Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Клавокс
Худалдааны нэр
Англи
Амоксициллин + Калийн клавуланат
Үйлдвэрлэгч
UNITED BIOTECH (P) LIMITED
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
1.2г
Эмийн хэлбэр
тарилгын лиофильжүүлсэн нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Бүртгэлтэй эмнэлгийн хавдрын эмч, эмнэлэг, лабораторийн хэрэглээнд зориулагдсан

 

Ко-Амоксиклав тарилга ВР

КЛАВОКС 1.2г/600мг

 

Зөвхөн судсанд тарихад зориулагдсан.

 

НАЙРЛАГА

КЛАВОКС 1.2г

Туншил бүрд:

Амоксициллин Натри BP Амоксициллин 1.0г хүртэл х.х

Калийн Клавуланат BP Клавуланы Хүчил 200мг хүртэл х.х

 

КЛАВОКС 600мг

Тун шил бүрд:

Амоксициллин Натри BP Амоксициллин 500мг хүртэл х.х

Калийн Клавуланат BP Клавуланы Хүсил 100мг хүртэл х.х

 

ХАРАГДАХ БАЙДАЛ

Амоксициллин нь пенициллиний үндсэн цөм болох 6-аминопеницилланы хүчлээс гаралтай ампициллиний аналог юм. Амоксициллиний молекулын томъёо нь C16H18N3NaO5S ба молекул жин нь 387.38 юм.

Энэ нь дараах бүтцийн томьёотой:

Клавуланийн хүчил нь Streptomyces clavuligerus-ийн исгэх замаар үүсдэг. Энэ нь пенициллинтэй бүтцийн хувьд холбоотой â-лактам бөгөөд эдгээр ферментийн идэвхтэй хэсгийг хааж, олон төрлийн â-лактамазыг идэвхгүйжүүлэх чадвартай бөгөөд дараах бүтцийн томьёотой:

 

ЭМНЭЛ ЗҮЙН ЭМ СУДЛАЛ

Үйлдлийн горим

Клавуланатын бета-лактамазыг дарангуйлах үйлдэл нь амоксициллиний хүрээг өргөжүүлж, бусад бета-лактамын антибиотикт тэсвэртэй олон төрлийн организмд үйлчилдэг. КЛАВОКС-ийн клавуланат нь бета-лактамаза ферментийг хориглон организмд амоксициллиний хурдан нян устгах нөлөөнд мэдрэг болгодог.

 

Микробиологи

КЛАВОКС нь олон төрлийн бактер устгах үйлдэлтэй.

Грам-эерэг

Аэроб: Bacillus anthracis*, Enterococcus faecalis*, Listeria monocytogenes, Streptococcus pneumoniae, Streptococcus pyogenes, Streptococcus viridans, Streptococcus agalactiae, Streptococcus species, Staphylococcus aureus*, Coagulase negative staphylococcl* (Staphylococcus epidermidis.)

Анаэроб: Clostridium species, Peptococcus species, Peptostreptococcus.

Грам-сөрөг

Аэроб: Bordetella pertussis, Escherichia coli*, Haemophilus influenzae*, Helicobacter pylori, Klesbsiella species*, Legionella species. Moraxella catarrhalis*, Neisseria gonorrhoeae*, Pasteurella multocida, Proteus mirabilis*, Proteus vulgaris*, Salmonella species*, Shigella species*, Vibrio cholerae.

Анаэроб: Bacteroides species* (including Bacteroides fragilis), Fusobacterium species*.

* Эдгээр төрлийн бактерийн зарим гишүүд нь бета-лактамаза үүсгэдэг бөгөөд энэ нь зөвхөн амоксициллинд мэдрэг биш болгодог.

Амоксициллинд мэдрэмтгий бичил биетүүдээс үүдэлтэй халдварууд нь амоксициллиний агууламж бүхий КЛАВОКС-н эмчилгээнд хамрагдах боломжтой. Амоксициллинд мэдрэмтгий бичил биетүүд КЛАВОКС -т мэдрэг â-лактамаза үүсгэгч бичил биетүүдтэй хавсарсан холимог халдварыг КЛАВОКС -ээр эмчилж болно.

Фармакокинетик

Клавуланат ба амоксициллин аль аль нь ийлдэсийн уурагтай холбогдох түвшин бага байдаг; 70 орчим хувь нь ийлдэст чөлөөтэй үлддэг.

