээрэй. Учир нь таны чихрийн шижин өвчнийг хянахын тулд энэхүү шинжилгээг хийх шаардлагатай байдаг. Цефиксим нь эсрэг бие илрүүлэгч Coombs цусны шинжилгээний үр дүнг өөрчлөх боломжтой.

Бусад эмүүд ба Имексим 100 мг

Хэрэв та өөр эм хэрэглэж байгаа, саяхан хэрэглэж байсан эсвэл хэрэглэж магадгүй байгаа бол эмч, эм зүйчдээ хэлээрэй. Үүнд Таны жоргүй авсан эм эсвэл ургамлын гаралтай эмүүд хамаарна.  Учир нь эдгээр нь эмийн бэлдмэлийн үйлчилгээний идэвхэд нөлөөлж болзошгүй.

  • Варфарин (цус шингэлэгч)
  • Кальцийн сувгийн хориглогч Нифедифин нь цефиксимийн биохүрэхүйг 70%  хүртэл нэмэгдүүлэх боломжтой.

Имексим 100 мг ба хоол хүнс

Хоол хүнстэй ямар нэгэн нөлөөлөл үзүүлэхгүй. Цефиксимийг хоол идэх үеэр эсвэл хоол хүнс хэрэглээгүй үед ууж болно.

Жирэмсэн, хөхүүл үе, үр тогтоох чадвар

Хэрэв та жирэмсэн, хөхүүл бол жирэмсэн гэж бодож байгаа эсвэл хүүхэд төрүүлэхээр төлөвлөж байгаа бол энэ эмийг хэрэглэхээсээ өмнө эмч, эм зүйчээсээ зөвлөгөө аваарай.

Жолоо барих, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө

Энэхүү бэлдмэл нь таны жолоо барих чадварт ихэвчлэн нөлөөлдөггүй. Хэрэв танд гэрэлд мэдрэг байх, дотор эвгүйрхэх зэрэг гаж нөлөө илэрч байвал жолоо барих, машин механизм ажиллахгүй байх нь зүйтэй.

Имексим 100 мг зарим найрлагын талаарх чухал мэдээлэл

Энэхүү эмийн найрлаганд аспартам агуулагддаг. Хэрэв та “фенилкетонурия” -тай бол эмийг хэрэглэхээс өмнө эмчтэйгээ холбогдоорой.

3. ИМЕКСИМ 100 МГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ?

Цефиксимийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Хэрэв итгэлгүй байгаа бол эмч, эм зүйчээс дэлгэрэнгүй лавлана уу. Эмч таны эмийн зохих тун, эмчилгээний үргэлжлэх хугацааг шийднэ. Өвчний шинж тэмдэг сайжирсан ч цефиксимийг эрт зогсоож болохгүй. Энэ эмийг эмчийн заасан хугацаанд хэрэглэх нь чухал бөгөөд эс дагаваас халдвар дахих магадлалтай.

Ердийн тун:

  • Насанд хүрэгсэд болон 10 ба түүнээс дээш насныханд: Өдрийн ердийн тун 200-400 мг байна.
  • Ахмад настанд: Ахмадуудад насанд хүрэгсэдтэй ижил тун зөвлөх ба бөөрний үйл ажиллагаа нь хэвийн байх естой.
  • 10 ба түүнээс доош насны хүүхдэд:  Хүүхдийн биеийн жингээс хамааран тунг тооцно. Таны эмч зохих тунг бодож таны хүүхдэд эмийг олгоно.
  • Бөөрний асуудалтай өвчтөнд: Бөөрний асуудалтай өвчтөнд тунг бууруулж олгоно. Таны эмч шээс болон цусны шинжилгээний үр дүн, халдварын хүндрэлээс шалтгаалан зохих эмчилгээг хэлж өгнө.
  • 6 сар ба түүнээс доош нярайд: 6 сараас доош нярайд Цефиксим олгохгүй.

Имексим 100 мг яаж хэрэглэх вэ?

Нэг тунт ууттай нунтаг эмийг 5 мл усанд уусгаж хэрэглэнэ. Ууссаны дараа шууд хэрэглэнэ.

Хэрэв Та Имексим 100 мг тунг хэтрүүлсэн бол

Яаралтай хамгийн ойр эмнэлэг болон эмчид хандаарай. Хэрэглэсэн эмийнхээ хайрцгийг авч яваарай.

Хэрэв Та Имексим 100 мг тунг мартсан бол

Хэрэв Та эмээ уухаа мартсан бол санасан даруйд ууна. Мартсан тунг давхарлаж ууж болохгүй.

Та дараагийн тунг хэт ойрхон ууж болохгүй, харин дараагийн тунг алгасаж болно. Мартагдсан шахмалыг нөхөхийн тулд тунг давхарлаж болохгүй.

Хэрэв Та Имексим 100 мг хэрэглээг зогсоох бол

Хэдийгээр Таны бие сайжирсан ч эмчилгээний хугацаа дуусах хүртэл эмээ үргэлжлүүлнэ. Халдвартай тэмцэхийн тулд танд тун бүрэн хэрэгтэй. Хэрэв зарим бактери амьд үлдсэн тохиолдолд халдвар дахин сэдэрч болно. Хэрэв Танд энэ эмийг хэрэглээний талаар нэмэлт асуулт байвал эмч, эм зүйчээсээ асуугаарай.

4. ИЛЭРЧ БОЛОХ ГАЖ НӨЛӨӨ

Бусад эмийн нэгэн адил энэ эм нь гаж нөлөө үүсгэж болзошгүй ч хүн бүрд тохиолддоггүй.

