Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Кмоксилин хуурай сироп 4:1
Худалдааны нэр
Англи
Амоксициллины гидрат + Шингэрүүлсэн калийн клавуланат
Үйлдвэрлэгч
Chong Kun Dang Pharmaceutical Corp
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
36.314г/10.376г-50мл
Эмийн хэлбэр
ууж хэрэглэх хөвмөл бэлтгэх нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Жортой олгоно

Кмоксилин хуурай сироп 4:1

Амоксициллин, Калийн клавуланат

Өргөн хүрээний үйлдэлтэй пенициллиний бүлгийн антибиотик

Уг эмийг хэрэглэхийн өмнө савлагаан доторх зааврыг анхааралтай уншиж, эмийн хамт хадгална уу.

 

Найрлага, Харагдах байдал

  1. Найрлага: 100гр тутам дахь эмзүйн үйлчлэгч бодисууд: Амоксициллин гидрат (КР) 21.625гр (хэмжээт), шингэрүүлсэн калийн клавуланат (ЕР) 10.812гр (хэмжээт, 5.406гр калийн клавуланат),

Бусад бодис: Гүзээлзгэнийн микрон, Нимбэгний микрон, Бичил талстат целлюлоз, Карбоксиметил целлюлоз натри, Сукцины хүчил, Симетикон, Ацесульфам кали, Цахиурын давхар исэл, Ксантан бохь, Нунтагласан трагакант, Полоксамер, Гипромеллоз

  1. Харагдах байдал: Цайвар, цагаан, сироп болгон уусгаж хэрэглэх өвөрмөц үнэртэй нунтаг  

 

Хэрэглэх заалт, хэрэглээ

  • Мэдрэг омгууд       
  • *Staphylococcus aureus, *Staphylococcus epidermidis, Streptococcus pyogenes (A бүлгийн бета (β) гемолитик), Streptococcus pneumoniae, Streptococcus viridans, Enterococcus faecalis, Corynebacterium, Bacillus anthracis, Listeria monocytogenes, Clostridia, Peptococcus, Peptostreptococcus, *Escherichia coli, *Proteus mirabilis, *Proteus vulgaris, *Klebsiella, *Salmonella, *Shigella, Bordetella pertussis, *Yersinia enterocolitis, Brucella, Neisseria menigitidis, *Neisseria gonorrhoeae, *Moraxella Catarrhalis, *Haemophilus influenzae, амьтны Pasteurella эмгэг төрүүлэгч бактер, Campylobacter jejuni, Vibrio cholerae, *Bacteroid (bacteroids fragilis-ыг оролцуулаад)

(*:β-лактамза ялгаруулах омгууд нь Ампициллин, Амоксициллинд тэсвэртэй)   

 

  • Хэрэглэх заалт
  • Цочмог, архаг бронхит, дэлбэнгийн болон бронхопневмони, эмпием, уушгины буглаа, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хамрын дайвар хөндийн үрэвсэл, дунд чихний үрэвсэл
  • Давсагны үрэвсэл, шээсний сүвний үрэвсэл, бөөрний тэвшинцрийн үрэвсэл
  • Аарцгийн хөндийн халдвар, заг хүйтэн
  • Хатиг, буглаа, арьсан дорх өөхөн эдийн үрэвсэл, шархны халдвар
  • Остеомиелит
  • Шүдний халдвар

 

Тун, хэрэглэх арга

  1. Залгиурын дахилтат үрэвсэл зэрэг амьсгалын дээд замын халдварууд, амьсгалын доод замын халдварууд, шээс ялгаруулах замын халдварууд, арьс эсвэл зөөлөн эдийн халдварууд зэргийг оролцуулаад хөнгөнөөс дунд хүртэлх зэрэгтэй халдваруудын тохиолдолд 20мг/5мг/кг/хоног тунг гурав хувааж хэрэглэнэ.
  2. Дунд чихний үрэвсэл, хамрын дайвар хөндийн үрэвсэл зэрэг амьсгалын дээд замын халдварууд, бронхопневмони зэрэг амьсгалын доод замын халдваруудууд, шээс ялгаруулах замын халдварууд зэргийг оролцуулаад хүнд хэлбэрийн халдварын тохиолдолд 40мг/10мг/кг/хоног тунг гурав хувааж хэрэглэнэ.
  • 4:1 сироп нь 2сараас доош настай хүүхдэд тохиромжгүй.
  • Бөөрний эмгэгтэй эмчлүүлэгчид тун бууруулна.

