
Хэрэглэх заавар
ОМЕПРАЗОЛ 20 капсул, Omeprazole 20 Capsule Омепразол ВР 20мг
Эмийн хэлбэр, найрлага:
Омепразол 20 капсул: Капсул бүр нь Омепразол ВР 20мг-ийг гэдсэн бүрхүүлт үрлэнцэр хэлбэрээр агуулна.
Үйлдэл:
Омепразол нь халагдсан бензимидазол бөгөөд ходоодны париеталь эсийн шүүрэлт гадаргууд байрлах ходоодны хүчлийн протоны шахуургыг(Н+К+ АТФаза ферментийн систем) өвөрмөцөөр хориглох механизмаар ходоодны хүчил ялгаруулалтыг дарангуйлна. Тэрээр хүчил үүсэлтийг төгсгөлийн шатанд нь хориглодог. Ууж хэрэглэсний дараа омепразолын шүүрлийн эсрэг үйлдэл нэг цагийн дотор эхэлж, хоёр цагийн дараа оргилдоо хүрэх бөгөөд энэхүү саатуулах үйлдэл нь 72 цаг хүртэл үргэлжилнэ. Тэрээр сийвэнгийн t1/2 ихээхэн богинотой боловч шүүрэл багасгах үйлдэл нь илүү удаан хугацаагаар үргэлжлэх бөгөөд энэ нь париеталь эсийн Н+/К+ АТРаза ферменттэй удаан хугацаагаар холбогддогтой нь холбоотой. Омепразолын шимэгдсэн хэсэг нь бүрэн хувираад шээстэй хамт хурдан гадагшилдаг.
Хэрэглэх заалт:
Омепразолыг дараах эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
- Цээж хорсох,
- Ходоод улаан хоолойн сөргөө өвчин,
- Улаан хоолойн шархлаат үрэвсэл (эмчилгээний болон бататгах шатанд аль алинд нь),
- Дээрх гэдэсний шархлаа,
- Ходоодны шархлаа,
- Ноцтой хүнд эмгэгтэй өвчтөний ходоод гэдэсний дээд хэсгийн цус алдалтын өртөмжийг багасгах зорилгоор тус тус хэрэглэнэ.
Тун ба хэрэглэх арга:
Омепразолыг хоолны өмнө уух ёстой. Элэг, бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөн болон өндөр настанд түүний тунд зохицуулалт хийх шаардлагагүй.
Дээрх гэдэсний шархлаанд: Насанд хүрэгсдэд 20мг тунгаар өдөрт нэг удаа хэрэглэнэ. Ихэнх өвчтөн 4 долоо хоногийн дотор эдгэрнэ. Гэхдээ зарим өвчтөнд дахин 4 долоо хоног хэрэглэх шаардлага гарч болох юм.
Ходоодны шархлаанд: Насанд хүрэгсдэд 40 мг тунгаар өдөрт нэг удаа 4-8 долоо хоног хэрэглэнэ.
Ходоод улаан хоолойн сөргөө өвчинд: Насанд хүрэгсдэд 20 мг тунгаар өдөр бүр 4 долоо хоног хүртэл хугацаанд хэрэглэнэ.
Улаан хоолойн шархлаат үрэвсэлд: Насанд хүрэгсдэд 20 мг тунгаар өдөрт нэг удаа 4-8 долоо хоног хэрэглэнэ.
Золлингер-Эллисоны хам шинжийн үед: Насанд хүрэгсдэд 60 мг тунгаар өдөрт нэг удаа ууж эхлэнэ. Тунг хувь хүний онцлог тохируулан нэмэгдүүлж болох бөгөөд хэрэглэх хугацааг эмнэл зүйн байдалтай уялдуулан үргэлжлүүлнэ. 120мг хүртэл тунгаар өдөрт 3 хүртэл удаа хэрэглэж болно. Хоногт 80мг-аас их тунгаар хэрэглэхдээ хоногийн тунг хувааж хэрэглэнэ.