Эдгээр шинж тэмдгүүдийн аль нэг нь танд илэрвэл даруй эмчид хандаж эсвэл хамгийн ойр эмнэлэгт яаралтай эмчилгээг хийлгэнэ.

  • Маш түгээмэл: 10 хүний нэгд тохиолдоно.
  • Түгээмэл: 100 хүний нэгээс аравт тохиолдоно.
  • Түгээмэл биш: 1000 хүний нэгээс аравт тохиолдоно.
  • Ховор: 10 000 хүний нэгээс аравт тохиолдоно.
  • Маш ховор: 100 000 хүний нэгээс аравт тохиолдоно.
  • Мэдэгдэхгүй: тохиолдол тэмдэглэгдээгүй.

Хэрэв доор дурдагдсан тохиолдлууд илэрвэл цефиксимийг хэрэглэхээ зогсоож яаралтай хамгийн ойр эмнэлгийн түргэн тусламж, эмчид хандана уу.

  • Цефиксимийг хэрэглэсний дараа цустай баасаар суулгалт өгч хэзээ ч болохгүй. Цефиксимтэй эмчилгээ хийснээс хойш 2 сарын дараа суулгалт өгч болно.
  • Хар бараан өнгөтэй шээс, цайвар өнгөтэй ялгадас, шарлах (арьс эсвэл нүд шарлах) дотор муухайрах, халуурах.
  • Цефиксимийг хэрэглэх үед тууралт зэрэг харшлын урвалууд илэрсэн. Маш ховор тохиолдолд амьсгалахад хүндрэлтэй болох, ухаан алдах, нүүр хавагнах зэрэг тохиолдлууд илэрсэн бөгөөд энэ үед яаралтай эмчилгээний арга хэмжээ авна. Харшлын тууралт нь бага зэрэг загатнахаас эхлээд Стивинс Жонсон хэмээх ховор ноцтой өвчин (ам, уруул, арьсны шархлаа үүсэж болзошгүй) эсвэл арьсны хортой үхжил  илэрч болно.
  • Цефиксимээр эмчлэх боломжгүй, таны шинж тэмдгийг илүү дордуулах халдварын буруу оношилгоо үүсэх магадлалтай тул эмчид заавал хандаарай.

Түгээмэл: 10 хүний нэгд тохиолдоно.

  • Суулгалт

Түгээмэл бус: 100 хүний нэгээс аравт тохиолдоно.

  • Толгой өвдөх
  • Огих
  • Бөөлжих
  • Ходоод, гэдэс өвдөх
  • Элэгний үйл ажиллагаанаас хамаарч цусны шинжилгээ өөрчлөгдөх
  • Арьсны тууралт

Ховор гаж нөлөө ( 1000 хүн тутамд 1 ба түүнээс доош тохиолдох)

  • Цефиксим үйлчлэхгүй нянгаар үүсгэгдсэн халдвар. Жишээ нь: хөхөнцөр
  • Хоолны дуршилгүй болох (анорексия)
  • Хий үүсэх
  • Бөөрний үйл ажиллагаанаас хамаарч цусны шинжилгээ өөрчлөгдөх
  • Халуурах
  • Харшлын урвал
  • Толгой эргэх
  • Арьс загатнах
  • Амны салст бүрхэвч ба дотоод гадаргуугийн үрэвсэл

Маш ховор тохиолдолд (10 000 хүнд нэгээс аравт тохиолдох)

  • Цусан дах эсийн тоо буурах (ядрах, халдварт өртөмтгий болох, амархан хөхрөлт үүсэх, цус алдах)
  • Тайван бус болох
  • Элэгний шалтгаант шарлалт (нүд цагаан болох эсвэд арьс шарлах)
  • Бөөрний үрэвсэл
  • Псевдомембраны колит
  • Лайеллын хам шинж

ГАЖ НӨЛӨӨНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч эсвэл эм зүйчид заавал хэлээрэй. Энэхүү хэрэглэх зааварт ороогүй гаж нөлөө илэрч болзошгүй.

5. ИМЕКСИМ 100 МГ ХЭРХЭН ХАДГАЛАХ

  1. Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
  2. Хайрцаг дээрх  (EXP) хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхгүй. Хүчинтэй хугацаа нь дуусах сарын сүүлийн өдрийг заана
  3. 30oC ихгүй хэмд, гэрэл чийгээс хамгаалж хадгална.  
  4. Хугацаа дууссан эмийг гэрт хогийн саванд хаяж болохгүй. Дахиж хэрэглэхгүй тохиолдолд эмч болон эм зүйчээс асууна. Энэ нь хүрээлэн буй орчноо хамгаалахад салшгүй холбоотой.
     

6. САВЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ
Имексим 100 мг эмийн найрлага

  1. Идэвхтэй нэгдэл нь 100 мг цефиксим тэнцэх хэмжээтэй цефиксим тригидрат юм.
  2. Бусад туслах бодисууд маннитол, повидон, ксантан гам, полисорбат, лаурил сульфатын давс, аспартам, гүзээлзгэний амт оруулагч нунтаг, стеарил фумаратын давс, коллоид усгүйжүүлсэн цахиур

Имексим 100 мг  хоёрдогч савлагаа

Хайрцагтаа 12 уут х 2 гр


Маркетингийн зөвшөөрөл эзэмшигч ба үйлдвэрлэгч

IMEXPHARM CORPORATION No. 04, 30/4 street, ward 1, Cao Lanh city, Dong Thap province, Vietnam