
Хэрэглэх заавар
Эмийн бэлдмэлийн эмнэлгийн хэрэглээний заавар
Мезим® форте (Mezym® forte)
3500ЕД Ph EUR. Липаз
Нимгэн бүрхүүлтэй шахмал
Гахайн нойр булчирхайнаас гарган авсан нунтаг.
Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө уг эм хэрэглэх зааврыг анхааралтай уншина уу. Учир нь үүнд таньд хэрэгтэй чухал мэдээлэл агуулагдана.
Бэлдмэлийг үргэлж уг эм хэрэглэх зааварт дурьдсан зааврыг нарийн баримтлах буюу эсвэл эмчлэгч эмч ба эмийн сангийн ажилтны зааврын дагуу хэрэглэнэ.
- Уг эм хэрэглэх зааврыг хадгалаарай. Учир нь түүнийг дахин унших шаардлага гарч болно.
- Хэрэв танд ямар нэгэн нэмэлт мэдээлэл буюу зөвлөгөө шаардагдвал эмийн сангийн ажилтантайгаа зөвлөөрэй.
- Хэрэв таньд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчид буюу эмийн сангийн ажилтанд хандаарай. Үүнд ялангуяа уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй илэрч болох бүх гаж нөлөө хамаарна. 4 хэсгийг үз.
- Хэрэв 7-14 хоногийн хугацаанд эмгэгийн шинж тэмдэг гүнзгийрэх буюу эсвэл сайжрахгүй байвал эмчид хандана.
Уг эм хэрэглэх зааварт:
- Мезим® форте бэлдмэл ба түүний хэрэглээ
- Мезим® форте бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу мэдэх хэрэгтэй вэ?
- Мезим® форте бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
- Илэрч болох гаж нөлөө
- Мезим® форте бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
- Савлалтын агууламж ба бусад мэдээлэл
- Мезим® фортебэлдмэл ба түүний хэрэглээ
Мезим® форте бэлдмэл гэж юу вэ?
Мезим® форте нь гахайн нойр булчирхайнаас гарган авсан хоол боловсруулалтыг нөхцөлдүүлдэг бодис (фермент) агуулсан эмийн бэлдмэл (нойр булчирхайгаас гарган авсан нунтаг, түүнчлэн панкреатин гэж нэрлэгддэг).
Мезим® форте бэлдмэлийг юунд хэрэглэдэг вэ?
- Мезим® форте -г хоол боловсруулах үйл ажиллагааны хямрал бүхий нойр булчирхайд хоол боловсруулах ферментийн үүсэлт өөрчлөгдсөн үед хэрэглэнэ.Ийм өөрчлөлт нь жишээлвэл нойр булчирхайн архаг үрэвсэл, муковисцидоз зэрэг эмгэгийн үед үүсэж болох бөгөөд энэ үед тэжээлийн бодисын шингээлт доройтдог.
- Гэдэс дүүрэх үед (гэдэс дүүрэх ба гастрокардиаль хам шинж), ялангуяа ходоод ба гэдэсний хагалгааны дараа.
- Хоол тэжээлийн гэдсээр дамжин өнгөрөх явц үйл ажиллагааны шинжтэй түргэссэн үед (цухалдах, халдварын гаралтай гэдэсний өвчин)
- Элэг ба цөсний хүүдийн өөрчлөлтийн үед
- Хоолонд дургүй болох, хэхрэх, бөөлжих, суулгахшинж дагалдсан хоол боловсруулах үйл ажиллагааны хямрал (диспепси)
- Боловсролт удаан ургамлын, өөх тосны, дадал болоогүй хоол хүнстэй хамт хэрэглэх
- Мезим® форте бэлдмэлийг түүнчлэн хоол боловсруулах үйл ажиллагааны өөрчлөлтөөс шалтгаалж гэдэс дүүрсэн үед оношлогооны ажилбар (рентген зураг авахуулах, хэт авиан шинжилгээ) явуулахаас өмнө гэдэснээс хийг гадагшлуулах зорилгоор хэрэглэж болно.
- Мезим® фортебэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу мэдэх хэрэгтэй вэ?
Дараах тохиолдолд Мезим® форте бэлдмэлийг хэрэглэхгүй.