Ноцтой хүнд эмгэгтэй өвчтөний ходоод гэдэсний дээд хэсгийн цус алдалтын өртөмжийг багасгах зорилгоор: Насанд хүрэгсдэд эхлээд омепразолын суспензийг 40мг тунгаар уугаад, 6-8 цагийн дараа эхний өдөрт 40мг тунгаар ачааллын тун хэлбэрээр уух ба цаашид 40мг тунгаар өдөрт 1 удаа 14 хоног хүртэл хугацаанд хэрэглэнэ. Ноцтой хүнд эмгэгтэй өвчтөнд омепразолын суспензийг 14 хоногоос илүү хугацаагаар хэрэглэх нь үр дүнтэй эсэх нь тогтоогдоогүй болно.
Гаж нөлөө:
Омепразол зохимж сайтай. Хөнгөн хэлбэрээр түр зуур дотор муухайрах, бөөлжих, толгой эргэх, хэвлийгээр өвдөх, суулгах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байсан нь бүртгэгдсэн боловч энэ тохиолдолд тунг багасгах шаардлагагүй байдаг болно.
Болгоомжлол:
Омепразол эмчилгээний үеийн шинж тэмдгийн засрал нь ходоодны хавдар байгааг үгүйсгэхгүй. Омепразолын хурдан ялгардаг бэлдмэлүүд нь натрийн бикарбонатыг агуулах бөгөөд түүнийг хүнсэнд натри хязгаарласан хооллолттой өвчтөнд хэрэглэнэ.
Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэх:
- Жирэмсэн үед: Омөпразолыг жирэмсэн үед хэрэглэсэн талаар зохимжтой хэлбэрээр сайтар хяналттай хийгдсэн судалгаа байхгүй. Түүний эмчилгээний тун нь жирэмсэн үед ургийн гаж хөгжил үүсгэх өртөмжтэй эсэх нь тодорхойгүй. Омепразолыг жирэмсэн үед зөвхөн урагт үзүүлэх сөрөг нөлөөнөөсөө эхэд ашигтай тал нь давуутай үед л хэрэглэнэ.
- Хөхүүл эхэд: Омепразол хөхний сүүгээр ялгардаг. Тиймээс, эхэд уг эм хэрэгцээтэй эсэхийг нь тооцсоны үндсэн дээр хүүхдээ хөхүүлэхгүй байх буюу эсвэл эм хэрэглэхгүй байх эсэхийг шийдэх ёстой.
Цээрлэлт:
Омепразолыг түүний найрлага дахь аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.
Эмийн харилцан нөлөөлөл:
Омепразол нь диазепам, варфарин болон фенитоины ялгаралтыг удаашруулдаг. Теофиллин болон пропранололтой харилцан нөлөөлөл үүсгэдэггүй. Цитохром-Р450 системийн нөлөөгөөр хувирдаг бусад эмүүд, тухайлбал, циклосорин, дисульфирам болон бензодиазепинууд зэрэг эмтэй харилцан нөлөөлсөн түхай эмнэл зүйн мэдээллүүд бий. Омепразолыг эдгээр эмтэй хавсруулан хэрэглэх бол өвчтөнийг сайтар хянаж байх шаардлагатай бөгөөд хэрэв шаардагдвал тун зохицуулалт хийх нь зүйтэй.
Тун хэтрэлт:
Омепразолын тун хэтрэлтийн үед түр зуурын шинж тэмдэг илрэх бөгөөд эмнэл зүйн ноцтой хүндрэл бүртгэгдээгүй. Омепразолын тун хэтрэлтийн үед хэрэглэх өвөрмөц антидот байхгүй. Омепразол уурагтай эрчимтэй холбогддог тул диализаар амархан гадагшилдаггүй. Хэрэв тун хэтрэлт тохиолдвол шинж тэмдгийн болон дэмжих эмчилгээ хийнэ.
Эм зүйн болгоомжлол:
Омепразолын савлалтын энэхүү хэлбэрийг зажлаж бутлалгүй бүхлээр нь залгиж уух ёстойг өвчтөнд анхааруулах нь зүйтэй. Омепразолыг сэрүүн, хуурай газарт гэрлээс хамгаалж хадгална. Хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.
Савлалт:
Омепразол 20 капсулаар савлагдана. Хайрцагтаа 4 капсул бүхий 15 хөнгөн цагаан блистерт савлагдана.
Үйлдвэрлэгч:
Incepta Pharmaceuticals Ltd.
Dhaka, Bengladesh ©Registered Trademark.






















