Ходоод гэдэсний үл тэвчлийг багасгахын тулд хоолны өмнө хэрэглэнэ.

Хоолны өмнө хэрэглэх нь амоксициллин/клавуланы хүчлийн шимэгдэлтэд тохиромжтой.

 

<Ууж хэрэглэх хөвмөл бэлдэх>

Тусгай тэмдэглэгээний гуравны хоёр хүртэл ус нэмж, нунтгийг хөвмөл болтол сайтар сэгсэрнэ. Үлдсэн хэмжээс хүртэл ус нэмээд дахин сайтар сэгсэрнэ.

 

Хэрэглээтэй холбоотой урьдчилан сэргийлэлт

  1. Хориглох заалт
  1. Найрлага дахь бодист эсвэл бета лактамын цагираг агуулсан бусад эмэнд (пенициллин, цефалоспорины бүлгийн эмүүд г.м) хэт мэдрэгшлийн урвалын (анафилакси эсвэл арьс салст нүдний хам шинж (Стивен-Жонсон хам шинж), шокыг оролцуулаад г.м) өгүүлэмжтэй эмчлүүлэгч. (Бета-лактамын цагираг агуулсан эмүүдэд зөрмөл харшил үүсэх эрсдэлтэй).
  2. Халдварт мононуклеаз эсвэл лимфатик лейкеми зэрэг вирусын өвчлөл (арьсны тууралт үүсэх эрсдэл ихсэж болзошгүй)-тэй эмчлүүлэгч
  3. Уг эм эсвэл пенициллинтэй холбоотой шарлалт буюу элэгний үйл ажиллагааны алдагдлын өгүүлэмжтэй эмчлүүлэгчид (дахин илэрч болзошгүй)
  1. Дараах эмчлүүлэгчид уг эмийг болгоомжтой хэрэглэх шаардлагатай
  1. Элэгний эмгэгтэй эмчлүүлэгч (Элэгний үйл ажиллагааны алдагдал улам дордож болзошгүй)
  2. Бөөрний даамжирсан дунд эсвэл хүнд хэлбэрийн эмгэгтэй эмчлүүлэгчид (сийвэнгийн концентраци ихсэнэ, энэ тохиолдолд завсарлагатай хэрэглэх шаардлагатай)
  3. Өөрсдөө эсвэл тэдний эцэг эх буюу ах эгч нар нь гуурсан хоолойн багтраа, эксантем, чонон хөрвөс зэрэг харшлын шинж тэмдэгт өртөмхий эмчлүүлэгч
  4. Амаар хооллох чадвар муутай эмчлүүлэгч, судсаар хооллолттой эмчлүүлэгч, өндөр настай эмчлүүлэгч, ерөнхий биеийн байдал муу эмчлүүлэгч (К аминдэмийн дутагдал илэрч болзошгүй)
  5. Бөөлжих, суулгах зэргийг оролцуулаад ходоод гэдэсний талын шинж тэмдэгтэй эмчлүүлэгч (эм хангалттай шимэгдэхийг хангах боломжгүй)

 