- Хэрэв та нойр булчирхайнаас гарган авсан нунтаг, азорубины лак (будагч бодис Е 122) буюу эсвэл бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд (6 хэсэгт жагсаасан) харшилтай бол
- Хэрэв таоргил үеээ байгаа нойр булчирхайн архаг үрэвслийн сэдрэл буюу эсвэл цочмог үрэвсэлтэй байгаа бол. Гэвч хоолны дэглэмийг өргөсгөх үед хоол боловсруулах үйл ажиллагааны хямрал хадгалагдаж байгаа тохиолдолд хурцдалын намжмал шатанд тохиолдлоор хэрэглэх боломжтой байна.
Урьдчилан сэргийлэлт ба болгоомжлох арга хэмжээ:
Мезим® форте бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч болон эмийн сангийн ажилтанд хандаж зөвлөгөө авна.
- Хэрэв таньд гэдэсний түгжрэлийн шинж (жишээ нь хэвлийгээр өвдөх, гэдэсний үйл ажиллагаа сулрах, дотор муухайрах, бөөлжих) ажиглагдвал.
Гэдэсний түгжрэлийн хүндрэл ихэвчлэн муковисцидозтой өвчтөнд ажиглагддаг.
- Уг бэлдмэлд агуулагддаг идэвхтэй ферментүүд нь жишээ нь зажлах үед амны хөндийд чөлөөлөгдөж салст бүрхүүлийг гэмтээж (жишээ нь амны хөндийн салст бүрхүүлд шархлаа үүсэх) болно. ИймээсМезим® форте бэлдмэлийг бүхлээр нь залгиж хэрэглэнэ.
Бусад эмийн бэлдмэл ба Мезим® форте
Хэрэв та бусад эмийн бэлдмэлийг хэрэглэж байгаа, хэрэглэж дуусаад удаагүй байгаа буюу эсвэл хэрэглэх гэж байгаа бол энэ тухайгаа эмчлэгч эмч болон эмийн сангийн ажилтанд мэдэгдэх хэрэгтэй.
Нойр булчирхайгаас гарган авсан нунтаг агуулсан бэлдмэл хэрэглэх үед бие махбод дахь фолийн хүчлийн шимэгдэлт муудаж болно. Үүний улмаас фолийн хүчлийг нэмэлтээр хэрэглэх шаардлага гарч болно. Акарбоза ба миглитолын (ууж хэрэглэдэг чихрийн шижингийн эсрэг эм) цусан дахь сахарын хэмжээг бууруулах үйлдэл Мезим® форте бэлдмэлтэй хамт хэрэглэж байгаа үед багасаж болно.
Жирэмсэн ба хөхүүл үе
Хэрэв та жирэмсэн болон хөхүүл, жирэмсэн гэж бодож байгаа, жирэмслэхээр төлөвлөж байгаа бол уг бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмч болон эмийн сангийн ажилтанд хандана.
Жирэмсэн эмэгтэйд Мезим® форте бэлдмэлийг хэрэглэсэн хангалттай судалгаа байдаггүй. Жирэмслэлт, ургийн хөгжил, төрөлт, төрсний дараах хөгжлийн талаар амьтанд хийгдсэн судалгаа хангалтгүй байдаг.
Бэлдмэлийг хүнд хэрэглэх үед илэрч болох эрсдлийн талаар ямар ч мэдээлэл байдаггүй.
Мезим® форте бэлдмэлийг жирэмсэн болон хөхүүл үед эмчлэгч эмч зайлшгүй шаардлагатай гэж шийдсэнээс бусад тохиолдолд хэрэглэхгүй.
Тээврийн хэрэгсэл жолоодох болон механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:
Мезим® форте бэлдмэл нь тээврийн хэрэгсэл жолоодох болон механизмтай ажиллах чадварт нөлөөлөхгүй буюу бага зэрэг нөлөөлдөг.
Мезим® форте бэлдмэл ба азорубин
Бэлдмэлийн найрлагад агуулагддаг будагч бодис азорубины лак (Е 122) нь харшлын урвал үүсгэж болно.
- Мезим® фортебэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
Эмийн бэлдмэлийг уг эм хэрэглэх зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв эргэлзээтэй зүйл байвал эмчлэгч эмч болон эмийн сангийн ажилтантай зөвлөнө.
