
Хэрэглэх заавар
КОТРИМОКСАЗОЛ, COTRIMOXAZOLE Шахмал, суспенз
Эмийн хэлбэр, найрлага:
- Котримоксазол шахмал: Шахмал бүрд: 80мг Триметоприм ВР болон 400мг Сульфаметоксазол ВР агуулагдана.
- Котримокеазол суспенз: 5мл бүрд: 40мг Триметоприм ВР болон 200мг Сульфаметоксазол ВР агуулагдана.
Үйлдэл:
Котримоксазол нь "in vitro" нөхцөлд Гр эерэг болон Гр сөрөг нянгуудын эсрэг өргөн хүрээт, бактерцид үйлдэл үзүүлдэг бөгөөд тэрээр Streptococcus, Staphylococcus, Pneumococcus, Neisseria, B. catarrhalis, E.coli, Klebsiella, Proteus spp., Haemophilus, salmonella, Shigella, Vobrio Cholerae, Brucella, Pneumocytes carinii, Nocardia болон Bordetella зэрэг болно. Ялангуяа Haemophilus infuenzae, E.coli болон Proteus spp., зэрэг нянгийн эсрэг илүү өндөр идэвхитэй нөлөөлдөг. Иймээс Котримоксазолыг архаг бронхит болон шээсний замын халдварын эмчилгээнд хэрэглэхэд тохиромжтой болно.
Котримоксазол нь нянгийн фолийн хүчлийн био нийлэгжилтийн ферментийн хоёр системд дараалан хориг үүсгэн бактерцид нөлөө үзүүлнэ. Энэхүү хам үйлдэл нь түүний өндөр идэвхитэй бактерцид үйлдлийн нөхцөлдүүлдэг.
Хэрэглэх заалт:
Котримоксазолыг дараах өвчний эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
- Амьсгалын замын халдварууд: Цочмог ба архаг бронхит(эмчилгээ ба урьдчилан сэргийлэлтэнд) зэрэг амьсгалын замын халдварууд, мөн бронхэктаз, уушигны буглаа, долийн болон бронхопневмони, пневмоцист каринии, пневмонит, синусит болон дунд чихний үрэвсэл зэрэг болно.
- Бэлгийн замын халдварууд: уретрит, цочмог болон архаг цистит, пиелит, пиелонефрит болон простатит, эрэгтэй болон эмэгтэй заг хүйтэн.
- Ходоод гэдэсний халдварууд: Salmonella typhi болон paratyphi-aap үүсгэгдсэн халдварууд болон архаг халдвар тээгчид.
- Бусад халдварууд: Цочмог ба архаг остеомиелит, цочмог бруцеллёз, пиодерми буглаа болон шархны халдвар зэрэг арьсны халдварууд, септицеми, бациллийн дизентери болон холер (шингэн болон электролит нөхөх эмчилгээний хамтаар), нокардиаз болон мицетом.
Тун ба хэрэглэх арга:
Насанд хүрэгсэд болон 12-оос дээш настай хүүхдэд:
- Ердийн тун: Нэг Котримоксазол-DS шахмалаар өдөрт 2 удаа.
- Хүнд халдварууд: Нэг буюу хагас Котримоксазол-DS шахмалаар өдөрт 2 удаа.
- Септицеми болон хүндрэлгүй заг хүйтэн: Хоёр Котримоксазол-DS шахмалаар 12 цагаар 2-оос олон хоног буюу хоёр+хагас Котримоксазол-DS шахмалаар 8-12 цагаар.
- Хамгийн бага тун болон удаан хугацаат эмчилгээ (>14 хоног): Хагас Котримоксазол-DS шахмалаар өдөрт 2 удаа.
Котримоксазолын суспенз: Хүүхдэд:
- 6-12 нас: 1-2 цайны халбагаар өдөрт 2 удаа,
- 2-5 нас: 1/2-1 цайны халбагаар өдөрт 2 удаа,
- 2 настайд: 1/2 цайны халбагаар өдөрт 2 удаа тус тус ууна.
Цээрлэлт:
Триметоприм болон сульфонамидад хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй. Мегалобласт анемитэй өвчтөнд фолатын дутмагшлын улмаас, мөн элэгний паренхимийн гэмтэлтэй, цусны өөрчлөлттэй, бөөрний хүнд хэлбэрийн дутмагшилтай болон глюкоз-6-фосфат дегидрогеназа-ийн дутмагшилтай өвчтөнд хэрэглэхгүй.
Жирэмсэн болох хөхүүл эхэд: Котримоксазолыг сөрөг үр дагаврыг нь тодорхойлолгүйгээр хэрэглэж ирсэнч тэрээр амьтанд ургийн төрөлхийн гаж хөгжил үүсгэх өртөмжтэй болох нь тогтоогдсон. Котримоксазол нь фолийн хүчлийн метаболизмыг саатуулж болох юм. Гипербилирубинеми болон керниктерус үүсгэж болохоос улмаас түүнийг жирэмсэн үед хэрэглэхийг зөвлөдөггүй болно. Иймээс түүнийг жирэмсэн үед хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Гаж нөлөө:
Кристаллури, харшлын урвалууд, гемолиз, тромбоцитопени, нейтропени, агранулоцитоз зэрэг гаж нөлөө хааяа үүсдэг нь мэдээлэгдсэн.
Бусад гаж нөлөө: Толгой өвдөх, дотор мухайрах, бөөлжих. Эдгээр нь түр зуурын шинжтэй байх бөгөөд эмчилгээг зогсоох шаардлагагүй байдаг.
Болгоомжлол:
Котримоксазол нь фолийн хүчлээс фолиний хүчил үүсэх явцыг саатуулдаг учраас түүнийг удаан хугацаагаар эмчилгээнд хэрэлэх үед макроцитар анеми үүсэх өртөмжтэй боловч түүнээс фолиний хүчил хэрэглэх замаар сэргийлж болно. Сульфонилурийн бэлдмэл хэрэглэж буй чихрийн шижинтэй өвчтөнд Котримоксазол нь сульфонилурийн бэлдмэлийн нөлөөг хүчжүүлж болохыг анхаарах нь зүйтэй.
Савлалт:
- Котримоксазол шахмал: 10 ширхэг шахмалаар хайрцагтаа 10 блистерээр савлагдана.
- Котримоксазол суспенз: Шаргал өнгөтэй бортгонд 60мл суспенз хэлбэрээр савлагдана.
Үйлдвэрлэгч:
Incepta Pharmaceuticals Ltd.
Dhaka, Bangladesh. ©Registered Trademark.





































































































































































































































































































