Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Рекуштеин
Худалдааны нэр
Англи
Эрдостеин
Үйлдвэрлэгч
PT. Pertiwi Agung
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
175мг/5мл-60мл
Эмийн хэлбэр
хөвмөлийн нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

РЕКҮШТЕЙН

RECUSTEIN

Хуурай сироп

Найрлага:

5 мл-т агуулагдах : Эрдоштеин .............................. 175мг

Эм судлалын  үйлдэл:                                                                                                                               

  • Эрдоштейн нь цэр, салстын наалдамхай чанар болон түүний идээт үрэвсэлийг бууруулах нөлөөтөй цэр ховхлох бүлгийн эм юм. Эрдоштейн нь бодисын солилцооны дараа чөлөөт сульфогидриль бүлгүүд бий болсоноор идэвхтэй хэлбэрт ордог продраг эм. Энэхүү идэвхитэй метаболитууд нь глюкопротеин дисульфидийн гинжийг тасалж цэрний наалдамхай чанарыг багасгадаг. Эрдоштеин нь цэрэнд үйлчлэх антибиотикийн концентрацийг нэмэгдүүлдэг.
  • Эрдоштеин нь идэвхтэй метаболитдоо чөлөөт сульфогидрилийн бүлэгтэйн хувьд антиоксидант үйлдэлтэй болох нь in vitro болон in vivo аргаар   судлагдсан.

Хэрэглэх заалт:

Амьсгалын замын архаг болон цочмог өвчний үед цэр ховхлох, шингэлэх зорилгоор хэрглэнэ.

Хэрэглэх тун:

Хүүхдэд: 15-19 кг жинтэйд: 5 мл-ээр өдөрт 2 удаа,

20-30кг жинтэйд: 5 мл-ээр өдөрт 3 удаа,

30кг-аас дээш жинтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд: 10 мл-ээр өдөрт 2 удаа ууна.

Хуурай сиропыг 46 мл усанд найруулж 60мл суспенз болгоно.

Суспензийг хөргөгчинд (2-80С) дээд тал нь 7 хоног хадгална.

Рекүштейний хуурай сироп нь амт оруулагч агуулаагүй.

Цээрлэлт:

  •  Уг бүтээгдэхүүнд хэт мэдрэмтгий нь мэдэгдсэн өвчтөнд
  • Элэгний цирроз болон цистатион-синтетаза ферментийн дутмагшилтай өвчтөнд хэрэглэхгүй.
  • Бөөрний дутмагшилтай өвчтөнд (креатининий клеаренс 25 мл/мин бага)
  • Бамбай булчирхайн шүүрэл ихэссэн, ходоодны үрэвсэлтэй, нүдний даралттай, түрүү булчирхай томорсон үед.
  • Өвчтөн ходоод болон 12 нугалаа гэдэсний шархлаатай бол хэрэглэхгүй.

Гаж нөлөө:

  • Ходоод гэдэсний үйл ажиллагаа хэвийн биш үед хэрэглэвэл эмийн хамааралтай системийн гаж нөлөө илэрч болно.
  • Хэрвээ хүсээгүй үр нөлөө илэрвэл эмчид хандана.
  • Дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх, гүйлгэх, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, толгой өвдөх, ханиад хүрэх, амьсгалахад бэрхшээлтэй болох зэрэг илэрч болзошгүй.
  • Арьсны улайлт, загатнаа, экзем гарна.

Анхааруулга болон болгоомжлол:

  • Жирэмсэн болон хөхүүл эх: Эрдоштейныг  жирэмсэн үед хэрэглэхэд аюулгүйн үзүүлэлт байхгүй ба бусад бүх эмийн адил жирэмсэнд зөвлөгдөхгүй. Мөн хөхүүл үед хэрэглэхгүй.
  • Рекүштейний хуурай сироп нь сахар агуулдаг тул чихрийн шижин өвчтэй, бага илчлэгтэй хоолны дэглэм барьж байгаа өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
  • Хөнгөн хэлбэрийн элэгний өвчтэй хүнд эрдоштейн хэрэглэхэд гаж нөлөө ихсэх байдал ажиглагдаагүй боловч хоногт 300 мг-аас хэтрүүлж болохгүй.
  • Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд эрдоштеинийг хэрэглэхгүй. Аль ч эмийг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчээс асуугаарай.
  • Хэрвээ ноцтой гаж нөлөө илэрч байвал эм хэрэглэхээ зогсоож, эмчид нэн даруй хандаарай.
  • Эрдоштеин нь машин техниктэй харьцах чадварт маш бага   нөлөөлнө.

Эмийн харилцан үйлчлэл:

  • Эмийг гуурсан хоолой тэлэгч эмүүд (теофиллин, β-2-миметик, ханиадны, тайвшруулах эм зэрэг), антибиотиктай хамт хэрэглэж болох ба бусад эм тариатай харилцан үйлчлэлцэхгүй.
  • Бамбай булчирхайн шүүрэл ихэссэн, ходоодны үрэвсэлтэй, нүдний даралттай, түрүү булчирхай томорсон үед.
  • Өвчтөн ходоод болон 12 нугалаа гэдэсний шархлаатай бол хэрэглэхгүй.

 Тун хэтрэлт:

  • Зөвлөгдсөн тунгаас хэтрүүлвэл (900мг/өдөрт): хөлрөх, толгой эргэх, халуу оргих байдлууд ажиглагдсан.

Хадгалат: 300С-ээс бага хэмд хуурай газар, гэрлээс хамгаалж хадгална.

Хэрэглэхийн өмнө сайн сэгсрэнэ.

Савлалт:

Хайрцагтай, бортгонцорт 60мл-ээр савлагдсан.

Зөвхөн жороор олгогдоно.

Үйлдвэрлэгч : PT PERTIWI AGUNG Bekasi-Индонези