Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Лоринден Ц
Худалдааны нэр
Англи
Флуметазон + Клиохинол
Үйлдвэрлэгч
Pharmaceutical Company Jelfa SA
Гарал үүслийн улс
Польш
Тун хэмжээ
0.2мг+30мг-15г
Эмийн хэлбэр
тосон түрхлэг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Лоринден Ц тосон түрхлэг (0.2 мг + 30 мг)/г, 15 г

 

НАЙРЛАГА

1 г тосон түрхлэгт:

Идэвхтэй нэгдэл: флуметазон пивалат (Flumetasoni pivalas) 0.2мг, хлиохинол (Clioquinolum) 30мг.

Бусад: цагаан лаа, цагаан вазелин.

 

ЭМИЙН ХЭЛБЭР

Тосон түрхлэг. Шаргал – цагаан эсвэл саарал – цагаан өнгөтэй тосон түрхлэг.

 

ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ БҮЛЭГ

Хэсэг газрын хэрэглээнд зориулагдсан дунд зэргийн хүчтэй кортикостероидууд, микробын эсрэг бодисын нийлмэл бэлдмэл.

ATХ код: D 07 BB 01

 

ЭМ СУДЛАЛЫН ШИНЖ ЧАНАР

Лоринден С тосон түрхлэгийн эмийн шинж чанар нь флуметазон пивалат ба хлиохинолын хосолсон нөлөөнөөс үүсдэг.

Флуметазон пивалат нь дунд зэргийн хүчтэй үрэвслийн эсрэг үйлчилгээтэй нийлэг кортикостероид юм. Хэсэг газарт түрхэхэд үрэвслийн эсрэг, загатнаа намдаах, судас нарийсгах үйлдэлтэй.

Клиохинол нь зарим грам эерэг ба грам сөрөг бактериудад бактерийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг сул үйлчилгээтэй хими эмчилгээний бэлдмэл юм.

 

Фармакокинетик шинж чанар

Шимэгдэлт

Арьсанд түрхсэний дараа флуметазон пивалат нь арьсны эвэрлэг давхаргад амархан нэвтэрдэг. Энэ нь бие махбодод бага зэрэг шимэгдсэний дараа ерөнхий үйлдэл үзүүлдэг.  

Нугалааны эргэн тойрон дахь нимгэн арьс, нүүрний арьс, гэмтсэн эпидермис эсвэл үрэвсэлтэй арьсанд түрхсэний дараа флуметазон пивалатыг арьсанд шингэх нь нэмэгддэг. Флуметазон пивалатын шингээлт нь эмийг ойр ойрхон хэрэглэсний үр дүнд эсвэл арьсны том хэсэгт түрхсэний дараа битүү боолтод хэрэглэх үед нэмэгддэг. Хүүхдийн арьсанд флуметазон пивалатын шингээлт нь насанд хүрэгчдийнхээс илүү байдаг.

 

Хувирал

Флуметазон пивалат арьсанд шингэсний дараа голчлон элгэнд хувиралд ордог.

 

Элиминаци

Ихэвчлэн глюкуроны хүчлийн коньюгат, бага хэмжээгээр хувираагүй хэлбэрээр шээсээр ялгарах ба цөсөөр бага хэмжээгээр ялгардаг.

 

Эмнэл зүйн өмнөх үзүүлэлт

Мутаген нөлөө

Флуметазон пивалатын мутаген нөлөөний талаар судалгаа хийгдээгүй; Гэхдээ ижил төстэй химийн бүтэцтэй бусад кортикостероидын мутаген нөлөөг илрүүлэх судалгаа хийгдсэн.

Флутиказон пропионат нь Escherichia coli бактери дээр хийсэн Ames тест, Saccharomyces cerevisiae мөөгөнцөрт хийсэн ген хувиргах туршилт, Хятадын шишүүхэйн өндгөвчний эсэд хийсэн мутагений шинжилгээнд ямар нэгэн мутаген нөлөө үзүүлээгүй.

Хүний лимфоцитын in vitro судалгаанд флутиказоны мутаген чанарыг мөн харуулаагүй. Үүний нэгэн адил хулганад хийсэн бичил цөмийн шинжилгээнд кластоген идэвхжил илрээгүй.

Гидрокортизон ба преднизолоныг Salmonella typhimurium-д хийсэн судалгаагаар мутаген нөлөө ажиглагдаагүй.

Карциноген нөлөө

Кортикостероидын хэсэг газрын хэрэглээ нь хүний арьсны хорт хавдар үүсэхийг дэмждэг гэсэн мэдээлэл алга байна.