  1. Гаж нөлөө
  1. Ходоод гэдэс: Суулгах, бүдүүн гэдэсний хуурамч мембрант үрэвсэл, хоол шингэлт муудах, амны салстын үрэвсэл, ховор тохиолдолд ходоодны үрэвсэл, хэл үрэвсэх, хар “үсэрхэг” хэл, түгээмэл бусаар дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршилгүй болох, гэдсээр өвдөх, гэдэс дүүрэх, өтгөн хатах, бүдүүн гэдсээр өвдөх, ходоодны хүчил ихсэх, шингэн баах, ам хатах зэрэг илэрч болзошгүй. Түүнчлэн арьс салстын мөөгөнцөр, бүдүүн гэдэсний үрэвсэл нь антибиотик эмчилгээнээс (бүдүүн гэдэсний цусархаг/хуурамч мембрант үрэвсэл) үүдэн ховор бүртгэгдсэн. Бүдүүн гэдэсний цусархаг үрэвсэл хүнд хэлбэрээр илэрч болзошгүй, үүнийг сайтар ажиглах шаардлагатай. Хэрэв гэдсээр өвдөх эсвэл давтамжтай суулгалт илэрвэл уг эмийг нэн даруй зогсоож, эмчээс зөвлөгөө аван, тохирох эмчилгээг эхлэх шаардлагатай. Ховор хэдий ч ихэвчлэн өндөр тунгаар ууж хэрэглэхтэй холбоотой дотор муухайралт илэрнэ. Хэрэв ууж хэрэглэсний дараа ходоод гэдэсний талын хариу урвал илэрвэл уг эмийг хоолны өмнө ууснаар уг урвалыг багасгаж болно. Бусад антибиотикийн адил 2-оос доош насны хүүхдэд ходоод гэдэсний гаж нөлөө илрэх нь их байдаг. Гэхдээ эмнэлзүйн судалгаанд 2-оос доош насны хүүхдийн зөвхөн 4%д нь эмчилгээг зогсоосон.
  2. Элэг: АСТ, АЛТ, ШФ, ЛДГ сийвэнгийн билирубины өсөлт түгээмэл биш, элэгний үрэвсэл, цөс зогсонгишилтын шарлалт ховор бүртгэгдсэн. Эдгээр шинж нь пенициллиний бүлгийн бусад эмтэй уг эмийг харьцуулахад илүү түгээмэл ажиглагдсан. Нэмэлтээр насанд хүрэгчдэд, өндөр настанд (ялангуяа 60-аас дээш нас), эрэгтэйчүүдэд илүү түгээмэл бүртгэгдсэн. 6 долоо хоногийн эмчилгээний үед эсвэл дараа нь элэгний үйл ажиллагааны алдагдлын зовуурь/шинж тэмдэг гэнэт илэрч болзошгүй. Элэг хордох нь ихэвчлэн эргэх шинжтэй байна. Ховор тохиолдолд нас баралт бүртгэгдсэн. Эдгээр нь ерөнхийдөө ноцтой суурь өвчнүүд эсвэл хавсарсан эмийн бэлдмэлүүдтэй холбоотой. Элэгний үйл ажиллагааны алдагдал өндөр настай, эрэгтэйчүүдэд илүү түгээмэл бүртгэгдсэн нь 14 хоногоос удаан хугацааны эмчилгээтэй холбоотой гэж таамаглаж байна. Цөс зогсонгишилт, гепатоцеллюляр буюу цөс зогсонгишлын болон гепатоцеллюляр өөрчлөлт нь элэгний биопсийн шинжилгээгээр харагдсан. Хүүхдэд ховор илэрсэн. Эмчилгээнд суурилсан заалтын үргэлжлэх хугацааг сайтар анхаарч үзэх ба 14 хоногоос удаан, болгоомжлолгүй хэрэглэж болохгүй.
  3. Хэт мэдрэгшлийн урвалууд: Чонон хөрвөс, олон хэлбэрт улайралт гуужилт, арьс салст нүдний хам шинж (Стивен-Жонсон хам шинж), эпидермийн хорт үхжил (Лайллын хам шинж), арьсны цэврүүт гуужилтат үрэвсэл, тархмал цочмог цэврүүт эксантем ховор бүртгэгдсэн. Эдгээр урвал илэрмэгц уг эмийг хэрэглэхээ зогсоож эмчийн зааврыг мөрдөх шаардлагатай. Эдгээр арьсны шинж тэмдэг нь антигистамин эсвэл эмчилгээ шаардлагатай бол ерөнхий хэрэглэх кортикоидоор хянагдахуйц байж болно. Эозинофили ба системийн шинж тэмдэг бүхий эмийн хариу урвал (DRESS) бүртгэгдсэн. Бета-лактамын цагираг агуулсан бусад эмийн адил судаслаг хаван, ийлдсийн өвчин төст хариу урвал [халуурах, тууралт гарах (ялангуяа ам тойрсон экзем, чонон хөрвөс, улаан бурхан төст тууралт) шинж тэмдэг бүхий ийлдсийн өвчин төст хэт мэдрэгшлийн III хэлбэр (дархан бүрдлийн өвчин), үе өвдөх, хавагнах, лимфаденоз] нь судасны хэт мэдрэгшлийн урвал, тархмал цочмог шархлаат цэврүүтэлт, гуурсан хоолой агчихтай хавсарсан диспноэ, төвөнхийн хаван, анафилаксын шокыг сэдээх цусны даралт багасалт ховор бүртгэгдсэн.  
