Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Бетосалик тосон түрхлэг
Худалдааны нэр
Англи
Бетаметазон
Үйлдвэрлэгч
T.O. Chemicals (1979) Ltd
Гарал үүслийн улс
Тайланд
Тун хэмжээ
0.1г+3г/100г - 15г
Эмийн хэлбэр
тосон түрхлэг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

БЕТОСАЛИК

(Тосон түрхлэг)

Найрлага:

Бетаметазон валерат-0,1г

Салицилийн хүчил-3, агуулсан нийлмэл найрлагатай, 15гр тосон түрхлэг.  

Фармакологийн үйлдэл:

Бетаметазон нь глюкокортикоид бөгөөд үрэвсэл, харшил, загатнааны эсрэг өндөр үйлдэлтэй.

Салицилийн хүчил нь микробийн эсрэг үйлдэл үзүүлэх бөгөөд эдийг гуужуулж нөхөн төлжилтийг сайжруулах ба арьсны хатуурлыг зөөлрүүлнэ.

Хэрэглэх заалт:

Экзем, дерматит, хажирст дерматит, нарны дерматит, архаг атопик дерматит, нейродермит, хайрст үлд (псориаз), чонон яр, ихтиоз ба ихтиоз төст эмгэгүүд, арьсны загатнаа, гар хөл дээрх эвэршил зэрэгт тус тус хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун:

Арьсны гэмтэлтэй хэсэгт өдөрт 2 удаа нимгэн түрхэж хэрэглэнэ.

Цээрлэлт:

Бэлдмэлийн найрлаганд байгаа бодисуудад мэдрэг хүмүүс хэрэглэхгүй. Бэлдмэлийг нүүрний гэмтэлтэй хэсэгт болон хүүхдэд 5 хоногоос илүү хугацаагаар хэрэглэхгүй.

Жирэмсэн болон хөхүүл үед:

Жирэмсэн үед хэрэглэхэд аюултай эсэх нь тодорхой бус учир эмчийн заалтаар хэрэглэнэ. Их хэмжээгээр удаан хугацаагаар хэрэглэж болохгүй.

Гаж нөлөө:

Бэлдмэлийг түрхсэн хэсэгт улайх, загатнах, хорсох, хуурайших, арьсны өнгө өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэг илэрч болно.

Савлалт:

Тосон түрхлэгийг 15 граммаар тюбикт савлана.

Хадгалалт:

Хуурай, сэрүүн орчинд хадгална 

Тайландын “ТО Химикал” эмийн үйлдвэр.