Үр тогтоох чадварт үзүүлэх нөлөө

Флуметазон пивалатын үр тогтоох чадварт үзүүлэх нөлөөг судлаагүй боловч бусад кортикостероидын үзүүлэх нөлөөг харуулсан.

 

ЭМНЭЛ ЗҮЙН ХЭСЭГ

 

Хэрэглэх заалт

Арьс хуурайших үрэвсэл, ялангуяа харшлын гаралтай, кортикостероидын эмчилгээ үр дүнтэй, бактерийн халдвараар хүндэрсэн, хэт их гиперкератоз, байнгын загатнаанд хэрэглэнэ.

Лоринден Ц тосон түрхлэгийг дараах зүйлд хэрэглэнэ:

- себорей дерматит

- атопик дерматит

- цэврүүт чонон хөрвөс  

- хавьтал харшлын экзем

- олон хэлбэрт улайлт  

- лупус эритематоз  

- урт хугацааны хайрст үлд

- хавтгай хаг

 

Тун, хэрэглэх арга

Тун

Өдөрт нэг, хоёроос илүү удаа хэрэглэхгүй.  

Эмийн бэлдмэлийг 2 долоо хоногоос удаан хэрэглэхгүй.

Нүүрний арьсанд 7-с их хоногоор хэрэглэхгүй.

Нэг долоо хоногт 15 г (1 туб) -с ихээр хэрэглэхгүй.

Хүүхэд, өсвөр насныханд

2-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй.

2-оос дээш насны хүүхдэд өдөрт нэг удаа арьсны жижиг хэсэгт маш болгоомжтой түрхэх ба нүүрэнд түрхэж болохгүй.

Хэрэглэх арга

Арьсны гадаргууд хэрэглэнэ.

Арьсны нөлөөлөлд өртсөн хэсэгт тосыг нимгэн давхарга үүсгэн түрхэнэ. Нөлөөлөлд өртсөн арьсны хэт их лихеноз эсвэл кератозын үед 24 цаг тутамд нэг удаа битүү боолт хийн солих шаардлагатай.

 

Хориглох заалт

Флуметазон пивалат бусад кортикостероидууд, клиохинол эсвэл туслах бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг байдал

Дараах нөхцөлд энэ эмийн бэлдмэлийг хэрэглэхгүй:

арьсны вирус (салхин цэцэг, энгийн херпес), мөөгөнцөр, бактерийн халдварууд,

- арьсны неоплазм,

- улаан батга

- ягаан батга

- ам орчмын дерматит

- анус орчимын загатнаа

- живхний шалтгаант дерматит

- үрэвсэлт, шархлаат судасны варикоз

- арьсны их хэмжээний гэмтэл, ялангуяа түлэгдэл

- 2-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй.

 

Онцгой анхааруулга, хэрэглээнд тавигдах сэрэмжлүүлэг

Хэрэв эмийг хэрэглэх үед цочрол, мэдрэмтгий болох эсвэл арьс хэт хуурайших шинж тэмдэг илэрвэл эмийн хэрэглээг шууд зогсооно.

Тасралтгүй 2 долоо хоногоос дээш хугацаанд хэрэглэхгүй.  

Кортикостероидууд арьсаар дамжин шингэдэг. Тиймээс эмийг хэрэглэх үед кортикостероидын системийн гаж нөлөө (үүнд бөөрний дээд булчирхай дарангуйлах, цусан дахь кортизолын түвшин буурах, Кушингийн хам шинж) үүсэх эрсдэлтэй байдаг. Бүтээгдэхүүнийг арьсны том хэсэг, шарх, гэмтсэн арьсанд, өндөр тунгаар, удаан хугацаагаар хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

Эмчилгээний явцад бөөрний булчирхайн үйл ажиллагааг үе үе хянахыг зөвлөж байна. Цусан дахь кортизолын түвшинг AКТГ-ийг өдөөсний дараа тодорхойлох шаардлагатай.

Эмчилгээний талбайд арьсны халдвар авсан тохиолдолд бактерийн эсрэг эсвэл мөөгөнцрийн эсрэг нэмэлт эмчилгээг хийнэ. Хэрэв халдварын шинж тэмдэг сайжрахгүй бол халдвар эдгэртэл түрхэхээ зогсооно.

Глауком эсвэл катаракт үүсэх эрсдэлтэй тул бүтээгдэхүүнийг зовхи болон зовхины эргэн тойрны арьсанд бүү хэрэглэ. Глауком, катаракт өвчтэй хүмүүст бүү хэрэглээрэй, учир нь энэ нь өвчний шинж тэмдгийг улам хүндрүүлдэг.

Нүд болон салст бүрхэвчид хүргэхээс зайлсхий.

