
Хэрэглэх заавар
Найрлага :
Идэвхитэй бүрэлдэхүүн
Нунтаг. Balsamodendron mukul (цэвэршүүлсэн) 0,13г, Shilajeet (цэвэршүүлсэн) 16мг, Melia azadirachta seeds 7мг, Ханд. Berberis aristata 32мг, Emblica officinalis 16мг, Terminalia chebula 16мг, Terminalia belerica 16мг, Cassia fistula 16мг, Bauhinia variegate 16мг, Musua ferrea 3мг, болон Commelina salicifolia, Mimosa pudica, Acorus calamus, Blumea lacera, Caesalpinia bonducella, Amorphophallus campanulatus зэрэг ургамлын хандаар боловсруулсан.
Тосон түрхэцийн найрлага:
Идэвхитэй бүрэлдэхүүн
Ханд. Mimosa pudica 5%, Eclipta alba 3%, Vitex negundo 3%, Calendula officinalis 2%. Нунтаг. Cinnamomum camphora 1.225%, Tankana 1%, Yashad bhasma 1%, Суурь тос 100%, болон Melia azadirachta, Ailanthus excels, Blumea balsamifera, Eclipta alba, Allium ascalonicum, Acorus calamus, , Solanum nigrum, Mimosa pudica зэрэг ургамлын хандаар боловсруулсан.
Эмийн хэлбэр: Шахмал, Тосон түрхэц.
Эмийн эмчилгээний бүлэг: Шамбарам өвчний үрэвсэл, өвдөлт, цус алдалтыг намдаах бэлдмэл
Эмийн эмчилгээний бүлэг
Пайлексын шахмал: Пайлекс шахмал нь венийн болон венийн хялгасан судасны томролт, хатууралтыг багасгана.
Элэгний венийн судасны даралт болон зогсонгшилийг багасгасанаар Пайлекс шахмал нь элэгний венийн судасны түгжрэлээс үүссэн элэгний эмгэгийн эсрэг хүчтэй үйлчилнэ. Үрэвслийн болон халдварын эсрэг үйлчилгээ нь үрэвслийг намдааж, нянг устгаж, эдгэрэлтийг түргэсгэнэ. Пайлекс шахмалын туулгах чадвар нь шамбарамаас өтгөн хаталтын архагшилтыг зогсооно.
Пайлекс тосон түрхэц:
Пайлекс тосон түрхлэгийн үрэвслийн болон шамбарамын эсрэг үйлчилгээ нь шамбарамын хэмжээ болон цус алдалтыг багасгаж, арьс салстын үрэвслийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэнэ.
Пайлекс тосон түрхэцийн өвдөлт намдаах болон туулгах үйлчилгээ нь өтгөн гадагшилалтыг дэмжинэ.
Хэрэглэх заалт
- Шамбарам
- Венийн судасны өргөсөлт
Эсрэг заалт: Пайлекс шахмалыг жирэмсэн үед хэрэглэхгүй байхыг зөвлөнө.
Хэрэглэх тун:
Шахмал: 2-3 шахмалаар өдөрт 3 удаа хоолны дараа нэг долоо хоногийн турш хэрэглээд дараах 4-6 долоо хоногийн турш 2 шахмалаар өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ. Пайлекс шахмалын зэрэгцээ Пайлекс тосон түрхэцийг хэрэглэвэл эдгэрэлт нь түргэсэнэ.
Хэрэглэх заавар:
Тосон түрхэц: Өтгөнөөр бие засахын өмнө ба дараа түрхэгчээр нь хэрэглэнэ. Пайлекс шахмалтай хамт хэрэглэвэл шамбарамын эдгэрэлтийг түргэснэ.
Хэрэглэх арга: Шахмал- Ууж хэрэглэнэ
Тосон түрхэц-Зөвхөн гадуур хэрэглэнэ.
Анхааруулга: Пайлекс шахмалыг жирэмсэн үед хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хэрэв хүүхэд хөхүүлж байх үед хэрэглэх шаардлагатай бол эмчийн хяналтан дор хэрэглэж болно.
Гаж нөлөө: Мэдээлэгдээгүй
Бусад эмтэй үл нийцэл: Мэдээлэгдээгүй
Онцгой анхааруулга: Онцгой анхааруулах зүйлгүй
Үл тохирох нөлөө: Мэдээлэгдээгүй
Хадгалах хугацаа: Үйлдвэрлэгдсэнээс хойш 3 жил.
Хадгалах нөхцөл: Нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалагдсан, хуурай, сэрүүн нөхцөлд хадгална. Хүүхэд хүрэхээргүй газар тавина.
Хөргөгчинд хадгалж болохгүй.
Савлалт: Шахмал: Битүүмжилсэн саванд 100 шахмалаар савлагдсан
Тосон түрхэц: 30гр уян хуванцар саванд түрхэгчийн хамт савлагдсан.