Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Гидрокортизон тосон түрхлэг
Худалдааны нэр
Англи
Гидрокортизон
Үйлдвэрлэгч
Монос Фарм ХХК
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
20г
Эмийн хэлбэр
тосон түрхлэг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ГИДРОКОРТИЗОН 1 % ТОСОН ТҮРХЛЭГ

Эмийн худалдааны нэр: ГИДРОКОРТИЗОН 1 % ТОСОН ТҮРХЛЭГ

Эмийн хэлбэр: тосон түрхлэг    

 

Эмийн найрлага: 1 г тосон түрхлэг нь 10 мг гидрокортизоны ацетат агуулна.

 

Туслах бодис: Пропиленгликоль, вазелин, ланолин, стеарины хүчил, метилпарабен, пропилпарабен.

   

Эм судлалын үйлдэл

Гидрокортизон нь хэсэг газрын эмчилгээнд зориулсан үрэвслийн эсрэг, загатнаа намдаах глюкокортикоид эм.

Лимфоцит болон макрофаг эсээс чөлөөлөгдөх цитокин (интерлейкин болон интерферон), үрэвслийн медиатораас чөлөөлөгдөх эозинофилыг саатуулахаас гадна простагландины нийлэгжил болон арахидоны хүчлийн хувиралыг бууруулах зэрэг үйлдэл үзүүлнэ. Мөн гиалуронидаза ферментийг дарангуйлж хялгасан судасны нэвчимхий чанарыг багасгаснаар хэсэг газарт хаван бууруулна.

 

Хэрэглэх заалт

Арьсны үрэвслийн анхны  шинж тэмдгүүд загатнах, улайх, хавагнах зэрэгт хэсэг газарт түрхэж хэрэглэнэ. Мөн хайрст үлд, янз бүрийн хэлбэрийн хажирас тухайлбал толгой хуйхны хажираст тус тус хэрэглэнэ.

 

Тун, хэрэглэх арга

Гидрокортизон 1% тосон түрхлэгийг арьсны гэмтсэн хэсэгт хоногт 2-3 удаа түрхэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь арьсны эдгэрэлтээс хамаарах бөгөөд  6-14 хоног үргэлжилнэ.

Арьсны эдгэрэлт удаан явцтай үед эмчилгээг 20 хоног хүртэл сунгаж болно. Мөн эмчилгээний үр дүнг сайжруулахын тулд боолт тавьж болно. Эмчийн тусгай зааврын дагуу эмчилгээг 4 долоо хоног хүртэл үргэлжлүүлнэ.

 

Гаж нөлөө

Гидрокортизон 1% тосон түрхлэгийг арьсанд түрхэхэд ховор тохиолдолд харшлын урвал илэрч болзошгүй. Эмчийн зааврын дагуу урт хугацааны (4 долоо хоногоос дээш) эмчилгээг хийх үед арьс нимгэрэх, өнгө нь өөрчлөгдөх болон гипертрихоз (үс ихээр ургах ) хам шинж үүсэлт ажиглагдана.

 

Хориглох заалт

Гидрокортизон 1% тосон түрхлэгийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг хориглоно.

Вирүсийн, бактерийн, сүрьеэгийн, мөөгөнцөртөх өвчнүүдийн үед, сүрьеэ болон тэмбүүгээс болсон арьсны гэмтэл, батгашил, ам орчмын арьсны үрэвсэл, арьсны хавдар, жирэмсний эхний 3 сард тус тус хэрэглэхгүй. Тосон түрхлэгийг ам, нүд, ил шарх, үтрээний салстад түрхэхгүй.

 

Анхааруулга

Өндөр настан болон хүүхдэд болгоомжтой хэрэглэх бөгөөд 6-с доош насны хүүхдэд эмчийн зааврын дагуу хоногт 1 удаа түрхэж хэрэглэнэ.

Эмчилгээний үргэлжлэх хугацааг 3 долоо хоногоос хэтрүүлэхгүй.

 

Хадгалах нөхцөл

Гидрокортизон 1% тосон түрхлэгийг +250С ихгүй хэмд, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

 

Савлалт

Гидрокортизон 1% тосон түрхлэгийг 10г, 20г-аар гэрлээс хамгаалсан тубд хэрэглэх зааврын хамт савлан гаргана.

 

Хүчинтэй хугацаа: 2 жил

 

Эмийн сангаас олгох нөхцөл: Жороор олгоно.   

 

Үйлдвэрлэгч: Монос фарм ХХК

 

Үйлдвэрлэгчийн хаяг

Монгол улс, 16103-0006, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20-р хороо, Сонсголонгийн зам гудамж 32/2 тоот.

Утас: 1800-1883, 77173117

E-mail: pharma@monos.mn, web: www.monos.mn

 

Бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчийн санал хүсэлт хүлээн авах утас: 94041883