Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Метронидазол Протех
Худалдааны нэр
Англи
Метронидазол
Үйлдвэрлэгч
Protech Biosystems PVT., Ltd
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
0.5%-100мл
Эмийн хэлбэр
тарилгын шингэн
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар
                Хэрэглэхийн өмнө хавсаргасан зааврыг анхааралтай уншаарай.
                                            Метронидазол Протек
Метронидазолын 0,5%-н судас тариа USP, Metronidazole Injection USP 0,5 % w/v     
                            (зөвхөн венийн судсанд дуслаар тарьж хэрэглэнэ)
Найрлага:
     100м уусмалд:
• Метронидазол USP 0.5 грамми,
• Натрийн хлорид USP   0.9%
• Тарилгын ус USP шаардагдах хэмжээгээр агуулагдана.
Эм  судлалын ангилал:
        А20.2   ( Нянгийн эсрэг бэлдмэл)
Эм судлалын үйлдэл:
• Метронидазол  нь төрөл бүрийн агааргүйтэл нян, ялангуяа Bacteroides fragilis нянгийн эсрэг идэвхтэй нөлөөлдөг. Түүний үйлдлийн механизм нь агааргүйтэл эсвэл бичил агаартан бичил биетэн, мөн хүчилтөрөгчгүй эсвэл бага хүчилтөрөгчтэй эсэд сонгомолоор хортой нөлөө үзүүлдэг онцлогтой. 
• Тухайн эсүүдэд метронидазолын нитро бүлэг нь бага редокс бүхий уургийн электрон зөөвөрлөлтийг бууруулдаг байна. Энэхүү уураг нь (Clostridia нянгийн ферредоксин г.м ) дээрх эсүүдийн бодисын солилцоонд агаартай нянгуудад гүйцэтгэдэг үүргээс илүү чухал үүрэгтэй. Тэгэхээр метронидазол нь электрон залгигч адил нөлөөтэй бөгөөд эквивалентийг бууруулахад шаардагддаг эсийг үгүй болгодог байна.
Хэрэглэх заалт:
1. Агааргүйтэн бактерууд буюу түүнд мэдрэг эмгэг төрөгчид, ялангуяа Bacterroides fragilis болон метронидазол шууд үхүүлэх нөлөө үзүүлж чадахуйц бактераар үүсгэгдсэн халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ.
2. Хэвлийн хөндийн болон бага аарцгийн мэс ажилбарын дараа агааргүйтэн нянгийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Хориглох заалт:
• Цусны эсийн эмгэгтэй эсвэл төв мэдрэлийн системийн ноцтой эмгэгтэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно.
• Жирэмсэн үед түүнийг хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай. Хэрэв түүнийг жирэмсэн үед хэрэглэх зайлшгүй шаардлага тохиолдвол богино хугацаанд өндөр тунгаар хэрэглэж болохгүй.
Санамж:
• Хадгалах  болон зөөвөрлөлтийн явцад саванд үүссэн үл үзэгдэх гэмтэл ч гэсэн халдвар оруулах эрсдэлтэй байдаг.
• Хэрэв шахаж үзэхэд гэмтэл үүссэн бодис нь гоожих, тунгалаг бус болсон байвал хэрэглэхгүй буцааж солих хэрэгтэй.
Анхааруулга:
Тун ба хэрэглэх заавар:
Эмчилгээнд:
• Насанд хүрэгсэд ба 12-с дээш насны хүүхэд:
100мг дуслыг 8 цагийн зайтай судсаар дусааж хэрэглэнэ. Судсаар дусаах хурд нь минутад 5мл бөгөөд дангаар нь хэрэглэнэ. Бактериологийн хувьд тохиромжтой нянгийн эсрэг нөлөөт бусад төрлийн бэлдмэлийг зэрэг судсаар хийх бол тусад нь хэрэглэнэ. Болмжтой болмогц амаар 400мг-аар өдөрт 3 удаа уухаар солино. Ихэнх өвчтөнд 7 хоногийн эмчилгээ хангалттай боловч эмнэл зүйн болон нянгийн шинжилгээний дүнг харгалзан эмч хугацааг сунгаж болно. Тухайлбал халдварлагдсан хэсгийн гадагшлуулалт муу, агааргүйтэн нянгаар ходоод гэдэс, ам залгиур эсвэл бэлэг эрхтэнээс эргэн өрөө өөрөөсөө халдварлах магадлалтай гэх мэт.
