
Хэрэглэх заавар
Витамин В12 500 мкг,
Vitaminum В12 500 mcg
Худалдааны нэр: Витамин В12 500 мкг
Олон улсын нэр: Цианокобаламин
Эмийн хэлбэр: Тун шилтэй тарилгын уусмал.
Эмийн найрлага, тун хэмжээ: 1 тун шилэнд:
- Үндсэн үйлчлэгч бодис: Цианокобаламин 500 мкг
- Туслах бодис: Натрийн хлорид 9 мг
- Тарилгын ус 1 мл хүртэл агуулагдана.
Үйлдэл:
Витамин В12 нь бодисын солилцоонд оролцох болон цус төлжүүлэх үйлдэлтэй. Бие махбодод (голчлон элгэнд) коферментийн хэлбэр болох аденозилкобаламин буюу кобаламид болон хувирах бөгөөд тэдгээр нь витамин В12-ын идэвхитэй хэлбэр болохын зэрэгцээ олон төрлийн ферментийн найрлаганд тухайлбал фолийн хүчлийг тетрагидрофолийн хүчил болгон хувиргагч редуктаза ферментийн найрлаганд оролцоно. Тэрээр биологийн өндөр идэвхитэй.
Кобаламид нь метилийн болон бусад нүүрстөрөгчийн бүлгийг зөөвөрлөхөд оролцох тул тэрээр дезоксирибоза болон ДНХ үүсэхэд зайлшгүй хэрэгцээтэй бөгөөд креатин, метионинд метилийн бүлгийн донор болно. Липотроп хүчин зүйлийн нийлэгжилт нь холин хэлбэрээр метилмалоны хүчил хувны хүчил болон хувирахад оролцох бөгөөд тэр нь миелиний найрлаганд орж пропионий хүчлийн шингэнд тусална. Цусны төлжилтийн хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй хэрэгцээтэй бөгөөд тухайлбал улаан эс гүйцэн хөгжихөд тусална.
Цусны улаан эс дотор сульфгидрил бүлэг хуримтлагдахад туслах бөгөөд цус задрахыг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлнэ. Цус бүлэгнэх системийг идэвхижүүлж өндөр тунгаараа протромбиний идэвхийг нэмэгдүүлж цус бүлэгнэлтийг сайжруулна. Цусанд холестерины түвшинг багасгана. Элэг болон мэдрэлийн системийн үйл ажиллагаанд дэмжих нөлөө үзүүлнэ. Эдийн нөхөн төлжилтийг сайжруулна.
Хэрэглэх заалт:
- Витамин В12-ын дутмагшилийг дагалдан илэрдэг эмгэгүүд: Витамин В12 дутагдалтай холбоотой архаг цус багадалт (Аддисон-Бирмерийн өвчин, хоол шингэцийн холбоот макроцитар цус багадалт), бусад цус багадалтын (төмөр дутагдалын, цус алдалтын дараах, апластик, хорт бодис болон эмийн бодисын нөлөөгөөр үүссэн гэх мэт) хам эмчилгээнд хэрэглэнэ.
- Дараах бүрдэл эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд: Архаг гепатит, элэгний хатуурал, элэгний үйл ажиллагааны дутмагшил, архаг архидалт
- Мэдрэлийн өвчнүүд: Полиневрит, радикулит, гипотрофи, невральги (ялангуяа гурамсан мэдрэлийн невральги ), фуникулярмиелоз, гэмтэлийн гаралтай захын мэдрэлийн эмгэг, хажуугийн амиотроф хатуурал, хүүхдийн тархины саажилт болон Дауны өвчин гэх мэт.
- Арьсны эмгэгүүд: Хайраст үлд, фотодерматоз, херпес хэлбэрийн дерматит, атопик дерматит
- Урьдчилан сэргийлэх зорилгоор: Бигуанидийн бэлдмэл, ПАСК, аскорбины хүчлийг өндөр тунгаар хэрэглэж байгаа болон ходоод гэдэсний замын эмгэгийн (ходоод, нарийн гэдэс тайруулах, Кроны өвчин, шимэгдэлт дутмагших хам шинж, спру г.м) улмаас витамин В12 –ын шимэгдэлт өөрчлөгдсөн тохиолдлууд, нарийн гэдэсний өвчнүүд, суулгалт, туяаны өвчний үед тус тус хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
Бэлдмэлийг арьсан дор, булчинд, болон судсанд тарьж хэрэглэнэ. Аддисон-Бирмерийн цус багадалтын үед хоногт 100- 200 мкг тунгаар нэг өнжөөд арьсан дор тарьж хэрэглэнэ. Фуникуляр миелозын үед мөн мэдрэлийн системийн үйл ажиллагаа алдагдсан макроцитар цус багадалтын үед хоногт 400-500 мкг тунгара эхний 7 хоногт өнжөөд хэрэглэх бөгөөд цаашид 5- 7 хоногийн завсарлагатайгаар (фолийн хүчлийг хамт хэрэглэдэг) хэрэглэх бөгөөд өвчин намжих үед хоногт 100 мкг-ын барих тунгаар сард 1 удаа хэрэглэх ба мэдрэлийн системийн үйл ажиллагаа алдагдсан үед 200-400 мкг тунгаар сард 2- 4 удаа хэрэглэнэ.
