
Хэрэглэх заавар
ЦИТРАМОН П ШАХМАЛ ЭМ
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Эмийн худалдааны нэр: Цитрамон П
Олон улсын нэр: Цитрамон П
Эмийн хэлбэр: Шахмал эм
Эмийн найрлага, тун: 1 шахмал нь 0.18 г ацетаминофен, 0.24 г ацетилсалицилын хүчил, 0.03 г кофейн агуулна.
Туслах бодисууд: натрийн карбоксиметилт цардуул, магнийн стеарат, цардуул, какао, тальк
Эмийн эмчилгээний бүлэг: Өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг бэлдмэл.
Эм судлалын үйлдэл:
Парацетамол буюу ацетоаминофен нь фенацетины метаболизмын үр дүнд үүсдэг, өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг бага зэрэг үйлдэлтэй бодис. Тархин дахь простогландины нийлэгжилт болон нугасан дахь простогландины хэмжээг бууруулснаар өвдөлт мэдрэгч эсийн (ноцицепторын) мэдрэмжийг багасган өвдөлт намдааж, тархины дулаан зохицуулгад нөлөөлснөөр халууныг бууруулдаг.
Ацетилсалицилын хүчлийн өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг үйлдэл нь ацетил, салицилын бүлгийн болон салицилын идэвхтэй метаболитын үйлдэлтэй холбоотой. Ацетилсалицилын хүчил нь циклооксигеназа (ЦОГ1, ЦОГ2) ферментийг шууд, буцалтгүйгээр хориглож арахидоны хүчлээс простогландин болон тромбоксан үүсэхийг бууруулдаг.
Кофейн нь эсийн плазмын мембраны аденозины хүлээн авуурт (рецепторт) антагонист үйлдэл үзүүлдэг. Аденозин нь симпатикийн өмнөх хэсгээс нейротрансмиттерүүдийг чөлөөлөгдөхийг хориглодог боловч норэфинефрин болон ангиотензины үйлдлийн хүчийг нэмэгдүүлдэг. Кофейн нь аденозины рецепторт антагонист үйлдэл үзүүлснээр нейротрансмиттерүүдийн чөлөөлөгдөхийг нэмэгдүүлдэг ба тархины сэтгэл зүйн төвүүдийг идэвхжүүлдэг, судсыг өргөсгөж, цусны эргэлтийг сайжруулна, нойрмоглох ба ядрах мэдрэмжийг багасгаж, бие махбодийн болон сэтгэлийн хөдөлгөөнийг идэвхжүүлдэг.
Хэрэглэх заалт: Толгой, шүдний өвдөлт, мигрень, мэдрүүл булчин, үений өвдөлт, гэмтэл түлэгдэлийн өвдөлт зэрэг төрөл бүрийн гаралтай сулавтар, болон дунд зэргийн өвдөлтүүд, халдварт болон үрэвсэлт өвчнүүдийн үед халуун бууруулах зорилгоор тус тус хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун: Насанд хүрэгчид 0.25-0.5 г-аар, хүүхэд 0.125-0.25 г-аар өдөрт 3 удаа хүрэлцэхүйц хэмжээний усаар даруулан ууж хэрэглэнэ.
Бэлдмэлийг халуун бууруулах зорилгоор 3 хоног, өвдөлт намдаах зорилгоор 5 хоногоос илүү хугацаагаар хэрэглэхгүй ба үргэлжлүүлэн хэрэглэх бол эмчээс зөвлөгөө авна уу.
Анхааруулга: Элэг бөөрний өвчтэй буюу халдварт гепатитаар өвчилж байсан хүмүүс, цусны билирубин ихэссэн өвчтөн, цус алдалт болон цус өтгөрлийн эмгэг өөрчлөлтүүд, витамин К дутагдал, гемофили, цусны ялтаст эсийн тоо багассан үед, жирэмсэн, хөхүүл эхчүүд болон өндөр настан болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
Гаж нөлөө: Дотор муухайрах, аюулхай орчмоор өвдөх, суулгах, харшлын (арьсаар туурах, загатнах, чонон хөрвөс, квинкийн хаван зэрэг) шинжүүд илрэх, цус багадах, цусанд метамоглобин үүсэх, удаан хугацаагаар хэрэглэсэн үед толгой өвдөх, хараа өөрчлөгдөх, чих шуугих зэрэг сөрөг нөлөө илэрч болзошгүй.
Хориглох заалт:
ü Ацетаминофен, ацетилсалицилын хүчил, кофейн болон найрлагад нь орсон бусад бодисуудад хэт мэдрэг хүмүүс
ü Ходоод гэдэсний цус алдалт, элэг ба бөөрний дутагдал, цусны өвчнүүдийн үед
ü 3 сар хүртэлх насны хүүхэд хэрэглэхийг хориглоно.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Цитрамоныг жирэмсний эхний 3 сартайд болон хөхөөр хооллож буй үед хэрэглэхгүй. Найрлагад агуулагдах ацетилсалицилын хүчил тератегон нөлөөтэй ба жирэмсний эхний 3 сард төрөлхийн ургийн гажиг үүсэхээс сэргийлж хэрэглэхийг хориглодог.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Хэт өндөр тунгаар хэрэглэх үед дотор муухайрах, бөөлжих, толгой эргэх, гэдэсний дээд хэсгээр өвдөх шинж тэмдэг илэрнэ. Хүндээр хордсон тохиолдолд нойрмоглох, сульдах, ухаан балартах, унаж татах, бронхын спазм, цус алдах, амьсгалахад хүнд болох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Эдгээр шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд түргэн тусламж дуудаж яаралтай эмнэлгийн тусламж авна уу.
Эмийн харилцан үйлчлэл: Цитрамон нь шууд бус үйлдэлтэй антикоагулянт, стероид болон гипогликемийн эмийн үр нөлөөг нэмэгдүүлдэг. Бусад стеройд бус үрэвслийн эсрэг өвдөлт намдаах эмүүд болон метотероксаттай хамт хэрэглэвэл үүсэх гаж нөлөөний эрсдлийг нэмэгдүүлнэ. Барбитуратууд, рифампицин, эпилепсийн эмүүд болон этанолтой хамт хэрэглэвэл ацетаминофены элэг хордуулах нөлөөг ихэсгэнэ. Цитрамон нь даралт бууруулах эмүүд болон биеэс шээсний хүчлийг гадагшлуулахыг дэмждэг үе мөчний эмийн үр нөлөөг бууруулна.
Савлалт: Цитрамон П шахмал эмийг 10 ширхэгээр багцлан PVC блистерт савлаж, 10 блистерийг зориулалтын цаасан хайрцагт хийж, хэрэглэх зааврыг хавсаргана.
Хадгалах нөхцөл: 250С-аас дээшгүй хэмд гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хуурай сэрүүн нөхцөлд хадгална.
Хүчинтэй хугацаа: 3 жил
Олгох нөхцөл: Жоргүй олгоно.
Үйлдвэрлэгчийн хаяг: Сонсголонгийн гудамж- 32/2, Үйлдвэрийн баруун бүс-4,
20-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар-16103-0006, Монгол улс
Утас: 77173117, 1800-1883, E-mail: pharma@monos.mn, Web: www.emonos.mn
Бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчийн санал хүсэлтийг авах утасны дугаар: 94041883












