• 12-с доош насны хүүхдэд:
Насанд хүрэгчидтэй адил боловч биеийн жинд 1.5мл/кг тунгаар тооцсон нэг удаагийн тунгаар судсанд дуслаар тарих ба ( 1кг-д 7.5мг метронидазол ) ба 1кг биеийн жинд 7,5мг байхаар тооцон ууж хэрэглэнэ.
Урьдчилан сэргийлэх заалтаар:
• Насанд хүрэгсэд ба 12-с дээш насны хүүхэд:
Мэс ажилбарын өмнө, дунд эсвэл дараа нь 100мл бэлдмэлийг 1 удаа венийн судсанд дуслаар хэрэглээд үргэлжлүүлэн 8 цагаар нийт 7 хоног ууж / 200-400мг-р өдөрт 3 удаа/ хэрэглэнэ.
• 12-с доош насны хүүхдэд:
• Насанд хүрэгчидтэй адил боловч биеийн жинд 1.5мл/кг тунгаар тооцсон нэг удаагийн тунгаар судсанд дуслаар тарих ба ( 1кг-д 7.5мг метронидазол ) ба 1кг биеийн жинд 7,5мг байхаар тооцон ууж хэрэглэнэ.
• Нярай болон бусад өвчтөнд барих тунгийн дусал эмчилгээтэй байгаа бол метронидазолыг шаардлагатай хэмжээний натрийн хлоридын, декстроз-натрийн хлоридын, 5%-н декстрозын эсвэл калийн хлоридын уусмалаар (20µmol эсвэл 40µmol) шингэлж дусааж болно.
Гаж нөлөө ба тусгай санамж:
• Ходоод гэдэс эвгүйрхэх, хоолонд дургүй болох, дотор муухайрах, хэл өнгөртөх, ам хатах, эвгүй зүйл амтагдах, толгой өвдөх, арьсан дээр тууралт гарах гэх мэт шинжүүд илэрч болзошгүй.
• Толгой эргэх, сэтгэл гутрах, нойргүйдэх, ядрах, шээхэд эвгүйрхэх эсвэл шээс бараан болох шинж илэрч болно.
• Зарим тохиолдолд цагаан эс түр зуур цөөрч болзошгүй. Зарим хүнд спирттэй ундаатай хамт хэрэглэхэд дисульфирам төст урвалын илэрч болдог.

Тун хэтрэлтийн шинж ба түүний эмчилгээ:
• Тун хэтрүүлсэн үед хийх өвөрмөц эмчилгээ байхгүй.
• Шинж тэмдгийн болон дэмжих эмчилгээ хийнэ.
Онцлог:
     Тунгалаг өнгөгүй эсвэл үл мэдэг цайвар шаргал туяатай, ариун уусмал.
Савлалт: 
• 100мл-ээр ариун, полиэтилен бортгонд савлагдана.
• Бортого бүр нь полипропилен саванд ба картон хайрцагт хэрэглэх зааврын хамт савлагдана.
Хадгалах заавар:
• 25˚С-с доош хэмд гэрлээс хамгаалж хадгална.
• ХҮҮХЭД ХҮРЭХГҮЙ ГАЗАРТ ХАДГАЛНА.
Үйлдвэрлэгч :
          Mfd . In India by:
          PROTECH
          Biosystems Pvt. Ltd
          Kh. No. 936, 937, 7 939
          Kishanpur, Jamalpur, Roorkee,
          Dist. Haridwar, Ultarakhand