Нимгэн арьсанд кортикостероидын шингээлт нэмэгдэж, улмаар богино хугацааны дараа ч телеангиэктази, периоралис дерматит эсвэл арьсны атрофи үүсэх эрсдэл нэмэгддэг тул зайлшгүй шаардлагатай тохиолдолд нүүрний арьс, суга, цавьны арьсанд түрхэнэ.

Эмийн бэлдмэлийг битүү боолт дор хэрэглэх нь онцгой тохиолдлуудад хязгаарлагдах ёстой, учир нь боолт нь кортикостероидын биед шингээлтийг ихэсгэдэг. Үүнээс гадна эпидермисийн хатингаршил, арьсны язрал, дахилтат халдвар үүсч болно.

Арьсан доорх атрофийн нөхцөлд, ялангуяа өндөр настнуудад болгоомжтой хэрэглээрэй.

Хайрст үлдийн үед кортикостероидуудыг хэсэг газарт хэрэглэх нь арьсны хэвийн бүтэц алдагдсанаас тэсвэржилт үүсэх, идээт псориаз үүсэх эрсдэл, ерөнхий хордлого зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас үүсэх аюултай байж болзошгүй тул бүтээгдэхүүнийг хайрст үлд өвчтэй хүмүүст онцгой болгоомжтой хэрэглээрэй.

 

Харааны эмгэг

Кортикостероидын системийн болон хэсэг газрын хэрэглээний үр дүнд харааны эмгэг үүсч болно. Хэрэв өвчтөнд хараа бүдэгрэх эсвэл харааны бусад эмгэгийн шинж илэрвэл кортикостероидын системийн болон хэсэг газрын хэрэглээний дараа мэдээлэгдсэн ба катаракт, глауком эсвэл төвийн ийлдэс хориоретинопати (CSCR) зэрэг ховор тохиолдлуудыг тодорхойлохын тулд нүдний эмчтэй зөвлөлдөх шаардлагатай.

 

Бага насны хүүхдэд

2-оос дээш насны хүүхдэд болгоомжтой хэрэглээрэй.

Хүүхдэд насанд хүрэгчидтэй харьцуулахад биеийн гадаргуугийн талбай, биеийн жингийн харьцаа өндөр байх тул гипоталамус-гипофиз-бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг саатуулж, кортикостероидын шинж чанартай гаж нөлөө, өсөлт, хөгжлийн эмгэгүүд үүсч болно.

Хэсэг газарт ялангуяа Лоринден Ц тосыг удаан хугацаагаар эсвэл битүү боолт дор хэрэглэвэл хэсэг газарт түрхсэн клиохинол нь мэдрэлийн хордлого үүсгэх эрсдэлтэй.

 

Бусад эм, эмийн хэлбэрийн харилцан нөлөө

Харилцан нөлөөний судалгаа хийгдээгүй.

Ялангуяа эмийг өргөн талбайд болон удаан хугацаагаар хэрэглэхэд дархлааны хэвийн хариу урвал алдагдах эрсдэлтэй тул өвчтөнд салхин цэцэг өвчний эсрэг вакцин болон бусад дархлаажуулалтыг хэрэглэхгүй  байх нь чухал юм.

Лоринден Ц тос нь дархлаа дарангуйлагчдын нөлөөг нэмэгдүүлж, дархлаа өдөөгчидийн нөлөөг бууруулдаг.

 

Төрөлт, жирэмслэлт, хөхүүл үед үзүүлэх нөлөө

 

Жирэмсэн

Лоринден Ц тосыг жирэмсэн эмэгтэйчүүдэд эхэд үзүүлэх үр дүн нь урагт үзүүлэх эрсдэлээс давсан тохиолдолд арьсны жижиг хэсэгт богино хугацаанд хэрэглэж болно.

Бүтээгдэхүүнийг жирэмсний эхний гурван сард хэрэглэж болохгүй.

Амьтны судалгаагаар кортикостероидууд нь бага тунгаар уусны дараа тератоген нөлөөтэй болохыг харуулсан. Тератоген нөлөө нь арьсан дээр хүчтэй глюкокортикоид хэрэглэсний дараа амьтдад тохиолддог. Жирэмсэн эмэгтэйчүүдэд флуметазон пивалатыг хэсэг газрын хэрэглээний дараа тератоген нөлөө үзүүлэх талаар хяналттай судалгаа хийгдээгүй байна.

 

Хөхүүл

Хөхүүл үед Лоринден Ц хэрэглээнд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй; хүүхдэд үзүүлэх гаж нөлөө, эхэд үзүүлэх эмчилгээний үр дүнг тооцох ёстой.

