
Хэрэглэх заавар
АМПИЦИЛЛИН НАТРИ тарилга
Ампициллин натри бактерийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй хагас нийлэг пенициллин юм. Энэ нь грам-эерэг бактераас илүүтэй грам-сөрөг бактерийн эсрэг бактерцит үйлдэл үзүүлнэ.
Ампициллин натри нь ариутгасан нунтаг. Бэлдмэл нь өвөрмөц үнэртэй, усанд хурдан уусах ба хүчлийн уусмалд тэсвэртэй.
Хэрэглэх заалт
Грам-эерэг бактерийн адил грам-сөрөг бактераар үүсгэгдсэн халдварууд, ялангуяа хумхаа, цусан үжил, амьсгал, шээс, цөсний замын халдварууд,бусад ноцтой хорт нөлөө үүсгэдэг эмүүдэд тэсвэртэй халдварууд, бөөрний эмгэгтэй өвчтөнд голдуу хэрэглэнэ.
Тун, хэрэглэх арга
Бэлдмэлийг тарихын өмнө 3 мл нэрмэл ус ба натри хлоридын уусмалаар найруулж бэлтгэн булчинд тарина. Тунг өвчний хүнд хөнгөнөөс хамааран тогтооно. Насанд хүрэгчидэд ердийн тун 4г (аюултай өвчинтэй өвчтөнд 6г), хүүхдэд биеийн жинд 100мгкг тооцон тунг өдөрт 4 хуваан хийнэ. Шээсний замын халдварын үед өвчтөний тунг бууруулж болох ба насанд хүрэгчидэд өдөрт 2г тунгаар тарина.
Болгоомжлол:
- Тарилгын өмнө арьсны сорил тавина. Энэ арга болон тун калитай пенициллин G-тэй ижил.
- Булчинд гүн, аажим тарина.
- Арьсны тууралт, харшлын бусад урвалууд эмчилгээний үед илэрч болно. Энэ үед гистамины эсрэг, дааврын бэлдмэл хэрэглэх шаарлага гарах тул эмчилгээний үед сайтар ажиглана. Арьсны ноцтой тууралт илэрвэл эмчилгээг зогсооно.
Хадгалалт
Ампициллин натри битүүмжлэлтэй саванд 250С хэмээс ихгүй нөхцөлд хадгална.
Савлалт
Туншилд 250мг, 500мг, 1000мг тунгаар савласан.
Хадгалах хугацаа:
Гурван жил.
Үйлдвэрлэгч:CSPC ZhongnuoPharmaceutcal (Shijiazhuang) Co.,Ltd





































































































































































































































































































