
Хэрэглэх заавар
Фуроксетил (Furoxetil)
Найрлага:
Шахмал бүрд 250мг цефуроксимтай тэнцэхүйц цефуроксим аксетил агуулагдана.
Хольц шаардагдах хэмжээгээр агуулагдана.
Хольцийн найрлага: Эрдэнэшишийн цардуул, лактоз, этилцеллюлез, магнийн стеарат, цэвэршүүлсэн тальк, натрийн картелез, усгүй каллиод, цахиур болон титаны диоксид агуулагдана.
Эм судлалын үйлдэл:
Цефуроксим натри нь эсийн ханын нийлэгжилтийг саатуулах механизмаар бактрецид үйлдэл үзүүлнэ. Цефуроксим натри нь дараах нянгийн эсрэг идэвхитэй нөлөөлдөг. Үүнд:
Агаартан, Гр (-) нян: Escherichia coli, haemophilus influenzae (ампициллинд мэдрэг бус нянг оролцуулаад) Klebsiella spp, Niesseria, Proteus mirabilis, Procidencia sp, Proteus rettgeri, Haemophilus paraingluenzae, Branhamella catarrhalis, Moraxella catarrhalis (бета-лактамаза үүсгэгчдийг оролцуулаад), Borelia burgdorferi, Providencia rettgeri
Агаартан, Гр(+) нян : Staphylococcus aureus and Staphylococcus epidermides (пинициллиназа үүсгэгч хийгээд метициллинд тэсвэртэй омгуудыг оролцуулаад), streptococcus pyogenes, (and streptococcus agalactiae)
Агааргүйтэн : Peptococcus and Peptostreptococcus spp., Clostridum sp.,and Bacteroides, Fusobacterium spp., Propionibacterium sp
Хэрэглэх заалт: Цефуроксим нь цефалоспорины бүлгийн ууж хэрэглэдэг антибиотик болно. Уг эмийг түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ.
- Амьсгалын дээд замын халдвар: Дайвар хөндийн цочмог үрэвсэл, дунд чихний үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, залгиур хоолойн үрэвсэл.
- Амьсгалын доод замын халдвар: Уушигны хатгалгаа, цочмог бронхит, архаг бронхитын хурцдал, нийгмийн хамааралт бронхопнемони
- Шээс ялгаруулах замын халдварууд,
- Хүндрэлгүй заг хүйтэн,
- Арьсны бүтцэт эдийн халдварууд
Хэрэглэх тун:
Насанд хүрэгсэд ба 13-с дээш насны хүүхдэд:
- Ердийн тун: 250мг-аар 12 цагаар 7-14 хоног хэрэглэнэ.
- Гуурсан хоолойн цочмог үрэвсэл, архаг үрэвслийн хөдлөл, уушигны нийтлэл тохиолддог хатгаа: 500мг-р 12 цагаар хэрэглэнэ.
- Шээс ялгаруулах замын хүндрэлгүй халдварууд: Дунджаар 125-250мг-аар 12 цагаар хэрэглэнэ.
- Хүндрэлгүй заг хүйтэн өвчинд: 1,0гр-аар нэг удаа хэрэглэнэ.
Хүүхдэд:
- Ердийн тун: 125мг-аар 12 цагаар буюу хоногт 10мг/кг-аар (дээд тал нь хоногт 250мг) тооцон хэрэглэнэ.
- Дунд чихний үрэвсэлд: 2-оос дээш настай хүүхдэд: 250мг-аар 12 цагаар буюу 12 цаг тутамд 15мг/кг-аар (дээд тал нь 500 мг) тооцон хэрэглэнэ.
- 2-оос доош настай хүүхдэд: хэрэглэхийг зөвөлдөггүй болно.
Анхааруулга ба болгоомжлол:
Ерөнхий болгоомжлол:
Фуроксетилийг пенициллины харшилтай өвчтөнд болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Учир нь пенициллин болон цефалоспорины бүлгийнг антибиотикийн хооронд солбимол харшил тохиолдож болно.
Фуроксетилийг мөн ходоод гэдэсний замын өвчин ялангуяа бүдүүн гэдэсний үрэвсэлтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай буюу дутмагшилд орж байсан өвчтөнд уг эмийг цусны сийвэн дэх тун нь эмчилгээний түвшнөөс өндөрөөр удаан хугацаагаар хадгалагдаж болох тул тунг багасгаж хэрэглэх шаардлагатай.
Фуроксетилийн удаан хугацаагаар хэрэглэх үед бусад антибиотикуудын нэгэн адил дикбактериоз үүсч болох тул өвчтөнг байнга хянаж байх нь зүйтэй. Эмчилгээний явцад дээрх суперинфекци тохиолдвол тохирох арга хэмжээ авна.
Жирэмсэн үед:
Судалгааны үед үр хөврөл хордуулах болон ургийн гаж хөжил үүсэх сөрөг нөлөө илрээгүй. Гэхдээ жирэмсэн эхэд сайтар нотолгоот судалгаа хийгдээгүй байгаа болно. Амьтанд хийгдсэн нөхөн үржихүйн судалгаа нь хүний хариу урвалтай тэр болгон тохирохгүй учир жирэмсэн үед зөвхөн зайлшгүй шаардлага гарсан үед л хэрэглэнэ .
Хөхүүл үед:
Фуроксетил хөхний сүүгээр бага хэмжээгээр ялгардаг. Гэхдээ хөхүүл эхэд фуроксетилийг болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
Энэхүү эм нь зөвхөн эмчийн жороор олгогдох бөгөөд илүү тодорхой мэдээлэл шаардагдвал эмч буюу эмзүйчид хандаарай.
Цээрлэлт:
Цефуроксим буюу цефалоспорины бүлгийн антибиотикт харшилтай өвчтөнд фуроксетилыг хэрэглэхгүй.
Гаж нөлөө:
- Ходоод гэдэсний замаас: Суулгах, ходоод гэдэсний эмгэгшил, дотор муухайрах, бөөлжих
- Хэт мэдрэгших урвалууд: арьсанд тууралт гарах, цэврүүтэх загатнах болон Стевенс-Жонсоны хам шинж илрэх
- Элэгний талаас: ГОТ, ГПТ болон шүлтлэг фосфотаза үл мэдэх ихсэх
- Бөөрний талаас: Завсрын эдийн үрэвсэл үүсэх, дахих
- Төв мэдрэлийн системийн талаас: толгой өвдөх, толгой эргэх
- Цусны талаас: Лейкопини, тромбоцитопени, эозинофили, хааяа пртромбины хугацаа уртсах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.
Харилцан нөлөөлөл:
- Цефалоспорины бүлгийн эмүүдийг аминогликозидын бүлгийг антибиотиктой хавсруулан хэрэглэх үед бөөр хордуулах сөрөг нөлөө илэрч байсан нь мэдээлэгдсэн.
- Пробенецид: Цефуроксимийн цусан дахь хэмжээ ихсэн үйлдлийн үргэлжлэх хугацаа уртасдаг.
- Аминогликозидын бөөр хордуулах нөлөө улам ихэсдэг.
Савлалт:06 шахмал х 02 блистер/ цаасан хайрцаг.
Хадгалах хугацаа: Үйлдвэрлэгдсэнээс хойш 36 сар хадгална.
Хадгалах нөхцөл: Тасалгааний хэмд сайтар таглан хадгална.
Үйлдвэрлэгч: HAWON PHARMACEUTICAL CORPORATION





































































































































































































































































