  4. Цусны систем: Бета лактамын цагираг агуулсан антибиотиктой холбоотой ховор, эргэх шинжтэй лейкоцитопени (эозинофили ба грнаулоцитопениг оролцуулаад), эргэх шинжтэй тромбоцитопени болон цус задралын цус багадалт, цус багадалт, тромбоцитопенийн пурпур, эозинофили, лейкеми, агранулоцитоз, лимфопени, тромбоцитопени хөнгөн хэлбэрээр, чөмөг дарангуйлагдах зэрэг бүртгэгдсэн. Нэмж дурдахад цус алдах хугацаа уртассан, протромбины хугацаа уртсах зэрэг ховор бүртгэгдсэн.
  5. Шээс ялгаруулах: арьс салстын мөөгөнцөр, үтрээ загатнаж халуу оргих, шүүрэл ихсэх зэрэг илэрч болзошгүй.
  6. ТМС: Маш ховор тохиолдолд ТМС-ийн өөрчлөлтүүд болох хөөрөл, сэтгэл зовних, зан авирын өөрчлөлт, ухаан балартах, нойрмоглох, нойргүйдэх, эргэх шинжтэй хэт хөдөлгөөнтөх, толгой эргэх, ховор тохиолдолд толгой өвдөх болон таталт бүртгэгдсэн. Өндөр тунгаар хэрэглэж байгаа эмчлүүлэгчид эсвэл бөөрний үйл ажиллагааны алдагдалтай эмчлүүлэгчдэд таталт ажиглагдаж болно. Хүзүү хөших, халуурах, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, ухаан санаа будангуйрах зэргээр асептик менингит ажиглагдаж болзошгүй. Эдгээр шинж илэрвэл уг эмийг хэрэглэхээ зогсоож, тохирох арга хэмжээг авах шаардлагатай.
  7. Бөөр: Эмтэй холбоотой бөөрний үйл ажиллагааны цочмог дутмагшил, бөөрний завсрын эдийн үрэвсэл, хүнд хэлбэрийн эмгэгүүд илэрч болзошгүй. Тиймээс эмчилгээний үед эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг үе үе үнэлэхийг зөвлөнө. Хэвийн бус байдал илэрвэл уг эмчилгээг зогсоож, тохирох арга хэмжээг эхлэх шаардлагатай. Бөөрний цочмог гэмтлийг оролцуулаад кристаллури бүртгэгдсэн.
  8. Давхар халдвар: Амны үрэвсэл эсвэл мөөгөнцөртөх зэрэг ховор илэрсэн. Эдгээр шинж илэрвэл эмийг зогсоож тохирох арга хэмжээг эхлэх шаардлагатай.  
  9. Аминдэмийн дутагдал: К аминдэмийн дутагдлын шинжүүд (гипопротромбинеми, цус алдах хандлага), В аминдэмийн дутагдлын шинжүүд (хэлний үрэвсэл, амны үрэвсэл, хоолны дуршилгүй болох, мэдрүүлийн үрэвсэл г.м) ховор илэрсэн.
  10. Бусад: Шүдний өнгө өөрчлөгдөх нь хүүхэд, насанд хүрэгчдэд маш ховор бүртгэгдсэн. Амны эрүүл ахуйг сайтар сахиснаар шүдний өнгө өөрчлөгдөхөөс сэргийлэхэд туслах ба энэ нь ихэвчлэн шүд угаахад арилна. Амтлах мэдэрхүй өөрчлөгдөх, бие сульдах ховор бүртгэгдсэн.
  11. Зах зээлийн дараах дотоодын гаж нөлөөний тайланд (1989-2015 он хүртэл) үндэслэн Дохионы шинжилгээ, үнэлгээний үр дүнд шинээр илэрсэн гаж нөлөө дараах байдалтай байна. Гэхдээ энэ нь асуумжийн бүрдэл болон дараагийн гаж нөлөөний хоорондын учир шалтгааны холбоо тогтоогдсон гэсэн утгатай биш юм.
  • Арьс, арьсан дорх эд: арьсны үрэвсэл
  • Ерөнхий эмгэг ба хэсэг газар хэрэглэхэд илрэх эмгэг: ам хавдах

