Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Калмеко
Худалдааны нэр
Англи
Мекобаламин
Үйлдвэрлэгч
PT. Kalbe Farma Tbk
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
500мкг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар
Жороор олгоно
Калмеко
(Мекаболамин 500 мкг)
Найрлага:
Капсул бүрт:
Үйлчлэгч бодис: Мекобаламин ............................................................. 500 мкг
Туслах бодис: Гидроксипрофилцеллюлоз, лактоз, нартийн цардуул, гликоллат, каллойд силикон диоксид, тальк, магнии стеарат. 
Хэрэглэх арга: ууж хэрэглэнэ.
Фармакодинамик: 
Калмеко нь витамин В12-ын гомолог болох мекобаламиныг агуулдаг. Энэ нь уураг болон нуклейн хүчлийн бодисын солилцоонд ордог ба зөвхөн витамин В12 гомологийн хувьд хүний биед метилжих үйл явцад оролцдог. Мекобаламин нь гомоцистэйн-с метионин болж хувирах явцад болон з-РНХ –г метилжихэд дэмжлэг болсоноор уургийн нийлэгжилтэнд чухал нөлөө үзүүлдэг. Эмнэлзүйн өмнөх судалгаагаар мекобаламин нь харханы сэрэл мэдрэлд эерэг нөлөө үзүүлсэн байна. Туршилтын амьтан дээр мекобаламин нь суудлын мэдрэлийн шалтгаант булчингийн хатингаршил, энцефалитын үеийн мэдрэлийн эдийн гэмтэл, мэдрэлийн үрэвсэл зэрэгт эмчилгээний өндөр өгж байв. Эдгээр үйлдэл нь мекобаламин мэдрэлд нуклейн хүчил, уургийн нийлэгжилтийн сайжруулж, мейлинжих үйл явцыг түргэсгэсэнтэй холбоотой юм. 
Фармакокинетик:
1. Нэг удаагийн тунгаар хэрэглэхэд
Метил-кобаламин (мекобаламин)-г 120 мкг болон 1500 мкг-аар эрүүл, сайн дурын, эрэгтэй, насанд хүрэгчдэд уулгахад дээрх 2 тунгууд 3 цагийн дараа витамин В12 сийвэн дэх концентраци дээд хэмжээндээ хүрсэн ба энэ нь тунгийн хамааралтай байна. Доорх хүснэгтэд хагас задралын хугацаа, сийвэн дэх нийт конценраци болон уулгасанаас хойшхи 12 цагийн дараах концентрацийн муруйн доорх талбайг харуулсан байна. Хуримтлал үүсгэх хэмжээ бүхий нийт В12-ын  40-оос-80% нь ууснаас хойш 24 цагт шээсэнд ялгарч эхний 8 цагт гадагшилсан байна. 
Тун Тmах (hr) Сmах (pg/ml) Cmax (%) АUC120 (pg.hr/mL) T1/2 (hr)
120 µg
1500 µg 2.8 ± 0.2
3.6 ± 0.5 743 ± 47
972 ± 55 37 ± 15
255 ± 51 5.1 ± 2.1
36 ± 7.9 NA
12.5

2. Давтсан тунгаар хэрэглэхэд
Метил кобаламиныг эрүүл, эрэгтэй насанд хүрэгчдэд өдөрт 1500 мкг-р 12 долоо хоногийн турш уулгахад витамин В12–ын сийвэн дэх концентраци хамгийн сүүлийн тунгаас хойш 4 дэх долоо хоног хүртэл тодорхойлогдож байсан. Сийвэн дэх концентраци эхний 4 дэх долоо хоногт анхны тунгаас 2 дахин их болсон байв.  Түүнчлэн 12 дах долоо хоногт 2.8 дахин их болж өссөн бол түүнээс хойш бага зэрэг буурсан боловч сүүлийн тунгаас хойш 4 дэх долоо хоногт үзэхэд эхний өдрийнхөөс 1.8 дахин их байв.  
Хэрэглэх заалт
Калмеко нь витамин В12-ийн дутагдалаас шалтгаалсан захын мэдрэлийн эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ. 
Хэрэглэх арга: 
Насанд хүрэгчид: Хоногт 1500 мкг –г 3 хувааж хэрэглэнэ. Өвчтөний нас, шинж тэмдэгийн хүндрэлийн зэргээс шалтгаалан тунг тааруулна. 
Цээрлэлт:
 Мекобаламин болон бусад найрлагад хэт мэдрэг өвчтөн хэрэглэхгүй. 
Хорт хавдартай өвчтөнд хэрэглэхгүй. 
Анхааруулга:
• Ямар нэгэн эмчилгээний үр нөлөө гарахгүй байгаа тохиолдолд Калмеко эмчилгээг зогсооно
• Гэрэлийн тусгалд задрах тул задалсан дариуд хэрэглэнэ. 
• Витамин В12 дутагдалтай гэсэн эмнэлзүйн хангалттай мэдээлэл байгаа тохиолдолд хэдэн сараар үргэлжлүүлэн хэрэглэгдэнэ. 
Эмийн харилцан үйлчлэл: 
Пара-аминосалицилын хүчил, колхинин, бигуанидууд, неомицин, холестирамин, калийн хлорид, метилдопа болон циметидин нь шимэгдэлтийг бууруулна. 
Хлорамфеникол хэрэглэж байгаа өвчтөнд уг бэлдмэлийн үр дүн муу байж болно. 
Жирэмсэнээс хамгаалах эмтэй хамт хэрэглэх нь сийвэн дэх хэмжээг бууруулна. 
Дээрх харилцан үйчлэл эмнэл зүйд илрэхгүй байж болно. 
Анти-метаболитууд болон ихэнх антибиотикууд нь микробиологийн шинжилгээгээр витамин В12-ын үйлдэлийг бууруулдаг байна. 
Жирэмсэн болон хөхүүл үед
Хүн дээр хийгдсэн судалгаа байхгүй. Хэрэв эмчилгээ давуу дал нь гарч болох эрсдэлээс илүү нөхцөлд хэрэглэнэ. 
Машин, тоног төхөөрөлжтөй харьцах үед
Ямар нэгэн мэдээлэл байхгүй
Илэрч болох гаж нөлөө
Дотор муухайрах, дуршил буурах, суулгах болон хоол боловсруулах замын бусад таагүй шинж тэмдэгүүд, арьсан дээр тууралт гарах, толгой өвдөх зэрэг илэрч болно.
Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид хандана. 
Тун хэтрэлт: мэдээлэл байхгүй
Савлалт: Хайрцаганд 10 хавтгай х 10 капсул
Хадгалалах нөхцөл: 30°С –с бага хэмд, нарнаас хамгаалж хадгална.
Хадгалах хугацаа: Үйлдвэрлэсэнээс хойш 3 жил
Сануулга: Хэрэглэхийн өмнө заавартай сайн танилцана.
Нэмэлт мэдээлэл хэрэгтэй болвол эмчидээ хандана
Хугацаа дууссан тохиолдолд хэрэглэхгүй
Хүүхдээс хол байлгана
Үйлдвэрлэгч: 
PT KALBE FARMA Tbk.
Kawasan Industri delta Silicon, JI.M.N Thamrin Blok A3-1 Lippo Cikarang Bekasi-Indonesia