КЛАВОКС-ийн тунг хоёр дахин нэмэгдүүлэхэд сийвэн дэх түвшин ойролцоогоор хоёр дахин нэмэгддэг.

 

ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨ

Бусад өргөн хүрээний антибиотикуудын нэгэн адил КЛАВОКС нь жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийн үр нөлөөг бууруулж болзошгүй тул өвчтөнд сэрэмжлүүлэх шаардлагатай. Пробенецидийг хамт хэрэглэхийг зөвлөдөггүй.

Амоксициллинтэй эмчилгээний явцад аллопуринолыг хамт хэрэглэхэд арьсны харшлын урвал үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг.

КЛАВОКС ба аллопуринолыг хамт хэрэглэх талаар мэдээлэл алга байна.

 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

КЛАВОКС нь антибиотик эмчилгээ шаардлагатай бактерийн халдварын богино хугацааны эмчилгээнд зориулагдсан:

Амьсгалын дээд замын халдвар (үүнд чих хамар хоолойн) ж.нь. тонзиллит, синусит, дунд чихний урэвсэл, амьсгалын доод замын халдвар, архаг бронхит, гуурсан хоолойн үрэвслийн цочмог хурцадмал байдал.

Бэлгийн болон шээсний замын халдвар, жишээлбэл. цистит. уретрит, пиелонефрит, эмэгтэй бэлэг эрхтний халдвар.

Арьс ба зөөлөн эдийн халдварууд - Яс, үе мөчний халдвар, жишээ нь. Остеомиелит.

Бусад халдвар, жишээлбэл. Цусан үжил, Перитонит, Хагалгааны дараах халдварууд, Хэвлийн хөндийн сепсис, үр хөндөлтийн үеийн халдвар, Төрсний дараах үжил.

КЛАВОКС нь ходоод гэдэс, аарцаг, толгой, хүзүү, зүрх, бөөр, үе мөч солих, цөсний замын зэрэг томоохон мэс заслын үйл ажиллагаатай холбоотой халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулагдсан болно.

Амоксициллинд мэдрэмтгий бичил биетүүд КЛАВОКС-т мэдрэг бета-лактамаза үүсгэдэг бичил биетүүдтэй хавсарсан холимог халдварыгрКЛАВОКС-Р эмчилж болно.

 

ХОРИГЛОХ ЗААЛТ

Пенициллинд хэт мэдрэг.

Бусад â-лактамын антибиотикуудтай ялангуяа цефалоспоринуудтай зөрмөл мэдрэг байж болзошгүйг анхаарах нь зүйтэй.

 

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Халдварын эмчилгээний тун

Насанд хүрэгчид, 40кг-с дээш жинтэй хүүхдэд: Ихэвчлэн 8 цагаар өдөрт 1.2г. Илүү ноцтой халдварын үед 6 цагийн давтамжтай хийж болно.

3 сараас 12 насны хүүхдэд: КЛАВОКС 30 мг/кг* тунгаар 8 цагаар тарина. Ноцтой халдварын үед давтамжийг нэмэгдүүлэн 6 цагаар хийж болно.

0-3 сартай хүүхдэд: <4кг жинтэй нярайд КЛАВОКС 30мг/кг* тунгаар 12 цагаар, >4кг жинтэй нярайд КЛАВОКС 30мг/кг* тунгаар 8 цагаар тарина.

*30мг КЛАВОКС нь 25 мг Амоксациллин, 5мг Клавулины хүчил агуулна.

 

Мэс заслын үеийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор насанд хүрэгчдэд зориулсан тун

Мэдээ алдуулалт 1 цагаас бага хугацаанд үргэлжилдэг бол КЛАВОКС -ийн ердийн тун нь 1.2 г юм. Урт хугацааны мэс ажилбарт: 1.2 г клавоксын дараагийн тунг (24 цагийн дотор 4 хүртэл тун) авах шаардлагатай. Уг ажилбар нь халдвар авах эрсдэл мэдэгдэхүйц их бол энэ дэглэмийг хэдэн өдрийн турш үргэлжлүүлж болно.

Хагалгааны үед халдварын тодорхой эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэс заслын дараа КЛАВОКС-ийг судсанд эсвэл уухаар ердийн эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай болно.