Гэмтлийн гаралтай захын мэдрэлийн системийн
эмгэгийн үед 200-400мкг тунгаар өнжөөд нэг удаа 30- 45 хоног хэрэглэнэ. ТМС-
ийн захын мэдрэлийн системийн өвчний үед 200- 500 мкг тунгаар өнжөөд нэг удаа 2
долоо хоног хэрэглэнэ.
Элэгний үрэвсэл болон хатуурлын үед хоногт
30-60мкг буюу 100 мкг тунгаар өнжөөд нэг удаа 25- 40 хоног хэрэглэнэ.
Туяаны өвчний үед 60- 100мкг тунгаар өдөр бүр 20
-30 хоног хэрэглэнэ.
Фуникуляр миелоз хажуугийн амниотроф хатуурлын
үед интралюмбально 15-30 мкг тунгаар тунг аажим ихэсгэн 200- 250 мкг хүртэл
нэмэгдүүлж хэрэглэнэ.
Витамин
В12- н дутагдлыг арилгах зорилгоор нэг мг тунгаар өдөрт нэг удаа 1- 2 долоо
хоногийн турш булчинд ба судсанд тарьж хэрэглэнэ.
Бага насны хүүхдийн хоол тэжээлийн гаралтай цус
багадалт болон дутууу нярай хүүхдэд 30 мкг тунгаар өдөрт нэг удаа 15 хоногийн
турш арьсан дор тарьж хэрэглэнэ.
Бага насны хүүхдийн тэжээлийн доройтол болон
Дауны өвчин, хүүхдийн тархины саажилтын үед 15- 30 мкг тунгаар өнжөөд нэг удаа
арьсан дор тарина.
Хориглох заалт:
Бэлдмэлийн найрлагад хэт мэдрэгшсэн өвчтөн, тромбэмболи, эритреми, эритроцитоз, жирэмсэн үед (зарим судалгаагаа В бүлгийн витаминыг өндөр тунгаар хэрэглэхэд ургийн гаж хөгжил үүсдэг болох нь мэдээлэгдсэн), хөхүүл үед тус тус хэрэглэхгүй.
Гаж нөлөө:
Харшлын урвал, сэтгэцийн хөөрөл, зүрхээр өвдөх, зүрх дэлсэх, суулгах, толгой өвдөх болон толгой эргэх гаж нөлөө илэрч болзошгүй. Өндөр тунгаар хэрэглэх үед цусны бүлэгнэлт ихсэн пуриний солилцоо өөрчлөгддөг.
Бусад эмийн бэлдмэлтэй харилцан нөлөөлөл:
Аскорбины хүчил, хүнд металлын давсууд (цианокобаламин идэвхгүйждэг), тиамин бромид, пиридоксин, рибафлавин (цианокобаламины молекулд агуулагдах кобальт нь витаминуудыг задалдаг) зэрэг эмүүдтэй эм зүйн үл нийцэлтэй. Түүнийг цусны бүлэгнэлт нэмэгдүүлэх эмүүдтэй хамт хэрэглэхгүй. Аминогликозидууд, салицилатууд, эпилепсийн эсрэг эмүүд, колхицин, калийн бэлдмэлүүд нь түүний шимэгдэлтийг саатуулна. Тиамины нөлөөгөөр үүсэх харшлын урвалыг ихэсгэдэг. Хлорамфеникол нь түүний цус төлжүүлэх нөлөөг саатуулдаг. Фолийн хүчилтэй хамт хэрэглэвэл хорт нөлөө нь ихэсдэг.
Тусгай анхааруулга:
Витамин В12 –ын дутагдалтай гэдэг нь батлагдсан байх шаардлагатай. Эмчилгээний явцад захын цусны үзүүлэлтүүдийг хянаж байх ёстой. Төмөр болон ретикулоцитын агууламжийг 5 -8 хоног тутамд тодорхойлно. Улаан эсийн тоо, өнгө илтгэгч болон гемоглобины хэмжээг нэг сарын туршид 7 хоногт 1- 2 удаа цаашид сард 2 – 4 удаа хянана. Улаан эсийн тоо 4- 4,5 сая микролитр хүрэх үед өвчин намжмал байдалд шилжих ба улаан эсийн хэмжээ хэвийн болох үед анизо- ба пойкилоцитоз арилж эритикулоцитийн криз эмчлэгдсэний дараа ретикулоцитийн агууламж хэвийн хэмжээндээ шилждэг. Цусны үзүүлэлтүүд хэвийн болсны дараа 4 -6 сар тутамд нэгээс цөөнгүй удаа захын цусны шинжилгээ хийж байх ёстой.
Цус бүлэгнэх хандлагатай болон зүрхний бахтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. (0.1 мг хүртэл бага тунгаар тарина). Фернициоз цус багадалт болон ходоод гэдэсний замын мэс заслын өвчтөнд удаан хугацаагаар хэрэглэх ёстой. Жирэмсэн болон хөхүүл эхэд тохирох тунгаар хэрэглэж байгаа үед мөн өндөр настанд дээр дурьдсанаас өөр гаж нөлөө илэрч байсан нь тэмдэглэгдээгүй болно.
Хүчинтэй хугацаа:
- Үйлдвэрлэсэнээс хойш 3 жил хүртэл хадгалж болно.
- Хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Хадгалах нөхцөл ба анхааруулга:
Ø Нарны шууд тусгалаас хамгаалагдсан нөхцөлд хуурай сэрүүн газарт хадгална.
Ø Хүүхэд хүрэхгүй газар хадгална.
Олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.
Савлалт:
- 500мкг- 1 мл хэмжээгээр туншилэнд савлагдана.