 

  1. Ерөнхий болгоомжлол
  1. Эмэнд тэсвэртэй бактерийн үүсэлтээс сэргийлэхдээ мэдрэг чанарыг уг эмийг хэрэглэхийн өмнө тодорхойлох шаардлагатай. Эмчилгээний ашиг тус гаргах хамгийн бага хугацаагаар уг эмийг хэрэглэхийг зөвлөнө.
  2. Заримдаа ноцтой, үхэлд хүргэхүйц хэт мэдрэгшлийн урвал (анафилакси болон арьсны хүнд хэлбэрийн урвалыг оролцуулаад) пенициллин эмчилгээтэй эмчлүүлэгчдэд бүртгэгдсэн. Пенициллинд хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй ба/буюу олон тооны харшил өдөөгчид мэдрэг өгүүлэмжтэй хүнд эдгээр урвал илрэх магадлал илүү их байна. Тарилгын эмчилгээний үед илүү түгээмэл илэрдэг ч ууж хэрэглэх эмчилгээний үед ч мөн илэрнэ.
  3. Анафилаксийн шок маш ховор илэрч болно, тиймээс эмчлүүлэгчийг тогтвортой байлгахын тулд үүнийг сайтар хянаж, эмчлэх шаардлагатай. Хэрэглэсний дараа эмчлүүлэгчийг тогтвортой байдалд байлгаж, сайтар хянах шаардлагатай. Анафилаксийн ноцтой урвал нь эпинефрин, хүчилтөрөгч, судсанд стероид тарих, интубаци тавихыг оролцуулаад амьсгалын зам чөлөөлөх менежмент зэрэг яаралтай эмчилгээг нэн даруй шаардаж, мөн заагдсаны дагуу хэрэглэх шаардлагатай.
  4. Бүдүүн гэдэсний хуурамч мембрант үрэвсэл бактерийн эсрэг бараг бүх бэлдмэлтэй холбоотой бөгөөд хөнгөнөөс аминд аюултай хүртэл хүндийн зэргээр илэрч бүртгэгдсэн. Тиймээс бактерийн эсрэг бэлдмэл хэрэглэхэд суулгалт давтагсан эмчлүүлэгчдэд уг оношийг анхаарч үзэх нь чухал юм. Хэрэв суулгалт ноцтой эсвэл удаан үргэлжилсэн эмчлүүлэгчид хэвлийгээр базлах шинж илэрвэл эмчилгээг даруй зогсоож, эмчлүүлэгчийг цаашид шинжлэх хэрэгтэй. Бактерийн эсрэг бэлдмэлүүд бүхий эмчилгээ нь бүдүүн гэдэсний флорыг өөрчилж, клостридыг хэт өсгөж болзошгүй. Судалгаануудад антибиотиктой холбоотой бүдүүн гэдэсний үрэвсэл үүсгэх үндсэн нэг шалтгаан болох Clostridium difficile нь хор ялгаруулдаг талаар дурддаг. Бүдүүн гэдэсний хуурамч мембрант үрэвслийг оношлосоны дараа эмчилгээний зохих арга хэмжээг эхлэх шаардлагатай. Бүдүүн гэдэсний хуурамч мембрант үрэвслийн хөнгөн зэргийн үед эмчилгээг зогсооход ихэвчлэн сайжирна. Дундаас хүнд хэлбэрийн үед шингэн, электролит, уургийн нэмэлт эмчилгээ ба Clostridium difficile-ээр үүсгэгдсэн бүдүүн гэдэсний үрэвслийн эсрэг эмнэлзүйд үр нөлөөтэй бактерийн эсрэг бэлдмэл бүхий эмчилгээг хийх шаардлагатай.
  5. Удаан хугацаанд хэрэглэхэд заримдаа мэдрэг бус бичил биетний хэт өсөлтөд хүргэж болзошгүй. Уг эмийг 14 ба түүнээс удаан хэрэглэхдээ сайтар ажиглах шаардлагатай.
  6. Уг эмээр эмчлүүлсэн зарим эмчлүүлэгчид элэгний үйл ажиллагааны сорилын өөрчлөлт тэмдэглэгдсэн. Түүнчлэн эмнэлзүйн ач холбогдол тодорхойгүй ч элэгний үйл ажиллагааны алдагдалтай эмчлүүлэгчид болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Цөс зогсонгишлын шарлалт ховор, хүнд хэлбэрээр илэрсэн ч ихэвчлэн эргэх шинжтэй байсан талаар бүртгэгдсэн. Зарим тохиолдолд эмчилгээг зогсоосноос хойш 6 долоо хоног хүртэл хугацаанд зовуурь, шинж тэмдэг илрэхгүй байж болзошгүй.
  7. Уг эм нь бөөрөөр ихээр ялгардаг нь тогтоогдсон. “Тун, хэрэглэх арга”-д үндэслэн тун зохицуулалтыг бөөрний үйл ажиллагааны дундаас хүнд зэргийн дутмагшилтай эмчлүүлэгчид хийх шаардлагатай.
  8. Амоксициллин хэрэглэхтэй холбоотой халдварт мононуклеозтай холбоотой арьсны улайралт тууралт үүснэ. Энэ эмийг халдварт мононуклеоз үүсэх магадлалтай эмчлүүлэгчид хэрэглэхгүй.
  9. Чонон хөрвөс, арьсны тууралт, ийлдсийн өвчин, зэрэг шинж тэмдгүүд илэрвэл эмийн хэрэглээг зогсоож, эмчийн заалтаар тохирох арга хэмжээг авч эхлэнэ.
  10. Энэ эм нь пенициллиний бүлгийн антибиотик дотор хоруу чанар багатай ч удаан хугацааны эмчилгээний явцад бөөр, элэг, цус төлжүүлэх эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг тогтмол хугацаатай үнэлэхийг зөвлөнө.