Бөөрний дутагдал үеийн тун:

 

Хөнгөн дутагдал

Дунд зэргийн дутагдал

Ноцтой дутагдал

(Креатинины клиренс >30мл/мин)

(Креатинины клиренс 10-30мл/мин)

(Креатинины клиренс <10мл/мин)

Насанд хүрэгчид

Тунгийн тохируулга хийхгүй

Судсанд 1.2г тунгаар, цааш 600мг тунгаар 12 цагаар судсанд тарина.

Судсанд 1.2г тунгаар, цааш 600мг тунгаар 12 цагаар судсанд тарих ба диализ нь КЛАВОКС-н ийлдэс дэх концентрацийг бууруулах тул диализын үед болон дараа 600мг тунгаар судсанд тарина.

Хүүхэд

Тунгийн тохируулга хийхгүй

30мг/кг тунгаар 12 цагаар

30мг/кг тунгаар 12 цагаар тарина. диализ нь КЛАВОКС-н ийлдэс дэх концентрацийг бууруулах тул диализын үед болон дараа 15мг/кг тунгаар судсанд тарина. Цааш өдөрт 30мг/кг тунгаар тарина.

 

Элэгний дутагдал үеийн тун:

Тунгийн болгоомжлол: элэгний үйл ажиллагааг тогтмол хугацаанд хянах.

Өндөр настаны тун: Тохируулах шаардлагагүй, тун насанд хүрэгчдийнхтэй адил байна. Бөөрний дутагдал илэрсэн тохиолдолд тунг бөөрний дутагдалтай насанд хүрэгчдийн адил тохируулна.

Хэрэглэх арга

КЛАВОКС-ийг судсанд тарих эсвэл үе үе дусаах хэлбэрээр хийж болно. Булчинд тарихад тохиромжгүй.

Хийх арга

1.2 г туншил: бэлтгэхдээ 20мл тарилгын усанд уусгана (эцсийн хэмжээ 20.9 мл)

600 мг туншил: бэлтгэхдээ 10мл тарилгын усанд уусгана (эцсийн хэмжээ 10.5 мл)

Уусгах явцад түр зуурын ягаан өнгө үүсэх эсвэл үгүй ч байж болно. Бэлтгэсэн уусмал нь ихэвчлэн цайвар, сүрэл өнгөтэй байдаг.

Судсанд тарилга: судсанд 3-4 минутын турш аажим тарина.

КЛАВОКС судсанд хийх уусмалыг уусгаснаас хойш 20 минутын дотор хийнэ.

КЛАВОКС-ийг судсанд шууд эсвэл дуслын систем ашиглан хийж болно.

Судсанд дуслаар: КЛАВОКС судсанд тарилгын ус эсвэл натрийн хлоридын (0.9%) уусмалд уусган дусааж болно. 50 мл дусаах шингэнд 600 мг уусгах эсвэл 100 мл дусаах шингэнд 1.2 г уусган уусмалыг цаг алдалгүй хийнэ (жишээ нь жижиг уут эсвэл бюретка ашиглан). 30-40 минутын турш дусаах ба уусгаснаас хойш дөрвөн цагийн дотор дуусгана.

Бусад тохиромжтой дусаах шингэн. (Тогтвортой байдал ба үл нийцэл хэсгийг үзнэ үү.)* Уусмалыг уусгасны дараа нэн даруй дусаана.

Антибиотикийн үлдэгдэл уусмалыг устгах хэрэгтэй.

 

ТУН ХЭТРҮҮЛЭЛТ

Ходоод гэдэсний замын шинж тэмдэг илэрч, шингэний болон электролитийн тэнцвэр алдагдаж болно. Ус, электролитийн тэнцвэрт байдалд анхаарлаа хандуулж шинж тэмдгийн эмчилгээг хийж болно. Амоксициллиний кристаллури ажиглагдсан.

 

АНХААРУУЛГА, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

КЛАВОКС-н эмчилгээг эхлэхээс өмнө хэт мэдрэгийн урвал, цефалоспорин эсвэл бусад харшил үүсгэгчийн талаар анхааралтай судлах хэрэгтэй. Пенициллин эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдэд хүнд, заримдаа үхэлд хүргэдэг хэт мэдрэгийн (анафилактоид) урвалын талаар мэдээлсэн.

Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөнд КЛАВОКС-ийг болгоомжтой хэрэглэнэ.

Удаан хугацаагаар хэрэглэх нь заримдаа мэдрэг бус организмын хэт өсөлтөд хүргэдэг.

Хэрэв тарилгаар өндөр тунгаар хэрэглэх шаардлагатай бол натрийн агууламжийг хязгаарласан хоолны дэглэмд байгаа өвчтөнүүдэд натрийн агууламжийг анхаарна. Амоксициллинийг өндөр тунгаар хэрэглэх үед амоксициллиний кристаллури үүсэх магадлалыг бууруулахын тулд хангалттай хэмжээний шингэний хэрэглээ, шээсний гарцыг хянахыг зөвлөж байна.

 

Жирэмсэн, хөхүүл

Жирэмсэн үеийн хэрэглээ

Эмч шаардлагатай гэж үзээгүй бол жирэмсэн үед хэрэглэхээс зайлсхийнэ.

Хөхүүл үеийн хэрэглээ

КЛАВОКС-ийг хөхүүл үед хэрэглэж болно. Хөхний сүүнд ялгарахтай холбоотой мэдрэмтгий болох эрсдлийг эс тооцвол нялх хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.

 

ГАЖ НӨЛӨӨ

Амоксициллинтэй адил гаж нөлөө ховор бөгөөд ихэвчлэн зөөлөн, түр зуурын шинж чанартай байдаг.

Ходоод гэдэсний урвал

Суулгалт, дотор муухайрах, бөөлжих, антибиотиктой холбоотой колит (псевдомембраноз колит, цусархаг колит зэрэг) зэрэг үр дагавар ховор тохиолддог. Хэрэв ходоод гэдэсний замын гаж нөлөө илэрсэн бол КЛАВОКС-ийг хоолны эхэнд ууснаар багасгаж болно.

Бөөр, шээсний замын эмгэгүүд

Маш ховор: кристалури

Хэт мэдрэгийн урвалууд

Арьсны тууралт (чонон хөрвөс ба эритематоз) нь ховор тохиолддог. Ховор тохиолдолд олон хэлбэрт улайлт, Стивенс-Жонсоны хам шинж. эпидермийн хорт үхжил. Буллез гуужуулагч дерматит ба цочмог ерөнхий эксантематозын идээт үрэвсэл (AGEP) бүртгэгдсэн. Эдгээр төрлийн тууралтуудын аль нэг нь илэрвэл эмчилгээг зогсооно.

Цусанд гарах өөрчлөлт

Ховор тохиолдолд эргэх боломжтой лейкопени (нейтропени эсвэл агранулоцитоз орно) тромбоцитопени ба гемолитик цус багадалт тохиолддог.

ТМС-д үзүүлэх нөлөө

Төв мэдрэлийн тогтолцооны нөлөө маш ховор ажиглагддаг. Эдгээрт эргэлтгүй гиперактив байдал орох, толгой эргэх, толгой өвдөх, таталт өгөх. Бөөрний үйл ажиллагаа суларсан эсвэл өндөр тунгаар ууж байгаа хүмүүст таталт үүсч болно.

Судасны эмгэгүүд

Тарьсан талбайд флебит үүсэлт бүртгэгдсэн.

 

ЭМ ЗҮЙН ХЭСЭГ

Үл нийцэл

КЛАВОКС судсанд тарих цусны бүтээгдэхүүн, уургийн гидролизат зэрэг бусад уураг агуулсан шингэн эсвэл судсанд тарих липидийн цийдмэгтэй хольж болохгүй.

Хэрэв КЛАВОКС -ийг аминогликозидтой хамт хэрэглэх бол антибиотикийг тариур, судсанд хийх шингэний саванд эсвэл эмийн багцад хольж болохгүй, учир нь эдгээр нөхцөлд аминогликозидын идэвхжил алдагдах магадлалтай.

 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

25ºC ихгүй хэмд хадгална. Гэрлээс хамгаална.

 

САВЛАЛТ

КЛАВОКС 1.2г: хайрцагт зааврын хамт 1 туншил.

КЛАВОКС 600мг: хайрцагт зааврын хамт 1 туншил.

 

Үйлдвэрлэгч :

UNITED BIOTECH (P) LIMITED

Bagbania, Baddi-Nalagarh Road,

Distt. Solan (HP) - 174 101