Тугналт:
Зөвлөж буй тун:
Мезим® форте бэлдмэлийн 1-2 шахмалыг хооллох үед хэрэглэнэ (хооллох үед 3500 -7000 единиц липазтай тохирно).
Мезим® форте бэлдмэлийн хэрэглэх тунг хоол боловсруулах үйл ажиллагааны хямралын хүндийн зэргээс хамаарч өвчтөн бүрт өвөрмөцөөр сонгоно. Шаардлагатай үед бэлдмэлийн тунг заасан тунгаас нилээд хэмжээгээр ихэсгэж болно.
Хоол тэжээлийн төрөл ба хоол боловсруулах үйл ажиллагааны өөрчлөлтийн тогтоогдсон буюу илэрч болох хүндийн зэргээс хамаарч дахин 2-4 нимгэн бүрхүүлтэй шахмалыг хооллох үед хэрэглэнэ.
Ферментийн хоногийн тун 15 000-20 000ЕД липаза/кг-аас хэтрэхгүй байна.
Хүүхэд болон өсвөр үеийнхний хэрэглээ
Хүүхдэд зориулсан бэлдмэлийн тунгийн асуудлыг эмч шийднэ.
Хэрэглэх арга:
Нимгэн бүрхүүлтэй шахмалыг бүхлээр нь хангалттай хэмжээний усаар даруулж залгина. Шахмалыг бүхлээр нь залгихыг анхаарна. Учир нь зажлах үед Мезим® форте бэлдмэлийн эмчилгээний үйлдэл сулардаг ба бэлдмэлд агуулагддаг фермент нь чөлөөлөгдсөний дараа амны хөндийн салст бүрхүүлийг гэмтээж болно. Үүний дараа их хэмжээний шингэн (ус болон жүүс) уух хэрэгтэй.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа
Бэлдмэлийг удаан хугацааны турш тогтмол хэрэглэх асуудлыг эмч тодорхойлно. Хэрэв сайжрал илрэхгүй буюу эсвэл дордвол эмчлэгч эмчдээ хандана.
Хүүхэд болон өсвөр үеийнхний хэрэглээ
Хүүхдэд бэлдмэлийг хэрэглэх хугацааг мөн эмч шийднэ.
Хэрэв та Мезим® форте бэлдмэлийг зөвлөсөн тунг хэтрүүлж хэрэглэсэн бол
Мезим® форте бэлдмэлийг зөвлөсөн тунгаас илүү өндөр тунгаар хэрэглэж болно. Хортой үр урхаг илрэхгүй байж болно.
Хэрэв та Мезим® форте бэлдмэлийг хэрэглэлгүй мартаж өнгөрөөвөл
Мартаж өнгөрөөсөн тунг нөхөхийн тулд бэлдмэлийн тунг давхарлаж хэрэглэж болохгүй. Эмчилгээг зөвлөмжийн дагуу үргэлжлүүлнэ.
Хэрэв та Мезим® форте бэлдмэлийг хэрэглэхээ зогсоовол
Хэрэв та Мезим® форте бэлдмэлийг хэрэглэхээ эрт зогсоох буюу эсвэл эмчилгээг завсарлавал өвчний шинж тэмдэг дахин илэрч болно. Эмчлэгч эмчдээ хандана.
Хэрэв таньд бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ойлгомжгүй асуудал гарвал эмийн сангийн ажилтанд хандана.
- Илэрч болох гаж нөлөө
Бусад бүх эмийн бэлдмэлийн нэгэн адилаар гаж нөлөө илэрч болох боловч энэ нь бүх хүнд илэрдэггүй.
Маш ховор илрэх: 10000 өвчтөнөөс 1-д тохиолдож болно.
- Нойр булчирхайнаас гаргаж авсан нунтгийг өндөр тунгаар хэрэглэж байгаа муковисцидозтой өвчтөнд гэдэсний доод хэсгийн нарийсал илэрсэн талаар тэмдэглэгдсэн байдаг.
- Түүнчлэн нойр булчирхайнаас гаргаж авсан нунтгийг хэрэглэсний дараа хоол боловсруулах замын зүгээс хэт мэдрэгшлийн урвал (жишээ нь суулгах, ходоод орчим эвгүй оргих,дотор муухайрах) ажиглагдсан.
