Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Нолколд
Худалдааны нэр
Англи
Парацетамол + Хлорфенамин + Фенилэфрин + Коффеин
Үйлдвэрлэгч
Noble Wellness PVT.Ltd
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
500мг+2мг+5мг+30мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Эмнэлгийн мэргэжилтнүүд, Эмнэлэг болон Лаборанторын хэрэглээнд зориулав.

НОЛКОЛД, NOLCOLD

Парацетамол, Фенилэфрин гидрохлорид, Хлорфенамины малеат, Кофеин агуулсан шахмал

Найрлага :

Шахмал бүрд:

  • Парацетамол                                       B.P500мг
  • Фенилэфрин гидрохлорид                 B.P5мг
  • Хлорфенамины малеатB.P. 2мг
  • Кофеин (усгүй)                                  B.P. 30мг агуулагдана.

Фармакологийн үйлдэл :

           НОЛКОЛД нь халуун бууруулах, толгой, булчин, үе мөчний өвдөлт намдаах болон ханиад шуухинааны үед хэрэглэх зориулалттай нийлмэл найрлагатай бэлдмэл болно. 

Парацетамол нь өвдөлт намдаан халуун бууруулах маш бага үрэвслийн эсрэг үйлдэлтэй ба ТМС-д үүсдэг простогландины нийлэгжилтийг саатуулснаар ноцицепторын мэдрэмжийг багасган өвдөлт намдаах, нугасны шингэний простогландиныг багасгаж гипоталамусын дулаан зохицуулгын төвийг хэвийн ажиллагаанд оруулна. 

Фенилэфрин гидрохлорид хамрын дайвар хөндий ба хамрын шүүрэл ба битүүрлийг багасгана. 

Хлорфенирамин малеат нь гистамины Н1 рецепторт хориг үүсгэж гистамины биед үзүүлэх сөрөг нөлөөг багасгана. Үүнд: хялгасан судасны нэвчимтгий чанар багасгах, гистамины шалтгаант хаван үүсэлт артерийн даралт буурах зэрэг үйлдлийг саатуулна.  Мөн хлорфенамин нь ТМС-д нөлөөлж тайвшруулах нойрсуулах нөлөө үзүүлдэггүйгээрээ гистамины эсрэг бусад бэлдмэлээсээ ялгаатай.

Кофеиннь мэдрэлийн системийг идэвхжүүлж оюуны ба биеийн хүчний ажиллах чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ хөдөлгөөний идэвхийг ихэсгэнэ. Харин кофеинийг их тунгаар хэрэглэвэл мэдрэлийн систем ядаргаанд орно. Кофеин нойрсуулах эм, наркозын бодисуудын үйлдлийг сулруулах, нугасны рефлексийн сэрэх чанарыг нэмэгдүүлэх, амьсгал ба зүрх судасны төвийг сэргээх араг ясны булчингийн ажиллагааг идэвхжүүлж, ходоодны хүчил нэмэгдүүлж цусан дахь глюукозыг нэмэгдүүлнэ.

Хэрэглэх заалт:                  

           НОЛКОЛД нь халууралтыг намдаахад онцгой үр дүнтэйн зэрэгцээ ханиад, харшлын гаралтай хамрын салстын үрэвсэл, хамар битүүрэлт, биед тохиолдох өвчин эмгэгийн үед үүсэх төрөл бүрийн өвдөлтийг намдааж, бие мах бодийг сэргээнэ.

Цээрлэлт:

           Түүний найрлаганд буй аль нэг эмийн бодист хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй. Элэг бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, глюкоз-6-фосфатдегидрогеназ ферментийн хомсдол, цусны өвчтэй хүн, зүрх судасны хүнд өвчтөй хүн ,хаалттай өнцөгт глауком болонжирэмсний эхний 3 сар,6 хүртлэх насны хүүхэд хэрэглэхгүй. нойргүйдэл гипертони, артеросклерозтой хүмүүс хэрэглэхийг цээрлэнэ.

Тун ба хэрэглэх арга:

НОЛКОЛД шахмалыг зөвхөн эмчийн заалтаар хэрэглэнэ.

