
Хэрэглэх заавар
УЛТИК-КИТ
Х.Пилори кит H.pylori Kit
Найрлага:
Кит бүрд:
(А)30мг ЛансопразолынUSP аажим чөлөөлөгддөг 2 бүрээс
Хатуу царцмаган бүрээс бүрд:
Лансопразол USP – 30мг
(Гэдсэнд уусдаг бүрхүүлтэй мөхлөг)
Туслах бодис...................хэрэгцээний хэрээр
Хоосон царцмаганбүрээс нь зөвшөөрөгдсөн өнгө оруулагч бодис агуулдаг
(В)500мг Тинидазолын 2 шахмал
Нимгэн бүрхүүлтэй шахмал бүрд:
Тинидазол ВР – 500мг
Туслах бодис................ хэрэгцээний хэрээр
Өнгө оруулагч бодис: Хинолин шар болон Титанийн хоёрч исэл.
(С)250мг Кларитромицины USP 2шахмал
Нимгэн бүрхүүлтэй шахмал бүрд:
Кларитромицин USP – 250мг
Туслах бодис хэрэгцээний хэрээр
Өнгө оруулагч бодис: Титанийн хоёрч исэл.
Тодорхойлолт:
Хелико бактер пилори нь дэлхий дахинд ойролцоогоор 50%-ийн тархалттай хамгийн өргөн тархсан бактерийн халдвар юм. Хелико бактер пилори нь хүний идэгдмэл шархлаа өвчний шалтгаан болдог.
Нийтлэг хэрэглэдэг гистамин-Н2 рецепторыг хориглогч бэлдмэлүүд ньH.pylori-г устгаж, дарангуйлж чаддаггүй бөгөөд шархлаа дахин сэдрэх хурд өндөр байдаг.
Хэрэглэх заалт:
Ултик-Китбэлдмэлийг ходоодны идэвхтэй архаг үрэвсэл,ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаанЫ үед H.pylori-г устгах зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун:
Ултик-Китийн савлалтанд30мг Лансопразолын2 бүрээс, 500мг Тинидазолын2 шахмал, 250мг Кларитромицины2шахмал тус тус агуулагдана. Нэг савлалт нь 1 өдрийн эмчилгээнд зориулагдсан байна. Өвөрмөц загвартай уг савлалтаас Лансопразолын 1 бүрээс, Тинидазолын 1 шахмал, Кларитромицины 1 шахмалыг өглөө ууж хэрэглэх ба мөн орой үүний адилаар тус бүр 1 ширхгийг ууж хэрэглэнэ. Эмчилгээ 7 хоног үргэлжилнэ.
Цээрлэлт:
Лансопразол, Тинидазол, Кларитромицин болон уг бэлдмэлийн найрлаганд орсон бусад туслах бодист хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг цээрлэнэ.
Эмийн харилцан үйлчлэл:
Теофиллин: Теофиллин хэрэглэж байгаа өвчтөнд кларитромициныг хамт хэрэглэхэд теофиллины цусны сийвэн дэх концентраци ихэсч болно.
Карбамазепин: Кларитромицин болон карбамазепинийг нэг удаагийн тунгаар хамт ууж хэрэглэхэд карбамазепины цусны сийвэн дэх концентраци ихсэж болно.
Варфарин: Варфарин хэрэглэж байгаа өвчтөнд кларитромицин хэрэглэхэд варфарины үйлдэл ихэсч болно. Иймээс эдгээр өвчөнд протромбины хугацааг тогтмол хянах хэрэгтэй.
Дигоксин: Кларитромицинтай хамт хэрэглэж байгаа үед дигоксины үйлдэлхүчжиж болно.
Терфенадин: Кларитромициныг терфенадинтай нэг удаагийн тунгаар хамт ууж хэрэглэхэд терфенадины цусны плазм дах концентрацийг ихэсгэх нөлөө үзүүлж болно.
Терфенадин хэрэглэж байгаа зүрхний эмгэгтэй(зүрхний хэмнэл алдагдал, зүрхний цохилт цөөрөх, QT интервал уртсах, зүрхний бах өвчин, зүрхний зогсонгишилт дутмагшил) болон электролитын тэнцвэрын алдагдалтай өвчтөнд кларитромициныг хэрэглэж болохгүй.
Харга мөөгний уламжлал: Онолын хувьд эрготизм үүсэх боломжтой тул кларитромициныгхарга мөөгний уламжлалын бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхийг цээрлэнэ.