Гадуур хэрэглээт кортикостероидууд нь хөхүүл эмэгтэйчүүдийн хөхний сүүнд нэвтэрч чадахуйц арьсаар шингэдэг эсэх нь тогтоогдоогүй байна. Флуметазон пивалатыг арьсанд түрхсэний дараа хөхүүл эхчүүдийн сүүнд хэр зэрэг нэвтэрч болох нь тодорхойгүй байна.

 

Жолоо барих, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө

Лоринден Ц нь жолоо барих, механизмтай ажиллах чадварт нөлөөлөхгүй.

 

Гаж нөлөө

Гаж нөлөөг MedDRA систем, эрхтний ангилал, тохиолдох давтамжийн дагуу доор жагсаав: маш элбэг (≥1/10); элбэг (≥1/100 - <1/10); цөөн (≥1/1,000 - <1/100); ховор (≥1/10,000 - <1/1000); маш ховор (<1/10,000); тодорхойгүй (илрэлийн давтамжийг тооцох боломжгүй).

 

Эрхтэн системийн ангилал

Давтамж

Гаж нөлөө

Арьс, арьсан доорх эдэд гарах өөрчлөлт

тодорхойгүй

Дараах шинж илэрч болно: батга төст шинж тэмдэг, стероидын дараах пурпура, эпидермисийн болон арьсан доорх эдийн хатингаршил, арьсны хуурайшилт, хирсутизм эсвэл халцрах, гипопигментаци эсвэл арьсны өнгө өөрчлөгдөх, арьсны хатингаршил, арьсны язрал, телеангиэктази, амны эргэн тойрон дахь арьсны үрэвсэл, фолликулит, хоёрдогч халдвар, арьс цочрох. Заримдаа чонон хөрвөс эсвэл толбот-цэврүүт тууралт гарч болзошгүй, эсвэл одоо байгаа гэмтэл нь улам хүндэрч болно.

Нүдний эмгэг

тодорхойгүй

Нүд бүрэлзэх

Бүтээгдэхүүнийг зовхины арьсанд хэрэглэх үед глауком эсвэл катаракт үүсч болно.

Ерөнхий, хэсэг газарт үүсэх нөлөө

тодорхойгүй

Идэвхтэй бодис цусанд шингэсний улмаас флуметазон пивалатын системийн гаж нөлөө үүсч болно. Эдгээр нь голчлон бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хэрэглэх, арьсны том хэсэгт түрхэх, битүү боолт дор эсвэл хүүхдэд хэрэглэх үед илэрдэг.

Кортикостероидын шинж чанартай флуметазон пивалатын системийн гаж нөлөө нь гипоталамус-гипофиз-бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг дарангуйлах, Кушингийн хам шинж, хүүхдийн өсөлт хөгжилтийг саатуулах, гипергликеми, гликозури, хаван, цусны даралт ихсэх, дархлаа буурах зэрэг орно.

 

Гаж нөлөөний илрэлийг маркетингийн зөвшөөрөл эзэмшигчидэд мэдээлж болно office.ru@bauschhealth.com

 

Тун хэтрүүлэлт

Бэлдмэлийг хэсэг газарт удаан хугацаагаар эсвэл буруу түрхэх эсвэл арьсны том хэсэгт түрхэх нь гипоталамус-гипофиз-бөөрний булчирхайн үйл ажиллагааг дарангуйлах, түүнчлэн хүүхдийн өсөлт, хөгжлийг саатуулахад хүргэдэг. Тун хэтэрсний улмаас хаван, цусны даралт ихсэх, гипергликеми, гликозури, дархлаа буурах, хүнд тохиолдолд Кушингийн өвчин үүсч болно. Энэ тохиолдолд та эмийн хэрэглээг аажмаар зогсоох эсвэл сул кортикостероид хэрэглэх хэрэгтэй.

 

ЭМ ЗҮЙН ХЭСЭГ

 

Хүчинтэй хугацаа

3 жил.

 

Хадгалах нөхцөл

25C ихгүй хэмд хадгална.

 

Савлалт, агуулга

15г тосон түрхлэг агуулсан хуванцар таглаат, дотор нь лакаар бүрсэн хөнгөн цагаан тубыг хайрцагт савлан гаргана.

 

ҮЙЛДВЭРЛЭГЧ

Pharmaceutical Company Jelfa SA

58-500 Jelenia Góra, 21 W Pola Str., Poland

Tel./fax: (+48 75) 752 28 21/ (+48 75) 752 44 55

 

МАРКЕТИНГИЙН ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ

Bausch Health LLC

Shabolovka St. 31, Bld. 5, Moscow, 115162 Russia.

Tel./fax: +7 495 510 2879

 

Албан ёсны борлуулагч: Монгол Фарм ХХК

Утас: 70122142, 70162142