- Нойр булчирхайнаас гаргаж авсан нунтгийг хэрэглэсний дараа түргэн типийн хэт мэдрэгшлийн урвал (жишээ нь арьсны тууралт, найтайлгах, нулимс гарах, бронх агчсаны улмаас амьсгаадах) тэмдэглэгдсэн.
Давтамж тодорхойгүй
Муковисцидозтой өвчтөнд шээстэй ялгарах шээсний хүчлийн хэмжээ ихсэж болно – ялангуяа нойр булчирхайнаас гарган авсан нунтгийг өндөр тунгаар хэрэглэсний дараа. Иймээс муковисцидозтой өвчтөнд эмчилгээг эхлэхийн өмнө шээсний хүчлийн чулуу үүсэх эрсдлийг багасгах зорилгоор шээсний хүчлийн агууламжийг шээсний шинжилгээ хийж тодорхойлно.
Азорубины лак (Е 122) нь харшлын урвал үүсгэж болно.
Гаж нөлөөний талаар мэдээлэх нь
Хэрэв таньд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч болон эмийн сангийн ажилтанд хандана. Энэ нь илэрч болох бүх гаж нөлөөнд (ялангуяа уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй) хамаарна.
Гаж нөлөөг мэдээлснээр уг бэлдмэлийн аюулгүй байдлын талаар илүү их мэдээллээр хангахад тусална.
- Мезим® фортебэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
Уг бэлдмэлийг хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.
Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй. Хүчинтэй хугацаа нь заасан сарын сүүлийн өдөртэй тохирно.
Хадгалалт:
30°С-аас доош хэмд хадгална.
Ямар нэгэн эмийн бэлдмэлийг бохирын шугам болон ахуйн хогонд хаяж болохгүй. Хэрэгцээгүй болсон эмийн бэлдмэлийг хэрхэн устгах талаар эмийн сангийн ажилтнаас зөвлөгөө аваарай. Энэ нь хүрээлэн буй орчноо хамгаалахад тусална.
- Савлалтын агууламж ба бусад мэдээлэл
1 нимгэн бүрхүүлтэй шахмалд 93,33-107,69мг гахайн нойр булчирхайнаас гарган авсан нунтаг агуулагдах бөгөөд энэ нь:
Өөх тос задлах хамгийн бага идэвх: 3500 ЕД Ph. Eur.
Нүүрс ус задлах хамгийн бага идэвх: 4200ЕД Ph. Eur
Уураг задлах хамгийн бага идэвх 250 ЕД Ph. Eur
Туслах бодис:
Шахмалын цөмд:
Бичил талст целлюлоза, цардуул гликолятын натрийн давсны (А тип), усгүй коллоид кремнийн хоёрч исэл, магнийн стеарат.
Шахмалын бүрхүүлд:
Тальк, гипромеллоза, азорубины лак (Е 122), симетиконы цийдмэг (хуурай жин) 30% дисперсийн полиакрилат (хуурай жин), титанийн хоёрч исэл (Е 171), макрогол 6000.
Мезим® форте бэлдмэлийн гадаад байдал ба савлалтын агууламж
Мезим® форте бэлдмэл нь ягаан өнгөтэй, хавтгай, нимгэн бүрхүүлтэй, налуу ирмэгтэй, бараг зэрэгцээ хавтгай гадаргуутай, бортого хэлбэрийн шахмал.
Савлалтын хэмжээ:
20, 40, 80, 100 шахмал бүхий үйлдвэрийн савлагаатай гаргана.
Савлалтын бүх хэмжээ худалдаанд байхгүй байж болно.
Эмийн сангаас олгох нөхцөл
Уг эмийн бэлдмэлийг жоргүй олгоно.
Бүртгэлийн гэрчилгээг эзэмшигч ба үйлдвэрлэгч
Берлин-Хеми АГ
Глиникер Вег 125
12489 Берлин
Германи
Үйлдвэрлэгч
Берлин-хеми АГ
Глиникер Вег 125
12489 Берлин
Германи
Уг эм хэрэглэх зааврыг хамгийн сүүлд баталгаажуулсан он сар өдөр.