  11. Энэ эмийн эмчилгээг эхлэхийн өмнө Пенициллин, Цефалоспорины бүлгийн эмүүд эсвэл бусад харшил төрүүлэгчдэд өмнө нь хэт мэдрэгшлийн урвал өгч байсан эсэхийг сайтар лавлаж анхаарах шаардлагатай.
  12. Хэрэглэхийн өмнө ууж хэрэглэх хөвмөлийг сайн сэгсэрнэ.
  13. Найруулсны дараа хөргөгчинд хадгалж, 7 хоногийн дотор хэрэглэнэ.
  1. Эмийн харилцан нөлөө
  1. Пробенецидтэй хамт хэрэглэхийг зөвлөхгүй. Пробенецид нь амоксициллины бөөрний сувганцраар шүүрэхийг бууруулна. Пробенецидтэй хамт хэрэглэхэд амоксициллины цусан дахь түвшин ихсэж, удаан хугацаагаар байх боловч клавуланы хүчилд нөлөөлөхгүй.
  2. Аллопуринол, ампициллиныг хамт хэрэглэхэд ампициллин дангаар хэрэглэсэн эмчлүүлэгчидтэй харьцуулахад уг хоёр эмийг хамт хэрэглэсэн эмчлүүлэгчдэд тууралт гарах давтамж их хэмжээгээр нэмэгдэнэ. Ампициллины тууралт нь эдгээр эмчлүүлэгчдийн аллопуринол эсвэл гиперурикемитэй холбоотой эсэх нь тодорхойгүй.
  3. Уг эмийг дисульфрамтай хамт хэрэглэж болохгүй.
  4. Уг эмийг хэрэглэж байгаа эмчлүүлэгчдэд протромбины хугацаа уртассан талаар бүртгэгдсэн тул антикоагулянт эмчилгээ хийлгэж байгаа эмчлүүлэгчдэд болгоомжлох шаардлагатай.
  5. Уг эм нь гэдэсний флорт нөлөөлж, жирэмслэлтээс хамгаалах ууж хэрэглэх нийлмэл найрлагатай эмүүдийн үр нөлөөг буурахад хүргэж болзошгүй тул болгоомжлох шаардлагатай.
  6. Ацетилсалицилын хүчил, фенилбутазон, үрэвслийн эсрэг бэлдмэлүүдийг Пенициллинтэй хамт хэрэглэхэд цусан дахь түвшин ихсэнэ.
  7. Тетрациклины бүлгийн эм, макролидын бүлгийн эм, сульфаниламидууд, хлорамфениколыг оролцуулаад ууж хэрэглэдэг хими заслын бэлдмэлүүдийг уг эмтэй хамт хэрэглэхэд эсрэг үйлдлүүд илэрнэ.
  8. Уг эмийг сульфасалазинтэй хамт хэрэглэхэд сульфасалазины ийлдэс дэх концентраци буурна.
  9. Амоксициллин зэрэг Пенициллиний бүлгийн эмүүд нь метотрексатын бөөрний клиренсийг бууруулж, хордлого ихсэхэд хүргэж боломжтой.
  10. INR-н өөрчлөлт (Олон улсын тэнцвэржүүлсэн харьцаа): энэ эмийг оролцуулаад антибиотикийг антикоагулянттай хамт хэрэглэж байгаа эмчлүүлэгчдэд антикоагулянтын идэвх ихэссэн талаар бүртгэгдсэн. Халдварт өвчин (болон дагалдах үрэвсэлт үйл явц), нас, эмчлүүлэгчдийн ерөнхий байдал нь эрсдэлт хүчин зүйлс болно. Түүнчлэн эмнэлзүйн туршилтаар варфарины харилцан үйлчлэл тогтоогдоогүй ч INR-н хяналтыг хийж, шаардлагатай бол ууж хэрэглэх антикоагулянтын тунг зохицуулах хэрэгтэй. Зарим төрлийн антибиотик, тухайлбал фторхинолон, макролид, циклин, котримоксазол, цефалоспорны бүлгийн зарим эмнээс шалтгаалсан хүнд хэлбэрийн тохиолдлуудын талаар бүртгэгдсэн.
  11. Антибиотик хэрэглэхэд гэдэсний флорт нөлөөлж, зарим эмчлүүлэгчид зүрхний гликозидын (дигоксин г.м) шимэгдэлтийг ихсэхэд хүргэнэ.
  12. Микофенолат мофетилыг хэрэглэж байгаа эмчлүүлэгчид ууж хэрэглэх амоксициллин, клавуланы хүчил хэрэглэсний дараа идэвхтэй метаболит микофенолын хүчлийн тунгийн өмнөх концентраци (хэрэглэхийн өмнөх хамгийн бага концентраци) ойролцоогоор 50% буурсан. Тунгийн өмнөх түвшний өөрчлөлт нь микофенолын хүчлийн нийт үзүүлэлтийн өөрчлөлтийг үнэн зөв илэрхийлэхгүй ч эдгээр үр дүнгийн эмнэлзүйн ач холбогдол тодорхойгүй байна.   
  1. Жирэмсэн ба хөхүүл эх
  1. Амьтан ашигласан судалгаануудад тератоген нөлөө бүртгэгдээгүй. Гэхдээ жирэмсэн үед хэрэглэх аюулгүй байдал тогтоогдоогүй. Тиймээс уг эмийг жирэмсэн үед эсвэл төрөх насны эмэгтэйчүүдэд зөвхөн ашиг тус нь үүсч болзошгүй эрсдлээс давуутай үед л хэрэглэнэ. Ялангуяа уг эмийг жирэмсний эхний гурван сард хэрэглэж болохгүй.
  2. Пенициллин (Ампициллиныг оролцуулаад) нь хөхүүлэх үед хөхний сүүгээр маш бага хэмжээгээр ялгарч болно.
  3. Хөхүүл эхэд хэрэглэснээс суулгалт, салст бүрхүүлийн мөөгөнцрийн халдвар, хэт мэдрэгшлийн (арьсны тууралт) эрсдэл илэрч болзошгүй. Шинж тэмдгүүд илэрвэл эмчилгээг зогсооно.