Циклоспорин: кларитромицин нь циклоспорины цусны сийвэн дэх концентрацийг ихэсгэдэг учир бөөр хордуулах нөлөөнөөс нь зайлсхийхийн тулд сүүлийн тунг нь бууруулж болно. Цитохром Р450 ферментээр метаболизмд ордог эмхэрэглэж байгаа өвчтөнд кларитромициныг хамт хэрэглэхэд эдгээр эмүүдийн сийвэн дэх түвшин ихсэж болзошгүй.
Кетокеназол, ампициллины эфир, төмрийн давс: Лансопразол нь ходоодны хүчлийн шүүрлийг удаан хугацаагаар гүнзгий хориглодог. Иймээс Лансопразол нь эдгээр эмийн бэлдмэлүүдийн шимэгдэлтийг саатуулж болно.
Согтууруулах ундаа: Комбикитийг эмчилгээнд хэрэглэж байгаа үед согтууруулах ундаа ууж хэрэглэвэлантабус нөлөөг хурдасгадаг ба ийм учир согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийнэ..
Дисульфирам: Бэлдмэлтэй хамт ууж хэрэглэхэд делирий болон ухаан балартах тохиолдол илэрнэ.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:
Лансопразол, тинидазол, кларитромицин: Жирэмсэн эмэгтэйчүүдэд лансопразол, тинидазол, кларитромициныг хэрэглэсэнхяналтат судалгаа сайн хийгдээгүй. Иймээс Комбикит бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэж болохгүй. Лансопразол, тинидазол, кларитромицин нь хөхний сүүгээр ялгардаг эсэх нь тогтоогдоогүй. Хөхүүл эмэгтэйчүүд ууж хэрэглэх үедээ болгоомжлох хэрэгтэй.
Бөөр болон элэгний үйл ажиллагааны дутагдлын үед:
Бөөрний дутагдал болон элэгний өвчтэй өвчтөнд Комбикитийг хэрэглэхдээ болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Кларитромицин болон бактерийн эсрэг үйлдэлтэй бүх бэлдмэлүүд нь бүдүүн гэдэсний хуурамч мембрант үрэвсэл үүсгэдэгба хөнгөнөөс амь насанд аюултай хүртэл янз бүрийн явцтай илэрч болно. Иймээс бактерийн эсрэг эм хэрэглэсний дараа суулгалт илэрч байгаа өвчтөний оношийг анхаарах нь чухал.
Гаж нөлөө:
Комбикитын эмийн бэлдмэлүүд нь зохимж сайтай. Дотор муухайрах, бөөлжих, суулгах болон хэвлийгээр өвдөх зэрэг гаж нөлөө илэрнэ. Ховор тохиолдолд толгой өвдөх, арьсан дээр тууралт гарах, металл амтагдах (амт өөрчлөгдөх), маш ховор тохиолдолд: хэл үрэвсэх, амны үрэвсэл, чонон хөрвөс, тууралт гарах болон дунд зэргийн явцтай лейкопени зэрэг бусад гаж нөлөө илэрнэ.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:
Тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдлын судалгаа хийгдээгүй байна. Тун хэтэрсэн тохиолдолд шинж тэмдгийн болон дэмжих эмчилгээ хийх хэрэгтэй.
Хадгалалт:
30оС-аас доош хэмийн хуурай газар гэрлээс хамгаалан хадгална. Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Эмийн хэлбэр
Комбикит нь лансопразол, тинидазол болон кларитромициныг агуулна.
Кит бүрд:
Лансопразол USP30 мг аажим чөлөөлөгддөг бүрээс2
Тинидазол 500 мг шахмал 2
Кларитромицин USP 250 мг шахмал 2
Савлалт:
Нэг Китийгцаасан хайрцагт савлах ба ийм савлалттай 7 хайрцаг Кит бэлдмэлийг 1 хайрцагт савлан гаргана.
Үйлдвэрлэгч:
Coral laboratories Ltd.
№.57/1 (16), Венслор, Дунета,
Нани-Даман-396 210. Энэтхэг
e-mail: exports@corallab.com
website: www.corallab.com
Борлуулагч:
Саба трейд ХХК,
№105тоот, Монфа ХХК-ны байр, Жуулчны гудамж
3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар, Монгол






















