  • Насанд хүрэгсэд : 1-2 шахмалаар өдөрт 3-4 удаа ууна.
  • 10-с дээш настай  хүүхдэд : 1 шахмалаар өдөрт 3-4 удаа ууна.
  • 6-10настай хүүхдэд : ½ шахмалаар өдөрт 3-4 удаа ууна.

         Эмийг хангалттай хэмжээний усаар даруулж ууна. Уг эмийг 7 хоногоос илүү хугацаагаар үргэлжлүүлэн хэрэглэж болохгүй. Шинж тэмдэг арилахгүй буюу муудах эсвэл халуурсан хэвээр байвал эмчид хандана уу.

Анхаарал болгоомжлол :

Тус эм парацетамолын найрлагатай тул элэг бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Найрлагандаа гистамины эсрэг нөлөөт эм ( хлорфенирамин малеат ) агуулж байгаа учир согтууруулах ундаа болон тайвшруулах эмүүдтэй хамт ( ялангуяа барбитуратууд)  хэрэглэвэл гистамины эсрэг ТМС-г дарангуйлах үйлдэл нь улам ихсэх тул  жолоо барих буюу машин техниктэй ихээхэн болгоомжтой харьцах шаардлагатай бөгөөд нойрмоглол үүсч болохын улмаас элдэв бэрхшээлд хүргэж болзошгүйг санаарай.

Гаж нөлөө:

Нойрмоглох, толгой эргэх , толгой өвдөх, зүрх дэлсэх, шээс хоригдох, тайван бус болох , нойргүйдэх, гар хуруу чичрэх болон ходоодны гэдэсний замаас гаж нөлөө илэрч болзошгүй (огих, бөөлжих, хоолны дуршил бууурах , ходоод цочрох )г.м.

Харилцан нөлөөлөл:

Хэрэв барбитуратууд, дифенин, карбомезафен, рифамицин, зидовудин, болон бусад элэгний микросомын ферментүүдийг идэвхжүүлэх үйлдэлтэй эмүүдтэй нолколдыг хамт хэрэглэвэл ацетаминофены элэг хордуулах үйлдэл нь хүчжинэ.  Найрлаганд нь фенилэфрин байгаа учираас бусад симпатомиметик эмүүд болон МАО-г саатуулагчтай хамт хэрэглэж болохгүй . Хлорфенирамин нь ТМС дарангуйлагдах нөлөөг ихэсгэх тул нойрсуулах ба мэдээ алдуулах гэх мэт бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй . Бусад холинолитек бэлдмэлтэй (гистамины эсрэг бусад эмүүд , антидепрессантууд, имипрамин, неиролитик эм, фенотиазинууд , паркинсоны эсрэг бэлдмэл , холинолитикүүд , атропин төст спазмолитикүүд болон дизопирамид гэх мэт.) хамт хэрэглэвэл төвийн атропин төст нөлөө ихсэж болзошгүй.

Тун хэтрэлт ( илрэл,шинж тэмдэг , эмчилгээ):

Элэгний хүнд хэлбэрийн эмгэггүй боловч сувганцрын некроз бүхий бөөрний үйл ажиллагааны цочмог дутмагшил үүсч болзошгүй. Парацетамолын тун хэтэрлийн үед зүрхний булчингийн эмгэгшил, нойр булчирхайн үрэвсэл зэрэг элэгний-бус эмгэг шинжүүд илэрч байсан нь бүртгэгдсэн.

Цочмог тун хэтрэлтийн үед бөөлжүүлэх буюу ходоод угаах замаар ходоодыг хоослох хэрэгтэй. Эдгээр эмүүд бөөрөөр ялгардаг учир шээс хөөх эм хэрэглэх нь онолын хувьд ач холбогдолтой байх ёстой. Ацтетилцистеинийг хэрэглэх нь глютатионы нөөцийг нэмэгдүүлдэг тул парацетамолын хоргүй метаболизмыг дэмжиж болох билээ.

Хадгалат:

Хуурай сэрүүн нөхцөлд, хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.

Хүчинтэй хугацаа : 3 жил хадгална.

Савлалт: 10 шахмалаар блистерт савлагдана.