 

  1. Хүүхдэд хэрэглэх

Дутуу нярай эсвэл нялхаст (2 сараас доош нас) хэрэглэх аюулгүй байдал тогтоогдоогүй.

 

  1. Өндөр настан

Өндөр настай эмчлүүлэгчид эмчлүүлэгчийн нөхцлийг ажиглан тун, тун хоорондын зайг сонгохдоо онцгой анхаарах шаардлагатай.

  1. Өндөр настны биологийн үйл ажиллагаа буурсан байдаг учраас гаж нөлөөнд өртөх магадлал ихтэй.
  2. К аминдэмийн дутагдлаас үүдэн цус алдах хандлага үүсч болзошгүй.

 

  1. Эм / Лабораторийн шинжилгээний харилцан үйлчлэл
  1. Уг эм нь шээсээр өндөр концентрацитай ялгарна. Ампициллины шээсэн дэх өндөр концентраци нь CLINITEST, Бенедиктийн уусмал эсвэл Фелингийн уусмалыг ашиглан шээсэнд глюкоз тодорхойлох урвал  хуурамч эерэг гарч болно. Тиймээс эмчилгээний явцад эдгээр шинжилгээг зөвлөхгүй. Tes-Tape сорилд уг эм нөлөөлөхгүй.
  2. Жирэмсэн эмэгтэйд ампициллин хэрэглэсний дараа сийвэн дэх нийт коньюгацлагдсан эстриол, эстриол-глюкуронид, коньюгацлагдсан эстрон, эстрадиолын концентрацийг түр зуур бууруулдаг нь тэмдэглэгдсэн. Энэ нөлөө нь амоксиллинтэй эмийн хэрэглээнд илэрч болзошгүй.
  3. Уробилиногений шинжилгээнд нөлөөлж болно.
  4. Клавуланы хүчил нь улаан эсийн мембраны гадаргуугаар шимэгдэж болзошгүй. Эмийн эсрэг бие нь Кумбсын сорилыг хуурамч эерэг гаргаж болзошгүй.
  5. Дараах шинжийг үзүүлдэг тул Амоксициллин өндөр тунгаар хэрэглэхдээ болгоомжил: энэ нь өнгөт урвалаар сийвэнгийн нийт уургийн харьцааг тодорхойлоход нөлөөлнө.

