Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Ампициллин
Худалдааны нэр
Англи
Ампициллин
Үйлдвэрлэгч
North China Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
500мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар


Бэлдмэлийн хэрэглэгчдэд зориулсан заавар.


AMPICILLIN CAPSULE
, 500mg

Ампициллин капсул, 500мг

 

Улсын бүртгэлийн дугаар: F071112JP01718

 

Найрлага: Капсул бүрд 500мг Ампициллин тригидрат агуулагдана.

Эм судлалын үйлдэл:

  • Ампициллин нь Грам эерэг болон Грам сөрөг нянд аль алинд нь бактерцид нөлөө үзүүлдэг.

 

Хэрэглэх заалт:

  • Ампициллин нь өргөн хүрээт үйлдэлтэй пенициллин бөгөөд түүнд мэдрэг нянгуудаар үүссэн бактерийн халдваруудын эмчилгээнд хэрэглэгддэг.
  • Голлох хэрэглэх заалт нь чих, хамар, хоолойн халдварууд, бронхит, уушгины хатгалгаа, шээсний замын халдварууд, заг хүйтэн, эмэгтэйчүүдийн халдварууд, цусан үжил, перитонит, эндокардит, менингит, гэдэсний үрэвслийн халууралт болон ходоод гэдэсний замын халдварууд болно.
  • Ампициллин нь Staphylococcus aureus болон Грам сөрөг бактер болох Eschericia coli зэрэг нянгаас ялгардаг пенициллиназагийн нөлөөгөөр идэвхгүйждэг байна. 

 

Хориглох заалт:

  • Пенритийг пенициллинд мэдрэг өвчтөн болон мэдрэгшсэн эхээс төрсөн нярайд хэрэглэж болохгүй.

Тун ба хэрэглэх арга:

  • Насанд хүрэгсдэд: 250мг-750мг тунгаар 6 цагаар ууна.
  • 0-6 насны хүүхдэд: 62.5мг-187.5мг (хагасаас нэг бүхэл буюу 125мг/5мл суспензийн хэмжээний хагас) тунгаар 6 цагаар ууна.
  • 7-10 насны хүүхдэд: 125мг-375мг (125мг/5мл суспензийн 1-3 бүхэл хэмжээ) тунгаар 6 цагаар ууна.
  • 10-с дээш насны хүүхдэд: Насанд хүрэгсэдтэй адил тунгаар хэрэглэнэ.
  • Хүнд халдварын үед тунг ихэсгэх буюу өндөр тунгаар тарьж хэрэглэж болно. Ампициллинийг хоолноос 30 минутаас 1 цагийн өмнө хэрэглэдэг.  

 

Гаж нөлөө ба тусгай анхааруулга:

  • Түүний хэрэглээний үед мэдрэг бус нян өсөж үржиж болзошгүй. Суулгах, дотор муухайрах, бөөлжих, цээж хорсох болон загатнах зэрэг шинж тэмдэг илэрч болох юм. Хэт мэдрэг өвчтөнд ампициллиныг хэрэглэвэл харшлын урвал илэрч болзошгүй. Чонон хөрвөс, арьсны гүвдрүүт тууралт голчлон илрэх бөгөөд олон хэлбэрт улайлт, халуурах болон үе мөч хавагнаж болох юм.

Хадгалах нөхцөл:

  • Сэрүүн (25°C-ээс доош хэмд), хуурай газарт гэрэл болон чийгшилтээс хамгаалж, ХҮҮХЭД ХҮРЭХГҮЙ ГАЗАРТ ХАДГАЛНА.

 

Хадгалах хугацаа: 3 жил.

Үйлдвэрлэгч:

  • North China Pharmaceutical Group Formulation Co., Ltd.
  • No. 6 East Heping Road, Huayao East Street, Shijiazhuang, Hebei, P. R. of China