 

  1. Тун хэтрүүлэлт
  1. Шинж тэмдгүүд
  1. Тун хэтрүүлэлттэй холбоотой асуудал бага байдаг. Тун хэтрүүлсний дараа эмчлүүлэгчдэд ихэвчлэн ходоод гэдэсний шинж тэмдгүүд (ходоод өвдөх, хэвлийгээр өвдөх, суулгах, бөөлжих г.м) эсвэл электролитын тэнцвэргүйдэл илэрнэ. Тууралт, хэт хөдөлгөөнтөх эсвэл нойрмоглох зэрэг нь цөөн тооны эмчлүүлэгчдэд мөн ажиглагдсан.
  2. Амоксициллины тун хэтрэлтийн дараа бөөрний завсрын эдийн үрэвслийн үед шээсний гарц багасч бөөрний дутагдал үүссэн талаар бүртгэгдсэн. Бөөрний эмгэг нь эмийг хэрэглэхээ зогсооход эргэж байв. Амоксициллин ба клавуланатын аль алиных нь бөөрний клиренс буурснаас бөөрний үйл ажиллагаа алдагдсан эмчлүүлэгчид цусан дахь өндөр түвшин илүү хурдан илэрч болно.
  3. Пенициллиний өндөр тунгийн үед эпилепсийн уналт илэрч болзошгүй. Пенициллин эмчилгээтэй эмчлүүлэгчдэд анафилаксын шок хортой биш ч түгээмэл байдаг. Ховор тохиолдолд цочмог бөгөөд үхэлд хүргэж болзошгүй. Ихэвчлэн хэрэглэснээс хойш 30 минутын дотор илэрнэ. Цусны эргэлтийг хэвийн болгох боломжит арга хэмжээг нэн даруй авах хэрэгтэй.
  4. Арьсны урвалууд зэрэг харшлын урвалууд, цус алдалт, цусны бүх эсүүдийн цөөрөл зэрэг илэрч болзошгүй.
  1. Эмчилгээ: Тун хэтэрсэн тохиолдолд эмчилгээг даруй зогсоож, ус/электролитын тэнцвэрт анхаарлаа хандуулж эмчилгээг хийнэ. Уг эмийг цусны эргэлтээс гемодиализаар гадагшлуулна. Тун хэтрүүлээд удаагүй, хориглох заалтгүй бол бөөлжүүлж өөрөөр хэлбэл ходоодноос эмийг гаргана. Таталт илэрвэл диазепамаар тайвшруулна.

 

  1. Хадгалалт ба олголт

250С-ээс бага хэмд, хуурай газар хадгална. Найруулсан хөвмөлийг хөргөгчинд (2~80С) 7 хоногийн турш хадгална.

 

  1. Бусад

Ургийн хальс цагаас түрүүлж урагдсан эмэгтэйчүүдийг хамруулсан нэг судалгаанд уг эмээр урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх нь нярайн нарийн бүдүүн гэдэсний үхжилт үрэвслийн эрсдэл ихсэхтэй холбоотой байж болзошгүй талаар бүртгэжээ. Бусад эмийн адил уг эмийг хэрэв эмч шаардлагатай гэж үзээгүй бол хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

 

[Болгоомжлол]

  1. Онгойлгосны дараа бусад бэлдмэлтэй хутгаж эсвэл холихгүй байх дээр анхаарна уу.
  2. Бүтээгдэхүүнийг нээх, олгохдоо сав баглааны материалд (сав, хайрцаг) гэмтэл учруулж болзошгүй тул болгоомжилно уу.

 

[Хадгалалт]

1 ~ 250С хэмд битүүмжилсэн саванд хадгална.

 

[Савлагаа]

50мл х 1 сав, 50мл х 10 сав

 

Худалдан авахдаа хүчинтэй хугацаа дууссан, муудсан, гэмтсэн, хуурамч бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй. Худалдан авсан газраа тэдгээрийг солиулна уу. Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

KGMP (Эм үйлдвэрлэлийн зохистой дадал) баталгаажсан үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн.

 

 

 

 

 

 

 

797-48 Мангхян-гудамж, ро, Сонгео-хотхон, Собук-дүүрэг, Чонан-хот, Чхунчхоннамдо-аймаг, Бүгд Найрамдах Солонгос

I01